Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/01211

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2026/09957 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргаж, үндэслэлээ Шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *******3/ШШ2022/00873 дугаар захирамжаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага *******9,580,456 төгрөгийг хариуцагч *******, ******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******* дүүрэг ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлах 56.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлах 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, ******* маркийн 8004 улсын бүртгэлийн дугаартай, мөнгөлөг өнгийн суудлын автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-43-45/

3.1. Хариуцагч нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн *******3/ШЗ2023/04480 дугаартай захирамж, мөн өдрийн *******3/ГХ2023/00403 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох ******* дүүрэг ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлах 56.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлах 35 м.кв талбай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа тус тус явуулсан байна.

 

3.2. ******* нь төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн талаар саналаа ирүүлэх ажиллагааг явуулсан боловч талууд үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/35 дугаартай тогтоолоор *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг ******* хороо, ******* байр, ******* тоот, *******ын өмчлөлийн эрхийн улсын ******* дугаартай, ******* дүүрэг ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлах 56.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох шинжээчээр *******-ийн үнэлгээчин ******* томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус нийцсэн, дээрх ажиллагааг хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-74/

 

4. Төлбөр төлөгч нь шинжээч томилсон ажиллагаанд гомдол гаргаагүй, харин хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.

 

5. Шинжээч *******-ийн үнэлгээчин *******ийн гаргасан 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний тайлангаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот орон сууцыг 174,323,815 төгрөгөөр, эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлах 56.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 200,089,325 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх-79-104/

 

5.1. Шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийхдээ үнэлгээний зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын аргуудыг ашиглаж, 3 жишиг үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулсан байна. Ингээд гурван аргын үнэлгээний дүнг харьцуулан, зах зээлийн үнэлгээг ач холбогдолтой гэж дүгнээд эд хөрөнгийн эцсийн үнэлгээг дээрх байдлаар тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг шинжээч зөрчсөн гэж үзэхгүй.

 

5.2. Мөн шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, тооцоолол, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, үндэслэлийг нэг бүрчлэн тодорхойлон тайлбарласан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагуудыг хангасан, хөрөнгийн үнэлгээний байгууллага, шинжээч үнэлгээ тогтоохдоо хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

5.3. Шинжээчийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэлээ нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Тодруулбал, төлбөр авагч болон төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эсрэг-тэсрэг ашиг сонирхолтой оролцож буй этгээд болохын хувьд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж байгаа эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны хүрээнд томилогдсон хөрөнгийн үнэлгээчний тайланг үндэслэлгүй гэж маргаж буй тохиолдолд анхнаасаа үүнийг нотлох үүргийг энэ талаар маргасан нэхэмжлэгч нь хүлээх учиртай.

Гэтэл нэхэмжлэгч нь уг үнэлгээг үндэслэлгүй, зах зээлийн ханшнаас хэт бага гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

5.4. Мөн шинжээч томилсон тогтоолыг нэхэмжлэгчид танилцуулаагүй нь нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчиж, хязгаарласан болох нь тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус зааснаар талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тохиолдолд шинжээч томилох ажиллагаа зайлшгүй хийгдэх бөгөөд тийнхүү шинжээч томилсон тогтоолыг талуудад танилцуулаагүй нь тухайн ажиллагааг хийх ёсгүй буюу хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2026/09957 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН