| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Гансүх |
| Хэргийн индекс | 186/2017/0054/э |
| Дугаар | 538 |
| Огноо | 2017-07-20 |
| Зүйл хэсэг | 145.1., 253.2., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 538
Э.М, Н.Снарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Уранчимэг,
ялтан Н.С, түүний Ө Б.Оюунбилэг,
нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.С, түүний Ө Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.М, Н.Снарт холбогдох 2016 2503 2286 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Т*** овогт Э-н М, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймаг, Баянчандмань суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Б** дүүргийн ** дугаар хороо, Зүүн наран ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух,
2007 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 1 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан, /РД:НД*******/,
2. Х**** овогт Н-ийн С, 19** оны * дугаар сарын *-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, Х мэргэжилтэй, Монголын Өийн Хонд Ө ажилтай, ам бүл 2, охины хамт Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Хангай хотхон ***-*** тоотод оршин суудаг, /РД:ХН******/;
Э.М нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын Их дэлгүүрийн баруун талын автомашины зогсоол дээр явж байсан Н.Оийн халааснаас “Самсунг Эс-6 эджи” загварын гар утсыг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Снь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 11 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Мын Өөөр оролцохдоо хохирогч Н.Оийн өмнөөс “эвлэрлийн журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт бичиж эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар, Н.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Торгууд овогт Э-гийн Мыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, Хайжав овгийн Нийн Сийг Эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Мад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Н.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг улаан өнгийн CD-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Э.М, Н.Снар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Н.Сийн Ө Б.Оюунбилэг хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1.Шүүх ...миний үйлчлүүлэгчид холбогдох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлбөргүй нотлох баримт цуглаагүй байтал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79, 91, 95 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж Н.Сийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж заасныг болон мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасан “Нотлох ажиллагаа нь хэргийг хуулийн дагуу, шударга, үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг тогтоохын тулд нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагаанаас бүрдэнэ.”, 95 дугаар зүйлийн 95.1 “шүүх нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэснийг зөрчиж, хэргийн бодит нөхцөл байдалд зөв дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэн түүнийг буруутгасан нь учир дутагдалтай. Тухайн нөхцөлд Ө Сийн гарган өгсөн, хохирогч Оийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон гэх бичиг нь хуульд заасан шаардлага хангаагүй, түүний тодорхойлсон бичиг нь нотариатчаар гарын үсгийн баталгаажуулалт хийгдээгүй байтал шүүх түүнийг үнэлэн, ...нотлох баримтаас хасах, эсэхийг анхаарч үзэлгүйгээр хуурамч бичгийг нотлох баримт байж болзошгүй гэж үнэлж, хэргийг шалгуулж, улмаар Ө Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
2.Шүүгдэгч Э.Мын хохирогч болох О нь тухайн нөхцөл байдалд гомдолгүй, хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэл зоригоо илэрхийлэх тухайгаа Мын Ө Н.Стэй утсаар ярилцаж, месэжээр илэрхийлсэн боловч ажлын зав зай гарахгүй байгаагийн учир та өөрөө мэдээд зохицуулчих, өөрөө бичээд гарын үсгийг түүний өмнөөс зурахыг зөвшөөрсөн талаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт ажиллагаа хийх үед мэдүүлсэн байдгаас гадна ...Ө Сийн гар утсанд хийсэн үзлэг, Оээс авсан мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн өмнө О шүүхэд гаргасан нотариатчаар гэрчлүүлж ирүүлсэн тодорхойлолт зэргээс харагддаг. Эдгээрээс үзвэл Ө Снь огт зөвшөөрөгдөөгүй бичгийг өөрийн санаачилгаар хохирогч Оийн өмнөөс дур мэдэн шүүхэд гарган өгөөгүй бөгөөд түүний шүүхийн хэлэлцүүлгийн үед гарган өгсөн бичиг нь үнэн хэрэгтээ хохирогч Оийн хүсэл зоригийн бодит илэрхийлэл болох нь нотлогддог.
3.Бодит байдлаас үзвэл Ө Н.Сийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй, тодруулбал субъектив санаа зорилго агуулаагүй, түүний гэм буруутайг харуулах Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлага хангагдаагүй байтал шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Сийг гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Н.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Ялтан Н.Сдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтад Э.Мыг бичиг үсэг мэдэхгүй гэдгийг мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нар мэдэж байсан. Хохирогч Отэй би олон удаа уулзах гэж оролдсон. Бичиг үсэг мэдэхгүй хүнээс Өгүй байцаалт авч, гомдол, саналгүй тухай бичгийг 2 удаа авсан байдаг. Хэргийн материалтай танилцуулах явцад Ө оролцуулж гарын үсэг зуруулсан байсан. Өийг Э.М сайн дураараа хүлээн зөвшөөрч “Өийг хэргийн материалтай танилцуулж, өмгөөлүүлье” гэсэн хүсэлт, гэрээ байхгүй. Би шүүхийн шатанд Өөөр оролцсон учир хохирогчтой уулзаж асуудлыг шийдвэрлэх байр суурьтай байсан. Шүүгчийн туслах надад “танай үйлчлүүлэгч 20 удаа ирж бүртгүүлэх байснаас 4-5 удаа ирж бүртгүүлсэн” гэж хэлсэн. Э.Мын нүд нь өвдөж, идээлсэн байсан. Би энэ хүмүүсийн хоорондын асуудлыг үнэн зөв шийдвэрлүүлэхийн тулд ийм асуудалд орсондоо харамсдаг. ... Миний ёс зүйн хувьд яригдах асуудал гэж үзэж байна. Надад гэмт хэрэг хийх, хохирогчийн өмнөөс гарын үсэг зурах хүсэл зориг байгаагүй гэв.
Прокурор Б.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Н.Снь Э.Мын Өөөр шүүх хуралдаанд оролцохдоо хохирогчийн өмнөөс “гомдол, саналгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг өөрөө бичиж, улмаар шүүх хуралдаанд шинээр гаргасан нотлох баримтаар гарган өгч хэлэлцүүлсэн байдаг. Уг нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр уг хүсэлт нь хохирогчийн гарын үсэг болон бичгийн хэвтэй таарахгүй гэдэг нь тогтоогдсон. Иймд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. ...Ө ...эрүүгийн хэрэгт нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзсэн. Учир нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн. Хохирогч О нь Н.Ст “өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцуулах, миний өмнөөс нэхэмжлэлээс татгалзах” гэсэн албан ёсны итгэмжлэлийг хүлээлгэн өгөөгүй. Иймд шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. Н.Сийн үйлдлийг ёс зүйн зөрчил үү, гэмт хэрэг үү гэдгийг ялгаж, салгах нь зүйтэй гэж байна. Х хүн нь тусгай боловсрол эзэмшиж, шалгалт өгөн гэрчилгээ авч хүнд эрх зүйн туслалцаа үзүүлдэг тусгай субъект юм. Шүүхийн хэлэлцүүлэгт уг хэргийг шийдвэрлүүлэхээр нотлох баримтын хэмжээнд гаргаж өгч буй бичиг баримтыг ёс зүйн зөрчил гэж үзэхгүй байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Э.М нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрийн баруун талын автомашины зогсоол дээр явж байсан Н.Оийн халааснаас “Самсунг эс-6 эджи” загварын гар утсыг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Э.М /хх-22, 24, 47/, хохирогч Н.О /хх-16, 40/ нарын өгсөн мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ /хх-14/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-31/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-55/ зэрэг,
Н.Снь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 11 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Мын Өөөр оролцохдоо хохирогч Н.Оийн өмнөөс “эвлэрлийн журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт бичиж эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ялтан Н.С, хохирогч Н.О нарын өгсөн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1436 дугаар шинжээчийн дүгнэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх ялтан Э.Мыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Ялтан Н.С, түүний Ө Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан “...Ө Сийн гарган өгсөн, хохирогч Оийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон гэх бичиг нь хуульд заасан шаардлага хангаагүй, нотариатчаар гарын үсгийг баталгаажуулалт хийгдээгүй ...байтал шүүх ... түүнийг үнэлэн, ...нотлох баримтаас хасах эсэхийг анхаарч үзэлгүйгээр хуурамч бичгийг нотлох баримт байж болзошгүй гэж үнэлж, хэргийг шалгуулж, улмаар Ө Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй ... түүний шүүхийн хэлэлцүүлгийн үед гарган өгсөн бичиг нь үнэн хэрэгтээ хохирогч Оийн хүсэл зоригийн бодит илэрхийлэл болох нь нотлогдсон. .... Ө Н.Сийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй, ... байтал шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Сийг гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Иймд шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Н.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгож түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянавал:
мөрдөн байцаалтад ялтан Н.Сийн гэрчээр өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 1-ний өглөө Э.Мад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд орохоос өмнө би хохирогчийн өмнөөс хүсэлтийг нь бичсэн юм. Хурлын төгсгөл шатанд Э.Мыг өрөвдөөд яг таслагдах юм байна гэж бодоод шүүх дээр дээрх хүсэлтийг гаргаж өгсөн...” /хх-83/,
мөрдөн байцаалтад ялтан Н.Сийн яллагдагчаар өгсөн: “...би яах ч аргагүй байдалд ороод ийм үйлдэл хийсэн. Цүнхнээсээ цаас гаргаад Оийн өмнөөс хүсэлт бичихдээ Мын батлан даагчийн иргэний үнэмлэхний ард бичсэн. ...хохирогч О нь удаа дараа уулзана гэж байсан боловч ажил нь амжихгүй, уулзаж чадахгүй байсан. Намайг тэгж бичиг хийж өгөхийг О өөрөө зөвшөөрч байсан...” /хх-117/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.Оийн өгсөн: “...тэр хүнийг байн байн залгаад байхаар нь манай гэр бүлийн хүн уурлаад тэр Өид “чи наадхаа өөрөө зохицуулаач ээ, бид нар гар утсаа авсан болохоор ямар нэгэн санал гомдол байхгүй” гэж хэлж байсан...” /хх-97/ гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1436 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-101-105/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-94/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-95-96/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Н.Снь шүүхэд Эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байх тул ялтан болон түүний Ө нарын “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүхээс Н.Сийг Эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.
Н.Ст холбогдох хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх/-тэй дүйцэх ба тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын хэмжээг нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорихоор ялыг хүндрүүлж тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд ялтан Н.С, түүний Ө Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.