| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00618/И |
| Дугаар | 549 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 549
2016 оны 10 сарын 17 өдөр Дугаар 156/ШШ2016/00549
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00618/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Баянхутаг сумын 2 дугаар багт оршин суух, иргэн Хумгаа овогт Шагдарын Энх-Уран /РД:СЭ61072364/-гийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам оролцов.
Нэхэмжлэгч Ш.Энх-Уран нь манайх хөдөө малтай бөгөөд одоо нааш цаашаа олон удаа явах боломжгүй байгаа байдлыг минь харгалзан үзэж намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Иймд ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авч түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Энх-Уран нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Миний бие Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 01-нээс 1983 оны 06 дугаар сарын 10-ныг хүртэл аав, ээжийн хамтаар Баянбулаг бригадад хоньчноор ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг минь халагдсан тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн. Мөн миний 1986 оны 9 дүгээр сарын 8-наас Хэнтий аймгийн мал аж ахуй үржил селекцийн улсын станцад үйлчлэгчээр, 1989 оны 5 дугаар сарын 15 хүртэл ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр тамга давхардуулж дарсан тул хүчингүй гэсэн шалтгаануудаар ажиллаж байсан жилээ тогтоолгох боломжгүй байна.
Иймд миний 1979 оны 07 дугаар сарын 01-нээс 1989 оны 5 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 14х/
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хумгаа овогт Шагдарын Энх-Уран нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Баянбулаг бригадад 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар, Хэнтий аймгийн Нэгдсэн больницын Хүүхдийн хэсэгт 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд галч, цэвэрлэгчээр, Хэнтий аймаг дахь Мал аж ахуй, үржил селекцийн улсын станцад 1986 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Ш.Энх-Урангийн ажилласан байсан байдлыг тогтоолгох тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Хумгаа овогт Шагдарын Энх-Уран нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Баянбулаг бригадад 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар, Хэнтий аймгийн Нэгдсэн больницын Хүүхдийн хэсэгт 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд галч, цэвэрлэгчээр, Хэнтий аймаг дахь Мал аж ахуй, үржил селекцийн улсын станцад 1986 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нэхэмжлэл болон тайлбар, Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны №18 дугаартай тушаал /хх-ийн 7х/, нэхэмжлэгч Ш.Энх-Урангийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 2-3х/, гэрч Д.Бямбаахүү, Д.Ганболд нарын мэдүүлэг /хх-ийн 17-19х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хумгаа овогт Шагдарын Энх-Уран /РД:СЭ61072364/-г Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Баянбулаг бригадад 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар, Хэнтий аймгийн Нэгдсэн больницын Хүүхдийн хэсэгт 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд галч, цэвэрлэгчээр, Хэнтий аймаг дахь Мал аж ахуй, үржил селекцийн улсын станцад 1986 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Энх-Урангаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР