Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 546

 

2016 оны 10 сарын 11 өдөр     Дугаар 156/ШШ2016/00546
    Хэнтий аймаг

 

Хэргийн индекс:156/2016/00612/И

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Баянхутаг сумын 2 дугаар багийн Бурхант гэдэг газар оршин суух, иргэн Жоож овогт Наваанбалдангийн Батаа /РД:СБ58031916/-гийн нэхэмжлэлтэй
        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Батаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ НЬ:
         Нэхэмжлэгч Н.Батаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
         Миний бие 1990 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 5 дугаар сарын 16-ныг хүртэл Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд тракторын жолоочоор ажилласан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тотгоож өгнө үү гэжээ./хх-ийн 1, 11х/
          
       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

               Нэхэмжлэгч Жоож овогт Наваанбалдангийн Батаа нь 1990 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 5 дугаар сарын 16-ныг хүртэл Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

               Шүүх нэхэмжлэгч Н.Батаагийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

                Нэхэмжлэгч Жоож овогт Наваанбалдангийн Батаа нь 1990 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 5 дугаар сарын 16-ныг хүртэл Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны №115, 1991 оны №31 тоот тушаал /хх-ийн 4-6х/, гэрч Ж.Алтанхуягийн мэдүүлэг /хх-ийн 14х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.       
                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жоож овогт Наваанбалдангийн Батаа /РД:СБ58031916/-г 1990 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 5 дугаар сарын 16-ныхүртэл Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Батаагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР