| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00550/И |
| Дугаар | 552 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2016/00550/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд оролцов.
Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багт оршин суух, Завилаа овогт Гомбын Шар-Өвгөний “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 19-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Г.Шар-Өвгөн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Г.Шар-Өвгөн миний бие 1977 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн “Гичгэнэ” бригадад хоньчноор ажиллаж байсан юм. Миний бие өндөр настны тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтрийн нэр зөрчилтэй байгаагаас тэтгэвэрт гарч чадахгүйд хүрээд байна. Иймд миний 1977 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагч Г.Шар-Өвгөн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Хөдөө амьдардаг учир намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 34 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Г.Шар-Өвгөн нь 1977 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\ажилласан жил\2016.06.17 Г.Шар-Өвгөн .doc
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Г.Шар-Өвгөн нь тэтгэвэрт орохоор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй шүүхэд хандах хэрэгтэй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Г.Шар-Өвгөн нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч СМ-56072116 регистрийн дугаартай, Завилаа овогт Гомбын Шар-Өвгөн нь 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн “Гичгэнэ” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч Д.Ширнэнгийн: ...Би 1977 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оныг дуустал Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн “Гичгэнэ” бригадад малчнаар ажиллаж байсан юм.... Г.Шар-Өвгөн нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн малчнаар ажиллаж байсан... Тухайн үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн даргаар Сумъяа гэдэг хүн ажиллаж байсан... Г.Шар-Өвгөнийг нутгийн хүмүүс нь Гомбын Шархүү гэж нэрлэдэг байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 26-27 тал)
2.Гэрч Ц.Намхайдагвын: ... ...Би 1967 оны 08 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн “Гичгэнэ” бригадад малчнаар ажиллаж байсан юм.... Г.Шар-Өвгөн нь 1970 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн малчнаар ажиллаж байсан... Тухайн үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн даргаар Сумъяа гэдэг хүн ажиллаж байсан.... Г.Шар-Өвгөн нь 1970, 1980, 1990 жилийн ойн медалиудаар шагнагдаж байсан юм ..... Г.Шар-Өвгөнийг нутгийн хүмүүс нь Гомбын Шархүү гэж нэрлэдэг байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 29-30 тал)
3. Хэнтий аймгийн архивын тасгаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн “Гичгэнэ” бригадад малчнаар ажиллаж байсан Гомбын Шархүүгийн 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар 31-ний өдрийг дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сар, өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 7-8 тал)
4. Хүсэлт гаргагч Г.Шар-Өвгөний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Гомбын Шархүүг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Жаргалтхаан сумын “Хөгжил” бригадад малчнаар томилов гэжээ.. (хх-ийн 5-6 тал)
5. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил нэгдлийн” даргын 78 дугаартай тушаалын хуулбарт:... Ажил өөрчлөх ба ажилд томилох тухай...2 дугаарт Г.Шархүүг худгийн моторчноор томилсугай гэжээ. (хх-ийн 12 тал)
6. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Завилаа овогт Гомбын Шар-Өвгөн, 1956 оны 07 дугаар сарын 21-ны өдөр төрсөн, СМ-56072116 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 3 тал)
7. Г.Шар-Өвгөний шүүхэд гаргасан тайлбар (хх-ийн 1, 21 тал) зэрэг болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.
Хүсэлт гаргагч нь 1977 оны 9, 10 дугаар сард, 1979, 1980 онуудад Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн “Гичгэнэ” бригадад малчнаар ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Хүсэлт гаргагч Г.Шар-Өвгөнийг нутгийн хүмүүс Г.Шархүү гэж нэрлэдэг байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Г.Шар-Өвгөн нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 34 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СМ-56072116 регистрийн дугаартай, Завилаа овогт Гомбын Шар-Өвгөнг 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдэл малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Г.Шар-Өвгөний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ