Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/174

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч *******  овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 19300230210 дугаартай, 178/2019/019/Э/ индекстэй хэргийг 2019 оны 11  сарын 13-ны  өдөр  хүлээн  авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, оны 08 сарын 30-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант  сумын Магсаржав багийн айлын 2- тоотод  оршин суух,  аминдаа 3 өрөө орон сууцны дундын  хөрөнгөтэй, сарын өрхийн орлого  500000 төгрөг,  Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 3 сарын 15-ны  өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж,  хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******

           Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Шүүгдэгч Ч.******* нь  2019 оны 10 сарын 24-ний өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг  Бугын гол зах дотроос саарал өнгийн цүнх болон  “S-7”  маркийн  шаргал өнгийн   гар утас, улаан өнгийн  шүрэн могойн арьсан түрийвчийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч бусдад 500000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Жаргалант   сумын Бугат багт  оршин суух,   оны 04 сарын 0-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, ******* дугаарын регистртэй ******* ******* овогт  *******гийн *******гийн өгсөн...“   2019 оны 10 сарын 24-ний өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг  Бугын гол захын тоот павилоноос бараагаа дэлгэчихээд дээд талын павилоны хүний хямдралтай барааг үзээд сууж байтал манай павилон дотор байсан  миний  элгэн нүүртэй жижиг болон  “S-7”  маркийн  шаргал өнгийн   гар утас,  могойн арьсан улаан өнгийн түрийвч зэрэг эд зүйл алдагдсан. Тэгээд би цагдаад хандсан юм. Миний цүнх хар өнгийн нүүрэн дээрээ элгэн, ар тал нь арьсан цүнх, шаргал өнгийн корпустай, ар талын таг нь цууралттай утас, улаан өнгийн шүрэн могойн арьсан хэтэвч  байсан. Гар утсаа буцааж авсан. Цүнх 0000 төгрөг, түрийвч 110000 төгрөг, иргэний үнэмлэх 1 ширхэг, Голомт банкны зэс карт 1 ширхэг, ХААН банкны карт 1 ширхэг  зэрэг эд зүйл алга болсон. ХААН банкны картыг 5000 төгрөгөөр сэргээлгэж авсан.  5000 төгрөгийн хохирол нөхөн төлж өгөөгүй байна . Иргэний үнэмлэх захиалж авахад хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. Миний хохирол болох 5000 төгрөгийг төлөөд өгчих юм бол санал гомдол, нэхэмжлээд байх зүйл алга. Хохирлоо барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Ч.*******ын   хэргээ хүлээн мэдүүлсэн “...2019 оны 10 сарын 24-ний өдөр  Бугын гол зах дотор ганцаараа явж байхад нэг павилон онгорхой  хүнгүй байхаар нь ороод жижиг хар өнгийн цүнх аваад явчихсан. Тэр цүнх дотор самсунг  “S-7”  маркийн  шаргал өнгийн   гар утас, улаан өнгийн шүрэн могойн арьсан түрийвч, түрүүвчин дотор 5000 төгрөг 2 иргэний  үнэмлэх, 3 ширхэг банкны карт зэрэг эд зүйл байсан. Би гар утсыг аваад сим картыг авч хаяад дотор  нь байгаа зүйлүүдийг  устгаад өөрийн сим карт хийгээд барьж байгаад Цагдаад өгсөн. Хар өнгийн  жижиг цүнх, түрүүвч, 2 ширхэг үнэмлэх 3 ширхэг банкны картуудыг гэрт авч ирээд тавьчихсан байж байгаад 2019 оны 09 сарын сүүлээр 28, 29-ний үед байрныхаа хог дээр хаячихсан. Манай  байрны хогийг 7 хоног болгон ачдаг. Тэрнээс хойш 5- удаа ачсан. Одоо байхгүй байгаа. Мөнгөний хэрэг гараад хулгай  хийсэн. Тухайн  үед би ганцаараа пиво уучихсан бага зэрэг согтуу байсан. Гар  утсыг  буцааж өгсөн. Бусад эд  зүйлийг  хог дээр хаяад алга болгочихсон.  5000 төгрөгийг аваад хэрэглэчихсэн. Бусдыг мөнгөөр төлсөн. Эцэг эхийнхээ үгэнд орно. Миний буруу гэмшиж байна...”гэх мэдүүлэг

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар...*******  овогт *******ын ******* нь   Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2019 оны 3 сарын 15-ны  өдрийн 150 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, хорих оногдуулсан шийтгэх тогтол биелүүлэхийг 1 жилийн  хугацаагаар хойшлуулсан...гэх баримт /хх-ийн 47-рт/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн...Кармаандаа гараа хийсэн сээтгэн малгайтай, цэнхэр өнгийн женсэн өмдтэй, улаан өнгийн үдээстэй цагаан өнгийн пүүзтэй, өндөр нуруутай малгайгаа дарж өмссөн нүдний шилтэй залуу камерийн чиглэлд явж байгаад буцаж эргэн тоот повилон руу ороод 11 секунт болоод гарч ирэхдээ хар өнгийн цүнхийг урдаа барин гарч ирээд камерийн чиглэлд явж байгаад доогуур нь өнгөрсөн байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 1- 17 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн... Уг S-7  маркийн гар  утас нь шаргал өнгийн гар утас байв. Уг гар утас нь ард талын таган дээрээ SAMSUNG гэсэн бичиглэлтэй, бичиглэлийн доод талд Galaxy S-7  гэсэн  бичиглэлтэй байв. Уг гар утасны ар талын тагны шилэн наалт цуурсан байв. Уг гар утсыг асааж үзэхэд хэвийн ажиллагаатай байв...гээд үзлэг хийж, охин Даваабалд утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлсэн шинжээчийн ...Урд талын нүүр хэсэгтээ илгэн, хар өнгийн жижиг цүнх -0000 төгрөг, могойн арьсан улаан өнгийн мөнгөний хэтэвч- 110000 төгрөг, S-7 маркын гар утас -330000 төгрөг нийт 500000 төгрөг... гэх дүгнэлт/ хэргийн 10 дугаар хуудас/ 

*******  овогт *******ын *******ын  суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 57--рт/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт  хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

 Шүүгдэгч Ч.******* нь  2019 оны 10 сарын 24-ний өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг  Бугын гол зах дотроос  хохирогч Б.Эрдэнэсүрэнгийн хар өнгийн цүнх болон  “S-7”  маркийн  шаргал өнгийн   гар утас, улаан өнгийн  шүрэн могойн арьсан түрийвчийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч бусдад 500000 төгрөгийн хохирол учруулсан, хэргийн бодит байдал тогтоогдсон. 

Шүүгдэгч Ч.*******ын  дээрхи үйлдэл нь ...хохирогч Б.Эрдэнэсүрэнгийн  “S-7”  маркийн  өнгийн   гар утас,  могойн арьсан улаан өнгийн, түрийвч 110000 төгрөг, Цүнх 0000 төгрөг, иргэний үэмлэх 1 ширхэг, Голомт банкны зэс карт 1 ширхэг, ХААН банкны карт 1 ширхэг  зэрэг эд зүйл алга болсон.  ХААН банкны картыг 5000 төгрөгөөр сэргээлгэж авсан, Гар тусаа буцааж авсан. Иргэний үнэмлэх захиалж авахад хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. Миний хохирол болох 5000 төгрөгийг төлөөд өгчих юм бол санал гомдол, нэхэмжлээд байх зүйл алга. ...гэх мэдүүлэг, тухайн захын камерийн бичлэгт хийсэн үзлэг болон үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгч Ч.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон  тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.******* нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Иймд шүүгдэгч Ч.******* нь  2019 оны 10 сарын 24-ний өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг  Бугын гол зах дотроос хар өнгийн цүнх болон  “S-7”  маркийн  шаргал өнгийн   гар утас, улаан өнгийн  шүрэн могойн арьсан түрийвчийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч бусдад 500000 төгрөгийн хохирол учруулсан нь  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэсүрэн нь Миний хохирлыг барагдуулсан .Хохиролгүй болгосон тул гомдолгүй...гэх баримтыг цагдаагийн байгууллагад ирүүлсэн байх тул бусдад төлөх  төлбөргүй гэж үзлээ. 

                            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Ч.*******  нь хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******  овогт *******ын ******* нь  Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 3 сарын 15-ны өдрийн  150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж,  хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаанд хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн нь улсын яллагчийн ...Шүүгдэгч Ч.*******  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулж, шүүгдэгчид  7 сарын хорих ял оногдуулж, хохирогчийн гар утсыг буцаан өгсөн, хохирол  төлсөн, цагдан хоригдсон хоноггүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь урьд насанд хүрээгүй байхдаа  дээрмийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн боловч анх удаа  гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа дуусаагүй байхад дахин санаатай , хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх түүний эдлээгүй үлдсэн 4 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ  тогтоолоор оногдуулсан 7 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Ч.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Ч.*******т  7 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан 7 сарын хорих ял дээр нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  .9 дүгээр зүйлийн 1-д  заасныг үндэслэн  Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 03 сарын 15-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар  1 жилийн  хорих ял  оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулснаас үлдсэн  4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 сарын хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан 11 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих  байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Ч.*******ын  өмгөөлөгчийн ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн  зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Шүүгдэгч нь настай. Цаашдын амьдралаа муу зүйлээр эхлүүлмээргүй байгаа. Хохирол төлсөн зэргийг харгалзан 7 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү?...гэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8. дугаар зүйлийн 3-т...Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд  уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд .9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна ...гэж заасан ба шүүгдэгч нь Ч.******* нь өөрийн үйлдлээрээ бусдын цүнх болон гар утас эд зүйлийг нууцаар, хууль бусаар авах нь гэмт хэрэг  болохыг мэдсээр байж согтуугаар өдрийн цагаар авч, бусдад 500000 төгрөгний хохиролыг учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасан  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байх тул түүнийг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар,  хууль бусаар авсан , Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснар санаатай  гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .9 дүгээр зүйлийн 1-д...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...гэснийг үндэслэн  шүүгдэгч Ч.*******т энэ тогтоолоор оногдуулсан 7 сарын  хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 4  сарын  хорих ялыг нэмж нэгтгэн 11 сарын  хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад биечлэн эдлүүлэхээр тогтоох нь хуульд нийцнэ гэж үзсэн болно.

Эрүүгийн 19300230210 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар  хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.******* шүүхээс хорих ял шийтгэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  түүнд урьд   “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  3., 3.7, 3.8,3.10,3.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******  овогт *******ын *******ыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд  тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Ч.*******т 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  .9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.******* Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан  7 сарын хорих ял дээр,  өмнөх Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 03 сарын 15-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх  хорих ялыг 11 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.*******т  оногдуулсан 11  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн 19300230210  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмлэгдсэн хөрөнгүй   болохыг тус тус дурдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

               

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА