| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00569/И |
| Дугаар | 513 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 513
2016-09-26 №513 Хэрлэн сум
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00569/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр багт оршин суух Шинэ булаг овогт Баярхүүгийн Батчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум 4 дүгээр баг, Хэрлэн хороололын А61 дүгээр байрны 32 тоотод оршин суух Саран овогт Гомбын Чулуунбатад холбогдох /РД:СД70101211/
5 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие иргэн Г.Чулуунбатад 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр, гэрээ байгуулан гэрээний барьцаанд ХЭҮ 39-69 улсын дугаартай FRONTIERO маркийн автомашиныг барьцаалж нотариатаар гэрчлүүлэн зээлээ олгосон билээ. Зээлдэгч Г.Чулуунбат нь 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 700 000 төгрөг бэлнээр, 2015 оны 07 дугаар сарын 13-ны 500 000 төгрөгийг дансаар тус тус зээлийн хүүнд төлсөн. Одоогоор Г.Чулуунбат зээлээ төлөхгүй байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Иймд Г.Чулуунбатаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг өгөхөөс 1 200 000 төгрөгийг өгсөн учир одоо Г.Чулуунбатаас 6 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Чулуунбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Б.Батчимэгийн 6 300 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Б. Батчимэгтэй 5 000 000 /таван сая/ төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцлоо. Тухайн төлбөрийг 2016.12.31-ний дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Батчимэг нь хариуцагч Г.Чулуунбатаас 6 300 000 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь 5 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч уг мөнгийг хариуцагч Г. Чулуунбат нь төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Батчимэгийн хариуцагч Г.Чулуунбатаас 6 300 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Г.Чулуунбат нь 5 000 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч Б.Батчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 115 750 төгрөгийн тал хувь болох 57 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 57 875 төгрөгийг Төрийн сангийн 180000941 гаргуулж нэхэмжлэгч Б.Батчимэгт, түүнчлэн хариуцагч Г.Чулуунбатаас 57 875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Батчимэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР