| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0748/э |
| Дугаар | 845 |
| Огноо | 2019-09-23 |
| Зүйл хэсэг | 18.15.2.1., 18.15.2.2., 18.15.2.3., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 845
2019 09 23 2019/ШЦТ/845
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
улсын яллагч: Ж.Энх-Амгалан;
нарийн бичгийн дарга: Б.Цэгмэд;
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Батрагчаа, түүний өмгөөлөгч Н.Баярхүү;
шүүгдэгч: Д.Алтансүх, түүний өмгөөлөгч Ц.Батхүү;
шүүгдэгч: Д.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл;
шүүгдэгч: Т.Гантулга, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагийразайгийн Алтансүх, Төмөр-Очирын Гантулга, Дашнямын Зоригтбаатар нарт холбогдох эрүүгийн 1802003320689 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 886 дугаар байрны 121 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, АЮ75120271 регистерийн дугаартай, Тахилт овогт Дагийразайн Алтансүх;
2. Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж 13 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 45 дугаар байрны 133 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЧН84072271 регистерийн дугаартай, Тогооч овогт Төмөр-Очирын Гантулга;
3. Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 12 дугаар байрны 123 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЖЭ85010379 регистерийн дугаартай, Хөвгүүд овогт Дашнямын Зоригтбаатар.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Д.Алтансүх нь “Монре даатгал” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 cap хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож Замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “Монре даатгал” ХХК-аас Т.Гантулгатай бүлэглэн даатгалын нөхөн төлбөр болох 189.729.600 төгрөгийг авч, Д.Зоригтбаатартай бүлэглэн даатгалын нөхөн төлбөр болох 153.597.797 төгрөгийг авч бусдад нийт 343.327.397 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,
яллагдагч Т.Гантулга нь “Монре даатгал” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байсан Д.Алтансүхтэй бүлэглэн, түүний албан тушаалын байдлыг нь ашиглаж 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 cap хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож Замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “Монре даатгал” ХХК-аас даатгалын нөхөн төлбөр болох 189.729.600 төгрөгийг авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан,
яллагдагч Д.Зоригтбаатар нь “Монре даатгал” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байсан Д.Алтансүхтэй бүлэглэн, түүний албан тушаалын байдлыг нь ашиглаж 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 cap хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож Замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “Монре даатгал” ХХК-аас даатгалын нөхөн төлбөр болох 153.597.797 төгрөгийг авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Алтансүх мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Зоригтбаатар мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Гантулга мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батрагчаа мэдүүлэхдээ: “Монре” даатгалыг төлөөлж байна. Манай байгууллагад нийт 343.327.397 төгрөгийн хохирол учирсан. Д.Алтансүх, Д.Зоригтбаатар, Т.Гантулга нарын 3 хүнтэй холбоотой хэрэг байгаа. Одоо манай зүгээс хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батрагчаа /1хх-ийн 37-38/, гэрч П.Эрдэнэбаатар /1хх-ийн 39/, С.Хонгорзул /1хх-ийн 40-41/, Ч.Жамъян /1хх-ийн 52-54/, П.Баярсайхан /1хх-ийн 55-56/, Л.Цээлхагва /1хх-ийн 57-58/, Б.Сүхбат /1хх-ийн 61-62/, Г.Мөнхжаргал /1хх-ийн 63-64/, Г.Энхзориг /1хх-ийн 65-67/, А.Витя /1хх-ийн 68-70/, Г.Нямбаяр /1хх-ийн 71-72/, Т.Хаш-Эрдэнэ /1хх-ийн 73-74/, А.Амарсайхан /1хх-ийн 75-76/, Х.Дэмчиг /1хх-ийн 77-78/, Ц.Болдоо /1хх-ийн 120-121/, Г.Батболд /1хх-ийн 133-134/, Л.Оюунчимэг /1хх-ийн 138-140/, Р.Сүнжидмаа /1хх-ийн 141-144/, Р.Тогтохбаатар /1хх-ийн 148-149/, С.Лхагвасүрэн /1хх-ийн 150-151/, Н.Алтан-Од /1хх-ийн 152-153/, С.Солонго /1хх-ийн 155-156/, С.Сэлэнгэ /1хх-ийн 157-159/, Б.Чогсомдорж /1хх-ийн 160-161/, Ц.Ханхангай /1хх-ийн 162-164/, Э.Дэлгэрцогт /1хх-ийн 165-166/, Г.Ган-Эрдэнэ /1хх-ийн 167- 168/, Х.Урангоо /1хх-ийн 171-173/, Н.Мөнхбаатар /1хх-ийн 174-176/, М.Сэр-Од /1хх-ийн 177-179/, Ц.Билхүү /1хх-ийн 180- 181/, Д.Мөнхцэцэг /1хх-ийн 182-183/, Ж.Сүрэн /1хх-ийн 184-185/, Ж.Одонтуяа /1хх-ийн 186-187/, Г.Нямсүрэн /1хх-ийн 188-190/, Ж.Мөнхжаргал /1хх-ийн 191-192/, Ч.Нямцэцэг /1хх-ийн 193- 194/, Ц.Болдбаатар /1хх-ийн 195-196/, Ш.Осоржин /1хх-ийн 197-199/, Н.Ганбат /1хх-ийн 200-201/, У.Амаржаргал /1хх-ийн 202-203/, А.Бямбатулга /1хх-ийн 204-206/, Б.Оюунтуяа /1хх-ийн 207-209/, Д.Бат-Ирээдүй /1хх-ийн 210-211/, Б.Батхүү /1хх-ийн 212-214/, Б.Золжаргал /1хх-ийн 215-216/, Г.Оюунболд /1хх 217-219/, Ж.Чулуунсүх /1хх-ийн 229-230/, Б.Буян-Өлзий /1хх-ийн 232/, Б.Сүрэнжав /1хх-ийн 232-234, Г.Алтантуяа /1хх-ийн 235-236/, Б.Мөнгөнцэцэг /1хх-ийн 237/, Н.Уранбайгаль /1хх-ийн 238/, Н.Уранчимэг /1хх-ийн 239-240/, П.Мөнхжаргал /1хх-ийн 241-242/, Д.Алтаннавч /1хх-ийн 243- 244/, Б.Бат-Ялалт /1хх-ийн 245-246/, Т.Түмэн-Өлзий /1хх-ийн 131-132/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 5-164/, Д.Зоригтбаатарын хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 187-189, 3хх-ийн 43-45, 4хх-ийн 93/, Д.Алтансүхийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 190-197, 3хх-ийн 46-55, 4хх-ийн 94/, Т.Гантулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-ийн 56-59, 4хх-ийн 95, 153-156/, О.Энхмөнхийн “Голомт” банкны дансны хуулга /4хх-ийн 6-18, 45-74/, “Монре даатгал” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт гаргасан зардлын хүснэгт /4хх-ийн 98-104/, Д.Зоригтбаатарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 105-107/, Т.Гантулгын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 108-111/, Д.Зоригтбаатарын хохирол төлсөн баримт /4хх-ийн 124, 198/, Д.Алтансүхийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /4хх-ийн 134-136/, Т.Гантулгын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /4хх-ийн 146-151/, Д.Зоригтбаатарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /4хх-ийн 163-167/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Алтансүх нь “Монре даатгал” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Т.Гантулгатай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 cap хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож, Замын цагдаагийн газрын тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “Монре даатгал” ХХК-аас их хэмжээний даатгалын нөхөн төлбөр буюу 189.729.600 төгрөгийг,
мөн Д.Зоригтбаатартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 cap хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож, Замын цагдаагийн газрын тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “Монре даатгал” ХХК-аас их хэмжээний даатгалын нөхөн төлбөр буюу 153.597.797 төгрөгийг тус тус хууль бусаар авсан,
шүүгдэгч Т.Гантулга нь “Монре даатгал” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байсан Д.Алтансүхтэй бүлэглэн, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 cap хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож Замын цагдаагийн газрын тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “Монре даатгал” ХХК-аас их хэмжээний даатгалын нөхөн төлбөр буюу 189.729.600 төгрөгийг хууль бусаар авсан,
шүүгдэгч Д.Зоригтбаатар нь “Монре даатгал” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байсан Д.Алтансүхтэй бүлэглэн, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 cap хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож, Замын цагдаагийн газрын тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “Монре даатгал” ХХК-аас их хэмжээний даатгалын нөхөн төлбөр буюу 153.597.797 төгрөгийг хууль бусаар авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Д.Батрагчаагийн/1хх-ийн 37-38/ : “...2018 оны 04 сард манай Бизнес хөгжлийн албанаас тооцоолол гаргаж хохирол төлөлтийн харьцаа хэтэрхий зөрүүтэй яваад байна, ... 2017-2018 оны 04 cap хүртэлх нөхөн төлбөрийн материалд үзлэг шалгалт хийхэд 2017 онд хуурамч байж болзошгүй 198.085.867 төгрөгийн нөхөн төлбөрт олгосон 47 материап, огт материалгүйгээр олгогдсон 25.706.500 төгрөгийн зөрчил, 2018 онд хуурамч байж болзошгүй 205.870.130 төгрөгийн нөхөн төлбөр олгосон 37 материал илэрсэн.
“Монре даатгал” ХХК-д даатгалын нөхөн төлбөр олгохдоо нөхөн төлбөрийн менежерүүд 100.000-500.000 төгрөгийн, ахлах менежерүүд 501.000-100.000.000 төгрөгийн, Нөхөн төлбөрийн албаны дарга 100.000.000 төгрөгөөс дээших нөхөн төлбөрийн материалуудыг хүлээн авч шийдвэрлэдэг ба дээрх хуурамч байж болзошгүй нөхөн төлбөрийн материалууд нь 1.300.000-12.000.000 төгрөг хүртэл олгогдсон материалууд байсан. Тийм учраас бид тухайн үед Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байсан Д.Алтансүхийг энэ гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж шалгуулахаар хууль хяналтын байгууллагуудад хандаж байгаа юм...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Эрдэнэбаатарын /1хх-ийн 39/: “...Манай компанийн бизнес эрсдлийн удирдлагын алба улирал болгоны нөхөн төлбөрийн нөөц сангийн тооцооллыг хянадаг. Ингэж хянах явцад нөхөн төлбөрийн материал дунд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон...” гэх мэдүүлгээр,
гэрч Ч.Жамъяны /1хх-ийн 52-53, 64/: “...Хөрөнгийн үнэлгээний хуулийн дагуу ямар ч үнэлгээ хийсэн 2 хувь үйлдэж, нэг хувийг нь тухайн үнэлгээ хийлгэж буй хүнд өгч, нөгөө хувийг нь манай компани өөрсдөө авч үлдэн архивлаж хадгалдаг. Танай байгууллагаас ирүүлсэн албан бичгийн хавсралтад дурдсан нэр, дугаар бүхий 20 авто машиныг манай компанийн өөрсдийн захиалгаар зохиолгосон “АВ system” программ дээр хайж, шүүлт хийж үзэхэд бүгд буюу 20 автомашины огноо, мэдээлэл нь таарахгүй байсан. Гэхдээ дугаар бүхий 6 автомашины улсын дугаараар манайд хохирлын үнэлгээ хийлгэж байсан боловч танай байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд бичигдсэн он, сараас хойш болон өмнө үнэлгээ хийлгэсэн байна. Өөрөөр хэлбэр “Монре даатгал”-д нэхэмжлэн мөнгөө авсаны дараа манай үнэлгээний газарт бодитоор үнэлгээ хийлгэсэн байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Ц.Дарханбаатарын /1хх-ийн 58/: “...Би үзлэг хийсэн “Ч.Дарханбаатар” гэж бичсэн зам тээврийн ослын тапаархи тодорхойлолтуудыг үзлээ. Эдгээр “Монре даатгал” ХХК-д хандсан тодорхойлолтууд дотор миний бичсэн тодорхойлолт байхгүй байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Сүхбатын /1хх-ийн 62/: “...Надад харуулсан 29 ширхэг даатгалын тодорхойлолтыг харлаа. Уг 29 ширхэг тодорхойлолтоос нэг ч миний баталж зурсан гарын үсэг биш байна. Энэ тодорхойлолтуудыг би батлаагүй, манай цагдаагийн хэлтсээс гаргасан даатгалын тодорхойлолтууд биш байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Мөнхжаргалын /1хх-ийн 64/:”...Эдгээр 30 ширхэг тодорхойлолт дээр зурагдсан гарын үсэгнүүдээс нэг нь ч миний гарын үсэг биш байна. Үүнээс гадна тодорхойлолтууд дээр миний нэрний өмнө бичигдсэн овгийн эхний үсэг “Д” гэж буруу бичигдсэн байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Түмэн-Өлзийгийн /1хх-ийн 132/: “...5035364144 тоот данс. ...Би осол аваар гаргаж байгаагүй. Энэ ослын талаар мэдэх зүйл байхгүй. Харин Т.Гантулга тэр цаг үед миний дансны дугаарыг авч байсан. Энэ мөнгө бол Т.Гантулгын мөнгө. Надаас “дансны дугаараа өгч байгаа ч” гэж гуйж байгаад дугаар аваад дараа нь мөнгийг нь Т.Гантулга руу өөр рүү нь шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Алтан-Одын /1хх-ийн 153/: “...Т.Гантулга тэр үед намайг “дансаар чинь өөрийнхөө мөнгийг оруулаад гаргаж авах хэрэгтэй байна” гэж хэлээд миний дансны дугаарыг авч байсан. Тэгээд хэлснээр нь миний дансанд дээрх мөнгө орж ирэхээр нь би өөрийн Мобайл банкаар Т.Гантулгын надад гар утасны мессежээр өгсөн дансны дугаар руу шилжүүлж байсан. Тэгэхэд өдөрт хийх гүйлгээ хэтэрсэн гээд миний дансанд тал мөнгө нь үлдсэн санагдаж байна. Тэр мөнгөө орой нь Т.Гантулга өөрөө машинтай, 2 хүүхэдтэйгээ манай гэрийн гадаа ирээд би цуг гарч АТМ-ээс бэлнээр авч өгөөд явуулж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Батболдын /1хх-ийн 134/: “...Т.Гантулга надаас “дансны дугаараа өгч байгаач” гэж хэлж аваад дээрх мөнгөн гүйлгээг хийж байсан. Манай эхнэрийн виза карт нь бас надад байдаг болохоор эхнэрийнхээ дансны дугаарыг би бас Т.Гантулгад өгч байсан. Би болон манай эхнэр энэ гүйлгээний талаар мэдэхгүй, тэр үедээ мөнгө нь орж ирээд Т.Гантулгад шилжүүлээд өгч байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Бямбатулгын /1хх-ийн 205/: “...Т.Гантулга нь миний дансыг ашигласан юм байна. Заримдаа утсаар яриад хэдэн төгрөг зээлэх гэх мэт зүйл ярьж байдаг, энэ үед миний дансны дугаарыг аваад миний дансаар мөнгө шилжүүлэн авсан юм байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Оюунболдын /1хх-ийн 218/: “...Т.Гантулга тэр дор нь “тэгвэл би чиний дансанд чинь хөдөлгөөн оруулаад өгье, дансны дугаараа өгчих” гэж хэлээд аваад явсан. Удалгүй хэд хоногийн дараа миний дансанд 3.163.000 төгрөг ороод ирэхээр нь Т.Гантулга руу яриад “мөнгө ороод ирлээ, энэ мөнгийг яах билээ” гэтэл над руу Т.Гантулга мессежээр өөрийнхөө дансны дугаараа явуулаад “шилжүүлчих” гэсэн. Түүний хэлсний дагуу би тэр мөнгийг Т.Гантулга руу шилжүүлсэн. Тэр өдрөөс хэд хоногийн дараа Т.Гантулга над руу залгаад “нөгөө дансандаа хөдөлгөөн оруулж байгаа хэвээрээ юу” гэж асуухад нь би “хэвээрээ байгаагаа” хэлэхэд надаас “өөр хүний дансны дугаар өгчих” гэж хэлсэн. Тэгээд би Т.Гантулгад баз хүргэн Нарантуяагийн Ганбатын дансны дугаарыг аваад явуулсан. Удалгүй Н.Ганбатын дансанд мөнгө ороод ирлээ гэхэд нь би түүнийг тэр дор нь Т.Гантулгын данс руу шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Ганбатын /1хх-ийн 201/: “...Г.Оюунболд миний дансны дугаарыг мэддэг байсан. Нэг өдөр миний дансанд 6.390.000 төгрөг ороод ирсэн. Удалгүй Г.Оюунболд над руу залгаад “дансанд чинь хэдэн төгрөг орсон байгаа, харчихаад миний данс руу буцаагаад шилжүүлчихээч” гэж хэлэхэд нь би тэр дор нь удалгүй Г.Оюунболдын данс руу шилжүүлээд өгсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Дэлгэрцогтын /1хх-ийн 166/: “...Т.Гантулга миний утас руу залгаад “хөгшиндөө ХААН банкны дансны дугаараа өгч байгаач” гэж асуусан. Тэгэхэд нь би “яах гэж байгаа юм бэ” гэтэл “даатгалаас мөнгө авах ёстой юм, миний данс байж болохгүй гээд байна, мөнгө ороод ирэхээр нь буцаагаад миний данс руу шилжүүлчих” гэж хэлж байсан. Тэгээд би дансны дугаараа өгсөн, миний санаж байгаагаар тэр өдөртөө мөнгө нь миний дансанд орж ирсэн санагдаж байна. Тэр мөнгийг шууд Т.Гантулгын данс руу эргүүлээд бүгдийг нь шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Лхагвасүрэнгийн /1хх-ийн 151/: “...Т.Гантулга над руу өөрөө залгаад “ХААН банкны данс байгаа юу” гэж асуухад нь би байгаагаа хэлсэн. Тэгтэл “дансаар чинь хүнээс мөнгө авах гэсэн юм” гэж хэлээд миний дансны дугаарыг авч байсан. Ингээд тэр өдөртөө миний дансанд мөнгө орж ирсэн, Т.Гантулга өөрөө ч гэсэн над руу залгаад “мөнгө орж ирсэн үү” гэхэд нь би “сая мөнгө орж байх шиг байна” гэтэл “яаралтай хурдан над руу буцаагаад шилжуүлээд өгөөч хүнд өгөх гэсэн юм” гэж ярьж байсан. Тэгээд би ойрхон байсан АТМ-аас над руу явуулсан дансны дугаар руу нь буцаагаад шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Мөнхбаатарын /1хх-ийн 175/: “...Т.Гантулга надаас “ХААН банкныхаа дансны дугаарыг өгч байгаач” гэж гуйж миний карттай цуг авч байсан. Он, cap, өдрийг нь тодорхой сайн санахгүй байна, миний санаж байгаагаар дээрх дансанд мөнгө орсон хугацаанд байсан. Тухайн үед би “дансны дугаар авч яах гэж байгаа юм” гэж асууж л байсан. Тэгэхэд чухам яг юу гэж хариулж байсныг сайн санахгүй байна. Тэр үед би ажил хийдэггүй байсан ХААН банкны дансаа бараг ашигладаггүй байсан болохоор сайн, муу зүйл бодоогүй картаа өгөөд явуулж байсан. Миний картыг 3-4 хоноод буцаагаад өгч байсан. Түүнээс би дээрх зам тээврийн ослын талаар сонсож байгаагүй, огт мэдэхгүй автомашинууд, жолооч нар байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Ш.Осоржингийн /1хх-ийн 198/: “...манай нөхөр Б.Батмөнх над руу утсаар залгаж яриад “Т.Гантулга чам руу ярьж дансны дугаар авах байх, хэлээд өгчихөөрэй” гэж хэлээд удаагүй байхад Т.Гантулга над руу залгаад миний ХААН банкны дансны дугаарыг авч байсан юм. Тэр үед Т.Гантулга машинаа солих гэж байгаа гэж хэлж байсан шиг санагдаж байна.Тухайн үед би их хэмжээний мөнгө биш, надад хамааралтай биш байсан учраас яах гэж байгаа, хэний мөнгө төгрөг гэж огт асуугаагүй, яг тэр үед би гадаад улс руу явах гээд дансны гүйлгээгээ баяжуулах санаатай байсан болохоор ямар ч юм бодолгүй Т.Гантулгад дансны дугаараа хэлж өгч байсан. Харин манай нөхрийн дансанд 2017.11.27-ны өдөр орсон 4.429.000 төгрөгг манай нөхөр БНХАУ-д явж байхдаа над руу залгаад “Т.Гантулга миний дансанд мөнгө хийсэн байгаа тэр мөнгийг аваад өгөөч гээд байна, тэр мөнгийг нь миний картыг авч гараад аваад өгчих” гэж хэлсний дагуу би тэр орой нь Олимп хотхоны доор байдаг АТМ-ээс Т.Гантулгын данс руу шилжүүлж өгч байсан. ...Ямар ч байсан манай нөхрийн данс руу 2 удаа, миний данс руу 1 удаа шилжүүлсэн мөнгийг бүгдийг нь Т.Гантулгын данс руу буцаагаад шилжүүлж байсан. 2018.03.12-ны өдөр 6.080.000 төгрөгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан манай нөхөр Б.Батмөнх бас л надтай адилхан Т.Гантулгаас энэ шилжүүлээд байгаа мөнгө нь ямар учиртай болох, хэний мөнгө юм гэдгийг нь асуугаагүй гэж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Л.Оюунцэцэгийн /1хх-ийн 146/: “...Т.Гантулга манай гэрт ирээд надаас “ХААН банкны карттай юу” гэж асуусан. Тэгэхэд нь би “яах гэж байгаа юм” гэж асуутал “ажлын шугамаар үнэлгээний мөнгө оруулаад авах гэсэн юм” гэж хэлэхэд нь би тийм л учиртай юм байх гэж бодоод ХААН банкны картаа өгөөд явуулсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа Т.Гантулга миний картыг буцаагаад авчирч өгсөн. Тэр үед миний картанд хэдэн төгрөг орсон, гарсныг мэдэхгүй. Өнөөдөр өглөө “цагдаагаас дуудаж байна” гэхэд анх удаа тэр үед тийм гүйлгээ хийснийг мэдлээ...” гэх мэдүүлгээр,
гэрч Р.Сүнжидмаагийн /1хх-ийн 142-143/: “...Манай нөхөр Т.Гантулга надаас “картаа өгч байгаач” гэж хэлээд аваад явдаг байсан. Ийм зүйл хийж байсныг огт мэдээгүй юм байна. Надад дээрх зам тээврийн ослын талаар болон миний дансны орлого, зарлагын талаар ч мэдэх зүйл байхгүй. ...Тухайн үед яах гэж байгаа тапаар нь асуудаг л байсан. Тэр үед “хүнээс мөнгө орж ирэх ёстой” гэхээс өөр зүйл ярьж байгаагүй...” гэх мэдүүлгээр,
гэрч М.Сэр-Одын /1хх-ийн 178/: “...Т.Гантулга надаас дансны дугаар, картыг минь авч хэрэглэсэн байсан... Т.Гантулга ирээд “машин мөргөлдүүлсэн даатгалын мөнгө авах гэсэн чинь ХААН банкны данс хэрэгтэй болоод байна. Чи ХААН банкны картаа, дансны дугаартайгаа хамт өгчих, удахгүй буцаагаад өгчихнө” гэж хэлэхэд нь тухайн үед надад миний ХААН банкны картны хэрэглээ байхгүй байсан болохоор өгөөд явуулсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Р.Тогтохбаатарын /1хх-ийн 179/: “...Т.Гантулга надаас дансны дугаар авч байсан. Надаас дансны дугаар асуухад нь юунд ашиглах гэж байгааг асуухад “Зоригоогийн мөнгө орж ирэх байх, тэр үед та буцаагаад над руу шилжүүлчих” гэж хэлж байсан. Тэгээд намайг Ховд аймагт найзуудтайгаа аялалаар явж байхад мөнгө орж ирэхээр нь Т.Гантулгад утсаар хэлсэн. Тэгтэл Т.Гантулга “наад мөнгөө над руу шилжүүлчих” гээд дансны дугаараа явуулсан. Би бүгдийг нь буцаагаад Т.Гантулгад өгсөн. Би өөрөө нэг ч төгрөг аваагүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Түмэн-Өлзийгийн /1хх-ийн 132/: “...Энэ мөнгө бол Т.Гантулгын мөнгө юм. Надаас дансны дугаараа өгч байгаач гэж гуйж байгаад дугаар аваад дараа нь мөнгийг Т.Гантулга руу өөр рүү нь шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Х.Урангоогийн /1хх-ийн 172/: “...Т.Гантулга надаас “дансны дугаараа, карттайгаа цуг өгөөч” гэж гуйхад нь би тухайн үед ямар ч юм бодолгүй, асуулгүй зүгээр өгчихсөн. Тэгээд нөхөр бид хоёрын карт Т.Гантулгад нилээн удаан байж байгаад 2018 он гараад цагаан сарын үеэр манай нөхрийн найзууд нэг уулзалдах үед Т.Гантулга нөхөр бид хоёрын картыг буцаагаад өгч байсан. Картаа аваад шапгаж үзэхэд 10 гаруй мянган төгрөгтэй байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ц.Ханхангайн /1хх-ийн 163/: “...Т.Гантулга дээрх цаг хугацааны үед надаас ХААН банкны дансны дугаар гуйж байгаад миний виза карттай цуг аваад явсан. Тэгээд 7 орчим хоног авч явчихаад буцаагаад авчирсан. Буцааж авчирч өгөхдөө надаас “ахиад нэг дансны дугаар байвал өгөөч” гэхэд нь би өөрийн хамаатны ах манай ээжийн дүү, манайхтай цуг нэг хашаанд амьдардаг Д.Батнягт ахын дансны дугаарыг нь асууж авч өгөөд явуулсан... Тэр үед миний дансанд хэдэн төгрөг орсон, хэдэн төгрөгийг зарлагадсаныг мэдэхгүй. Т.Гантулга өөрөө миний картыг авч явсан. Тэгээд мөнгөө гаргаж авсан байх. ... Манай хамаатны ах Д.Батнягт Т.Гантулгыг танихгүй, ямар ч харилцаа холбоогүй. Д.Батнягт ах маань ч энэ мөнгөнөөс аваагүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Чогсомдоржийн /1хх-ийн 161/: “...Т.Гантулга надаас “ХААН банкны дансны дугаараа ахдаа өгч байгаач, хүнээс мөнгө авах хэрэгтэй байна” гэж хэлэхэд нь би тэр үед өөрийг нь ХААН банкинд дансгүй юм байх гэж л бодоод өнгөрсөн. Тэгээд дансны дугаараа хэлж өгөөд удалгүй 2-3 хоногийн дараа миний дансанд мөнгө орж ирсэн. Т.Гантулгад “дансанд мөнгө ороод ирлээ” гэтэл над руу өөрийнхөө дансны дугаараа мессежээр явуулахад нь би бүгдийг нь буцаагаад шилжүүлээд өгсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Оюунтуяагийн /1хх-ийн 208/: “...Миний утас руу Т.Гантулга залгаад “Мобайл банктай юу” гэж асуухад нь би байгаагаа хэлсэн. Тэгтэл “дансны дугаараа өгөөч, хүнээс мөнгө авах гэсэн юм” гэхээр нь тухайн үед би Т.Гантулга өөрөө Мобайл банкгүй, тэгээд надаар хүн рүү мөнгө шилжүүлэх гэж байгаа юм байх гэж бодоод өөрийнхөө дансны дугаарыг өгчихсөн юм. Тэр үед би янз бүрийн муу сайн юм бодоогүй, тэгээд л дансны дугаараа өгчихсөн. Тэгтэл тэр оройдоо мөнгө нь орж ирээгүй, түүнээс хойш нилээн хэд хоногийн дараа бараг би дансны дугаараа өгөөд мартсан байж байтал миний дансанд 4,8 сая төгрөг нь ороод ирсэн. Тэгэхээр нь би Т.Гантулга руу утасдаж “эртээд дансны дугаар аваад байсан чинь ийм мөнгө орж ирэх ёстой юу” гэж асуухад “тийм, миний данс руу шилжүүлчих” гэж хэлэхэд нь би Т.Гантулгын дансны дугаарыг аваад түүн рүү шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Батнямын “...Т.Гантулга намайг “дансны дугаараа өгч байгаач” гэж гуйж байгаад авч байсан. Удалгүй миний дансанд дээрх мөнгө орж ирээд, мөнгө орсоныг Т.Гантулгын надад хэлсэн данс руу буцаагаад шилжүүлээд өгсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч У.Амаржаргалын /1хх-ийн 203/ “...Д.Зоригтбаатар миний утас руу залгаад намайг “дансны дугаараа өгч байгаач, даатгалын компаниас мөнгө орж ирэх гэтэл би түрийвчээ мартсан байна” гэж ярьсан. Тэгээд “маргаашнаас мөнгөө эргүүлээд авчихъя” гэхэд нь би дансны дугаараа Зориггбаатарт өгч байсан. Удалгүй тэр өдөртөө мөнгө нь миний дансанд орж ирээд түүнийг нь орой болсон хойно гарч ХААН банкны АТМ-ээс шилжүүлэх гэтэл болохгүй болохоор бэлнээр нь аваад Д.Зоригтбаатарт өгч байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Батзаяагийн “...Манай нөхөр надад “чиний дансанд чинь 7 сая гаруй төгрөг орж ирнэ, түүнийг нь энэ данс руу шилжүүлээрэй. Д.Зоригтбаатарын данс” гэж хэлж байсан. Тэгээд миний дансанд нөхрийн хэлсний дагуу мөнгө орж ирсэнийг би Д.Зоригтбаатарын данс руу шилжүүлж байсан. Мөн миний дансанд өөрийн мөнгө байсантай нийлүүлээд манай байрны зээлийн мөнгө “Стандарт капитал” ББСБ руу татагдаад шилжүүлэгдэж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Батхүүгийн /1хх-ийн 213/: “...Д.Зоригтбаатар надаас “дансны дугаараа өгч байгаач, хүнээс авах мөнгөө дансаар чинь дамжуулж авъя” гэж хэлж миний дансны дугаарыг авч байсан. Тэгээд миний дансанд мөнгө орж ирэхээр нь би нэг ч төгрөг өөртөө авахгүйгээр бүгдийг нь Д.Зоригтбаатарт буцаагаад шилжүүлж байсан. ...Д.Нарангэрэл, Ж.Энхтунгалаг нарын дансны дугаарыг би Д.Зоригтбаатарт өгсөн байх, эсвэл манай эхнэр бас өгсөн байж магадгүй. Д.Зоригтбаатар өөрөө манай эхнэрийг танина, бид нар найзууд...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Ган-Эрдэнийн /1хх-ийн 168/: “...Манай ажлын залуу Мөнхтулга надаас миний Худалдаа хөгжлийн банкны дансны дугаарыг гуйж авч байсан юм. Хэзээ авч байсан он, cap, өдрийг нь тодорхой санахгүй байна. Одоо би өөрийнхөө дансны хуулгыг харахад Мөнхтулгын надаас дансны дугаар авч байсан үе байна. Тэр үед би Мөнхтулгаас мэдээж “яах гэж байгаа юм” гэж асуухад “яаралтай хүнээс мөнгө авах хэрэгтэй байна” гэсэн. Удалгүй миний дансанд мөнгө орж ирэхэд би Мөнхтулгад хэлэхэд “Д.Зоригтбаатар надаас асуулгаж авсан юм, наад мөнгөө түүний данс руу шилжүүлчих” гээд надад дансны дугаарыг нь хэлсэн. Би хэлснийх нь дагуу Д.Зоригтбаатар руу шилжүүлсэн. Дараагийн орж ирсэн 5 сая төгрөгийг мөн адил Д.Зоригтбаатар руу шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Мөнхжаргалын /1хх-ийн 192/: “...Д.Зоригтбаатар над руу залгаад “дансны дугаараа өгч байгаач, данс руу чинь мөнгө орно, тэр мөнгийг буцаагаад шилжүүлээд өг” гэж хэлэхээр нь би дансны дугаараа өгөөд тэр өдөртөө миний дансанд 4.148.000 төгрөг орж ирсэн. Түүнийг би Д.Зоригтбаатарын надад явуулсан данс руу нь шууд буцаагаад шилжүүлээд өгсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Мөнхцэцэгийн /1хх-ийн 183/: “...Миний нөхрийн үеэл Д.Зоригтбаатар над дээр ирээд миний ХААН банкны картыг гуйж байгаад дансны дугаарын хамт аваад явсан. Энэ дээрх мөнгөний гүйлгээ нь яг тэр үед байна. Би өөр хүнд дансны дугаар болон картаа өгч байгаагүй. Тэр үед Д.Зоригтбаатар “ХААН банкны карттай юу” гэж асууж байсан ба миний хариуцаж байсан цэцэрлэгийн анги нь 8 сартайгаас 2 настай хүүхдийн анги, Д.Зоригтбаатартай уулзах гээд гарч ирсэн хооронд ард ангийн хүүхдүүд уйлаад бөөн шуугиан болоод мөн дээр нь цэцэрлэгийн захирал өөрөө байсан болохоор би яах гэж байгаа талаар асууж чадалгүй хурдхан картаа дансны дугаартайгаа, картны нууц кодтойгоо өгөөд явуулсан. Түүнээс хойш би дансаа шалгаж үзээгүй, дансны мэдээлэл ирдэг үйлчилгээ байхгүй, тэр үед манай ажлын цалин бэлэн гар дээр олгодог байсан, карт ашиглах шаардлага байгаагүй юм. Тэгж байгаад сая цагдаагийн байгууллагаас дуудаж энэ талаар хэлэхэд нь миний дансанд ийм хэмжээний мөнгө орж байсныг мэдлээ. Үүнээс өмнө мэдээгүй байсан юм. Д.Зоригтбаатар миний картыг дараа нь буцааж ажил дээр авчирч өгч байсан санагдаж байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Нямсүрэнгийн /1хх-ийн 189/: “...Д.Зоригтбаатар надаас авахдаа өөрөө Тоёота Приус маркийн авто машинтай байж байгаад түүнийгээ зараад мөнгөөр нь надаас машин авсан. Машин авахдаа мөнгө төгрөг дутуу өгөөд машинаа аваад явсан. Яг хэдэн төгрөг дутуу өгч байсныг одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан 3,4 сая төгрөгийн дутуу байсан. Ингээд тухайн үөд би дутуу мөнгөө нэхэж мессеж бичиж байхдаа дансны дугаараа өгч байсан. Тэгэхэд “удахгүй өгнө” гэж хэлж байсан. Тэр өдрөөс хойш нэг cap орчмын дараа миний дансанд 4,6 сая төгрөг орж ирснийг би “бүгдийг нь авна” гэж байтал Д.Зоригтбаатар надаас “2 сая төгрөгийг нь өөрөө аваад үлдсэн 2,6 сая төгрөгийг над руу буцаагаад шилжуүлчих” гэж гуйгаад байхаар нь зөвшөөрч Д.Зоригтбаатарын данс руу 2,6 сая төгрөгийг шилжүүлж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ч.Нямцэцэгийн /1хх-ийн 194/: “...Ахын найз Д.Зоригтбаатар орж ирээд надтай юм ярьж байгаад “ахдаа дансны дугаараа өгөөч, ах нь дансаар чинь дамжуулан хүнээс мөнгө авъя” гэж хэлээд миний дансны дугаарыг аваад явсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа Д.Зоригтбаатар манай ажил дээр ирээд “дансанд чинь мөнгө орсон уу” гэж асуусан. Надад дансны мэдээлэл ирдэг тохиргоо байхгүй байсан учраас би “мэдэхгүй байна” гэж хэлсэн чинь миний картыг гуйж аваад гарсан. Тэгээд удалгүй “мөнгө орсон байна, ах нь мөнгөө гаргаад авчихсан шүү” гэж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Оюунтуяагийн /1хх-ийн 187/: “...Д.Зоригтбаатар над руу утсаар яриад “ХААН банкны данстай юу” гэж асуугаад “дансны дугаараа өгч байгаач, хүнээс мөнгө авах хэрэгтэй байна” гэж гуйж байгаад дансны дугаар авсан. Тэр үедээ би мэдээж “яах гэж байгаа юм бэ” гэж асууж л байсан. Тэгэхэд “дансанд чинь мөнгө орж магадгүй, ахдаа буцаагаад гаргаад өгөөрэй” гэж байсан. Өөр янз бүрийн юм асуугаагүй дансны дугаараа өгсөн. Тэр өдрөөс хойш хэдэн хоногийн дараа миний дансанд мөнгө орж ирэхээр нь Д.Зоригтбаатар руу утсаар яриад “мөнгө ороод ирлээ” гэж хэлэхэд надад өөрийнхөө дансны дугаараа өгсөн. Би тэр данс руу бүх мөнгийг интернэт банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Солонгын /1хх-ийн 156/: “...Д.Зоригтбаатар ах миний дансны дугаарыг авч 2 удаа дээрх мөнгийг шилжүүлж байсан. Тэгээд 2 удаа миний дансанд мөнгө орж ирсэнийг Д.Зоригтбаатарт хэлэхэд “ах руугаа шилжүүлчих” гээд надад дансны дугаараа мессежээр явуулж байсан. Би бүгдийг нь тэр данс руу шилжүүлээд өгсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Сүрэнгийн /1хх-ийн 185/: “...Манай хамаатны ах Д.Зоригтбаатар надаас миний дансны дугаарыг авч байсан. Хэзээ авч байсныг санахгүй байна, бодоход дээрх асуултанд дурдсан цаг хугацааны үед байсан. Дансны дугаар авахад нь би “яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “ахад нь хэрэг байна аа ” л гэж хэлж байсан. Бид үеэлүүд юм болохоор надад элдэв янзын муу зүйл бодогдоогүй, ямар нэг муу зүйл хийхгүй байлгүй л гэсэн бодолтой дансны дугаараа өгч байсан. Мөн миний дансанд тийм их хэмжээний мөнгө төгрөгийн гүйлгээ хийгддэггүй болохоор элдэв зүйл асуугаагүй дансны дугаар асуухад нь шууд өгчихсөн. Ингээд дансны дугаар асууж авснаас хойш 2,3 хоногийн дараа над дээр ирээд “ХААН банкныхаа картыг өгчих, ах нь хэрэглэчихээд буцаагаад өгчихнө” гээд аваад явсан. Миний картыг авч яваад бараг 10 гаруй хоног болоод миний цалин буугаад би “цалингаа авах хэрэгтэй байна” гэж араас нь залгаж ярьж байгаад картыг минь авчирч өгсөн. Надад дансны мэдээлэл ирдэг үйлчилгээ байхгүй болохоор тэр үед миний дансанд хэдэн төгрөг орсон, гарсныг огт мэдээгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Сэлэнгийн /1хх-ийн 158/: “...Д.Зоригтбаатар миний гар утас руу залгаад намайг “дансны дугаар өгч байгаач хүнээс мөнгө авах гэсэн юм” гэхэд нь би зээл төлдөг дансны дугаараа өгсөн юм. Тэр өдөртөө миний дансанд 4.859.000 төгрөг орж ирснийг Д.Зоригтбаатарт хэлсэн. Тэгээд манай нөхөр миний интернэт банкаар буцаагаад шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч П.Мөнхжаргалын /1хх-ийн 241/: “...Миний хүү Д.Зоригтбаатар над руу утсаар яриад “ээжээ та надад дансны дугаараа өгчих” гэхээр нь би хүүдээ өөрийнхөө 5421165130 тоот дансны дугаараа өгсөн. Тухайн үед би хүүгээсээ ямар учиртай мөнгө төгрөг дансаар шилжүүлэх гэж байгаа талаар асуугаагүй бөгөөд миний дансанд орсон мөнгийг нь би виза карт ашиглаж чадахгүй болохоор ХААН банкин дээр очоод теллерээс паспортоо үзүүлж мөнгөө аваад шууд хүүгийнхээ данс руу шилжүүлж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Сүрэнжавын /1хх-ийн 233/: “...Манай хадам ах Д.Зоригтбаатар 2017 оны зун над руу яриад “ахдаа дансаа өгчих, дансаар чинь мөнгө оруулаад авах гэсэн юм” гэхээр нь би зөвшөөрч өөрийнхөө ХААН банкны 5420166205 тоот дансаа өгсөн. Тэгээд тэр өдөртөө ч бил үү дараа нь ч бил үү миний дансанд 4 сая гаруй төгрөг орсныг би данснаасаа экспресс банкаар шилжүүлсэн эсэхийг санахгүй байна ямар ч байсан буцаагаад тэр мөнгийг нь шилжүүлж өгч байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Д Алтаннавчийн /1хх-ийн 243/: “...Манай ах Д.Зоригтбаатар нь надтай утсаар яриад намайг “дансаа өгчих дансанд чинь мөнгө орох байх, над руу буцаагаад шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгээд би 5007603755 тоот дансыг өгсөн бөгөөд миний дансаар 3 удаа мөнгө шилжиж орж ирснийг би Д.Зоригтбаатар ахын өөрийнх нь данс руу шилжүүлж байсан. Ах “дансанд чинь мөнгө орно” гэхээр нь мөнгөн дүнгийг нь харчихаад л буцаагаад ахын данс руу экспресс банкаар шилжүүлж хийсэн. Мөн манай ах Д.Зоригтбаатар надаас “өөр хүний дансны дугаар олоод өгөөч” гэхээр нь би юм бодоогүй ажлын газрынхаа бармен Б.Мөнгөнцэцэг, тогооч Н.Уранбайгал, Б.Уранчимэг, Б.Буян-Өлзий нарын дансыг өөрсдөөс нь асууж байгаад ахдаа дансных нь дугаарыг өгч байсан. Тэд нарын дансанд орсон мөнгийг би аваад ахынхаа дансанд шилжүүлж байсан, тухайн үед яг хэдэн төгрөг шилжиж орсныг нь одоо санахгүй байна. Гэхдээ би ахыгаа худлаа хүн залилаад байна гэж огт бодоогүй бөгөөд ах ажлаа хийгээд өртэй хүнээсээ мөнгөө авч байна л гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Буян-Өлзийгийн /1хх-ийн 232/: “...Манай ажлын рестораны бармен Алтаннавч надаас 2018 онд дансны дугаар авч байсан бөгөөд “мөнгө орчихлоо” гээд картыг маань аваад явж байсан, ...Би өөрийнхөө дансны хуулгыг аваад харахад ямар ч байсан 5 гаруй сая төгрөг орсон байсан. Үүнийг манай ажлын Алтаннавч л мэдэх байх...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Уранчимэгийн /1хх-ийн 239/: “...Манай ажлын Алтаннавч 2018 оны эхээр надаас “картаа өгөөч” гэхээр нь би картаа өгсөн бөгөөд миний дансны дугаарыг бичиж авсан. Миний дансанд мөнгө орсон мэдээлэл ирсэн бөгөөд хэдэн төгрөг байсныг нь санахгүй байна Алтаннавч карт авч яваад маргааш нь өглөө ажилдаа ирэхдээ авчирч өгч байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Уранбайгалийн /1хх-ийн 238/: ”...Манай ажлын Алтаннавч 2018 оны 1, 2 дугаар сард надаас “дансны дугаараа өгчих, дансаар чинь мөнгө хийгээд авах гэсэн юм” гэхээр нь би дансныхаа дугаарыг картныхаа хамт өгсөн. Миний дансанд мөнгө орсон мэдээлэл ирсэн бөгөөд 4 сая гаруй төгрөг орж ирж байсан. Ямар утгатай мөнгө төгрөг шилжиж орсон талаар Алтаннавчаас асуугаагүй бөгөөд миний картыг мөнгөө шилжүүлж аваад буцааж картыг маань өгсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Мөнгөнцэцэгийн /1хх-ийн 237/: “...Манай ажлын Алтаннавч 2018 оны 2 дугаар сард надаас “дансны дугаараа өгчих” гэхээр нь би дансныхаа дугаарыг картныхаа хамт өгсөн. Миний дансанд 4 сая гаруй төгрөг орж ирсэн байсан. Ямар мөнгө шилжиж орсон талаар Алтаннавчаас асуугаагүй, миний картыг мөнгөө аваад буцааж өгсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Бат-Ялалтын /1хх-ийн 245/: “...Д.Зоригтбаатарын хувьд надаас хааяадаа 100, 50, 200 мянган төгрөг зээлээд буцаагаад өгөх тохиолдол зөндөө байсан бөгөөд буцааж өгөхдөө миний данс руу шилжүүлдэг байсан юм. 2017 оны 8 сард сард ээлжийн амралтаараа Баян-Уулын Ульханы боомтоор ОХУ-руу явсан бөгөөд ОХУ-д 10 хоноод ирэхэд миний дансанд 4.795.000 төгрөг орсон байхаар нь би гайхаад надад хэн мөнгө шилжүүлдэг билээ гэж бодоод Д.Зоригтбаатарыг миний дансыг мэддэг болохоор нь Д.Зоригтбаатар руу утсаар ярьж асуухад “тиймээ миний мөнгө байгаа юм миний данс руу шилжүүлчих” гэж хэлсэн. Тухайн үед надад Д.Зоригтбаатар 100.000 /150.000 төгрөг ч бил үү сайн санахгүй байна/ төгрөг өгөх ёстой байсныгаа “чи мөнгөө авчихаад үлдэгдэл мөнгийг нь миний данс руу шилжүүлээрэй” гэж хэлсэн. Тэгээд би Дорнод аймагт ирээд Д.Зоригтбаатарын данс руу уг мөнгийг нь шилжүүлсэн ба Д.Зоригтбаатараас ямар учиртай мөнгө төгрөг юм бэ гэж огт асуугаагүй. Ингээд хөдөө мал дээрээ байж байгаад хэд хоногийн дараа аймгийн төвд ирэхэд дахиад миний дансанд 4 сая гаруй төгрөг орсон байхаар нь Д.Зоригтбаатартай ярихад “найзынхаа данс руу шилжүүлчих” гэхээр нь би данс руу нь шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Алтантуяагийн /1хх-ийн 235/: “...Д.Зоригтбаатарыг муухан таних бөгөөд манай дунд хүү Мөнхтулгын ангийн хүүхэд байгаа юм. 2018 оны 03 сарын дундуур 4.750.000 төгрөг ороод ирсэн бөгөөд би утгыг нь хараагүй Улаанбаатар хотод байдаг хүү Мөнхтулгатай утсаар ярьж “ямар мөнгө миний дансанд орчихвоо, чи мөнгө хийсэн үү” гэж асуусан. Тухайн үед манай хүү засварын мөнгө төгрөг явуулна гэж байсан болохоор тэр мөнгийг нь юм уу гэж бодсон. Тэгтэл хүү маань “би биш ээ манай ангийн Зоригоо таны данс руу мөнгө хийсэн. Та буцаагаад Зоригоогийн данс руу явуулчих таныг 50.000 төгрөгийг нь аваад хоолонд ороорой гэсэн” гэхэд нь би 4.700.000 төгрөгийг Зоригоогийн данс руу хийсэн /гэхдээ би одоо дансыг нь мэдэхгүй байна/...” гэх мэдүүлгээр,
“...Шинжилгээнд ирүүлсэн “Монре даатгал” ХХК-ний гэх 1-84 хүртэл дугаарласан багц материалууд дахь эх хувиар ирүүлсэн шинжилж буй баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 74 тоот шинжээчийн дүгнэлтээр /2хх-ийн 5-31/,
Д.Алтансүхийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 134-136/: “...Ингээд нэг, хоёр удаа Т.Гантулга надад материал авчирч өгөөд би түүнийг нь журмын дагуу хүлээж аваад цааш нь шийдүүлж өгч байтал нэг өдөр Д.Зоригтбаатартай хамт манай ажил дээр ирсэн. Тэр үед надад өгсөн материапуудад Т.Гантулга нь үнэлгээг засчихсан байсан гэдгээ хэлсэн. Цаашид бас материал авчирч өгч байхаа хэлсэн. Түүнээс хойш Т.Гантулга, Д.Зориггбаатар нарын өгсөн материапыг авч шийдүүлдэг болсон. Гэхдээ би бодохдоо болсон бодит зам тээврийн осол байдаг, харин үнэлгээг нь өндөр дүнгээр засдаг гэж бодож авдаг байсан. Т.Гантулга, Д.Зоригтбаатар нар үнэлгээн дээр нь ажиллаж завсарлаад авчирдаг юм байна гэж боддог байсан. 2017 оны 03 сарын үед хэлсэн. Эхний хэдэн материал өгчихөөд Д.Зоригтбаатартай цуг хүрч ирээд хуурамч материал өгөөд байгаа гэдгээ хэлсэн. Тэгэхэд нь би “энэ их хүмүүсийн гэрчилгээ, үнэмлэх зэргийг хаанаас олж цуглуулж аваад байгаа юм бэ” гэтэл “найдвартай дандаа танил хүмүүс байгаа юм. Танд ямар нэг асуудал үүсэхгүй санаа зоволтгүй” гэж хэлээд өнгөрч байсан. ...Бэлнээр маш бага хэмжээгээр авсан, дансаар 80 орчим сая төгрөг асван байх. Дансаар бол ихэвчлэн Д.Зоригтбаатар л хийдэг байсан. ...Т.Гантулга, Д.Зоригтбаатар нарыг мөнгө өгөх гэхэд нь би шууд О.Энхмөнхийн дансыг өгөөд зээлэндээ хийлгэчихдэг байсан. О.Энхмөнхөд болохоор хүнээс мөнгө орох байх, зээлийн эргэн төлөлт хийж байгаа гэж ойлгуулдаг байсан...” гэх мэдүүлгээр,
Т.Гантулгын яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 149-150/: “...Алтансүх ...”ахиад материал бүрдүүлээд ир” гэж хэлсний дагуу би ажил дээрээ даатгалаас мөнгө авах хуурамч материал бүрдүүлээд сууж байхад Д.Зоригтбаатар манай ажил дээр орж ирээд бид хоёр хамтдаа тухайн материалаа Д.Алтансүх дээр аваачиж өгсөн. Түүнээс хойш Д.Зоригтбаатар “би хамт та нарын хийж байгаа зүйлийг хийе” гэж хэлээд тэр цагаас бид хоёр хуурамч баримтуудыг хийдэг болсон...” гэх мэдүүлгээр,
Д.Зоригтбаатарын яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 165-166/: “...Гантулга бид хоёр эхний үед нийлээд эхний ээлжинд Т.Гантулгын ажилладаг хохирлын үнэлгээний “Мега марз” ХХК-ийн бланк, цаас, архивыг нь ашиглаад материал бүрдүүпээд Д.Алтансүхэд өгч байсан. Эхний үед би ганц хоёр удаа мөнгө аваад болино гэж бодож байсан боловч Д.Алтансүх өөрөө Т.Гантулга бид хоёроос “өөр материал байна уу” гэж асуугаад байсан болохоор үргэлжлүүлээд хийхээр болсон...” гэх мэдүүлгээр, ХААН банк дахь Д.Алтансүхийн 5021639311, Д.Зоригтбаатарын 5027327599, 5099116639 тоот, Т.Гантулгын 5925245785 тоот дансны хуулгуудаар /1хх-ийн 219-238, 239, 3хх-ийн 42/,
“Монре даатгал” ХХК-аас даатгалын хохирол нөхөн төлөлтөд шилжүүлсэн нэр бүхий 76 хүний дансны хуулга /Зхх-ийн 98-192/,
“Монре даатгал” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02/266/18 дугаартай албан бичгээр ирүүлсэн зам тээврийн ослын даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор тус компанид бүрдүүлж өгсөн 84 тохиолдлын материал,
“....хавсралтад дурдсан авто машинууд нь манай үнэлгээний төвөөр хохирлын үнэлгээ хийлгэж байгаагүй болно” гэсэн “Мега Марз” ХХК-ийн 2018.11.27-ны өдрийн 045 дугаартай албан бичиг /Зхх-ийн 62/,
“...хавсралтад дурдсан авто машинууд нь манай үнэлгээний төвөөр хохирлын үнэлгээ хийлгэж байгаагүй болно” гэсэн “Хос стандарт” ХХК-ийн 2018.11.23-ны өдрийн 11/23 дугаартай албан бичиг /Зхх-ийн 64/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2018.11.20-ны өдрийн 011/152 дугаартай албан бичгээр /Зхх-ийн 68-69/,
ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2018.09.05-ны өдрийн 8/1649 дугаартай албан бичгээр ирүүпсэн зам тээврийн ослын талаарх бүртгэл зэрэг баримт бичгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл,
“2016.12.28-нд 43-55 УНВ, 2017.09.26-нд 91-71 УБЕ, 2017.10.01-нд 16-15 УБВ, 2017.10.28-нд 69-71 УНР, 2017.12.01-нд 43-89 УНК, 2017.12.01-нд 43-83 УНК, 2018.01.28-нд 16-75 УНӨ улсын дугаартай авто машин зам тээврийн осол гарсан талаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт бүртгэгдээгүй байна” гэсэн Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 51/3337 тоот албан бичиг /1хх-ийн 124/,
Д.Алтансүхийг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр "Монре даатгал" ХХК-ын нөхөн төлбөрийн албаны даргаар томилсон тушаал /1хх-ийн 22/,
“...жагсаалтад дурдагдсан тээврийн хэрэгслүүдийг 2017-2018 онд зам тээврийн осолд холбогдож байсан эсэхийг мэдээллийн сангаас шалгаж холбогдох мэдээллийг хавсралтаар хүргүүлэв” гэх Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 8/1649 тоот албан бичгээр /1хх-ийн 171-173/,
Д.Зоригтбаатарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт /4хх-ийн 105-107/ Т.Гантулгын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт /4хх-ийн 108-111/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ийнхүү Д.Алтансүх нь “Монре даатгал” ХХК-д Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллахдаа албан тушаалын эрх, үүргийн дагуу байгууллагын мөнгөтэй харьцах, даатгалын нөхөн төлбөрийг өөрийн эрх мэдлийн хүрээнд олгох боломж гарч энэ байдлыг ашиглан, бусадтай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар хууль бусаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөрийг авч буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэргийн бүх шинжийг, Д.Зоригтбаатар, Т.Гантулга нар нь бусадтай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар хууль бусаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөрийг авч буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэргийн бүх шинжийг тус тус хангаж байх тул тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.
Харин прокуророос Д.Зоригтбаатар, Т.Гантулга нарыг “албан тушаалын байдлаа ашиглаж” дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж хүндрүүлж ялласан нь хууль зүйн үндэслэлгүй.
Шүүгдэгч Д.Зоригтбаатар, Т.Гантулга нарын хувьд “Монре даатгал” ХХК-д аливаа албан тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт тэдгээрийн үндсэн дээр ажил гүйцэтгэж байгаагүй, их хэмжээний даатгалын нөхөн төлбөрийг хууль бусаар авахад бүлэглэж оролцсоноос бус тэдний үйлдэл албан тушаалын байдалтай ямарч холбоогүй болох нь тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, “албан тушаалын байдлаа ашиглаж” буй нь шүүгдэгч Д.Алтансүхийн үйлдэлтэй нягт холбоотой болохоос Д.Зоригтбаатар, Т.Гантулга нар албан тушаалын эрх, үүргийн дагуу байгууллагын мөнгөтэй харьцах, даатгалын нөхөн төлбөрийг эрх хэмжээний хүрээнд олгох эрхгүй этгээдүүд юм.
Ийм учраас нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос Д.Зоригтбаатар, Т.Гантулга нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Шүүх хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын явцад Д.Зоригтбаатарын нөхөн төлсөн 5.598.900 төгрөгийг хасч, шүүгдэгч Д.Алтансүхээс 171.663.699 төгрөгийг, шүүгдэгч Т.Гантулгаас 94.864.800 төгрөгийг, шүүгдэгч Д.Зоригтбаатараас 76.798.899 төгрөгийг тус тус гаргуулж “Монре даатгал” ХХК-д олгохоор тогтов.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Д.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан төрөл хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял, Т.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан төрөл хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ял, Д.Зоригтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан төрөл хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Алтансүх, Т.Гантулга, Д.Зоригтбаатар болон тэдний өмгөөлөгч нараас гаргасан “шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх, өөр төрлийн ял оногдуулах” тухай саналыг судлан үзэхэд шүүгдэгч нарын хувьд төлбөр төлөх боломж хязгаарлагдмал, орлогын тодорхой эх үүсвэргүй байх тул тэднийг учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэж, хорих ялыг нь хөнгөрүүлэх боломжгүй байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд “Монре даатгал” ХХК-иас ирүүлсэн 771 хуудас 84 удаагийн зам тээврийн осол болсон гэх анхан шатны баримтыг хэргийн хамт хадгалахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч Д.Зоригтбаатар, Т.Гантулга нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Тахилт овогт Дагийразайгийн Алтансүхийг бусадтай бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Тогооч овогт Төмөр-Очирын Гантулгыг бусадтай бүлэглэж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Хөвгүүд овогт Дашнямын Зоригтбаатарыг бусадтай бүлэглэж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Алтансүхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Т.Гантулгыг 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Зоригтбаатарыг 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтансүх, Т.Гантулга, Д.Зоригтбаатар нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5 Шүүгдэгч Д.Алтансүх, Т.Гантулга, Д.Зоригтбаатар нар урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Алтансүхээс 171.663.699 төгрөгийг, шүүгдэгч Т.Гантулгаас 94.864.800 төгрөгийг, шүүгдэгч Д.Зоригтбаатараас 76.798.899 төгрөгийг тус тус гаргуулж “Монре даатгал” ХХК-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “Монре даатгал” ХХК-иас ирүүлсэн 771 хуудас 84 удаагийн зам тээврийн осол болсон гэх анхан шатны баримтыг хэргийн хамт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Алтансүх, Т.Гантулга, Д.Зоригтбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөлөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Алтансүх, Т.Гантулга, Д.Зоригтбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ