Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 535

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
    
Хэргийн индекс 156/2016/00526/И

               Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
              Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Хэнтий аймаг, Батноров сум, 2 дугаар  багт оршин суух Тогоогийн Ерөөлтөд холбогдох
              10 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                             
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Нэхэмжлэгч  Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга П.Оростогоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
  Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, Хийдийн 20-14 тоотод оршин суух, Тогоогийн Ерөөлт  нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 192 дугаартай шүүхийн шийтгэвэрээр 10 хоногийн хугацаатай баривчлагдсан ба баривчлах байрны үйлчилгээний төлбөр 10 000 төгрөг /арван мянган/ төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч  Т.Ерөөлт нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
  Миний бие нэхэмжилсэн 10 000 төгрөгийг Төрийн сангийн 180000955 тоот дансанд төлсөн баримтыг ирүүлсэн байна.

 Шүүх  хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                           

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч Т.Ерөөлт нь баривчлах байрны төлбөр 10 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч 10 000 төгрөгийг маргаангүйгээр бүрэн хэмжээгээр төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.
 
            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон            
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Ерөөлт нь баривчлах байрны үйлчилгээний төлбөрт 10 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
           2. Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг анхааруулсугай.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжинд зохигчид нь  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                    ШҮҮГЧ                                Ж.БОЛДБААТАР