| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00600/И |
| Дугаар | 541 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 541
2016-10-10 №541 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00600/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сумын 5 дугаар багийн Бурхант гэдэг газар оршин суух, иргэн Борынхон овогт Шагдарсүрэнгийн Ренчиндаваа /РД:СТ67052210/-гийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ренчиндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Ренчиндаваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Миний бие 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан.
Иймд миний 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 14х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Борынхон овогт Шагдарсүрэнгийн Ренчиндаваа нь 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаа байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Ш.Ренчиндаваагийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Борынхон овогт Шагдарсүрэнгийн Ренчиндаваа нь нь 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ныг хүртэлх /өнөөдрийг хүртэлх/ хугацаанд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа П. Оростогоогийн 2016.09.20-ны өдрийн 49/2715 дугаартай тодорхойлолт /хх-ийн 3х/, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын дэд дарга Д. Цогтгэрэлийн 2016.08.29-ний өдрийн 13/1998 дугаартай Ш. Ренчиндаваагийн талаарх тодорхойлолт /хх-ийн 4х/, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 2009 оны 159 дугаартай баярын бичиг /хх-ийн 9х/, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргын 2015 оны өргөмжлөл /хх-ийн 7х/ гэрч Г.Баяртын мэдүүлэг /хх-ийн 18х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Борынхон овогт Шагдарсүрэнгийн Ренчиндаваа /РД:СТ67052210/-г нь 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд /өнөөдрийг хүртэлх хугацаанд/ Хэнтий аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаа болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Ренчиндаваагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР