| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0723/э |
| Дугаар | 938 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 938
2019 11 01 2019/ШЦТ/938
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;
улсын яллагч: Ш.Хосбаяр;
шүүгдэгч: Ц.Насан-Өлзий (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Буурал овогт Цогтбаатарын Насан-Өлзийд холбогдох эрүүгийн 1909029571141 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын мэргэжилтэн мэргэжилтэй, “Браун хаус” ресторанд бармен ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 12 айл гудамжны 1 дүгээр байрны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЗЛ87102914 регистерийн дугаартай,
Буурал овогт Цогтбаатарын Насан-Өлзий.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Цогтбаатарын Насан-Өлзий нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн” караокены гадна зогсоолд байсан хохирогч Г.Алтангэрэлийн “Мерседес Бенз Жи класс” загварын 44-48 улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун их гэрлийг хөлөөрөө өшиглөн хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Насан-Өлзий мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө найзуудтайгаа “Түмэн” караокед орсон. Тараад гарч явахдаа хүний машин өшиглөсөн. Тэгээд цагдаад баригдаад тус машины хохирлыг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмлэглэл /хх-ийн 8-11/, хохирогч Г.Алтангэрэл /хх-ийн 13/, гэрч П.Тэмүүлэн /хх-ийн 17/, А.Хатантөгс /хх-ийн 18/ нарын мэдүүлэг, Ц.Насан-Өлзийгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16, 25-26/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/, Ц.Насан-Өлзийгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29-36, 39/, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 37-38/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Насан-Өлзий нь 2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн” караокены гадна зогсоолд тавьсан байсан Г.Алтангэрэлийн эзэмшлийн “Мерседес Бенз Жи класс” загварын 44-48 улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун их гэрлийг хууль бусаар гэмжээж бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Г.Алтангэрэлийн “... 2019 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 05-нд шилжих шөнө би хэдэн найзуудын хамт ... “Түмэн” гэх нэртэй караокед байж байгаад 02 цагийн үед тэндээсээ гараад хүүхдийн 100-н тэнд дахиад нэг караокед орсон. ... Тэгээд үүрээр 05 цагийн орчим хүүхдийн 100-н тэндээс гараад би өөрийнхөө машиныг дуудлагын жолоочоор жолоодуулж явсан. Тэгээд найзынхаа машиныг авахаар буцаад “Түмэн” караокены гадаа нь очсон. Дөнгөж “Түмэн” караркены гадаа зогсоол руу ороод зогсож байтал бид нарын урд баахан хүмүүс гараад ирчихсэн муудалцаад, зодоон болчихсон бололтой нэг эрэгтэй хүнийх нь нүүрнээс цус гарчихсан байдалтай харагдаж байсан. Тэгсэн чинь тэр хүмүүс дундаас нэг цагаан өнгийн цамцтай гадуураа костюм өмссөн туранхай эрэгтэй хүн орилж миний машин руу хүрч ирээд яахын ийхийн зуургүй миний машины урд талын гэрэл рүү өшиглөөд машины баруун талын их гэрлийг маань хагалчихсан. Манай найзууд бид нар машинаасаа буугаад нөгөө залууг “яаж байгаа юм бэ” гэтэл нөгөө залуу “за би машины чинь мөнгийг төлчихнө” гээд байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Хатантөгсийн /хх-ийн 18/: “.. 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө ... Оргилын машиныг авахаар Алтангэрэлийн машиныг дуудлагын жолоочоор бариулаад “Түмэн” каоаокены гадаа очсон. Бид нарыг тэнд очих үед гадаа нь хэсэг хүмүүс маргалдаад бөөгнөрчихсөн байсан. Бид нар Алтангэрэлийн машинд сууж байсан чинь гэнэтхэн нөгөө бөөгнөрсөн хүмүүс дотроос нэг цагаан өнгийн сорочкон цамцтай залуу гарч ирээд бид нарын сууж байсан Аптангэрэлийн машины баруун талын их гэрлийг өшиглөөд хагалчихсан...” гэх мэдүүлгээр,
Ц.Насан-Өлзийгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 25-26/: “... манай 2 найз маргалдаад байж байсан чинь зогсоол дээр байсан нэг саарал өнгийн “Жи Класс” машинаас хэдэн залуу “хоорондоо алалц алалц” гээд орилоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд очоод машиных нь баруун талын гэрлийг өшиглөсөн. Тэгсэн чинь гэрлийнх нь гадна талын шил хагарчихсан...” гэх мэдүүлгээр болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь “хоорондоо алалц” гэж хэллээ хэмээн уурлан бусдын эд хөрөнгийг хууль бусаар өшиглөж гэмтээснээ өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийг хохирогч, гэрч нар зөрүүгүйгээр мэдүүлсэн, шүүгдэгчийн дээрх үйлдийн улмаас Г.Алтангэрэлийн эд хөрөнгө гэмтэж бага хэмжээнээс дээш хохирол учирсныг эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ц.Насан-Өлзийгийн “хоорондоо алалц” гэж хэллээ хэмээн Г.Алтангэрэлийн эзэмшлийн “Мерседес Бенз Жи класс” маркийн 44-48 улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун их гэрлийг өшиглөн, хууль бусаар гэмтээж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Ц.Насан-Өлзийгийн “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Г.Алтангэрэлгийн “гомдол санал байхгүй” гэсэн байр суурь хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Ц.Насан-Өлзийг “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Насан-Өлзий нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Буурал овогт Цогтбаатарын Насан-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Насан-Өлзийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Насан-Өлзий торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Насан-Өлзийд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ