| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00308/И |
| Дугаар | 00296 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 00296
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гарамын 34 тоотод оршин суух хаягтай, /РД:ПН:87071011, утас:99648846/ Баатарт овогт Сайннохойн Чинбат, /РД:МИ:91120600, утас:99319266/ Луугар овогт Отгонбаярын Соёл-Эрдэнэ нарт холбогдох 8,689,231.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Иргэн С.Чинбат, О.Соёл-Эрдэнэ нар нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Хаан банкны Зүүнхараа салбараас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ15/122 тоот зээлийн гэрээгээр жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 11,438,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,633,920 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,812,759 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөрт 8719 төгрөг нийт 5,455,398 төгрөгийн төлбөр хийсэн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1-д заасан үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 190 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй, удаа дараа уулзаж мэдэгдэл өгсөн боловч зээлээ төлөөгүй байна. Иймээс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 8044342.39 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 616998.15 төгрөг, торгуулийн хүү 20391.17 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг, нийт 8,689,231.71 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Чинбат, О.Соёл-Эрдэнэ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Бид хоёр Хаан банкны Зүүнхараа салбараас 11,438,000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Одоо Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжилж байгаа 8,689,231.71 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулах болно. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 8,689,231.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Чинбат, О.Соёл-Эрдэнэ нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 8,689,231.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Чинбат, О.Соёл-Эрдэнэ нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 153998 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Чинбат, О.Соёл-Эрдэнэ нараас 76999 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 76999 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.