Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/01209

 

 

 

 

 

 

 

 

 

    

  

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/02903 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох,

 

*******дүүргийн*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж, ******* дүгээр байр,*******тоот хаягт байрлах, 44.65 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн,

2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууц өмчлөх эрхийг ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, өөрийн эзэмшлийн хашаагаа зарж *******дүүрэг,*******дүгээр хороо, ******* дүгээр байр, 31 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. Ингээд тус орон сууцандаа хүү ын Г.д өвлүүлэх зорилгоор түүнийг бодож суулгадаг байсан. Хуучин хашаа байшинд амьдарч байх хугацаанд ын эхнэр болсон гэх ******* ирсэн. Гэхдээ тэрээр миний өмчлөлийн орон сууцанд ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй, хүүтэй минь суусан хүүхэн гэхээс миний бие түүний талаар өөр мэдэх зүйлгүй тул өөрийн орон сууцнаасаа албадан гаргуулах, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нь хариуцагч нарын хоорондын гэрлэлтийн маргааны эцэслэн шийдвэрлэж дууссан бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон. Уг шийдвэрээр тус орон сууцыг нэхэмжлэгч ******* миний өмч болохыг дурдаж, орон сууц өнгөрсөн хугацаанд хариуцагч нарын өмч байсан учир *******д ногдох хэсгийг мөнгөн хөрөнгөөр бодож олгохоор шийдвэрлэсэн.

Миний бие маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэргээр тогтоогдож байгаа тул шаардах эрхтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулах хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2.1. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

******* бид хоёр 2019 оны*******сард гэрлэлтээ батлуулсан. Маргаан бүхий орон сууцыг 2019 оны өвөл “” ХХК-аас 84,000,000 төгрөгөөр урьдчилгаа 20,000,000 төгрөгт “Prius 30” маркийн тээврийн хэрэгсэл оруулан тооцож, үлдэгдэл 64,000,000 төгрөгийг сар бүр 1,500,000 төгрөгөөр 36 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэйгээр зээлээр худалдан авсан.

Улмаар 2022 оны 01 дүгээр сард тус компаниас *******д орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн. Би, 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргахад шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Гэтэл нөхөр ******* нь үүнээс хойш буюу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр *******ын нэр дээр уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан. Тухайн орон сууц бол гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Намайг нэхэмжлэл гаргаснаас хойш ******* нь тус орон сууцны өмчлөгч болсон нь гэр бүлийн хөрөнгийг дур мэдэн, мөн дүр эсгэж миний болоод охины минь эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2. Хариуцагч ын тайлбарын агуулга:

Энэ орон сууц бол *******ын өмч мөн, түүнийг дүүргийн9 дүгээр хороонд амьдарч байхад газар нь газарт ороод тэр мөнгөөрөө урьдчилгаа 40,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдоно. Үүнийг урьдчилгаа төлбөрт төлж, үлдэгдэл 48,000,000 төгрөгийг зээлээр авсан. Зээлээр авахдаа би боломжгүй байсан тул *******, нар надад тусалж дэмжсэн. Тийм болохоор би хоёр хөгшинд орон сууцыг нь буцааж өгнө. ******* нь энэ аавын мөнгө гэдгийг мэдэж байсан учир түүний нэрийг оруулаагүй. Би, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

 

3. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь гэр бүл болсноос хойш үүссэн гэр бүлийн дундын хөрөнгийг өөрийн аав ******* руу шилжүүлэхдээ Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.2, 128.3, 128.4 дэх заалтыг тус тус үндэслэн надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/09095 дугаар шүүхийн шийдвэрээр *******ын өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсгийг үндэслэн шийдвэрийн үндэслэх хэсэгт *******, ******* нарын дундын хөрөнгө гэж үзсэн тул ******* нь гэр бүлийн асуудал үүссэн хугацаанаас хойш ын нэр байгаа үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр рүү хууль бусаар шилжүүлсэнд гомдолтой байна.

******* нь бидний байрыг худалдан авахдаа 88,000,000 төгрөгийг ын данс руу шилжүүлсэн гэдэг боловч мөнгө нь түүний данс руу ороогүй. Тухайн үл хөдлөх хөрөнгийг ямар мөнгөөр хэрхэн авсан нь тодорхойгүй, гэр бүлийн дундын хөрөнгийг нуух зорилгоор хийсэн үйлдэл. Гэрлэлт цуцлах шүүхийн шийдвэрээр орон сууц нь дундын хөрөнгө мөн боловч эзэмшлийг *******д үлдээж, ******* надад ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр тус орон сууц нь гэр бүлийн дундын хөрөнгөд тооцогдоно. Нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг ахин хэлэлцэх шаардлагагүй.

******* болон ******* нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, мөн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймээс *******ас ******* руу 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.4-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцны өмчлөлийг ын нэр дээр буцаан шилжүүлэхийг *******дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

 

4.1. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж, хөрөнгийн талаар маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн хөрөнгө байжээ буюу хамтын амьдралын явцад бий болсон гэж үзсэн. Гэхдээ хэрэг маргаан шийдвэрлэж байгаа 10 дугаар сарын байдлаар энэ өмч бусдын буюу ******* гэдэг хүний өмчлөлд шилжсэн бүртгэл хуулийн хүчин төгөлдөр гэж үзээд нэхэмжлэгч *******ын шаардаж буй охины болон өөрт ногдох хэсгийг нь мөнгөөр үнэлсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр орон сууц *******ын өмчлөлд бүртгэгдсэн бүртгэл өнөөдөр үнэн зөв, хүчин төгөлдөр байгаа тохиолдолд энэ хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө гэж маргах боломжгүй.

Дүр үзүүлсэн буюу төлбөр тооцоо хийгээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар *******аас ******* руу 40,000,000 орчим төгрөг шилжүүлсэн дансны хуулгыг хэрэгт өгсөн. Энэ урьдчилгаа өмнө өгсөн төлбөр дээр үлдэгдэл төлбөрийг төлөх байдлаар худалдах, худалдан авах гэрээг хийж орон сууцыг шилжүүлсэн.

Мөн худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөгдсөн эсэхээс шалтгаалж хүчин төгөлдөр бус гэж тооцох боломжгүй. Гэрээг талууд чөлөөт байдлаар байгуулах эрхтэй. Иймд, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.2. Хариуцагч ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Д.Гантулга, ******* бид хоёр *******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа. Гэтэл ******* нь дээрх хэрэгт хамт хариуцагчаар оролцож байгаа надад холбогдуулж орон сууц худалдах гэрээг хүчингүй болгуулна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцтай холбоотой асуудал гэрлэлт цуцалсан шийдвэрээр нэгэнт шийдэгдсэн асуудал гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, нийслэлийн *******дүүргийн*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж, ******* байрны*******тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч *******, ******* нарт даалгаж, *******, ******* нарын хооронд байгуулсан 2025 оны 01 сарын 21-ний өдрийн нотариатын бүртгэлийн 0212 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөлийг ын нэр дээр буцаан шилжүүлэхийг *******дүүргийн Улсын бүртгэлийн газарт даалгуулах хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн*******дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582,125 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч *******ын давж заалдах гомдлын агуулга:

1. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээгээр ******* нь ын Хаан банк тоот дансанд орон сууцны үнэд 84,835,000 төгрөгийг шилжүүлэх үүрэгтэй байсан хэдий ч 2025 оны 01 дүгээр сараас хойш 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл төлбөрийг төлсөн баримт хэрэгт авагдаагүй байхад гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

2. Дээрх нэхэмжлэлийг гаргасан ******* нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн байдаг. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж хууль зүйн үндэслэл тайлбараа илэрхийлсэн байхад шүүх уг асуудлыг шийдвэрийн хэлэлцсэн асуудал, тодорхойлох хэсэг, үндэслэх хэсэг, тогтоох хэсгийн аль ч хэсэгт дурдаагүй нь дээрх хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг зөрчсөн.

3. ******* нь *******дүүрэг,*******дүгээр хороо,*******дугаар хороолол Аз жаргал хотхон, *******-31 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг анх гэр хороолол дахин төлөвлөлтөд хамрагдаж худалдан авсан, мөн өөрийн ач хүү н.д өгөх зорилгоор авсан, хариуцагч ******* нь өөрийн ааваас 84,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авсан, мөн бодит байдалд дээрх 2025 оны 01 дүгээр сарын 21 ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний агуулгаар 4 өөр байдлаар тайлбар хийсэн. Дээрх тайлбаруудаас үзвэл анхнаасаа *******ын хөрөнгө байсан мэтээр маргадаг нь хэрэгт авагдсан баримт болох хариуцагч ******* нь “” ХХК-д төлж байсан орон сууц захиалан бариулах тоот гэрээний үүргээс төлбөр төлж байсан зэргээр нэхэмжлэгчийн өмч байсан гэдгийг үгүйсгэж нотолдог.

Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр үү, эсхүл хүчин төгөлдөр бус уу гэдгийг дүгнээгүйд гомдолтой байна. Дээрх агуулгаар шийдвэрийг хүчингүй болгож, тухайн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлагаа дэмжиж гомдол гаргасан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан *******дүүрэг,*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж, ******* дүгээр байр,*******тоот хаягт байрлах, 44.65 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөн бол,

 

хариуцагч *******ын зүгээс эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууц өмчлөх эрхийг ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. Хариуцагч ******* нь “Анд интернэшнл” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр *******дүүрэг,*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж, ******* дүгээр байр,*******тоот хаягт байрлах, 44.65 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцыг 84,835,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /1.х.х-ийн 106-110, 115/

 

3.2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/09095 дугаар шийдвэрээр *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай хэргийг шийдвэрлэжээ. /2.х.х-ийн 76-87/

 

Тодруулбал, зохигчийн маргаж буй үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, улмаар ногдох хэсэгт *******ас 112,933,332 төгрөгийг гаргуулж ******* болон нарт олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар талууд энэ талаар маргах эрхгүй.

 

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон /өмчлөх эрхийг шударгаар олж авсан/, мөн хариуцагч *******, ******* нарын эзэмшил гагцхүү хууль бус байх тохиолдолд тэдгээрийг уг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж болно.

 

5. Түүнчлэн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан.

 

Тус магадлалын хянавал хэсгийн 3.2-т дурдсан шүүхийн шийдвэрээр *******, ******* нарыг дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч болохыг тогтоосон байх тул тэд өөрсдийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй учир хариуцагч нарыг нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхгүй.

 

Тиймээс нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

 

6. Анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцсон, мөн нэхэмжлэгч ******* нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн нь хуульд нийцсэн эсэх талаар эргэлзээ /шударга хандсан/ -тэй байхад түүнийг өмчлөгч гэж үзсэн нь буруу болжээ.

 

Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/09095 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохтой холбоотой маргааныг хянан шийдвэрлээгүйгээс гадна энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч *******ын өмчлөлд хуулийн дагуу шилжсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй.

 

7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар зохицуулсан бөгөөд 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

 

Талууд зөвхөн тухайн гэрээ, хэлцлийг байгуулсан талаарх гадаад илэрхийллийг бусдад бий болгох зорилгоор хэлцлийн үр дагаврыг үүсгэх, харин эрх, үүргийн хувьд харилцан холбогдох хүсэл зориггүйгээр гэрээ байгуулсан тохиолдолд үүнийг дүр үзүүлсэн хэлцэлд хамааруулна.

 

7.1. Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна. /1.х.х-ийн 133-134, 137/ 

 

Гэтэл ******* нь өөрт нь холбогдуулан *******аас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны дараагаар төрсөн аав *******ад дээрх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн нь дүр үзүүлсэн хэлцэлд хамаарч байх тул энэ талаарх хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлтэй. /1.х.х-ийн 35, 43/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар анхнаасаа уг худалдах, худалдан авах гэрээний эрх, үүрэг /хууль зүйн үр дагавар/-ийг үүсгэх хүсэл зоригтой байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

7.2. Мөн нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар тус орон сууцыг 84,835,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэх боловч нэхэмжлэгч нь гэрээний үнийг төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

8. Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь хариуцагч ын төрсөн эцэг болохын хувьд түүнийг хариуцагч *******тай гэр бүл болсныг, мөн тухайн орон сууцыг хариуцагч нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан гэж үзэх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарна.

 

Тайлбарлавал, *******, ******* нарын гэрлэлт хүчин төгөлдөр байх үед дээрх худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж зааснаар хамтран өмчлөгч *******аас бичгээр зөвшөөрөл авах ёстой байсан.

 

Хэдийгээр хариуцагч ******* нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэлтэй байсан боловч нэхэмжлэгч ******* нь түүнийг эхнэр *******, охин нарын хамт тухайн орон сууцанд амьдарч байгааг мэддэг байсан учир энэ тохиолдолд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан улсын бүртгэлд итгэх зарчим үйлчлэхгүй.

 

9. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т зааснаар иргэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авсан тохиолдолд түүнтэй холбоотой эрх хамгаалагдана.

 

Энэ талаар Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж тодорхой зохицуулсан. 

 

Хэн нэгэн этгээд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тогтоолгохоос зайлсхийх зорилгоор арга хэрэглэж, дээрх байдлаар тухайн хөрөнгийг бусдад шилжүүлсэн бол шударгаар хөрөнгө шилжүүлсэн гэж, мөн үүнийг мэдсээр байж шилжүүлэн авсан бол эд хөрөнгө шударгаар олж авсан гэж үзэхгүй. 

 

Иймд, нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн, түүнчлэн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үр дагаврыг нэг мөр шийдвэрлэнэ.

 

10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

Давж заалдах шатны шүүхээс *******, ******* нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон учир зохигч энэхүү хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэгтэй ба нэхэмжлэгч *******аас хариуцагч *******д орон сууцны үнэд мөнгө төлөөгүй тул буцаах үр дагавар үүсэхгүй.

 

Харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгч *******ын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн хэвээр байснаар хариуцагч *******ын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хөндөгдөж байхын сацуу уг хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой тул тэрээр ашиг сонирхол нь зөрчигдсөн сонирхогч этгээдийн хувьд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврын арилгахыг шаардах эрхтэй.

 

11. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, 491.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсантай холбоотойгоор аль нэг тал үндэслэлгүй хөрөнгөжиж үлдэх ёсгүй.

 

Улсын Дээд шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1.2-т “...иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдан зөвхөн хувийн эрх зүйн маргааны үйл баримтыг шийдвэрлэж, бүртгэлийн асуудлыг орхигдуулдгаас дахин захиргааны маргаан үүсэх шалтгаан болж байна. Иймд иргэний хэргийн шүүх цаашид бүртгэлийн маргааны үндэс болох хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татсан эсэхээс үл шалтгаалж улсын бүртгэлийн асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлэх арга, журмыг тодорхойлохдоо нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна. Ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордохгүй, харин ч эрх зүйн хамгаалалтыг бүрэн үзүүлэх тул агуулгын хувьд “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”-д тооцогдохгүй, мөн “нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох” зарчимтай зөрчилдөхгүй юм” гэжээ.

 

Тиймээс шүүхээс нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын  байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосонтой холбоотойгоор маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр ыг буцаан  бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах нь зүйтэй.

 

12. Харин хариуцагчийн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх гомдлыг хүлээн авахгүй. Учир нь,

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан өмчийн нэхэмжлэл буюу хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн*******дугаар зүйлийн 7.1.2-т заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөх бөгөөд тэрээр улсын тэмдэгтийн хураамжид 175,000 төгрөг төлснийг буруутгахгүй тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/02903  дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан *******дүүргийн*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж, ******* дүгээр байр,*******тоот хаягт байрлах, 44.65 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

2 дахь заалт нэмж, уг заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан *******, ******* нарын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр  байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, *******дүүргийн*******дүгээр хороо,*******дугаар хороолол, ******* гудамж, ******* дүгээр байр,*******тоот хаягт байрлах, 44.65 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцыг ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай” гэж,

 

2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж,

 

3 дахь заалтад “...хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай” гэснийг “нэхэмжлэгч *******аас 582,125 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас төлсөн 584,025 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                С.ЭНХБАЯР

 

 

 

                                                   ШҮҮГЧИД                               Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

 

                                                                                           Б.МАНДАЛБАЯР