Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 00297

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Өнөр хотхоны 45-р байрны 138 тоотод оршин суух хаягтай, /РД:АЮ:81111771, утас:99097727/ Боржигон овогт Андрейн Эрдэнэчулууны нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 5-1-103 тоотод оршин суух хаягтай, /РД:МЭ:82012372, утас:99940190/ Бичээч овогт Аюушбаатарын Наранбаатар, /РД:МЧ:80082301, утас:95010954/ Боржигон овогт Өлзийбаярын Сэлэнгэ нарт холбогдох 5500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны  өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч А.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А.Наранбаатарт 5,500,000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг мөнгийг түүний энхэр болох Өлзийбаярын Сэлэнгийн Хаан банкны 5001283128 тоот дансанд шилжүүлэн зээлдүүлсэн. А.Наранбаатарын мөнгө эргүүлэн өгөх хугацаа дууссан ба уг мөнгийг өгнө гэдэг боловч одоог хүртэл төлж барагдуулахгүй намайг хохироож байх тул А.Наранбаатар, Ө.Сэлэнгэ нараас 5500000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Наранбаатар, Ө.Сэлэнгэ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Бид хоёр А.Эрдэнэчулууны нэхэмжлэлтэй танилцлаа. А.Эрдэнэчулууны нэхэмжилсэн 5500000 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлнө. Гэхдээ нэхэмжилсэн 5500000 төгрөгийг нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1000000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны дотор 500000 төгрөг, үлдсэн 3000000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны хооронд бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: ... А.Наранбаатар, Ө.Сэлэнгэ нарын хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарт заагдсан хугацааг хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч А.Эрдэнэчулууны 5500000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Наранбаатар, Ө.Сэлэнгэ нар нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1000000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны дотор 500000 төгрөг, үлдэх 3000000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны хооронд маргах зүйлгүйгээр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн мөн хариуцагч нарын хугацаа тогтоосон тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тус тус тайлбар гаргасан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг  удирдлага болгон 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч А.Эрдэнэчулууны 5500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Наранбаатар, Ө.Сэлэнгэ нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Наранбаатар, Ө.Сэлэнгэ нараас 51475 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 51475  төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч А.Эрдэнэчулуунд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.