Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 543

 

2016 оны 10 сарын 10 өдөр     Дугаар 156/ШШ2016/00543
    Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00591/И

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны 17-01 тоотод оршин суух, иргэн Балиус овогт Лувсан овогтой Цэрэндаш /РД:СД61090703/-ийн нэхэмжлэлтэй
        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ НЬ:
         Нэхэмжлэгч Л.Цэрэндаш нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
         Миний бие 1978 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан-тал” нэгдэлд цагаан идээний ажилчин, малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн Баян-Овоо сумын “Алтан-тал” нэгдэлд малчнаар тус тус ажилласан.
         Иймд миний 1978 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тотгоож өгнө үү гэжээ./хх-ийн 1, 23х/

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Цэрэндаш нь 1978 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан-тал” нэгдэлд цагаан идээний ажилчин, малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн Баян-Овоо сумын “Алтан-тал” компанид малчнаар тус тус ажиллаж байсныг хэрэгт цугласан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
          
       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

          Нэхэмжлэгч Балиус овогт Лувсан овогтой Цэрэндаш нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан-тал нэгдлийн Наран бригадад 1978 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд цагаан идээний ажилчин, малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан-тал компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

               Шүүх нэхэмжлэгч Л.Цэрэндашийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

                Нэхэмжлэгч Балиус овогт Лувсан овогтой Цэрэндаш нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан-тал нэгдлийн Наран бригадад 1978 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд цагаан идээний ажилчин, малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан-тал компанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 6-7х/, 1980 оны 04 дүгээр сарын 15-нд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 8-9х/, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан-Тал” нэгдлийн даргын 1978 оны №42, 1988 оны №94 дугаартай тушаалууд /хх-ийн 11-12х/, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан-Тал” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 89, 91 дугаартай тушаалууд /хх-ийн 13-14х/, 1994 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 16х/, гэрч Н.Сүхмөнх, Т.Тогоондорж нарын мэдүүлэг /хх-ийн 26-27х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.
      
                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Шүршмаа овогтой Цэрэндаш нэрээр 1994.05.11-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Балиус овогт Лувсангийн Цэрэндаш /РД:СД61090703/ мөн болохыг тогтоосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Балиус овогт Лувсангийн Цэрэндаш /РД:СД61090703/-ыг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан-тал нэгдлийн Наран бригадад 1978 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд цагаан идээний ажилчин, малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан-тал компанид малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасны дагуу нэхэмжлэгч Л.Цэрэндаш нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР