Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1432

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

улсын яллагч А.Сайнбаяр,

Иргэний нэхэмжлэгч Ж.Отгонцагаан,

           шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1806 08116 1507 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.А, 1988 оны 03 дугаар сарын 08-ны өдөр, Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, ах нарын хамт Ховд аймгийн Жаргалант сум 2 дугаар баг Баатархайрханы 2 дугаар гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар оногдуулсан ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсэн, мөн Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 5 сарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялын зарим болох 1 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тогтоосон, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 47/3 дугаар захирамжаар Б.Аийн эдлээгүй үлдсэн 6 сар 2 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, регистрийн ................... дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 2-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз захын урд байх нийтийн байранд иргэн Т.Энхтайванд хүч хэрэглэж биед нь байсан 600.000 төгрөгийг дээрэмдсэн, дээрэмдэх явцдаа хохирогчийн хоолойг боох, нүүр лүү нь цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аийн өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч Ж.Отгонцагааны өгсөн: “Хохирогч Энхтайван нь манай байгууллагад 3 сар ажилласан байсан. Надад Энхтайван ах бид нарт ачигч хэрэгтэй байна. Б.Аийг ажилд авах уу гэж санал болгоод би ажилд авч байсан. Би Б.Ад миний дүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй шүү манай нийтийн байранд бай гэж хэлсэн. Тэгээд Б.А гэр лүүгээ яваад хөнжил гудсаа аваад ирье гэхээр нь би таксины мөнгө өгөөд явуулж байсан. Тэгээд орой буцаж ирээд манай борлуулагч Энхтайваныг зодоод дээрэмдээд явсан. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Би чамайг хөдөөний хүүхэд орох орон байхгүй учраас нийтийн байрандаа байлгаад ажил хийлгэх гэж байсан. Тухайн үед Б.А нь 650.000 төгрөг аваад явсан байдаг. Б.А мэдүүлэхдээ 300.000 төгрөг авсан гэдэг. Би Б.Аийг урьд ял шийтгэл эдлэж байсан гэж бодоогүй. Манай борлуулагч байсан Энхтайван ах настай хүн учраас хамт ажлуулах гээд ажилд авсан юм. Би шүүгдэгчийн эцэг нь өвчтэй өндөр настай, залуу хүн зэргийг нь харгалзаад 300.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/хх-ийн 10-14 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Энхтайваны мөрдөн байцаалтад өгсөн “...Ингээд тэр залуу өдөр ажлаа хийж байгаад орой хөнжлөө аваад ирнэ гэж хэлээд явсан. Тэгээд 21 цагийн үед үл таних эрэгтэй эмэгтэй хүнтэй ирээд өрөө лүүгээ орохоор нь би араас нь ороод энэ ямар хүмүүс вэ гэж хэлэхэд "манай ах эгч 2 юм аа удахгүй явна" гэж хэлэхээр нь би за тэгвэл эртхэн явуулаарай гэж хэлэхэд ах манайд ор л доо гэж хэлэхээр нь тэр өрөөнд ороход тэр залуу шууд миний багалзуурнаас гараараа бариад мөнгөндөө хайртай юу аминдаа хайртай юу гэж хэлэхэд цаана нь хэвтэж байсан эрэгтэй хүн нь босоод ирсэн тэгээд тэр залуу миний өмдний баруун халаасанд байсан өнөөдрийн орлого болох бэлнээр 600.000 төгрөгийг аваад намайг баахан зодож байгаад яваад өгсөн. Миний хөлийг олсоор тушаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд архиа ууж байтал Б.А надад хэлэхдээ би энд байр хөлслөхөөр хүнтэй нь ярьчихсан байгаа, та хоёр ороод унтаж бай гэхээр нь БЗД-ийн 16 дугаар хороо Цайз захын замын урд талд нэг байр луу 20 цагийн орчимд очсон. Тэгээд би Нарангэрэлийн хамтаар унтаж байтал гэнэт хүн зодолдох чимээ гараад байхаар нь би босоод харахад Б.А 50 гаран насны нэг ахыг газар унагаагаад цохиж зодож байсан, тэгэхээр нь би юу болж байгаа юм гэхэд Б.А намайг гарч бай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,           

 /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Ч.Наранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би бүр согтсон байсан Ганхуяг Б.А хоёр ч гэсэн нилээн согтсон байсан. Бид гурав хүний юм дээрэмдэх талаар юу ч яриагүй. Юм аа дээрэмдүүлсэн гэх хүн надад хэлэхдээ та хоёрыг унтаж байхад Б.А намайг зодоод миний мөнгийг дээрэмдсэн гэж хэлсэн. Б.А юм авсныг мэдэхгүй байна. Би согтуу байсан болохоор зодолдсон талаар нь ч мэдээгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Энхтайваны эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11953 дугаартай “Т.Энхтайваны биед тархи доргилт, хамар, баруун гарын эрхий хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр үүссэн байх боломжтой.” Дүгнэлт,

 /хх-ийн 27 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа,

/хх-ийн 48 дугаар хуудас/,

Ял шалгах хуудас,

/хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.                                                                                                  

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 2-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз захын урд байх нийтийн байранд иргэн Т.Энхтайванд хүч хэрэглэж биед нь байсан 600.000 төгрөгийг дээрэмдсэн, дээрэмдэх явцдаа хохирогчийн хоолойг боох, нүүр лүү нь цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аийн өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч Ж.Отгонцагааны өгсөн: “Хохирогч Энхтайван нь манай байгууллагад 3 сар ажилласан байсан. Надад Энхтайван ах бид нарт ачигч хэрэгтэй байна. Б.Аийг ажилд авах уу гэж санал болгоод би ажилд авч байсан. Би Б.Ад миний дүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй шүү манай нийтийн байранд бай гэж хэлсэн. Тэгээд Б.А гэр лүүгээ яваад хөнжил гудсаа аваад ирье гэхээр нь би таксины мөнгө өгөөд явуулж байсан. Тэгээд орой буцаж ирээд манай борлуулагч Энхтайваныг зодоод дээрэмдээд явсан. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Би чамайг хөдөөний хүүхэд орох орон байхгүй учраас нийтийн байрандаа байлгаад ажил хийлгэх гэж байсан. Тухайн үед Б.А нь 650.000 төгрөг аваад явсан байдаг. Б.А мэдүүлэхдээ 300.000 төгрөг авсан гэдэг. Би Б.Аийг урьд ял шийтгэл эдлэж байсан гэж бодоогүй. Манай борлуулагч байсан Энхтайван ах настай хүн учраас хамт ажлуулах гээд ажилд авсан юм. Би шүүгдэгчийн эцэг нь өвчтэй өндөр настай, залуу хүн зэргийг нь харгалзаад 300.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/хх-ийн 10-14 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Энхтайваны мөрдөн байцаалтад өгсөн “...Ингээд тэр залуу өдөр ажлаа хийж байгаад орой хөнжлөө аваад ирнэ гэж хэлээд явсан. Тэгээд 21 цагийн үед үл таних эрэгтэй эмэгтэй хүнтэй ирээд өрөө лүүгээ орохоор нь би араас нь ороод энэ ямар хүмүүс вэ гэж хэлэхэд "манай ах эгч 2 юм аа удахгүй явна" гэж хэлэхээр нь би за тэгвэл эртхэн явуулаарай гэж хэлэхэд ах манайд ор л доо гэж хэлэхээр нь тэр өрөөнд ороход тэр залуу шууд миний багалзуурнаас гараараа бариад мөнгөндөө хайртай юу аминдаа хайртай юу гэж хэлэхэд цаана нь хэвтэж байсан эрэгтэй хүн нь босоод ирсэн тэгээд тэр залуу миний өмдний баруун халаасанд байсан өнөөдрийн орлого болох бэлнээр 600.000 төгрөгийг аваад намайг баахан зодож байгаад яваад өгсөн. Миний хөлийг олсоор тушаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд архиа ууж байтал Б.А надад хэлэхдээ би энд байр хөлслөхөөр хүнтэй нь ярьчихсан байгаа, та хоёр ороод унтаж бай гэхээр нь БЗД-ийн 16 дугаар хороо Цайз захын замын урд талд нэг байр луу 20 цагийн орчимд очсон. Тэгээд би Нарангэрэлийн хамтаар унтаж байтал гэнэт хүн зодолдох чимээ гараад байхаар нь би босоод харахад Б.А 50 гаран насны нэг ахыг газар унагаагаад цохиж зодож байсан, тэгэхээр нь би юу болж байгаа юм гэхэд Б.А намайг гарч бай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,          

 /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Ч.Наранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би бүр согтсон байсан Ганхуяг Б.А хоёр ч гэсэн нилээн согтсон байсан. Бид гурав хүний юм дээрэмдэх талаар юу ч яриагүй. Юм аа дээрэмдүүлсэн гэх хүн надад хэлэхдээ та хоёрыг унтаж байхад Б.А намайг зодоод миний мөнгийг дээрэмдсэн гэж хэлсэн. Б.А юм авсныг мэдэхгүй байна. Би согтуу байсан болохоор зодолдсон талаар нь ч мэдээгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Энхтайваны эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11953 дугаартай “Т.Энхтайваны биед тархи доргилт, хамар, баруун гарын эрхий хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр үүссэн байх боломжтой.” Дүгнэлт,

 /хх-ийн 27 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа,

/хх-ийн 48 дугаар хуудас/,

Ял шалгах хуудас,

/хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож  байх бөгөөд шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, мөн дээрэмдэх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Т.Энхтайван нь мөрдөн байцаалтад гэм хорын хохирол нэхэмжлээгүй, дээрэмдүүлсэнийхээ дараагаар ор сураггүй алга болсон, иргэний нэхэмжлэгч Ж.Отгонцагаан шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аээс “...Би шүүгдэгчийн эцэг нь өвчтэй өндөр настай, залуу хүн зэргийг нь харгалзаад 300.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.А нь иргэний нэхэмжлэгч Ж.Отгонцагаанд 300.000 төгрөгийг төлөх төлбөртэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Аийн цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.                                                                           

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бат овогт Бямбаагийн Б.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, мөн дээрэмдэх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ад 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.              

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ