| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00555/И |
| Дугаар | 545 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 545
2016 оны 10 сарын 11 өдөр Дугаар 156/ШШ2016/00545
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2016/00555/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүх хуралдааны "Б" танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А-57 дугаар байрны 29 тоотод оршин суух, Хатагин овогт Үржингийн Удвалын нэхэмжлэлтэй, /РД: СЕ86072608/
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Бичил хороолол, 19 дүгээр байрны 105 тоотод оршин суух Олхонууд овогт Жанцайн Алтанцоожид холбогдох, /РД: ДВ89072214/
"Хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.Удвал, хариуцагч Ж.Алтанцоож,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ү.Удвал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2008 онд Ж.Алтанцоожтой танилцан гэр бүл болж амьдрах болсон. Бидний амьдрах хугацаанд 2009 оны 8 дугаар сарын 11-нд охин Хулан төрсөн. Ж.Алтанцоож нь 2012 оны 7 дугаар сараас хойш охин бид хоёрыг орхин явж өөр гэр бүлтэй болсон. Тэр үеэс хойш охиноо ганцаараа одоог хүртэл өсгөж байна. У.Алтанцоожтой цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэгийг 2012 оны 8 дугаар сараас хойш гаргуулах хүсэлтэй байна. Миний бие хүүхдийнхээ сурлага хүмүүжилд анхаарч зуны амралт болон хичээлийн бус цагаар төлбөртэй дугуйланд секцэнд тогтмол хамруулдаг. 2015 оны 8 сард Монголын оюун ухааны академид 350 000 төгрөгийн төлбөртэй 45 хоногийн сургалт, мөн аймагтаа шатар, IQ, бүжгийн дугуйлан зэрэг төлбөртэй сургалтанд явуулж байсан. Тухайн үеийн бүх зардлыг би гаргаж байсан. Цаашид сургалт, хэлний дамжаанд явуулж байх тул тэдгээрийн төлбөрийг мөн гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Иймд охин Хуланд эцэг Ж.Алтанцоожоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Алтанцоож нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ү.Удвалын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хүүхэд болох Хуланг эх Ү.Удвалын асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхөд надад татгалзах зүйл байхгүй. Өмнө нь охин А.Хуланд туслалцаа дэмжлэг үзүүлж байсан цаашид ч тусалж дэмжиж явахад татгалзах зүйлгүй гэв.
Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохнигчдын өгч буй тайлбарууд болон хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ү.Удвал нь хариуцагч Ж.Алтанцоожид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ү.Удвал, хариуцагч Ж.Алтанцоож нар нь 2008 онд танилцаж, эр эмийн харьцаатай болсон байх ба улмаар тэдний дундаас 2009 оны 08 дугаар сарын 11-нд охин А.Хулан төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх 2009 оны 08 дугаар сарын 11-нд төрсөн охин А.Хуланг эх Ү.Удвалынх нь асрамжинд үлдээж, хариуцагч Ж.Алтанцоожоос хүүхдийн эцэг болохын хувьд тэднийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй тул Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ү.Удвал нь охин Хуланг хичээлийн бус цагаар оюун ухаан, бие бялдарын өсөлт хөгжилтөнд тустай секц, дугуйланд явуулдаг туд эдгээрийн зардлыг эцэг Ж. Алтанцоожоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан бөгөөд энэ тал дээр хариуцагч Ж.Алтанцоож нь өөрийн охин А.Хулангийн оюун ухаан, бие махбодийг хөгжүүлэхэд тустай сургалт дамжааны зардлуудыг тухай бүр нь хариуцаж төлж байхаа зөвшөөрч байх тул уг байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.8-д зааснаар нэхэмжлэгч Хатагин овогт Үржингийн Удвал /РД: СЕ86072608/-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Олхонууд овогт Жанцайн Алтанцоож /РД: ДВ89072214/-оор 2009 оны 08 дугаар сарын 11-нд төрсөн охин А.Хуланг тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар 2009 оны 08 дугаар сарын 11-нд төрсөн охин А.Хулан /РД СЕ09281103/-г эх Ү.Удвалын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин А.Хуланг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр, хариуцагч Ж.Алтанцоожийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос гаргуулан охин А.Хуланг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн мөнгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ү.Удвалд даалгасугай.
5 Хариуцагч Ж.Алтанцоож нь өөрийн охин А.Хулангийн оюун ухаан, бие махбодийг хөгжүүлэхэд тустай сургалт дамжааны зардлуудыг тухай бүр нь хариуцаж төлж байхаа илэрхийлсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ү.Удвалаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Алтанцоожоос улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР