| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 197/2025/02879/И |
| Дугаар | 210/МА2026/00250 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2026/00250
2026 01 28 210/МА2026/00250
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/14536 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй,
хариуцагч *******холбогдох,
2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “*******” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “*******” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийлгэсэн гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2024/00521 дугаар захирамжаар, өргөдөл гаргагч “*******” ХЗХ өргөдлийн шаардлага болох 579,550,040 төгрөгийн 93,850,040 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзаж, уригдагч тал *******үлдэх 485,700,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, *******нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******, *******нарын өмчлөлийн *******улсын бүртгэлийн дугаартай, *******од байршилтай 135.32 м.кв талбайтай, таван өрөө, нийт 43.2 м.кв талбайтай, №110, 111, 112 тоот дулаан зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн талуудын эвлэрлийг баталгаажуулжээ. /хх12-13, 32-35/
3.2. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албан гүйцэтгэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 24410879 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. /хх-36/
3.3. Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 24410879/02, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24410879/03 тогтоолоор *******, *******нарын өмчлөлийн *******улсын бүртгэлийн дугаартай, *******од байршилтай 135.32 м.кв талбайтай, таван өрөө, нийт 43.2 м.кв талбайтай орон сууц, №110, 111, 112 тоот дулаан зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн. /хх39-41, 44-46/
3.4. Төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгч болон авагчаас үнийн санал авсан, үнийн талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллагаас 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/34 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр “*******” ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ. /хх47-51/
Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 646,900,000 төгрөгөөр тогтоосон, энэ талаар хариуцагч байгууллагаас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4-97/2915, 4-97/2915 тус тус дугаартай үнэлгээний мэдэгдлийг төлбөр авагч, төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч, төлбөр нарт 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр танилцуулж хүлээн авсан байх тул дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт нийцсэн. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй. /хх15, 82-84/
3.5. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаснаар шинжээч нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, зах зээлийн аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт тус тус нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Иймд хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа “…2024 оны зун 50,000,000 гаруй төгрөгөөр засвар хийгдсэн байдлыг харгалзаж, үнэлгээ хийхдээ оруулаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн…” гэх агуулга бүхий гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон.
4. Нэхэмжлэгч нь “...шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
4.1. Хэрэгт авагдсан 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар нэхэмжлэгч талд 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.
Дээрх үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 зүйлийн 7541 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, шүүх хуралдааны товыг мэдээгүй гэж үзэхгүй тул дээрх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. /хх110-112/
5. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/14536 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ц.ЦЭРЭНДУЛАМ