Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00198

 

    2026           01            23                                       210/МА2026/00198                            

 

 

*******, *******нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2023/07633 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, *******нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******холбогдох,

 

Хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “… ******* нь 2004 онд *******гэр бүл болсон боловч гэр бүлийн таарамжгүй харилцаа, байнгын архи ууж агсан тавьж зодож гэмтэл учруулдаг байснаас шалтгаалан ******* нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өөрийн төрсөн дүү *******гийнд амьдарч байгаад 2017 оны 07 дугаар сард Америкийн нэгдсэн улс руу явж тусдаа амьдрах болсон.

*******, *******нар нь Америк улс руу явахдаа өмчлөлийн ******* хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн *******тоот гэрчилгээтэй 35 м.кв орон сууцыг *******үлдээн явсан ба 2016 оноос хойш эзэмшиж үр шимийг хүртэж байгаад *******нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нас барсан.

Эд хөрөнгийн өмчлөгч нарын зөвшөөрөлгүй, түрээсийн болон бусад гэрээ хэлцэл хийгээгүй байхад ******* ******* гэгч хууль бусаар оршин сууж байна. Иймд Х.******* болон түүний гэр бүлийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү...”

 

2. Хариуцагч нь анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн *******тоот дугаартай, Улаанбаатар хот, *******хаягт байрлах 35 м.кв хэмжээтэй орон сууцыг хариуцагчийг эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч ******* *******ыг эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч *******, *******нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний бие тус эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нараас албан ёсны зөвшөөрөл авч энэхүү чөлөөлүүлэхээр маргаж буй эд хөрөнгөнд олон сар, амьдран суудаг бөгөөд түрээсийн төлбөр хийгээд байрны урсгал зардлыг сар бүр тогтмол төлж байгаа болно.

Миний бие тус орон сууцанд амьдрахдаа өөрийн болон бусад этгээдийн эрх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг огт зөрчөөгүй бөгөөд цаашид ч тус үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор ашиглах хугацаандаа бүрэн дүүрэн ашиглах болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Түрээслэхийг зөвшөөрсөн гэх манай эгчийн нөхөр *******нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нас барсан. Хариуцагч тал ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулалгүйгээр тухайн орон сууцанд оршин сууж байгаа гэж ойлгож байна. *******байрны өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн бичиг баримт байхгүй бөгөөд үүнийг шалгаж үзэх боломжтой. *******нь *******тэй 2005 онд гэрлэсэн гэх шалтгаанаар тухайн орон сууцны 50 хувийг эзэмших эрхтэй гэж, өөрийн хүсэлтээр орон сууцыг түрээслүүлсэн нөхцөл байдал байдаг.

5.2. Хариуцагч тал анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаатай холбоотой ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн шүүх хуралдаанд оролцоогүй. Хариуцагч нь тухайн орон сууцны хууль ёсны эзэмшигчтэй гэрээ байгуулсан зүйл байхгүй тул хууль бусаар оршин сууж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч *******, *******нар нь хариуцагч *******холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Хариуцагч Х.******* нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гардан аваад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ гүйцэтгээгүй байна. /хх12/

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “…орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү…” гэх агуулгаар гомдол гаргасан.

4.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн болон нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

4.2. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий орон сууцыг Х.******* нь хууль бусаар эзэмшиж байгаа үндэслэлээр орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн лавлагаа, орон сууцыг өмч хувьчлалаар авсан гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн. /хх5-6/

Хэрэгт авагдсан маргаан бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа гарснаас хойш 10 жил өнгөрсөн байхад анхан шатны шүүх уг нотлох баримтыг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, мөн хариуцагч орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Учир нь лавлагаа олгосон 2016 оны 09 сарын 05-ны өдрөөс хойш хугацаанд маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгч нарын өмчлөлд хэвээр байгаа эсхүл бусдын өмчлөлд шилжсэн эсэх үйл баримтыг эргэлзээгүй тогтоох боломжгүй байна. Анхан шатны шүүх улсын бүртгэлийн байгууллагаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар тодруулах шаардлагатай байжээ.

 

5. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2023/07633 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

 

 

 

                 ШҮҮГЧИД                                 О.ОДГЭРЭЛ

 

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ