Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 806

 

 

                                                           

 

 

 

 

 

   

       2019        10          23                                2019/ШЦТ/806

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгад овогт Чулууны Анхбаярт холбогдох эрүүгийн  1711011460953 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 12-94 тоотод оршин суух хаягтай,

-урьд 2001 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн 12 дугаар Таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэгдсэн,

-2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгэгдсэн,

-2010 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 351 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгэгдсэн,

- 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Мянгад овогт Чулууны Анхбаяр, /РД:ПЭ78122311/,

 

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.А нь 2017 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Буяндэлгэрийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сарын 04-05 нд шилжих шөнө энэ үйл явдал болсон. Намайг 2017 онд хорихоос гарч ирэхэд над руу ярьсан. Та юу хийж байгаа бэ гэж асуусан. Та хүүхэнтэй уулзсан уу гэж асуусан. Тэгээд тэрээр надад хүүхэн олж өгнө гээд цаг тохирсон. Дуудлагын хүүхэний утас аваад залгаж яриад байсан. 25 дугаар эмийн сангын хажууд уулзсан. Урд сууж байсан залуу эндээс нэг хоёр хүүхэн аваадахы гэж хэлсэн. Бид хоёрыг 25 дугаар эмийн сангийн хажууд буулгасан. Тэгээд бид буугаад байж байхад гурван хүүхэн ирсэн юм. Улсын Их дэлгүүр талаас ирсэн юм. Тэгээд бид машины хоёр талаас сууцгаасан. Тэгээд Дэнжийн мянгад айл руу очих гэж байснаа болиод далан давхар руу явсан. Энхбат надад наад хүүхэнтэйгээ учраа олоорой гэж хэлсэн. Би хорихоос гарч ирээд удаагүй байсан болохоор үнэн байдлаа хэлсэн. Би хохирогчтой нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тэгээд бэлгийн харьцаанд орчихоод Энхбат дээр яваад очсон юм. Иймэрхүү л зүйл болсон. Нөгөө хэд маань Дарь эх орно гэхээр би замдаа буусан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ийм зүйл болно гэж бодоогүй...” гэв

Шүүгдэгч Ч.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хуулийн тэгшитгэлээр шоронгоос суллагдсан байсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр надтай хамт хоригдож байсан лам Төрөө буюу Энхбат над руу утсаар яриад хүүхэндэж чадсан юмуу гэхээр нь би чадаагүй байна гэхэд орой таныг хүүхэндүүлнэ орой уулзья гэсэн. Тэгээд тухайн өдрийн орой Улсын их дэлгүүрийн баруун талд байран дунд Энхбаттай уулзахад Даваа гэж залуу бас нэг танихгүй эмэгтэйгийн хамт хамт байсан. Бид нар сааданд 1 шил архи уучихаад байж байхад нөгөө эмэгтэй нь яваад өгсөн. Харин Энхбат, Даваа бид 3 үлдсэн. Тэгээд Улсын их дэлгүүрийн тэндээс гараад такси барих гээд зогсож байхдаа Энхбат дуудлагын хүүхэн байдаг юм гээд залгаад байсан ба утсаар яриад 25 дугаар эмийн сангийн тийшээ явахаар болоод таксинд суусан. Таксины жолоочтой Энхбат яриад хэдхэн дуудлагын янхан байгаа юм замаараа аваад “Дэнжийн 1000” орно жаахан тойроод явъя гээд мөнгийг нь тохирсон байсан. Ингээд 25 дугаар эмийн сан ороод олуулаа болохоор хүүхнүүд суухгүй гээд Энхбат бид 2 буугаад Давааг жолоочтой явуулсан. Бид 2 хүүхнүүдийг суухаар нь 2 талаар нь сууна гэж ярьсан байсан ба утсаар яриад байсан хүүхнүүд нь эмийн сангийн тэндээс манай таксинд суунгуут Энхбат бид хоёр машины 2 талаар гүйж ирээд шахаж суугаад цааш явсан. Нөгөө 3 эмэгтэй яаж байна хэн бэ, ийм олуулаа юм уу, яах гэж байгаа юм гэх зэрэг зүйл асууж байсан ба тухайн үед Энхбат руу Соко гэж эмэгтэй нь манай нөхрийг таних уу гэж асуухад танай нөхрийг таниад яадаг юм намайг лам Төрөө гэдэг юм янханууд минь дуугүй бай гээд өөрийн хочоо хэлчихсэн. Тэгээд цаашаа яваад Дэнжийн 1000 орох гэж байна гэж бодсон чинь шууд өнгөрөөд оршуулгын хашааны урдуур өгсөөд явсан чинь машин нь явахгүй байсан. Тэгэхээр машинаа эргүүлээд зогсоочих гэж лам Төрөө хэлээд буу гээд хүүхнүүдийг буулгасан. Тэгээд Энхбат нэг эмэгтэйг нь надтай хамт явуулаад та 2 учраа ол гэсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг дагуулаад овгор шороо тойроод “ах нь шоронгоос гарч ирээд удаагүй байгаа, би чамтай бэлгийн харьцаанд ормоор байна” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй би айгаад байна намайг битгий зодоорой, мөн намайг тэр хүмүүст бас битгий зодуулаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орох гэсэн чинь ахаа би зүгээр хөхөөд өгье гэхээр нь би өмдөө тайлж бэлэг эрхтэнээ гаргаад хөхүүлэхэд шүдээрээ өвтгөөд байсан тэгэхээр нь шууд унтчихья гэж хэлээд доор нь өмсөж явсан цамцаа дэвсээд дээшээ харуулж хэвтүүлж байгаад өмдийг нь өвдөгнөөс доош тайлаад бэлэг эрхтэнд нь өөрийн бэлэг эрхтэнээ хийгээд бэлгийн харьцаанд нэг удаа орж дур тавьсан. Надад бэлгэвч байгаагүй болохоор би бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орсон. Би тэр эмэгтэйтэй нэг л удаа бэлгийн харьцаанд орчихоод босгож өмдийг нь татуулаад буцаад нөгөө хэд дээр очиход 2 эмэгтэйг оршуулгын газрын хажууд зогсоочихсон Энхбат, Даваа 2 жаахан зайтай хараад байж байсан. Тэгээд намайг ирэнгүүт нөгөө хоёр эмэгтэйг бас хажууд нь зогсоогоод та нар наанаасаа хөдлөхгүй шүү бид нарыг явахаар яваарай гэж хэлсэн. Ингээд такси доошоо эргээд нилээн зайтай зогсчихсон байсан болохоор бид нар гүйгээд таксиндаа суугаад Дарь-Эх орж айлд хүргүүлээд таксиг явуулсан. Такситай явж байх хооронд Энхбат, Даваа нар тэр эмэгтэйчүүдийн 2 гар утсыг нь авсан байсан. Тэгэхээр нь хэдийдээ утсыг нь авсан юм бэ, яах гэж утсыг нь авч байгаа юм гэхэд утсыг нь авахгүй бол цагдаад дуудлага өгчихнө шүү дээ гэсэн. Уг эмэгтэйчүүдээс авсан 2 ширхэг гар утсыг Энхбат, Даваа нар зарсан, хэдэн төгрөгөөр зарсаныг нь би сонирхоогүй. Мөнгө авах уу гэхээр нь би мөнгө авахгүй гээд тэр мөнгөнөөс нь аваагүй. Тэгээд л би тухайн шөнөдөө тэр хоёроос салаад шууд нэг найзындаа хоночихоод байж байхад маргааш нь Энхбат Чингэлтэйн цагдаад баригдчихлаа чи хүрээд ирэх үү намайг хорих гээд байна гэхээр нь би дахиж холбогдоогүй, цагдаа дээр очоогүй шууд зугтаагаад хөдөө ажил хийгээд явчихсан. Би шоронгоос гараад удаагүй байсан болохоор дахиж орохыг хүсээгүй тйим учраас айгаад цагдаа дээр очоогүй...”, “...миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүчингийн хэрэг дээр ямар нэгэн маргаан байхгүй, гэм буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа учраас надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэх /163-164х/,

Хохирогч У.Буяндэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 08 дугаар сарын 04-ний орой Согооням, Даариймаа бид гурав уулзаад такси барих санаатай зогсож байтал нэг машин хүрч ирээд зогссон. Тэгэхээр нь такси юм байх гэж бодоод уг машинд орж сууцгаасан. Машины жолоочоос гадна нэг хүн жолоочийн хажуугийн суудал дээр суугаад явж байгаад гэрлэн дохио дээр машин зогсоход арын хаалганы хоёр талаар хоёр эрэгтэй хүн хаалга онгойлгоод шахаад суучихсан. Тэгснээ нэг эмэгтэй хүний нэр хэлээд та нар баарнаас гарч ирсэн биз дээ тэр эмэгтэй хаана байна гээд асуугаад байхаар нь та нар хүн андуураад байгаа юм биш үү гэхэд битгий худлаа яриад бай гэсэн...”, “...Эдгээр хүмүүсийг бид нар огт танихгүй ба сүүлд нь л хаана хаана хэн сууж байсаныг нэрээр нь мэддэг болсон. Цааш хөдөлгөөнд оролцоод явж байхад урд талын суудал дээр сууж байсан залуу цүнхээ өг, эд зүйл юу байна нэгжүүл гэж хэлээд цүнхнүүдийг булаагаад авчихсан. Цүнх шалгаж үзээд над руу хандаж гар утас байна уу гэхээр  нь байхгүй гэж хэлэхэд гичий минь утсаа өг гээд муухай үгээр доромжлоод байсан. Ингээд явж байтал Лам Төрөө болон Нямдаваа нар нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад одоо очиж байна, явж байна гээд ээлжлээд яриад байсан...”, “...ингэж явсаар байгаад 70 давхарын оршуулгын газрын ойролцоо очсон байсан ба бид нарыг оршуулгын газар луу дагуулж орно гэсэн боловч машин нь дээшээ гарахгүй байсан тул машинаа зогсоосон. Лам Төрөө, Нямдаваа нар буугаад гадаа хоорондоо юм ярьж байгаад эргэж машинд орж ирээд бид нарыг хэлэх хэлэхгүй хараалын үгээр доромжлоод байсан. Тэгээд Нямдаваа нь Даариймааг машинаас буулгаад цаашаа явсан. Харин намайг халзан Анхаа гэж хүн нь буулгаж ирээд машинаас холдуулаад дагуулж явж байгаад наанаа зогс гэсэн тэгснээ өмдөө тайл чи хөхөж чадна биз дээ гээд бэлэг эрхтэнээ харуулахаар нь ахаа та яагаад байгаа юм бэ, би айж байна битгий гэж хэлэхэд намайг хөх гээд байсан тэгэхээр нь уйлаад гуйсан боловч тэр Анхаа тоохгүй намайг газар хэвт гэж дарж хэвтүүлээд миний өмдийг тайлж хүчээр бэлгийн харьцаанд орсон. Халзан Анхаа нь надтай нэг удаа хүчээр бэлгийн харьцаанд орсон...”, “...бид гуравын хувьд маш их айсан байсан ба утсаар ярих аргагүй Согооням, Даариймаа нарын гар утсыг аваад явчихсан байсан болохоор доошоо уруудаад гүйцгээсэн. Гүйхгүй бол нөгөө хүмүүс буцаад хүрээд ирэх байх гэж бодоод гялс засмал зам руу гарч такси бариад таксины жолоочийн утсаар цагдаад дуудлага өгч бид нар өөрсдөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар очсон...”, “...Би дээрх хүмүүсийг одоо харвал танихгүй. 2 жил өнгөрсөн болохоор царай төрх нь санаанд буухгүй байна. Ямар ч гэсэн надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон нь халзан толгойтой толгой дээрээ сорвитой намхандуу биетэй хүн байсан. Халзан Анхаа гэдэг хочтой юм шиг байсан...”, “...Миний хувьд гомдолтой байна. Гэхдээ би мөнгө төгрөг нэхэмжлэхгүй мөн энэ хэргийн араас хөөцөлдөж ахин дахин цагдаагийн газар дуудагдахыг хүсэхгүй байна...” гэх /хх-ийн 155-156х/,

Гэрч Г.Согооням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 08 дугаар сарын 04-ний орой 23 цагийн орчимд найзууд Даариймаа, Буяндэлгэр нартай 25-р эмийн сангийн урд талын автобусны буудлын ойролцоо уулзаад хажууханд найз Амараагийн гэр лүү ороод тэндээ 1 цаг ярьж сууж байгаад гэр лүүгээ явахаар болоод Даариймаа, Буяндэлгэр бид 3 шөнө 1 цаг өнгөрч байхад гараад “Голд” нэртэй 25-р эмийн санд байх Зочид буудлын замын яг эсрэг талаасаа буюу баруунаас зүүн тийш чиглэх зам дээрээс такси барьсан. Уг такси нь приус 11 маркийн машин байсан шиг санагдаад байна. Бид 3 машины ард талд 3-лаа суусан бөгөөд жолоочоос гадна хажууд нь нэг залуу явж байсан. Дөнгөж хөдлөөд 100 орчим метр газар яваад гэнэт зогсоод зам дээрээс арын хаалганы 2 талаас 2 залуу шахаж суугаад шууд хөдөлсөн. Нөгөө 2 залуу суухаар нь бид 3 хүүе юу вэ, хэн бэ, буулаа гэсэн чинь цаашаа суу гээд өөр юу ч дуугарахгүй байсан...”, “...ингээд явсаар байгаад харанхуй гэр хороолол дунд ирж зогсоод машины салоны гэрлээ хальт асаагаад бид 3-ыг харсан. Тэр үед би бас хоёр залуугийнх нь царайг бас хараад амжсан. Ингээд 10 орчим минут бид 3-ыг шоглоод мөн бүгдийг нь нэгжээд цүхнийг шалгасан...”, “...Бид нарыг нэгжиж байхдаа миний хажууд буюу машины зөв талын ард суусан залуу нь өөрийгөө лам Төрөө гэж ярьж байсан. Ингэж байхад мөн жолоочийн хажууд сууж байсан залуу нь “Хорвоо” гээд жолоочийн хойд талд сууж байсан залууг дуудсан чинь өөрийгөө лам Төрөө гээд байсан залуу нь Хорвоо ах гэснээ Үүлэн хорвоо гээд хоорондоо маазарч яриад байсан...”, “...Ингээд Даариймаа, Буяндэлгэр нар машинаас буусан. 4 залуугаас Үүлэн хорвоо гээд байсан нь жолоочийн хажууд сууж байсан залуутай хамт буусан. Буугаад 15-20 орчим минут болж байтал Лам Төрөө намайг үнсээд, хөхнөөс бариад надтай цуг унт гэхээр нь  би үгүй гэсэн...”, “...Тэгтэл намайг машинаас буугаад ир гэхээр нь буусан чинь нөгөө залуу миний шилэн хүзүүний араас базаад доошоо жалга руу дагуулаад орсон. Жалганд ороход нүх шиг юманд Буяндэлгэр, Даариймаа нарыг суулгачихсан Үүлэн хорвоо дээрээс нь чулуу шидээд бултаарай гээд байсан. Ингээд намайг мөн нүх рүү оруулж суулгаад бас чулуу шидээд байсан...”, “...Тэгснээ бид нар юм яриадхья, яг наанаа хөдлөхгүй сууж бай гэж хэлээд машин руугаа яваад машиныхаа гэрлийг асаахгүйгээр хөдлөөд явчихсан...” гэх /хх-ийн 39-40х/,

Гэрч М.Даариймаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Машин зогсох хүртэл хугацаанд замд бид 3-ын хувцас болон бие, цүнхийг нэгжээд миний “ЛЖ” маркийн гар утсыг, Согоонямын “Самсунг эс-7 эджэ” маркийн гар утсыг авсан...”, “...тэдгээр залуучууд бид нарыг харанхуй шөнөөр юу хийгээд явж байгаа юм, одоо та нарыг зарна, үсийг чинь хусна, харанхуй шөнөөр явдаг янханууд уу та нар гэх мэтээр тохуурхан даажигнаж доромжилж байсан. Тэгтэл жолоочийн ард сууж байсан залуу Буяндэлгэрийг авч буугаад цаашаа аваад явсан...”, “...Согооням 0,5 литрийн хэмжээтэй пиво 1 ширхэгийг уусан байсан. Буяндэлгэр бид хоёр огт архи уугаагүй. Харин тэр этгээдүүдээс архи үнэртэж байсан...” гэх /хх-ийн 41-42х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10055 дугаартай дүгнэлт:

-У.Буяндэлгэрийн биед тухайн цаг хугацаанд үүссэн гэх гэмтэл тогтоогдсонгүй.

-У.Буяндэлгэрийн үтрээнээс авсан гэх арчдасанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй, өмсөж явсан гэх дотоожинд үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн.

-Буяндэлгэрийн гэх цус нь АВО системээр В /3/ бүлгийн харьяалалтай байна.

Буяндэлгэр нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэх /хх-ийн 62х/,

Шүүгдэгч Ч.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 173х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ч.Аыг хохирогч У.Буяндэлгэрийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 49 хоног цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдав.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                    ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Мянгад овогт Чулууны Анхбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Аын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 49 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгч Ч.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.АРИУНБОЛД