Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00339

 

 ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/08970 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч -д холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ХХК-ийг ам.доллар буюу  төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг тогтоолгож тус компаниас ам.доллар буюу . төгрөгийг гаргуулж ХК / /-д олгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Бүгд найрамдах Солонгос улсад бүртгэлтэй XK / / нь бизнес, уул уурхай үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд*******гол Улсад хөрөнгө оруулж бизнесийн үйл ажиллагаа явуулах зорилтын хүрээнд*******гол Улсад бүртгэл бүхий ХХК-тай бизнесийн чиглэлээр 2019 оноос хойш холбогдсон. ХХК нь Дорноговь аймгийн Айраг сум 3 багт Жонш баяжуулах үйлдвэрийг болон бусад хөрөнгө, эрхийн хамт /бүхэлд нь/ компанийн хувьцаа болон эрхээ худалдах сонирхолтой байсан бөгөөд тухайн цаг хугацаанд тус үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон нөхцөл байдалтай байсан. Харин манай компани ХХК-ийг бүхэлд нь худалдан авах сонирхолтой байсан. Компанийн зүгээс ХХК-ийн хувьцаа болон эрхийг бүхэлд нь худалдан авч жонш баяжуулах үйлдвэрийг ажиллуулах сонирхолтой байсан. Ингэхдээ тодорхой дүнгээр урьдчилгаа төлбөрийг төлөх, үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацааны дараа үйлдвэрийг ажиллуулж олсон ашгаараа төлөх хүсэлтэй байсан. Ингээд энэхүү хүсэлтээ ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох БНСУ-ын хуулийн этгээд болох Co.,LTD-д илэрхийлж хэлэлцээр хийсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ-г*******гол, Солонгос хэл дээр хийж талууд гарын үсгээ зурсан. Мөн уг гэрээ биелэгдээгүй тохиолдолд гэрээг түрээсийн гэрээ болгон шилжүүлнэ гэсэн тохиролцооны дагуу үйлдвэр түрээслэх гэрээг манай компанийн охин компани болох*******гол Улсад бүртгэлтэй ХХК нэрээр 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөн талууд байгуулсан. Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээний 1.1-д зааснаар ХХК-ийн нэг бүр нь ам.доллар бүхий ширхэг хувьцааг воноор худалдах, худалдан авахаар талууд тохиролцсон. Гэрээний 2.2.4.1-д зааснаар урьдчилгаа төлбөр болох воныг 2020 оны 03 дугаар сарын 01-ний дотор*******голбанкны ханшаар тооцон гэрээний төлбөртэй тэнцэх хэмжээний төгрөгийг ХХК-ийн Голомт банкны дугаартай дансанд шилжүүлэхээр тохиролцсоны дагуу манай компани нь Бүгд Найрамдах Солонгос улсын Хана банк дахь өөрийн данснаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ам.долларыг хувьцаа худалдаж авах төлбөр гэсэн утгатайгаар ХХК-д шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. ХХК-ийн хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулахаар хэлэлцээр хийж байхдаа тус жонш баяжуулах үйлдвэрийг сэргээн ажиллуулж эхлэхэд бичиг баримтын бүрдэл бүрэн эсэх, ямар нэгэн эрхийн зөрчил байгаа эсэх талаарх мэдээллээ ХХК-ийн зүгээс манайд өгөхдөө 2020 оны үйлдвэрийн төлөвлөгөөг батлуулах ажил дутуу, мөн цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээ дутуу байгаа, бусдаар ямар нэгэн эрхийн болон бичиг баримтын зөрчил байхгүй, энэ бүрдэл хангагдсан тохиолдолд үйлдвэрийг шууд ажиллуулж болно гэсэн тул хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.2.4.2-т 2020 оны үйлдвэрийн төлөвлөгөө батлагдсан өдрөөс хойш гэрээний үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх талаар тохиролцсон. Худалдагч тал мөн гэрээний 2.2.4.3-д заасан баримт бичгүүдийг эхний төлбөр хүлээн авсны дараа шилжүүлэхээр тохиролцсон. Үүнд гэрээний 2.2.4.3-н а-д зааснаар БНСУ-н Co..Ltd-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2.2.4.3-н в-д зааснаар БНСУ-н Co..Ltd-ийн ХХК-ийн хувьцаа хувийг шилжүүлэх тухай шийдвэр, 2.2.4.3-н с-д зааснаар БНСУ-н Co..Ltd-ийн эрх бүхий этгээд болох БНСУ-н иргэн /гадаад паспортын дугаар: /-д*******гол Улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар эрх олгосон итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан эх хувь, 2.2.4.3-н 1-д зааснаар БНСУ-н Co..Ltd болон түүний хөрөнгө оруулагч этгээд, гүйцэтгэх захирал, эрх бүхий төлөөлөгчийн тамгын тодорхойлолт, 2.2.4.3-н е-д зааснаар энэхүү гэрээний дагуу Компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөхөд Улсын бүртгэлд шаардагдах бусад бичиг баримт, гэтэл дээр дурдсан гэрээний 2.2.4.3-н a,b,c,d,e-д заасан баримтуудыг буюу 2.2.5-д зааснаар Худалдагч тал нь 2.2.4.3 дахь заалтад заасан бичиг баримтыг эхний төлбөр хүлээн авсны дараа шилжүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй. Мөн энэхүү гэрээний салшгүй хэсэг болох Үйлдвэр түрээслэх гэрээний 1.4, 2.10 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө барилгыг актаар хүлээлгэн өгөх, цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээ байгуулж сунгуулж өгөх үүргийг ХХК-ийн хувьцаа эзэмшигч Co., LTD хүлээсэн. Гэтэл гэрээнд заасан энэхүү үүргүүдээ ХХК-ийн хувьцаа эзэмшигч биелүүлээгүйгээс гадна, эрхийн зөрчилтэй болон бичиг баримтын бүрдэл дутуу баримт бичгүүд байгааг урьдчилгаа төлбөрийг шилжүүлсний дараа олж мэдсэн. Үйлдвэрийг явуулахад хамгийн чухал бичиг баримт болох үйлдвэрийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын яамаар батлуулаагүй байсан. Өөрөөр хэлбэл 2020 оны үйлдвэрийн төлөвлөгөөг батлуулсан, батлуулаагүй бол тус үйлдвэрийг ажиллуулах ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байсан ч байгаль орчны нарийвчилсан үнэлгээг байсан. Энэ хооронд дэлхий нийтэд үүссэн корона вирусийн цар тахлын улмаас*******гол Улс хилээ хааж, гадаадын иргэдийг улсын хилээр оруулахаа зогсоосон бөгөөд*******гол Улс дотроо ч зайлшгүй шаардлагатайгаас бусад үйл ажиллагааr зогсоож иргэдийн хөдөлгөөнийг хорьж хатуу хөл хорионд тодорхой хугацааг өнгөрөөж гэнэтийн бөгөөд давагдашгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Энэ хугацаанд ХХК-ийн хувьцаа эзэмшигч Co.,LTD руу удаа дараа бичгээр гэрээнд заасан үүргүүдээ биелүүлэх, гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар хүргүүлж байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд гэнэтийн давагдашгүй талаар хүсэлт, албан бичгүүдийг хүчин зүйлүүд хамаагүй, танайх харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна гэсэн үндэслэлээр эцэстээ гэрээгээ цуцалж байгаа тухай цар тахлын улмаас хөл хорио тавигдаагүй байхад 2021 оны 09 сард мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед байгуулагдсан гэрээ хэрэгжээгүй байдаг. Компанийн зүгээс ХХК-ийн хувьцаа эзэмшигч Co., LTD тохиролцох нөхцөл байдал нэгэнт үгүй болсон гэж үзэж байсан тул тус компаниас хувьцааны урьдчилгаа төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн ам.долларыг*******гол Улсад бүртгэлтэй ХХК-аас нэхэж авах нь зүйтэй юм байна гэж үзээд тус компанид хандсан боловч татгалзсан хариуг өгсөн. Үүний дараа ам.долларыг буцаан шаардан авахаар МҮХАҮТ-н дэргэдэх*******голын олон улсын арбитрт 2023 оны 12 дугаар сарын 08-нд ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Улмаар МҮХАҮТ-н дэргэдэх*******голын олон улсын арбитрын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 179 дугаартай шийдвэрээр хариуцагч ХХК-аас ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 210/ШТ2024/00308 дугаартай магадлалаар 179 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа МҮХАҮТ-н дэргэдэх*******голын олон улсын арбитрт 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч*******голын олон улсын арбитрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 829 дугаартай шийдвэрээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал болон ХХК-ийн хооронд арбитрын хэлэлцээр байгуулагдаагүй тул*******голын олон улсын арбитр уг хэргийг харьяалан шийдвэрлэх боломжгүй байна гэж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. МҮХАҮТ-н дэргэдэх*******голын олон улсын арбитрын шийдвэрүүд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний нэг тал болон ХХК нь оролцоогүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл ХХК-тай гэрээ байгуулаагүй буюу үүрэг үүсээгүй гэж үзэх нөхцөлийг бий болсон. Энэ нөхцөлд ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул ХХК-ийг ам.доллар буюу .51 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг тогтоолгож тус компаниас ам.доллар буюу .51. төгрөгийг гаргуулж ХК / /-д олгуулж өгнө үү. Нэхэмжлэл гаргаж байгаа үеийн ханшаар /2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн*******гол банкны ханшаар тооцоход 1 ам.доллар 3416,57 төгрөгтэй тэнцэж байна/ төгрөгийг гаргуулж ХХК-д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ нь тухайн үед ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч байсан БНСУ-ын хуулийн этгээд ХК болон нарын хооронд байгуулагдсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ бөгөөд хувьцаа эзэмшигч ХК нь өөрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь KRW ()-оор худалдан авагч -д худалдаж шилжүүлэхээр тохиролцсон.

2.2. Тус гэрээний 2.2.4.1 дэх хэсэгт Худалдан авагч тал нь гэрээний урьдчилгаа төлбөр болох KRW /таван зуун сая вон/-ийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр*******голбанкны ханшаар тооцон гэрээний төлбөртэй тэнцэх хэмжээний төгрөгийн гэрээ байгуулснаас 3 хоногийн дотор Голомт банкны валютын данс (Хүлээн авагч: LLC)-д шилжүүлнэ" гэж заасан.

2.3. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу талууд гэрээний төлбөр гүйцэтгэх арга, хэлбэр болон төлбөр хүлээн авах дансыг өөрсдөө тодорхойлох бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний төлбөрийг заавал өөрийн данс руу хүлээн авах үүрэг хүлээдэггүй. Тийм ч учраас талууд харилцан тохиролцон гэрээний урьдчилгаа төлбөрийг хүлээн авах дансны мэдээлэлд ХХК-ийн дансыг нэрлэн заасан нь хуульд нийцсэн ба нэхэмжлэгч нь уг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрийг манай компанийн данс руу шилжүүлсэн болно.

2.4. Гэвч нэхэмжлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөрөө манай компанийг үндэслэлгүйгээр олж авсан гэж шаардаж буй нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжих шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь хөрөнгө олж авсан байх, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байхыг шаарддаг. Гэтэл манай тохиолдолд ХХК нь хөрөнгө олж аваагүй буюу компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг компанийн данс руу шилжүүлсэн нь компани уг хөрөнгийг олж авсан гэх үндэслэлд хамаарахгүй. Тухайн мөнгөн төлбөрийг компанийн хувьцаа эзэмшигч л захиран зарцуулах эрхтэй байдаг учир компанийг хөрөнгө олж авсан гэж тайлбарлах нь үндэслэлгүй юм.

2.5. Нэхэмжлэгч нь ХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг манай компанийн данс руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, уг төлбөрийг манай компанийн данс руу шилжүүлэх болсон үндсэн гол шалтгаан нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу буюу үүргээ биелүүлэх зорилгоор төлбөрийг шилжүүлсэн байдаг. Гэтэл үүнийг ХХК-тай гэрээ байгуулаагүй, үүрэг үүсээгүй байхад компани руу шилжүүлсэн мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй.

2.6. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад ...МҮХАҮТ-ын дэргэдэх*******голын олон улсын арбитрын шийдвэрүүд, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний нэг тал болон ХХК нь оролцоогүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээр байгаа бөгөөд өөрөөр хэлбэл ХХК-тай гэрээ байгуулаагүй буюу үүрэг үүсэхгүй гэж үзэх нөхцөлийг бий болсон гэж дурджээ.

2.7. Гэвч 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 829 дугаартай МҮХАҮТ-ын дэргэдэх*******голын олон улсын арбитрын шийдвэрт ...2020 оны 01 дүгээр сарын 21-ний Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ-г ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНСУ-ын хуулийн этгээд болох ХК болон БНСУ-ын хуулийн этгээд болох*******" ХК-ийн хооронд байгуулжээ... Харин нэхэмжлэгч "*******" ХК болон ХХК-ийн хооронд арбитрын хэлэлцээр байгуулагдаагүй байна. Иймд энэхүү хэргийг*******голын олон улсын арбитр харьяалан шийдвэрлэх боломжгүй... гэж дүгнэн арбитрын ажиллагааг дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл, арбитрын бүрэлдэхүүн талуудын хооронд арбитрын хэлэлцээр байгуулагдсан эсэх, арбитрын харьяаллын маргаан мөн эсэх талаар дүгнэлт өгч шийдвэрлэсэн байхад түүнийг******* ХХК-д үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн юм шиг мушгин гуйвуулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.8. Нэхэмжлэгчийн ХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ нь 2021 оны 09 сард цуцлагдсан байна. Хэрэв ийнхүү гэрээ цуцлагдвал, гэрээ цуцлах, түүнтэй холбогдох хохирол шаардах эрх нь гэрээний эрх зүйн харилцааны хүрээнд үүсдэг. Түүнчлэн тус гэрээний 2.2.10 дахь хэсэгт худалдагч тал нь гэрээнд заагдсан үүргийг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гэрээний дагуу төлсөн гэрээний төлбөрийг худалдан авагч талд буцаан олгоно гэж заасан.

2.9. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрх нь хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаанаас үүссэн гэрээний дагуу шаардах эрх байх бөгөөд түүнийг******* ХХК-аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр шаардах эрхгүй юм. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ" гэж заасан хэдий ч угтаа энэхүү маргаан бүхий хэргийн жинхэнэ хариуцагч нь ХХК биш юм. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас мөнгөн төлбөрийг шаардах эрхгүй, уг шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдахгүй байх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар нэхэмжлэгч -ийн хариуцагч ХХК-д холбогдуулан гаргасан******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн******* төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээг Бүгд Найрамдах Солонгос Улсын хуулийн этгээд болох ХХК-тай хийсэн. Тус гэрээний дагуу ******* ам.долларыг*******гол Улсад бүртгэлтэй ******* ХХК руу шилжүүлсэн. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой гэж заасан бөгөөд тус үүргээ нэхэмжлэгч талаас хэрэгжүүлсэн. Үүний дараа уг гэрээ хэрэгжих боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал болон оролцсон Бүгд Найрамдах Солонгос Улсын хуулийн этгээд болох ХХК нь ХХК-ийн хувьцаа болон эрхийг шилжүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч талыг ******* ам.долларын алдагдалд оруулж, тэр хэмжээгээр тухайн үед ХХК-ийн охин компани байсан бөгөөд хариуцагч ХХК-ийг хөрөнгөжүүлсэн. Энэхүү хөрөнгө нь тус хэмжээгээрээ хариуцагч ХХК-ийн дансанд орж, үндсэн мөнгөн хөрөнгөнд бичигдэж тайлан тооцоонд тусгагдсан. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан ХХК-ийн данс руу шилжигдээгүй бөгөөд хариуцагчид үндсэн хөрөнгө болж үлдсэн. Энэ талаарх үйл баримтыг нотлохын тулд хариуцагчийн санхүүгийн тайлан, аудитын тайланг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хангахаас 2 удаа үндэслэлгүй татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэлтэй нийцэхгүй байна. Хэрэв тус баримтыг нотлох баримтаар гаргуулсан бол ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх мөнгөн гүйлгээний тайланд мөнгөн орлого нь ******* төгрөгөөр нэмэгдсэн болох нь, нэхэмжлэгч талаас шилжсэн хөрөнгийг хариуцагч орлогодоо авсан болох нь, ******* ам.долларын хэмжээгээр хөрөнгөжсөн болох нь тодорхой нотлогдон тогтоогдох ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан, хэрэгт үйл баримтыг бүрэн тогтоогоогүй үндэслэлд хамаарч байна. Урьд шийдвэрлэсэн Арбитрын шүүх дээр хариуцагч компани нь маргахдаа энэхүү мөнгөн хөрөнгийг буцаан өгөхгүй, үйлдвэр түрээслэх гэрээний түрээсийн төлбөрт шилжүүлсэн гэж маргадаг. Мөн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо байгуулаагүй, ямар нэгэн арбитрын хэлэлцээрт оролцоогүй, нэхэмжлэгч талтай гэрээ маргаан үүсгэх үндэслэлгүй гэж дурддаг. Мөн маргаан бүхий арбитрын хэлэлцээрт ХХК оролцоогүй, энэ хэлэлцээрт хариуцагч тал болж оролцоогүй бөгөөд эдгээр гэрээний заалтаар ямар нэгэн эрх, үүрэг хүлээгээгүй, арбитрын хэлэлцээр нь ХХК-д хамаагүй болно гэх агуулгаар өөрсдийн байр суурь илэрхийлдэг. Хэрэгт авагдсан*******голын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн дэргэдэх*******голын олон улсын арбитрын шийдвэрүүд, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ" гэрээний нэг тал болон ХХК оролцоогүй нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, ХХК-тай гэрээ байгуулаагүй буюу үүрэг үүсээгүй гэж үзэх нөхцөл бий болсон. Энэ нөхцөлд ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн гаргасан хариу тайлбарт тухайн мөнгөн хөрөнгийг хэрхэн яаж зарцуулсан нь хэрэгт хамааралгүй, нэхэмжлэгч тал өөрсдөө хөрөнгө шилжүүлсэн баримтаа шүүхэд гаргаж өгвөл хариуцагчийн зүгээс тухайн үйл баримт дээр маргаад байх зүйл байхгүй гэж тайлбарласан. Мөн гэрээний 6.5-д заасан энэхүү гэрээгээр гуравдагч этгээдэд эрх болон үүрэг үүсэхгүй болно гэх заалтыг үндэслэж нэхэмжлэгч компанитай эрх үүрэг үүсээгүй гэж хариуцагч зөвшөөрсөн утга агуулгатай тайлбарыг шүүхэд гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан заалтыг буруу тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх хууль зүйн зохицуулалт нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч нарын хооронд гэрээний болон хуульд заасан үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч өөрийн хөрөнгийг мэдэж, эсхүл андуурч сайн дураар, ХХК-д шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж ойлгон тухайн хөрөнгийг шилжүүлсэн байхыг хэлнэ. Үүнээс үзвэл андуурч шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба уг мөнгө шилжүүлсэн үйлдэл нь ХХК-д өмнө гүйцэтгэж буй үүрэгт хамаарна. Иймд мөнгөн хөрөнгийг ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон нь гэрээний чөлөөт байдалд хамаарах зохицуулалт тул ХХК үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй" гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ХХК-д андуурч хөрөнгө шилжүүлсэн гэсэн утга агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргаагүй байхад анхан шатны шүүх андуурч хөрөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан үйл баримтад үндэслэл бүхий бодит дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэж байна.

Түүнчлэн ХХК нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө хөрөнгөөр хөрөнгөжсөн байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд тухайн мөнгөн хөрөнгийг гэрээний оролцогч биш этгээдэд шилжүүлсэн үйл баримтад дүгнэлт хийгээгүй. Хөрөнгө олж авсан этгээд болох ХХК нь үүрэг гүйцэтгэгч болох нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан гэрээний болон хуульд заасан үүрэг үүсээгүй эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн зүйл заалтыг үндэслэл болгоогүй. Иргэний хуулийн 493 дугаар зүйлд гэрээний чөлөөт байдал гэж заасан бөгөөд тус асуудалд Иргэний хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн нь ойлгомжгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь хуульд нийцсэн.Учир нь нэхэмжлэгч нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд 2 удаа хариуцагчийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Голомт банкны тоот дансны хуулга, тус хугацааны санхүүгийн тайлан болон аудиторын тайланг бүхэлд нь гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тухайн мөнгийг хэрхэн зарцуулсан үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй бөгөөд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ямар үйл баримт тогтоогдох нь тодорхойгүй гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 38.1 дэх хэсэгт зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан эсэхийг тогтооход тухайн хөрөнгийг бусад руу шилжүүлсэн эсэх үйл баримтыг нотлох нь хэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд харин тухайн хөрөнгийг шилжүүлэн авсны дараа хэрхэн яаж зарцуулсан нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй буюу хэрэгт ач холбогдолгүй юм. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тохиолдолд эд хөрөнгийг олж буй этгээдийн эд хөрөнгө нэмэгдсэн байдаг боловч ийнхүү нэмэгдсэн хэсгийн хэмжээ нөгөө талын эд хөрөнгө багассан хэмжээтэй заавал тэнцүү байх шаардлагагүй юм. Тодруулбал, компанийн үйл ажиллагааны орлого, зарлага, хэрэв компанийн хөрөнгө нэмэгдсэн байвал ямар үндэслэлээр нэмэгдсэн, компани хэр амжилттай үйл ажиллагаа явуулсан, гагцхүү нэхэмжлэгч компанийн шилжүүлсэн хөрөнгөөс болсон уу, бусад этгээдүүдтэй гэрээ байгуулсан уу гээд компанийн бүхий л баримт бичгийг шалгаж тогтоох шаардлагатай болно. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, компанийн нууц мэдээллийг үндэслэлгүйгээр олж авах, задруулах эрсдэлийг бий болгож байна. Улмаар дээрх хуулийн заалтын дагуу хөрөнгө шилжүүлсэн эсэх үйл баримтыг нотлох үүргийн хуваарилалтын онолын дагуу тухайн хөрөнгийг шилжүүлсэн, шаардлага гаргасан этгээд болох нэхэмжлэгч тал өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд харин бүтэн жилийн дансны хуулга, санхүүгийн болон аудиторын тайлангууд нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна. Нэхэмжлэгч талаас уг хүсэлтээ хоёр удаа гаргасан байх боловч ямар үйл баримтыг тогтоолгохоор шаардаж байгаа үндэслэл, тайлбараа хангалттай нотолж тайлбарлаагүй. Зөвхөн хариуцагчид үндсэн хөрөнгө болоод үлдсэн гэж хэлэх боловч үндэслэлгүй хөрөнгөжих шаардах эрхийн хувьд зөвхөн хөрөнгө олж авсан эсэхээс гадна, шилжүүлэг ямар зорилгоор хийгдсэн бөгөөд тус шилжүүлэг гэрээ, хуульд заасан үндэслэлтэй эсэх нь чухал ач холбогдолтой байдаг. Иймд нэхэмжлэгч тал хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардаж байгаа тохиолдолд тухайн төлбөр шилжүүлсэн баримтаа өөрөө нотолж гаргаж өгex үүрэгтэй. Түүнчлэн нэхэмжлэгч -ийн Гүйцэтгэх захирал*******/*******/ нь хариуцагч ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд томилогдон ажиллаж байсан, хариуцагч компанийн үйл ажиллагааг 2 гаруй жилийн хугацаанд удирдан явуулж байсны хувьд өөрсдөө баримтаа гаргаж өгөх бүрэн боломжтой. Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талыг хөрөнгө шилжүүлсэн баримтаа шүүхэд гаргаж өгвөл тухайн үйл баримтын талаар маргахгүй гэж хэлсэн нь зөвхөн тухайн төлбөр шилжүүлсэн үйл баримтын тухайд хэлсэн болохоос нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буй агуулгаар огт хэлээгүй. Үүнийг нэхэмжлэгч тал мушгин гуйвуулж буруугаар тайлбарлаж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргуулахыг хүссэн баримтууд нь хэрэгт хамааралгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримтууд биш байх тул нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүгчийн захирамж нь хуульд нийцсэн үндэслэлтэй байна.

5.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан*******голын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх*******голын Олон Улсын Арбитрын шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг үндэслэн нэхэмжлэгч болон хариуцагч ХХК нарын хооронд үүрэг үүсээгүй гэж тайлбарлаж байна. Мөн хариуцагчийг нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр хөрөнгөжсөн, Гэрээний оролцогч биш этгээдэд шилжсэн үйл баримтад байхад энэ талаар шүүхийг ямар нэг дүгнэлт хийгээгүй гэж гомдолдоо дурджээ. Нэгдүгээрт, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 829 дугаартай МҮХАҮТ-ын дэргэдэх*******голын олон улсын арбитрын шийдвэрт "... 2020 оны 01 дүгээр сарын 21-ний "Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНСУ-ын хуулийн этгээд болох ХК болон БНСУ-ын хуулийн этгээд болох -ийн хооронд байгуулжээ... Харин нэхэмжлэгч болон ХХК-ийн хооронд арбитрын хэлэлцээр байгуулагдаагүй байна. Иймд энэхүү хэргийг*******голын олон улсын арбитр харьяалан шийдвэрлэх боломжгүй..." гэж дүгнэн арбитрын ажиллагааг дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл, арбитрын бүрэлдэхүүн талуудын хооронд арбитрын хэлэлцээр байгуулагдсан эсэх, арбитрын харьяаллын маргаан мөн эсэх талаар дүгнэлт өгч шийдвэрлэсэн байхад түүнийг нэхэмжлэгч ХХК-д хуульд заасан утгаар үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн юм шиг мушгин гуйвуулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйл, 196 дугаар 196.1-д заасны дагуу гэрээний чөлөөт байдлын зарчим, гэрээний гол нөхцөлийг тодорхойлох талаар заасан. Үүний дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад 2020.01.21-ний өдрийн "Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээг нэг талаас ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНСУ-ын хуулийн этгээд болох ХК болон нөгөө талаас БНСУ-ын хуулийн этгээд болох нар байгуулсан болох тухай тодорхой дүгнэсэн. Түүнчлэн хуулиар гэрээнд заасан төлбөрийг хүлээн авч буй тал заавал өөрийнхөө дансанд авах ёстой гэж хуульчлаагүй тул талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд төлбөрийн шилжүүлгийн талаар яаж ч харилцан тохиролцох боломжтой. Улмаар талууд Гэрээний 2.2.4.1 дэх хэсэгт худалдан авагч тал нь гэрээний урьдчилгааг Голомт банкны валютын дугаар дансанд шилжүүлнэ гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор хариуцагч компани руу төлбөрийг шилжүүлсэн. Гэтэл ХХК-ийг гэрээний төлбөрийг өөрийн дансанд хүлээн авснаараа шууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Гуравдугаарт, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх урьдчилсан нөхцөл нь хөрөнгийн шилжүүлэг хийгдсэн байх; тус хөрөнгийн шилжүүлэг нь гэрээ болон хуульд заасан үндэслэлгүй байх юм. Тодруулбал, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг, 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тохиолдол нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч нарын хооронд гэрээний болон хуульд заасан үүрэг үүсээгүй байх, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болсон байхыг шаарддаг. Хэрэв хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч нарын хооронд гэрээний болон хуульд заасан үүрэг үүсээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч өөрийн хөрөнгийг мэдэж, эсхүл андуурч, сайн дураар, нөгөө этгээдэд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж ойлгон тухайн эд хөрөнгийг биет байдлаар болон эзэмших эрхийн хамт шилжүүлсэн байхыг ойлгодог. Иймп анхан шатны шүүх "... Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20120 тоот "Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ"-ний үнийг хариуцагч ХХК-д андуурч шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба уг үүрэг нь худалдагч тал болох "" ХХК-д өмнө гүйцэтгэж буй үүрэгт хамаарах ажээ" гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор сайн дураар, мэдэж тус мөнгийг Гэрээнд тодорхойлсон дансанд шилжүүлсэн гэдгийг илэрхийлж байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэл биш тул гэрээний оролцогч биш этгээдэд шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн үйлдэл, шаардлагын талаар хангалттай үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөний улмаас маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

3.1. Нэхэмжлэгч нь шаардлагаа нотлохоор буюу хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь түүний эзэмшилд нь байгаа гэдгийг тодруулахаар 2025 оны 06 дугаар сарын 02, 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХК-ийн 2020 оны санхүү болон аудиторын тайлан, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШЗ2025/27613, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 191/ШЗ2025/34206 дугаар захирамжаар хэрэгт хамааралгүй, ач холбогдолтой ямар үйл баримт тогтоогдох нь тодорхойгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Учир нь хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгийг олж авсан этгээд биш гэж маргаж байгаа тохиолдолд мөнгөн хөрөнгийг эзэмшилд нь байгаа эсэхийг тодруулахтай холбоотой баримт нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, энэ үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

3.2. Түүнчлэн, хариуцагч нь ******* ГХОХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь Солонгос улсын хуулийн этгээд болох ******* ХХК гэсэн боловч хэрэгт авагдсан ******* ГХОХХК-ийн ******* сайтын баримтын үндсэн мэдээлэлд -ийн хувь эзэмшил нь Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн *******, *******, ******* нар бүртгэгдсэн, хэргийн 116 дугаар талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул -ийн хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн хувийн хэргийг авч хувьцаа шилжсэн үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ.

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/08970 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ******* төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.ХУЛАН