Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 557

 

                        
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00502/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Хийдийн” 15-11 тоотод тоотод оршин суух,  Оожин овогт Буутайхүний Уранхайчид (РД:СФ 81052107) холбогдох,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Саригийн” Ц-3-15 тоотод тоотод оршин суух,  Минж овогт Балдангомбын Одончимэгийн (РД:СТ 69062301) нэхэмжлэлтэй,
"зээл, зээлийн гэрээний үлдэгдэл 1 400 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Одончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б.Уранхайчид  4 001 598 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлдүүлж гэрээ байгуулсан юм. Б.Уранхайч нь хугацаандаа мөнгөө өгөөгүй бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 3 600 000 төгрөгийг төлж үлдэгдэл 560 000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулна гэсэн ч төлөлгүй зээлийн гэрээний хугацааг сунгаж 2016 оны 02 дугаар  сарын 10-ны өдөр хүртэл 15 хувийн хүү тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан юм.
Б.Уранхайч нь одоог хүртэл уг мөнгийг өгөөгүй байгаа тул зээлийн төлбөрийн үлдэгдэл 560 000 төгрөг, хүү 840 000 төгрөг нийт 1 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч Б.Одончимэг нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Миний бие Б.Уранхайчаас зээл, зээлийн гэрээний үлдэгдэл 1 400 000 төгрөгийг нэхэмжилсэн юм. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож зээл, зээлийн гэрээний үлдэгдэл 1 400 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 420 000 (дөрвөн зуун хорин мянган) төгрөгөөс татгалзаж, 980 000 (есөн зуун наян мянган) төгрөгийг Б.Уранхайчаас  гаргуулахаар харилцан тохиролцлоо. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй.
Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 17 тал)

 Хариуцагч Б.Уранхайч нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Б.Уранхайч миний бие, нэхэмжлэгч Б.Одончимэгтэй эвлэрэн хэлэлцэж, зээл, зээлийн гэрээний үлдэгдэл 560 000 төгрөг, хүү 420 000 төгрөг, нийт 980 000 (есөн зуун наян мянган) төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 18 тал)  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч  Б.Одончимэг нь хариуцагч Б.Уранхайчаас “зээл, зээлийн гэрээний үлдэгдэл 1 400 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч  Б.Одончимэг нь шүүхэд гаргасан 1 400 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 420 000 (дөрвөн зуун хорин мянган) төгрөгөөс татгалзаж, 980 000 (есөн зуун наян мянган) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Б.Уранхайч нь 980 000 (есөн зуун наян мянган) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Б.Уранхайчид холбогдох, Б.Одончимэгийн нэхэмжлэлтэй “зээл, зээлийн гэрээний үлдэгдэл 1 400 000 төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэрэгт зохигчид 980 000 (есөн зуун наян мянган) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Б.Одончимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37 350 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 18675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18675 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Б.Одончимэгт, хариуцагч Б.Уранхайчаас 18675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Одончимэгт тус тус  олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ