| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00577/И |
| Дугаар | 539 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 539
2016-10-10 № 539 Хэрлэн сум
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2016/00577/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг Батноров сум, 7 дугаар баг, Бэрх тосгоны 1 дүгээр хороо, 69-02-14 тоотод оршин суух, иргэн Батаагийн Отгонбаярт холбогдох
“4 150 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Цагдаагийн газрын дарга П.Оростогоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Бэрх тосгон 1 дүгээр хороо, 69-02-14 тоотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй Батаа овогтой Отгонбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлөөр саатуулагдсан ба саатуулах байрны үйлчилгээний төлбөр 4 150 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Бэрх тосгон 1 дүгээр хороо, 69-02-14 тоотод оршин суух Б.Отгонбаяр нь тус хаяган дээрээ байхгүй байгаа тул шүүхэд гаргасан 4 150 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Цагдаагийн газар нь хариуцагч Б.Отгонбаярт холбогдуулан 4 150 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан тул нэхэмжлэгчийн уг татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Отгонбаярт холбогдох “4 150 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР