| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00511/И |
| Дугаар | 507 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00511/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг, Наран гэх газарт нутаглах, Бадрах овогт Сандагийн Гонгор (РД: СД56112016) нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Гонгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Гонгор нь шүүхэд гаргасан нэхэмжлэллийн шаардлагадаа: Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтантал нэгдэлийн тариа бригадад 1973 оны 09 дүгээр сарын 01-ниий өдрийг хүртэлх хугацаанд, 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар, Баян-Овоо сумын Алтантал ХХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь ажлаас халагдсан тушаал гараагүй учир энэ хугацааны ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ. /хх-ийн 1 тал/
Нэхэмжлэгч С.Гонгор нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтантал нэгдэлийн тариа бригадад 1973 оны 09 дүгээр сарын 01-ниий өдрийг хүртэлх хугацаанд, 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар, Баян-Овоо сумын Алтантал ХХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан юм. Би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Бадрах овогт Сандагийн Гонгорыг (РД: СД56112016) Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтантал нэгдэлийн тариа бригадад 1973 оны 09 дүгээр сарын 01-ниий өдрийг хүртэлх хугацаанд, 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар, Баян-Овоо сумын Алтантал ХХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Бадрах овогт Сандагийн Гонгорыг (РД: СД56112016) Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтантал нэгдэлийн тариа бригадад 1973 оны 09 дүгээр сарын 01-ниий өдрийг хүртэлх хугацаанд, 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар, Баян-Овоо сумын Алтантал ХХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 1х/, Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 3-4 тал/, Хэнтий аймгийн Баян-овоо сумын Алтан тал нэгдлийн даргын тушаал №186, №82, №53, /хх-ийн 5-7 тал/, хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдлийн ерөнхий хорооны даргын тушаал №94, №140 /хх-ийн 8-9 тал/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 12-15 тал /, Сайн малчны үнэмлэх 1981 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 39 дүгээр авто бааз /хх-ийн 16 тал/, 1993 он, 1992 оны 08 дугаар сарын гэрэл зураг /хх-ийн 17 тал/, 1973 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн цэргийн батлах /хх-ийн 35 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бадрах овогт Сандагийн Гонгорыг (РД: СД56112016) Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтантал нэгдэлийн тариа бригадад 1973 оны 09 дүгээр сарын 01-ниий өдрийг хүртэлх хугацаанд, 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар, Баян-Овоо сумын Алтантал ХХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч С.Гонгор нь 1974 оны оны 1974 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1977 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд Барилгын цэргийн 166 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Гонгорын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР