Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 542

 

2016 оны 10 сарын 10 өдөр     Дугаар 156/ШШ2016/00542
    Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:156/2016/00598/И

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Баянхутаг сумын 2 дугаар багт оршин суух, иргэн Боржигон овогт Ламзавын Оюунтүлхүүр /РД:СЕ66052000/-йн нэхэмжлэлтэй
        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч Л.Оюунтүлхүүр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
         Миний бие 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд малчнаар ажилласан. Энэ хугацаанд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн.
         Иймд миний 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тотгоож өгнө үү гэжээ./хх-ийн 1, 20х/

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Оюунтүлхүүр нь 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд малчнаар ажилласан. Энэ хугацаанд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн учир хэрэгт цугласан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
          
       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

               Нэхэмжлэгч Боржигон овогт Ламзавын Оюунтүлхүүр Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
               Шүүх нэхэмжлэгч Л.Оюунтүлхүүрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
                Нэхэмжлэгч Боржигон овогт Ламзавын Оюунтүлхүүр нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 8х/, Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн даргын 1990 оны №115, 1987 оны №67, 76, 1988 оны №116, 1984 оны 62 тоот тушаалууд /хх-ийн 9-14х/, №10, 29, 39, 09 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 5-6х/,гэрч Г.Уранцэцэг, Г.Оюунцэцэг нарын мэдүүлэг /хх-ийн 23-24х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.
      
                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Ламзавын Оюунтүлхүүр /РД:СЕ66052000/-ийг Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Оюунтүлхүүрийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 


             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР