Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1705

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга:Л.Ундармаа

улсын яллагч: Ба.Эрдэнэбаатар

 шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Ганбат

шүүгдэгч: Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан   гэмт хэрэгт Б овогт Ц О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906032242014  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ц О, 19  оны  5 дугаар  сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 2, эхийн хамт гэдэг газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Дундговь аймгийн шүүхийн а/54 дугаар  Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, 1991 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Дундговь аймгийн 3-р шүүхийн 3/9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  7 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр  тогтоосон, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 136 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,1997 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 101 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,1998 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн  Дундговь аймгийн сум дундын шүүхийн а/29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдэл ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон, 2001 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн шүүхийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 5 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 13 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 11,6,5 дахь хэсэгт зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4-р шүүхийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 10 жил 01 сарын хугацаагаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хасэгт зааснаар Ц.Оргодолыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож  оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон, уг хорих ялаа эдлэж байгаад 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгшитгэлээр Булган аймаг дахь хорих 439 дүгээр ангиас суллагдсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

Ц.О нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Назуртын 5-31 тоотод оршин суух Д.А эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар  нэвтэрч 32 инчийн Тошиба маркийн зурагт хулгайлан авч бусдад 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 4 сард  өглөөний 11.00 цагийн үед Халдвартад байдаг ахындаа очоод цаашаа найзындаа очиход байхгүй байхаар нь гэр лүүгээ явах замд цоожтой хашаа байхаар нь хашаан дээгүүр нь давж ороход монгол цоожтой гэр байсан. Цоожийг нь хашаан дотор байсан жижиг төмрөөр цохиод эвдэж ороод зурагтыг нь авч явж байгаад эргүүлийн цагдаатай таараад баригдсан юм гэв.       

          Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 14.00 цагаас 21.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Назуртын 5-31 тоот гэрээс эд зүйл алдагдсан байсан. Манайх бүгд ажил төрөлтэй болохоор гэр эзэнгүй байдаг юм. Манайхаас 32 инчийн Тошиба маркийн ЛСД зурагт авч явсан байсан. Уг зурагтыг 2011 онд Их дэлгүүрийн Номингоос 400.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би алдсан зурагтаа эргүүлж авсан эвдрээгүй хэвийн ажиллаж байна гэжээ.  / хх-н 24-26/

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 20-23/

         Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-н 27/

         Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: хохирогч Д.А 32 инчийн Тошиба маркийн зурагтыг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээлгэн өгөв гэжээ./ хх-н 28-31/

          Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 33-34/

          Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:Би хэрэг үйлдсэн цаг хугацаагаа мэдэхгүй байна. 2018 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын цаашаа малчин хорооллын урагшаагаа төмөр замын орчимд явж байгаад цоожтой айл байхаар нь хашааг нь давж ороод Монгол гэрийн цоожийг чулуугаар цохитол онгойчихсон. Тэгэхээр нь гэрт ороод зурагтыг нь аваад гарсан. Тэгээд засмал дээр явж байгаад цагдаад баригдсан. Манай гэр тухайн үед 11 дүгээр хороо Хонхорт байсан юм. Би зурагтыг ганцаараа орж авсан гэжээ. /хх-ийн 50/

            Эд зүйлийн үнэлгээ хийлгэх  тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 36/

             Хөрөнгийн үнэлгээний Фейр Валушн  ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх-н 37-39/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 40-41.46-47/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 42/

          2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4845 дугаартай шинжээчийн дүгнэлт / х-н 43-45/

          Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй  баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 48-56/, яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын санал, шүүгчийн захирамжаар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн цагдан хорьсон, цагдан хорих хугацааг сунгасан захирамжууд  /хх-н 115-120/ 

         Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би О төрсөн ах нь байгаа юм. Оргодол 1972 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймагт төрсөн. Бага насаа Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд өнгөрөөсөн. Айлын бага хүүхэд. Дээрээ хоёр ах нэг эгчтэй. Бага насаа хөдөө мал дээр өнгөрөөсөн. О янз бүрийн ажил хийж байсан. Цэцгээ гэдэг хүүхэнтэй сууж байгаад салсан. Тэр хоёр дундаасаа нэг хүүхэдтэй нэрийг нь одоо мэдэхгүй байна. Манай дүү жоохон түргэн ааштай гэжээ. /хх-н 65-66/

         Ц.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 68/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 80 /, оргодол эрэн сурвалжлах /хх-н 71-79/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 81-106/

          Ц.О Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 57/, прокурорын тогтоол /хх-н 58-59/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 60-63/  зэрэг болно.

            Ц.О нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Назуртын 5-31 тоотод оршин суух Д.А эзэмшлийн монгол гэрийн цоожийг чулуугаар цохиж эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар  нэвтэрч 32 инчийн Тошиба маркийн зурагт хулгайлан авч бусдад 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Д.А  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Манайх бүгд ажил төрөлтэй болохоор гэр эзэнгүй байдаг юм. Манайхаас 32 инчийн Тошиба маркийн ЛСД зурагт авч явсан байсан. Уг зурагтыг 2011 онд Их дэлгүүрийн Номингоос 400.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би алдсан зурагтаа эргүүлж авсан эвдрээгүй хэвийн ажиллаж байна гэсэн мэдүүлэг   /хх-н 24-26/

          Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Хонхорын цаашаа малчин хорооллын урагшаагаа төмөр замын орчимд явж байгаад цоожтой айл байхаар нь хашааг нь давж ороод Монгол гэрийн цоожийг чулуугаар цохитол онгойчихсон. Тэгэхээр нь гэрт ороод зурагтыг нь аваад гарсан. Тэгээд засмал дээр явж байгаад цагдаад баригдсан. Манай гэр тухайн үед 11 дүгээр хороо Хонхорт байсан юм. Би зурагтыг ганцаараа орж авсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 50/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Ц.О нь Д.А эзэмшлийн монгол гэрийн цоожийг чулуугаар эвдэн нэвтэрч 32 инчийн Тошиба маркийн зурагт хулгайлан авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан  авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Иймд Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Хохирогч Д.А нь зурагтаа буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн  байх тул Ц.О бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас Ц.О  цагдан хоригдсон  хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлин 1 дэх хэсэгт зааснаар  2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Шүүх  Ц.О ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Б овогт Ц О   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  хэсэгт зааснаар  Ц.О 2 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар  Ц.О оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Ц.О гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.О нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.О авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН