| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/06805/И |
| Дугаар | 210/МА2026/00389 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00389
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 192/ШШ2025/08793 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
Төлбөр барагдуулах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт *******төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хариуцагч *******нь манай компанийн ажиллуулдаг барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэгчээр ажиллаж байсан ба 2022 оноос эхлэн байгууллагын мөнгийг бусдад зээлдүүлсэн мэтээр баримт үйлдэн, мөнгөн хөрөнгөөс ******* төгрөгийг хувьдаа авч завшсан байсан.
Дээрх үйлдлийг 2024 оны 02 дугаар сард мэдсэн ба дээрх хохирлыг *******нь төлж барагдуулахаа илэрхийлсэн. Тухайн төлбөрийг төлөхгүй тохиолдолд өмнөөс нь төлж барагдуулна гэж түүний эцэг, эх нь батлан даасан байдаг. Манай байгууллагын зүгээс тухайн ажилтнаа гэмт хэрэг үйлдэж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших үйлдэлд оногдуулах ял шийтгэл хүлээлгэхээс зайлсхийж, тохиролцсоны дагуу 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд байгууллагад 33 удаагийн төлөлтөөр ******* төгрөгийг төлсөн байх хуваарьтай байсан.
Гэтэл тэрээр ******* төгрөг төлсөн, төлбөр төлөх гэрээний үүргээ зөрчсөн. Иймд төлбөр барагдуулах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт *******төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн төлбөрт ******* төгрөг нэхэмжилснээс ******* төгрөгийг төлж, ******* төгрөг үлдсэн. Ингээд ******* төгрөг үлдсэнээс ******* төгрөгийг төлж үлдэгдэл *******төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагчийн зүгээс шинээр гаргаж өгсөн баримтаар ******* төгрөг төлсөн нь харагддаг. Ийм учраас ******* төгрөгийг бүрэн төлсөн гэж үзэж байгаа тул *******төгрөгийг төлөх үндэслэлгүй.
Тухайн өргөдлийг нэхэмжлэгч талаас хэлцэл гэж тайлбарлаж байна. Үнэхээр хүү тохирсон гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн *******ХХК-аас хүсэлт өгсний дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос *******ХХК нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүртгэл, зөвшөөрөлгүй гэх агуулга бүхий хариу ирсэн байдаг. Дээрх үндэслэлээр хүүгийн төлбөр шаардах эрхгүй. Мөн нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа хэлцэл гэх баримт нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангахгүй байх бөгөөд дарамтад орж тухайн баримтыг бичсэн. Хариуцагчийн хувьд үндсэн төлбөр болох ******* төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Уг төлбөрөөс ******* төгрөгийг төлсөн ба илүү төлөлт хийсэн гэж үзэж байна. Иймд хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ******* холбогдох төлбөр барагдуулах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт *******төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 906,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасныг үндэслэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болсон гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайлбал, мөнгийг төлж барагдуулснаар үүрэг дуусгавар болсон байна гэх агуулгаар тайлбарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч хэргийн үйл баримт болон талуудын хооронд хийгдсэн тохиролцоог буруу дүгнэсэнтэй холбоотойгоор үндэслэлгүй шийдвэр гарсан. **************ХХК-аас ******* төгрөг авч, түүнийгээ бусдад зээлүүлсэн буюу зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгийн хамт нийт ******* төгрөгийн хохирол учруулсан. Улмаар мөнгөн хөрөнгийг төлж барагдуулах талаар талууд 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан. Тухайн хэлцэл байгуулагдсанаас хойш **************ХХК-д ******* төгрөг төлсөн бөгөөд *******төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэх нөхцөл байдлыг шүүх буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал ******* төгрөг авсан боловч буцаан ******* төгрөгийн гүйлгээ хийсэн байх тул гэрээнд заасан үүргээ бодитоор биелүүлсэн байна гэж, мөн зээлийн хүү тооцохгүй байх нөхцөл байдлыг хуульд заасан хэлбэрийн шаардлага зөрчсөн буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээг бичгээр байгуулаагүй учир зээлийн хүү шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл бодит байдал дээр зээлийн гэрээний харилцаа бус харин ******* төгрөг болон түүний хүү гэх байгууллагад учруулсан хохирлыг хэрхэн төлж барагдуулах харилцаа нь энэ маргааны гол зүйл байсан. Иймд ******* төгрөг авсан боловч ******* төгрөгийг буцаан өгсөн учир гэрээний үүрэг дуусгавар болсон гэх агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт *******төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...төлбөрийг бүрэн төлсөн, хэлцэл хийхдээ дарамталж хүү, алданги тогтоосныг зөвшөөрөхгүй гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хариуцагч *******нь нэхэмжлэгч *******ХХК-д эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа байгууллагын мөнгөн хөрөнгөөс ******* төгрөгийг 2022 оноос эхлэн бусдад зээлдүүлсэн мэтээр баримт үйлдэн хувьдаа ашигласан болох нь хэрэгт авагдсан *******ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ гэх бичгийн баримтууд болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх 14-84/
Дээрх үйл баримттай холбоотойгоор *******нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр *******ХХК-ийн захирал ******* бичгээр хүсэлтэд миний бие ажлын хариуцлага алдсаны улмаас нийт 8 хүнд ******* төгрөгийг зээлдүүлж удаасан учир нийт ******* төгрөгийн хүү бодогдож нийт ******* төгрөг болсон. Үүнээс нийт ******* төгрөгийг төлж, үлдэгдэл *******төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн дотор төлж барагдуулна зээл төлж дуустал хүү тооцогдоно гэж дурдаж, улмаар 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Төлбөр төлөх тухай хуваарь-ийг бичгээр үйлдэн гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж заасан бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх шаардлагыг хангажээ.
*******нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 26 удаагийн гүйлгээгээр нийт ******* төгрөгийг *******ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны *******тоот данс руу шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн, мөн хуулийн 236 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай дүгнэлт болжээ.
4.2. Талууд 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлт, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн төлбөр төлөх тухай хуваарийн дагуу харилцан тохиролцож, нийт ******* төгрөгийг төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлж, хариуцагч нь хүлээн зөвшөөрч ******* төгрөгийг төлж барагдуулсан үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчмыг үндэслэн гэрээ байгуулагдсан нь мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагчаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүснэ.
5. Хариуцагч ******* нэхэмжлэгчид гаргасан хүсэлт буюу талуудын хооронд 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан хэлцлээр хариуцагч нь нэхэмжлэгч *******ХХК-д нийт ******* төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тохиролцсон хуваарийн дагуу ...2024 оны 08 дугаар сарын 30-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөх, дээрх хугацаанаас өмнө мөнгөтэй болмогц хугацаанаасаа өмнө зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгана гэж харилцан тохиролцжээ.
Хариуцагч нь ... уг баримтыг дарамтад орж хийсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, дээрх баримтаар харилцан тохиролцсон төлбөрөөс төлсөн үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн бодит хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхээр байна.
6. Талуудын маргаагүй буюу хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн ******* төгрөгийг нийт төлбөл зохих ******* төгрөгөөс хасаж тооцвол ******* төгрөгийг хариуцагч *******нь нэхэмжлэгч *******ХХК-д төлөх үүрэгтэй.
Тодруулбал, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
7. Анхан шатны шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахгүйгээр хуульд зааснаар үүсэх үүргийн зохицуулалт буюу Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1 дэх хэсэгт заасныг баримталсан байх тул уг зохицуулалтыг тогтоох хэсгээс хасна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 192/ШШ2025/08793 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ...хариуцагч ******* ******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******оос давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 906,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ХУЛАН