Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 201/МА2026/00021

 

*******ын нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

 Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг *******ын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ2026/00460 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “******* ******* *******” ХХК-д  холбогдох

“Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24 900 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Биндэръяа, хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны *******ийн бичгийн дарга Г.Чинзориг ******* оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

******* нь 2023 оны 01 сарын 20-ны өдөр “******* ******* *******” ХХК-тай “Палкан байшингийн материал нийлүүлэх, барих захиалгын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний дагуу “******* ******* *******” ХХК нь палкан байшинг 2023 оны 06 сарын 10-ны дотор дуусгаж *******од хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэрээний нийт хөлс болох 36 600 000 төгрөгт дүйцүүлэн 6 000 000 төгрөгийг дансаар, 2 унагатай гүү, 18 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин, 22,6 кг ноолуурыг тус компанийн итгэмжлэгдсэн этгээдэд шилжүүлсэн.

Дээрх компани, түүний захирал ******* нь тохиролцсон хугацаандаа ажлыг дуусгахгүй, дуусгах мэт итгэл төрүүлэхүйц модон торх босгож өгөөд алга болсон. Барьж дуусгахыг байнга шаардсан боловч шаардлага хүлээж авахгүй, ******* болон түүний эхнэрийн утсыг блок хийгээд алга болсон байна. *******ын тооцоолсноор тус компани нь 14 000 000 төгрөгийн үнэ бүхий торх л босгосон. 20 000 000 төгрөгийн үнэ бүхий ажил дутуу байгаа ба хийхгүй зугтсан.

Иймд “******* ******* *******” ХХК болон түүний төлөөлөгч *******аас гэрээний үүрэг биелүүлээгүй үлдэгдэл 20 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, Дорнод аймагт ирж, очих унааны зардал 500 000 төгрөг, *******тай уулзах гэж ирж очсон унааны зардал, өмгөөлөгч авах гэсэн зардал 1 000 000 төгрөг, 2 удаа аймгаас материал татсан зардал 400 000 төгрөг, нийт 24 900 000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү ...

... Би “******* ******* *******” ХХК-тай ярилцаж тохиролцоод байшин бариулсан боловч байшинг маань бүрэн барьж дуусгаагүй. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өөрийн хөрөнгөөр байшинг барьж дуусгахад зарцуулсан 14 000 000 төгрөг, ажлын хөлс, өмгөөлөгчийн зардал, замын зардал нийт 21 637 512 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлийн агуулга:

... “******* ******* *******” ХХК нь Халзан сумын иргэн *******той 6х8 харьцаатай байшин барихаар гэрээ хийсэн. ******* нь “******* ******* *******” ХХК-д ажлын тоёота пилтер машин, унагатай гүү, бэлэн мөнгө, ноолуураар төлсөн. “******* ******* *******” ХХК гэрээний дагуу байшингаа барьсан, байшин 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа. ******* нь машиныхаа зургийг харуулж гэрээ хийсэн. Машин нь Улаанбаатар хотод авчрахад муу, шаардлага хангахгүй байсан. Энэ тухай *******од хэлэхэд “ах аа болно биз дээ, байшингаа барьчих” гэсэн. Бид машиныг нь угааж арчиж, засаж сэлбэж 18 000 000 төгрөгөөр бодож авсан машиныг 14 550 000 төгрөгөөр зарсан. Энэ машины зөрүү мөнгийг төлөөгүй учир байшинг зогсоосон. *******од “******* ******* *******” ХХК-аас ямар ч төлбөр төлөхгүй ...” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “******* ******* *******” ХХК-аас гэрээний үүрэгт 10 646 559 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 990 953 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 650 төгрөгийн 50 хувь болох 141 825 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 141 825 төгрөгийг, хариуцагч “******* ******* *******” ХХК-аас  92 629.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******од олгож ... шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

“Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “******* ******* *******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажлаа гүйцэтгэж байсан ба төлбөрийн хэрэгсэл болох 18 000 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны зөрүү 3 450 000 төгрөг болж үүнийгээ нэхэмжлэхэд төлөхгүй үл ойлголцлоос болж ажил зогссон.

… Уг машин нь доголдолтой шууд ашиглах захиран зарцуулж болохгүй, засвар үйлчилгээ хийж байж 14 550 000 төгрөгөөр зарагдсан. Үүнийг мэдэж байсан, дараа нь болно биз дээ гээд байсан. 2 тооны унагатай гүүг 6 000 000 төгрөгөөр бодсон. 22 кг ноолуур 2 712 000 төгрөг болж 29 262 000 төгрөгийн өртөг төлсөн байдал харагддаг.

Энэ ажил гүйцэтгэх гэрээг ёсоор гүйцэтгэхэд хүндрэл гарч компани хохирох болсон. Төлсөн үнэд дүйцүүлэн байшин баригдсан тул нэмж мөнгө төлөхөөр гаргасан шийдвэр нь нэг талыг барьсан илт хохироосон шийдвэр тул анхан шатны шүүхийн шийдвэрь өөрчлөлт оруулан, хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

“... Би өөрийн барьсан байшингаа үнэлүүлсэн. Үнэлгээ нь 25 953 441 төгрөг гэж гарсан. Бусад зардал буюу тээврийн зардал зэрэг багтаад нийт 32 550 000 төгрөгийн үнэлгээ гарсан. Би анхан шатны шүүх хуралдаан дээр *******од хэлсэн. “Байшингийн дулаалгын материал, гипсен хавтан, зөөлөвч” зэргийг хүлээлгэж өгсөн. ******* өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би дээрээс нь *******од ах, дүү *******аараа, нэр төрөөрөө, компанийнхаа нэр төрөөр доромжлуулсан. Би энэ хүнээс болж бараг тэрбум төгрөгийн өрөнд орж байна...” гэв.

6. Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

“ ... Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна. Энэ байшинг гүйцээн барихгүй байх шалтгаан нь захиалгын үнэд багтсан машин нь тохирсон үнэлгээндээ хүрэхгүй нөхцөл байдал бүрдсэнээс болсон. Тухайн үедээ машин нь 18 сая төгрөгт хүрэхгүй байна гэдгээ тайлбарлаж хэлсэн. Энэ үед “та өөрөө засаад зарчих. Би мөнгийг нь төлнө. Хоёулаа ойлголцох боломжтой” гэж хэлсэн. Ингээд засаж, янзлаад зарахад 14 550 000 төгрөг хүрсэн. Ингээд зөрүү мөнгөө байршуулчих гэж хэлсэн. Гэтэл энэ зөрүү мөнгийг өгөхгүй удааширч, цаашлаад хэл амаар доромжилж, цаашлаад сошиал орчинд нэр хүндэд нь халдсан үйлдэл гаргасан. Байшинг барьж дуусгасан мөнгийг нэхэмжлэгч талаас нэмж нэхэмжилсэн үйлдэл гаргасан. Тиймээс 10 874 000 төгрөгийг төлж барагдуулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Ингээд үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх юм бол жич иргэний журмаар 3 450 000 төгрөгийг нэхэмжлэх болно ...” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Биндэръяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

“ ... Анх бол 24 сая төгрөг нэхэмжилсэн. Үүнийг 21 сая төгрөг болгож багасгасан. Анхан шатны шүүхээс 10 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Энийг нь хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй. Үнэхээр энэ хүний араас хөөцөлдөхөд хэцүү байсан. Баянгол дүүргийн цагдаагийн газарт өгч байж, эрэн сурвалжлуулж байж энэ хүнийг олсон. Ядаж 10 сая төгрөгөө хүлээн зөвшөөрөөд төлчихөж болно биздээ. Гэтэл гомдол гаргаад байх юм. Маш олон хүн энэ хүнээс мөнгө авах ёстой юм байна лээ. Гомдлын хувьд “барьсан байшингаа үнэлүүлсэн” гэж ярьж байна. Хариуцагч талаас өөрөө “үнэлгээ хийлгэх” хүсэлтийг гаргасан. Мөн үзлэг хийлгэх хүсэлт гаргасан ба хариуцагч талаас нэг ч хүн ирээгүй. Шинжээч, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* л ирсэн. Ингээд шинжээчийн дүгнэлт гарахгүй маш удаан хугацаа өнгөрсөн. Яагаад гэхээр хариуцагч талаас ямар ч баримт өгөөгүй. Иймээс нэхэмжлэгчийн хэлсэн тайлбарын дагуу л шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн зарим барилгын материалыг өгсөн гэж яриад байх юм. Энэ талаар ямар ч баримт байхгүй. ******* ч гэсэн хүлээн зөвшөөрдөггүй. Фэйсбүүк дээр бичсэн гэж яриад байх юм. Бүр олдохгүй, алга болчихсон хүнийг өөр яаж хайх юм бэ? *******оос болж тэр бум төгрөгөөр хохироод байгаа зүйл байхгүй шүү. Та өөрөө тийм их хэмжээний мөнгөний ажил хийхгүй үлдсэн юм шиг байна. Мөн машины зардлын талаар гэнэт л шүүхэд нэхэмжлэл гаргах үед л ярьж эхэлсэн. Тэрнээс өмнө машины доголдол гэж огт ярьж байгаагүй. Мөн тухайн машиныг яг хэдэн төгрөгөөр зарсан гэдэг нь тодорхой бус хэвээр байгаа. Мөн өөрийнх нь барьж өгнө гэсэн байшингийн зураг байдаг. Өөрөө бол нэг амбаар барьж өгөөд л алга болчихсон. Илүү мөнгө нэхэмжилж, шуналтай зан гаргасан гэж яриад байх юм. Таниас болж л бид ******* өөрсдөө мөнгө нэмж гаргаж байшинг барьж дуусгасан ...”  гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* ******* *******” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24 900 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 21 637 512 төгрөг болгон багасгаж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагч гэрээгээр тохиролцсон палкан байшингаа бүрэн гүйцэд барьж өгөөгүй учир  өөрийн хөрөнгөөр байшинг барьж дуусгахад зарцуулсан 14 000 000 төгрөг, бусдаар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс, өмгөөлөгчийн замын зардал зэрэг нийт 21 637 512 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч “... гэрээгээр гүйцэтгэх ажлаа 80 хувьтай хийж гүйцэтгэсэн, ... ажлын хөлсний 18 000 000 төгрөгөнд тооцон өгсөн машин шаардлага хангахгүй байсан учир *******той ярилцсаны дагуу засаж янзлаад 14 550 000 төгрөгөөр зарсан, зөрүү мөнгө 3 450 000 төгрөгийг төлөөгүйгээс үлдсэн ажлыг хийж гүйцэтгээгүй ...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.

5. Шүүх зохигч талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн боловч маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ ойлгомжгүй, үндэслэл муутай дүгнэлтүүдийг хийсэн байх тул анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийг зөвтгөх нь зүйтэй гэж үзсэн.

5.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч “******* ******* *******” ХХК *******ын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагджээ. /хх-7/

Гэрээний дагуу хариуцагч буюу гүйцэтгэгч “******* ******* *******” ХХК нь барилгын материалыг өөрөө нийлүүлж гэрээнд заасан ажил болох 8х6 хэмжээтэй мансардгүй палкан байшинг барьж ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч буюу захиалагч ******* нь ажлын нийт хөлс 36 600 000 төгрөгөнд 6 000 000 төгрөгийг бэлнээр, 2 унагатай гүү, 18 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин, 22,6 кг ноолуур төлөхөөр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэн өгөөгүй гэж, харин хариуцагч нь ажлын хөлсийг дутуу төлснөөс гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй гэж маргасан нь  зохигч талуудын дунд үүссэн маргааны зүйл болжээ.

5.2. ******* нь хариуцагчид ажлын хөлс 36 600 000 төгрөгөнд 6 000 000 төгрөгийг бэлнээр, 2 унагатай гүү, 18 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин, 22,6 кг ноолуур тус тус шилжүүлснийг хариуцагч тал маргаагүй болно.

Харин хариуцагчийн төлөөлөгч ******* нь “... 18 000 000 төгрөгөнд тооцон өгсөн автомашин нь шаардлага хангахгүйгээс засч янзлаад бусдад 3 450 000 төгрөгийн алдагдалтай зарсан учир ажлын хөлс дутуу төлөгдсөн ...” гэж тайлбарладаг бол нэхэмжлэгч тал нь “... хариуцагч автомашин доголдолтой байсан гэдгийг шүүхэд хандахаас өмнө хэлж байгаагүй, 14 450 000 төгрөгөөр зарсан гэдгийг батлах баримт байхгүй ...” гэж мэтгэлцдэг.

 Хариуцагч талын гаргаж өгсөн Б.Өнөрбуян гэх хүний Хаан банкны хуулгаас /хх131-136/ үзэхэд автомашиныг 14 450 000 төгрөгөөр зарсан болон тухайн автомашин доголдолтой байсан эсэх нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч *******ыг ажлын хөлсийг дутуу төлсөн гэх, улмаар гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.3. Хариуцагч “******* ******* *******” ХХК нь гэрээнд заасан хугацаанд байшинг бүрэн барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч ******* нь гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан өөрийн материалаар байшинг барьсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр байшинг барьж дуусгахад зарцуулсан зардал болон бусад гарсан зардалд нийт 21 637 512 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч түүний шүүхэд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

5.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШЗ2024/03215 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилж маргааны зүйл болох Сүхбаатар аймгийн Халзан суманд байрлах нэхэмжлэгч *******ын өмчлөлийн 8х6 хэмжээтэй хувийн сууцыг хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн хэмжээ /тухайн байшинг барьж гүйцэтгэсэн цаг үеийн байдлаарх оруулсан барилгын материал, гаргасан зардал/-нд зах зээлийн үнэлгээг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №Р25-32 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үнэлэгдэх хөрөнгийн тодорхойлолтоос үзэхэд ... уг үл хөдлөх хөрөнгөнд үзлэг хийх үед барилгын ажил бүрэн дууссан, хувийн сууц нь ашиглалтад орсон байдалтай байсан, ... Сүхбаатар аймгийн Халзан суманд байрлах өмчлөлийн 8х6 хэмжээтэй хувийн сууцыг барьж гүйцэтгэсэн цаг үеийн байдлаарх оруулсан барилгын материал, гаргасан зардлын тооцоог ажиллах хүчний зардал, материалын зардал, тээврийн зардал, машин механизмын зардал тус бүрээр нь буюу барилгын төсөвт тооцооллоор тооцлоо ... гэж дурджээ.  /хх-72-93/

Шинжээч нь тухайн байшин баригдан ашиглалтанд орсон үеийн байдлаар тооцоолон дүгнэлт гаргасан байх бөгөөд хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн үеийн оруулсан барилгын материал, ажиллах хүчний зардал, материалын зардал, тээврийн зардал, машин механизмын зардлыг *******ийвчлан тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №Р25-32 дугаартай “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг баримтлан, тус дүгнэлтээр шууд гарсан зардалд тооцогдсон 25 953 441 төгрөгийг нэхэмжлэгч *******ын ажлын хөлсөнд төлсөн 36 600 000 төгрөгөөс хасч,  10 646 559 төгрөгийг хариуцагч “******* ******* *******” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 990 953 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул зөвтгөн шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Цаашид улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуваарилан хариуцуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж байхад анхаарвал зохино.

7. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан байхад дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэртээ тусгаагүйг нэмж оруулах шаардлагатай байна.  

8. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байх тул түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 309/ШШ2026/00460 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

“ ... зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 185 295 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгосугай.” гэж өөрчилж,

3 дахь заалтад “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг мэдэгдсүгэй.” гэж нэмж,

3, 4, 5 дахь заалтын дугаарыг 4, 5, 6 гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185 295 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч ******* магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Г.УРТНАСАН

        ШҮҮГЧИД                                                                    Ц.ЭРДЭНЭЗУУ

                                                                                                                    С.ГАНЧИМЭГ