| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00532/И |
| Дугаар | 551 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 551
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00532/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Иргэн Ч.Мөнхдэлгэрийн хүсэлттэй, "хариуцагчаар оролцвол зохих Б.Нэргүйг эрэн сурвалжлуулах " тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ч.Мөнхдэлгэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Б.Нэргүйтэй 2012 онд гэрлэлтээ батлуулж хамтран амьдрах болсон юм. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2015 онд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргах гэтэл Б.Нэргүй нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багт бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд оршин суудаг хаяг нь тодорхойгүй байна. Иймд Б.Нэргүйг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Ч.Мөнхдэлгэр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд хариуцагч Б.Нэргүйг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан билээ. Б.Нэргүй н оршин суух хаяг нь тодорхой болсон тул 2016 оны 08 дугаар 11-ний өдөр гаргасан хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. (хх-ийн 13 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Ч.Мөнхдэлгэр нь "хариуцагчаар оролцвол зохих Б.Нэргүйг эрэн сурвалжлуулах "-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Ч.Мөнхдэлгэр нь "хариуцагчаар оролцвол зохих Б.Нэргүйг эрэн сурвалжлуулах"-аар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хүсэлт гаргагч Ч.Мөнхдэлгэр нь "хариуцагчаар оролцвол зохих Б.Нэргүйг эрэн сурвалжлуулах "-аар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\албадан эмчилгээ\нэхэмжлэлээсээ татгалзсан\Ч.Мөнхдэлгэр .docx
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Мөнхдэлгэрт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ