| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2023/03980/И |
| Дугаар | 210/МА2026/01208 |
| Огноо | 2026-05-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/01208
ОХУ-ын иргэн *******гийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
ОХУ-ын иргэн *******гийн нэхэмжлэлтэй,
******* ТБАГУТҮГ-т холбогдох,
2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/420 дугаар сахилгын арга хэмжээ авах тухай тушаал, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/211 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаас өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие 1998 оноос ******* ТБАГУТҮГ-т бага ангийн багш албан тушаалд томилогдон ажиллаж, 2009 онд 2-5 дугаар ангийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулж гэрээний 1.3-т заасны дагуу сарын 10,000,000 төгрөгийн цалин авахаар харилцан тохиролцож ажиллаж байсан.
Гэвч хариуцагч байгууллага нь Боловсролын ерөнхий газраас баталсан жишиг нормативын дагуу миний ажлын байр илүү ажлын байр гэж тооцогдож 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн санхүүжилт тусгагдахгүй болсон, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгосон 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/216 дугаар тушаалын үндэслэлд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусаж цаашид сунгагдахгүй болсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна. ...гэж заасан байх бөгөөд миний бие ******* ТБАГУТҮГ-т 1998 оноос хойш ажиллаж улмаар 2009 онд 2-5 дугаар ангийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд тус сургуулийн 2-5 дугаар ангийн сургалтын менежерийн албан тушаал нь байнгын ажлын байранд хамаарах тул хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй болно.
...Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах талаар хуульд заасан тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн бөгөөд хариуцагч байгууллагын татгалзалд дурдагдсан Сургуулийн дүрэмд багшлах ажилтантай хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулахаар заасан нь сургалтын менежерийн албан тушаалд хамаарахгүй гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
...хариуцагч нь ын Шинжлэх ухаан, Боловсролын яам,ын Холбооны улсын Боловсролын яам, Буриад Улсын Боловсрол, дээд сургууль, Шинжлэх ухааны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны хооронд байгуулсан ******* сургуулийн тухай Олон улсын гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд уг гэрээний тавдугаар зүйлд үйл ажиллагаандаа тус гэрээ болон сургуулийн дүрмийг удирдлага болгохоор заасан. Сургуулийн дүрэмд багшлах ажилтнуудыг нэг хичээлийн жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилд авахаар заасан байдаг тул үүний дагуу нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, улмаар хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсноор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн гаргасан хариуцагч *******д холбогдох урьд эрхэлж байсан -Оросын хамтарсан дунд сургуулийн 2-5 дугаар ангийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/420 дугаар *******ад сахилгын арга хэмжээ авах тухай тушаал, 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/211 дүгээр Дышинова Дарима Даржеавна, *******ы ******* нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаас нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Нэг. Маргаан бүхий тушаалын үндэслэлийн талаар:
...анхан шатны шүүхээс маргаан бүхий тушаалд дурдаагүй 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Шинжлэх ухаан, Боловсролын яам, Буриад Улсын Боловсрол, дээд сургууль, Шинжлэх ухааны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны баталсан ийн дүрэм-ийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хоёр. Хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар:
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно гэж зохицуулсан.
Миний бие хариуцагч байгууллагад 1998 оноос хойш 2023 оны 06 дугаар cap хүртэл ажиллаж байсан. Тус сургуулийн 2-5-р ангийн сургалтын менежерийн албан тушаал нь байнгын ажлын байранд хамаарах тул хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3, 139 дүгээр зүйлийн 139.1-д тус тус заасан нөхцөл байдал байсан эсэх талаар хариуцагчаас тодруулахад 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 12 дахь талд Хариуцагчийн өмгөөлөгч: Олон Улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдах тул Хөдөлмөрийн тухай хууль хамаарахгүй гэсэн.
Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 7-д Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно. Харин энэ зүйлийн 23.2.2.-т дээрх гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино гэж тайлбарласан.
Хавтаст хэрэгт сургалтын менежер буюу бага ангийн эрхлэгчтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлага, шалтгааныг тайлбарласан нэг ч нотлох баримт байхгүй.
Харин энэ талаар хариуцагчийн төлөөлөгч С.Болороос тодруулахад Цаашид сунгах эсэхийг сургууль өөрөө шийднэ. Нэхэмжлэгч нь гэрээгээ сунгуулах хүсэлт гаргаагүй. Бусад багш нар гаргасан. Жил болгон хугацаатай гэрээ байгуулдаг. Нэхэмжлэгч нь 3 удаагийн сахилгын шийтгэл авхуулсан гэж тайлбарладаг.
Дээрх хариултаас дүгнэхэд, хариуцагч нь нэхэмжлэгчийг сахилгын шийтгэл гаргасан, гэрээ сунгуулах хүсэлт гаргаагүй, жил болгон хугацаатай гэрээ байгуулдаг гэжээ. Гэтэл бодит байдал дээр жил болгон хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гэж гаргадаггүй болно. Мөн маргаан бүхий тушаалыг сахилгын шийтгэл гаргасан болохоор ажлаас чөлөөлсөн мэтээр тайлбарлажээ.
Гурав. Нэхэмжлэгчийн ажлын байр нь багш биш талаар:
...1995 оны 06 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Боловсролын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн өмчид үндэслэсэн боловсролын байгууллагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл хуулиар эрх олгосон байгууллагаас батламжилсан захирал, дарга /эрхлэгч/ удирдана гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт Боловсролын байгууллагын захирал, эрхлэгч нь орон тооны байна гэж тус тус заажээ.
2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д Ерөнхий боловсролын сургуульд захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, багш, нийгмийн ажилтан, бусад ажилтан ажиллана гэж зохицуулсан нь багш, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/ албан тушаал нь тусдаа албан тушаал болохыг зааглан хуульчилж өгчээ. Тус хууль нь маргаан бүхий тушаал гарахад хэрэгжиж байсан.
*******гийн ажлын байрны нэршил нь 2009 оноос эхлэн 2022 оны 08 дугаар cap хүртэл Хичээлийн эрхлэгч 2-5 гэж байсан нь хариуцагчаас гаргаж өгсөн -оросын хамтарсан сургуульд сургалтын менежер ажилтай байсан Дышинова Д.Д. 2011-2020 оны цалингийн дэлгэрэнгүй хүснэгт-ээс харж болно.
1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан ийн дүрэм-ийн 8-д Багшлах бүрэлдэхүүний эрх, үүрэг гээд 8.2-т Багшлах ажилтнуудыг нэг хичээлийн жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ /хэлэлцээрийн/ үндсэн дээр ажилд авна. Хөдөлмөрийн гэрээг цааш үргэлжлүүлэх хугацааг сургуулийн захиргаанаас сургалтын жилийн эцэст тодорхойлно гэж заасанд хамаарахгүй буюу нэхэмжлэгч нь багш биш юм.
Дөрөв. Хууль хэрэглээний тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэж олон улсын гэрээг бүхэлд нь бус олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөхөөр зохицуулсан.
Дээрх үндэслэлүүд нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасанд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэн түрүүнд ******* ТБАГУТҮГ-ын статусыг тайлбарлах нь зүйтэй. Тус сургуулийг ОХУ-ын Боловсролын яам болон Улсын Шинжлэх ухаан, боловсролын яамны хооронд байгуулагдсан, олон улсын гэрээний үндсэн дээр байгуулсан ба 2-3 улсын оролцоотой сургууль юм. Сургуулийн олон улсын гэрээ гэх баримт бичиг байдаг бөгөөд тус гэрээний 5-д ,ын сургууль нь өөрийн үйл ажиллагаандаа хэлэлцээр болон яам хоорондын гэрээ, сургуулийн дүрмийг сургуулийн онцлогийг харгалзан боловсруулан, баталж удирдлага болгон ажиллана гэж заасан. Үүний дагуу 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр сургуулийн дүрмийг баталсан. Сургуулийн дүрмийн 8.2-т багшлах ажилтнуудыг нэг хичээлийн жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр ажилд авна, хөдөлмөрийн гэрээг цааш үргэлжлүүлэх хугацааг сургуулийн захиргаанаас сургалтын жилийн эцэст тодорхойлно гэж заасан.
Нэхэмжлэгч тал багшлах бүрэлдэхүүнд сургалтын менежерийг оруулахгүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан. Гэтэл 1995 онд сургуулийн дүрмийг батлах үед багшлах ажилтанд үүнийг хамааруулна гэсэн тодорхой зохицуулалт байгаагүй. Сургуульд ажиллаж байгаа, захирлаас бусад ажилтнуудыг багшлах бүрэлдэхүүнд хамааруулна гэж тодорхойлсон. Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт Ерөнхий боловсролын сургуульд захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, сэтгэл зүйч, эмч, номын санч болон холбогдох хууль тогтоомжид заасан ажилтан ажиллана гэж заасан. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн ажилтан гэдэгт хамааруулсан. Үүнээс үзвэл, сургуулийн дүрмийн 8.2-т заасны дагуу нэхэмжлэгчийг багшлах ажилтанд хамааруулан, нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. ...Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/420 дугаар сахилгын арга хэмжээ авах тухай тушаал, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/211 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаас өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/420 дугаар сахилгын арга хэмжээ авах тухай тушаал, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/211 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаас өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн байх боловч хууль, олон улсын гэрээний зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1.ын Холбооны Улсын Боловсролын яам, Улсын Шинжлэх Ухаан, Боловсролын яамны хоорондын 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хэлэлцээрээр Улаанбаатар хотод-ын хамтарсан боловсролын байгууллага-ерөнхий боловсролын дунд сургууль байгуулахаар тохиролцсон. /3.х.х-ийн 60/
3.2. Дээрх хэлэлцээрийг үндэслэн 1994 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Шинжлэх Ухаан, Боловсролын яам,ын Холбооны Улсын Боловсролын яам, Буриад Улсын Боловсрол, Дээд сургууль, Шинжлэх Ухааны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны хооронд ******* сургуулийн тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Улаанбаатар хотноо хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг байгуулжээ. /3.х.х-ийн 58-59/
3.3. Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн ******* нь хариуцагч *******-д 1998 оноос бага ангийн багшаар ажиллаж байгаад 2009 оноос эхлэн 2-5 дугаар ангийн сургалтын менежерээр ажилласан.
Улмаар тэрээр 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс, мөн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дахин 1 хичээлийн жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан сургалтын менежерийн албан тушаалд ажиллаж байхад нь тус сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/216 дугаар тушаалаар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. /1.х.х-ийн 11-16, 23, 3.х.х-ийн 5/
Зохигч тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн талаар маргаагүй, харин талуудын хооронд хугацаатай, аль эсхүл хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргасан.
4. Анхан шатны шүүх 1994 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Улсын Шинжлэх Ухаан, Боловсролын яам,ын Холбооны Улсын Боловсролын яам, Буриад Улсын Боловсрол, Дээд сургууль, Шинжлэх Ухааны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны хооронд ******* сургуулийн тухай гэрээний 5 дугаар зүйлд -Оросын сургууль нь өөрийн үйл ажиллагаандаа хоёр яамны хооронд 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хэлэлцээр, энэхүү гэрээ болон сургуулийн дүрмийг /-Оросын сургуулийн онцлогийг харгалзан боловсруулж, үүсгэн санаачлагчдын баталсан/ удирдлага болгоно гэж заасныг үндэслэн ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т Багшлах ажилтнуудыг нэг хичээлийн жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ /хэлэлцээрийн/ үндсэн дээр ажилд авна. Хөдөлмөрийн гэрээг цааш үргэлжлүүлэх хугацааг сургуулийн захиргаанаас сургалтын жилийн эцэст тодорхойлно гэснийг олон улсын гэрээний заалт гэж үзэж, улмаар тухайн заалтыг Улсын хуулиас давуу хүчин чадалтай буюу өөр хэм хэмжээ тогтоосон гэдэг үндэслэлээр /хэм хэмжээний эрэмбэ/ хэрэглэсэн нь буруу болжээ.
4.1. Олон улсын гэрээний тухай хууль /1993 он/-ийн 3 дугаар зүйлийн 1-д Олон улсын гэрээ гэж Улс, Улсын Их Хурал болон Улсын Засгийн газраас гадаадын нэг буюу хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах хоёр буюу олон талын бичгээр үйлдсэн тохиролцоог хэлнэ гэж,
Улсын нэгдсэн орсон Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн 1 дүгээр зүйлийн а-д гэрээ гэж нэг буюу хоёр, эсхүл өөр хоорондоо холбоотой хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа бөгөөд түүний тодорхой нэрээс хамаарахгүйгээр улсуудын хооронд бичгээр байгуулсан, олон улсын эрх зүйгээр зохицуулагдаж байгаа олон улсын хэлэлцээрийг хэлнэ гэж гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, Улсын Шинжлэх Ухаан, Боловсролын яам,ын Холбооны Улсын Боловсролын яам, Буриад Улсын Боловсрол, Дээд сургууль, Шинжлэх Ухааны байгууллагуудын хэргийг эрхлэх яамдуудын хооронд 1994 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан ******* сургуулийн тухай гэрээ нь Засгийн газрын хоорондын олон улсын гэрээ мөн.
Харин 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийнын холбооны улсын боловсролын яам, Улсын шинжлэх ухаан, боловсролын яамны хооронд Улаанбаатар хотод-ын сургууль байгуулах тухай хэлэлцээр, түүнийг үндэслэн 1994 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улсын шинжлэх ухаан, боловсролын яам,ын холбооны улсын боловсролын яам, Буриад улсын боловсрол, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны хооронд байгуулсан ******* сургуулийн тухай гэрээнд тус тус хариуцагч байгууллагад ажиллах ажилтантай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар үүрэг болгосон заалт /императив/ тусгагдаагүй байх тул сургуулийн дотоод дүрэмд өөрөөр заасныг Улсын хуулиас өөр хэм хэмжээ тогтоосон гэж үзэхгүй.
4.2. Түүнчлэн Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж зааснаар зөвхөн хууль хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн олон улсын гэрээнд Улсын хуулиас өөрөөр заасан тохиолдолд дотоодын хуулиас илүү хүчин чадалтай байх зохицуулалтыг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Тодруулбал, Олон улсын гэрээний тухай хууль /1993/-ийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Заавал соёрхон батлах гэрээнд дараахь олон улсын гэрээ багтана гээд 10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа олон улсын гэрээ гэж тус тус зааснаар соёрхон баталсан бөгөөд Улсын хууль тогтоомжоос өөрөөр заасан олон улсын гэрээг хэрэглэнэ.
4.3. Үүнээс гадна Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ гэж,
Улсын Их хурлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг /цаашид "хууль тогтоомж" гэх/ өөрийн цахим хуудас болон "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор бүрэн эхээр нь нийтэлнэ. "Төрийн мэдээлэл" эмхэтгэл цаасан болон цахим хэлбэртэй байна гэж, 52.3-т Тухайн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг шийдвэр "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан.
Шүүх гагцхүү Төрийн мэдээлэл эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэн /орчуулагдсан/ Улсын хууль, олон улсын гэрээг хэрэглэх байтал анхан шатны шүүх уг шаардлагыг хангаагүй хариуцагч байгууллагын дотоод дүрэм, журмыг дотоодын хуулиас дээгүүр эрэмбэтэй гэж үзсэн нь үндэслэлгүй.
Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай Улсын олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай тогтоолыг анхаарах ёстой байжээ.
Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ гээд, 2.3.1-д энэ хууль, 2.3.7-д аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж тус тус зааснаар хариуцагч -Оросын хамтарсан дунд сургуулийн дүрэм нь хууль тогтоомжийн эрэмбийн хувьд доор эрэмбэлэгдэнэ.
5. Нөгөө талаар анхан шатны шүүх маргаан бүхий дүрмийг Олон улсын байгууллага хоорондын гэрээнд хамааруулсан алдааг дараах байдлаар залруулна.
5.1. Олон улсын гэрээний тухай хууль /1993 он/-ийн 3 дугаар зүйлийн 5-д Олон улсын байгууллага гэж улс болон Засгийн газар хоорондын олон улсын байгууллагыг хэлнэ гэж,
Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн 1 дүгээр зүйлийн з-д олон улсын байгууллага гэж Засгийн газар хоорондын байгууллагыг хэлнэ гэж тус тус заасан.
Тодруулбал, олон улсын байгууллага нь засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдсан олон улсын нийтийн эрх зүйн субъект болохын хувьд олон улсын нийтийн эрх зүйгээр зохицуулагдана. Харин хариуцагч ******* ТБАГУТҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1-д тус тус зааснаар төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газарт хамаарна. /1.х.х-ийн 172/
5.2. Энэ магадлалын 4.1-д дурдсанаар Олон улсын гэрээний тухай хуулийн 7 дахь хэсгийн 4-т Улсын яам, тусгай газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газрын нэрийн өмнөөс Засгийн газар хоорондын олон улсын гэрээ байгуулах эрхтэй гэж зааснаарын холбооны улсын боловсролын яам, Улсын шинжлэх ухаан, боловсролын яамны хооронд Улаанбаатар хотод-ын сургууль байгуулах тухай хэлэлцээр, ын Улсын Шинжлэх Ухаан, Боловсролын яам,ын Холбооны Улсын Боловсролын яам, Буриад Улсын Боловсрол, Дээд сургууль, Шинжлэх Ухааны байгууллагуудын хэргийг эрхлэх яамдуудын хооронд 1994 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан ******* сургуулийн тухай гэрээ нь засгийн газар хоорондын гэрээ болно.
6. Гэвч хэргийн баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь,
6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно гээд 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасан.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч болон ажилтан нар энэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан тодорхой үндэслэл, шаардлагаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд хэрэв гэрээгээр тохирсон хугацаа дуусгавар болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгана.
6.2. Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1-т Багш, ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 48, 49, 50 дугаар зүйлүүдэд заасны дагуу гэрээний гол нөхцөл, ноцтой зөрчилд тооцох зүйлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулна гэж, /1.х.х-ийн 45/
мөн Улсын Шинжлэх Ухаан, Боловсролын яам болон Бүгд Найрамдах Буриад Улсын Боловсрол, Дээд Сургууль, Шинжлэх Ухааны Байгууллагуудын Хэрэг Эрхлэх яамны хамтарсан баталсан ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т Багшлах ажилтнуудыг нэг хичээлийн жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ /хэлэлцээрийн/ үндсэн дээр ажилд авна. Хөдөлмөрийн гэрээг цааш үргэлжлүүлэх хугацааг сургуулийн захиргаанаас сургалтын жилийн эцэст тодорхойлно гэж тус тус заажээ. /3.х.х-ийн 194/
Талуудын тайлбар, хэргийн баримтаар хариуцагч ******* нь тухайн сургуульд багшлах багш ажилчдыгын холбооны улсаас сонгон шалгаруулж, тэдгээртэй 1 хичээлийн жилийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулдаг ажил хэргийн дэг журам тогтсон байна. /3.х.х-ийн 7-12, 15-34/
Энэ ньын холбооны улсын Буриад улсын Боловсролын яамнаас ирүүлсэн 2023-2024 он, 2024-2025 он, 2025-2026 онд тус тус багшлах ажилтнуудын нэрсийг жагсаалтыг ирүүлсэн баримтаар нотлогдож байна. /2.х.х-ийн 196-208/
Тодруулбал, тухайн дэг журам нь хариуцагч сургуулийн онцлогтой холбоотойгоор гадаад улсаас ажилтан, багш урьж ажиллуулах шаардлага /сонгон шалгаруулах/ - ын хүрээнд тэдгээртэй удаан хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдалтай холбоотой гэж үзэхээр байна.
6.3. Хэрэгт авагдсан -Оросын хамтарсан сургуулийн удирдах зөвлөлийн хурлын 2020-2021 оны, 2021-2022 оны хичээлийн жилд ажиллах гадаад багш нартай гэрээ байгуулах тухай тогтоол, хариуцагч байгууллагын захирлын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/31 дугаартай тушаалаарын холбооны улсаас багш сонгон шалгаруулах ажлын хэсэг томилсон зэргээс тус тус үзвэл дараагийн хичээлийн жилд ажиллах багш, ажилчдыг өмнөх хичээлийн жилд сонгон шалгаруулдаг болох нь тогтоогдож байна. /3.х.х-ийн 3-5, 64-46/
Мөн Сургалт, арга зүйн ажил гүйцэтгүүлэх тухай Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам,ын холбооны улсын төсвийн ерөнхий боловсролын байгууллага Е.Д.Стасовагийн нэрэмжит Интердом олон улсын боловсролын төв хоорондын гэрээгээр хариуцагч байгууллагад ажиллах орос багш нарын ажиллах хугацааг 12 сар байхаар зааж, талуудын тохиролцоогоор сунгаж болохоор зохицуулжээ. /3.х.х-ийн 81-85/
Улмаар хариуцагч байгууллага нь дээрх сонгон шалгаруулалтаар сонгогдсон багш, ажилчдын тоо, цалинд тулгуурлан дараа жилийн орлого, зарлагын төсөв, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, цалингийн сан, бүтэц, орон тоог баталдаг байна. /3.х.х-ийн 105-106/
6.4. Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолын 7-д ...Харин энэ зүйлийн 23.2.2.-т дээрх гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино гэж тайлбарлажээ.
Хэргийн баримт, зохигчийн тайлбараар ажил олгогч хариуцагч байгууллагын онцлог, ажил хэргийн онцлогтой холбоотой тогтсон дүрэм, журмын хүрээнд гадаад ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг хичээлийн 1 жилээр байгуулж, цаашид сунгах эсэхийг тухай бүр шийдвэрлэдэг байна.
6.5. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж маргасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д 1998 оноос хойш ажиллаж байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй боловч түүний урьд өмнө нь хариуцагч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй учир хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэхийг тогтоох шаардлага үүсжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гээд 50.1.6-д санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэж заасан.
Энэхүү зохицуулалтын зорилгыг авч үзвэл санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотойгоор тодорхой цаг хугацаагаар тодорхойлогдсон ажил үүрэг гүйцэтгүүлэх тохиолдолд талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох ба тийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулах бол гэрээний хугацааг 2 жилээс хэтэрч болохгүй гэх байдлаар хуульд хязгаарлаагүй байна.
6.6. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д Хөдөлмөрийн гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр, эсхүл энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлно гэж заажээ.
Тодруулбал, дээр дурдсан хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан үндэслэлээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиолдолд эхлэх болон дуусах хугацааг гэрээнд тодорхой заах, аль эсхүл тухайн ажил үүргийг хийж гүйцэтгэж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацааг тодорхойлж болохоос гадна зайлшгүй бий болох үйл явдлаар хугацааг тохирч болно.
Энэхүү магадлалын 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-т дүгнэснээр талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь хариуцагч байгууллагын үйл ажиллагааны чиглэл /бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох/-ээс хамаарч хичээлийн 1 жилийн хугацаагаар тодорхойлогдоно.
Нэгэнт зохигчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр болон 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацааг 1 хичээлийн жил байхаар заасан байх тул Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болно.
Иймд, хугацаагүй хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргах боломжгүй.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч нь сургалтын менежерээр ажиллаж байсан тул ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан багшлах ажилтнуудыг 1 хичээлийн жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр ажилд авна гэх заалтад хамаарахгүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь,
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь багш эсхүл сургалтын менежерийн албан тушаалын алийг нь хашиж байснаас үл хамаарч түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон хариуцагч байгууллагын захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасантай нийцсэн байна.
Мөн анхан шатны шүүхийн ...Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудаас үзэхэд багшлах ажилтан гэдэгт сургалтын менежер хамаарахгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй сургалтын менежерийн ажлын байр нь багшлах ажилтанд хамаарахаар байна... гэх дүгнэлтийг буруутгахгүй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гээд 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл гэж, 44 дүгээр зүйлийн 44.1-д Тэмдэгтийн хураамжийг дараахь тохиолдолд буцаан олгоно гээд, 44.1.2-т энэ хуульд чөлөөлөхөөр заасан үйлчилгээнээс хураасан гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал тэрээр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байх тул үүнийг буцаан олгоно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2026/04107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР