| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 101/2023/01626/И/Н |
| Дугаар | 210/МА2026/00390 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00390
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/09108 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******, ******* нарт холбогдох
******* ******* төгрөг гаргуулах, *******гаас *******төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
*******ХХК-аас хохиролд ******* төгрөг гаргуулах, ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэхийг даалгах тухай хариуцагч*******гийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд,*******тай 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 190906 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулахаас өмнө 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 180715 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр*******д ******* төгрөгийг түүний хувийн хэрэгцээнд, 12 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан. Манай зүгээс гэрээнд заасан ******* төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгчийн Хаан банк ХК дахь *******тоот дансанд шилжүүлсэн. Харин******* нь үндсэн зээл ******* төгрөг, хүү ******* төгрөг, нийт 1******* төгрөгийг төлөх ёстой ба хуваарийн дагуу төлөөгүй. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 180908 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж,*******д ******* төгрөгийг түүний хувийн хэрэгцээнд, 12 сарын хугацаатай, нэг сарын 4.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан. Тус гэрээний дагуу ******* төгрөгийг бэлнээр, ******* төгрөгийг зээлдэгчийн Хаан банк ХК дахь *******тоот дансанд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн.******* нь үндсэн зээл ******* төгрөг, хүү ******* төгрөг, нийт ******* төгрөгийг төлөх ёстой байсан ба хуваарийн дагуу төлөөгүй. Улмаар 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 180813 дугаартай Зээлийн гэрээгээр*******д ******* төгрөгийг түүний хувийн хэрэгцээнд, 12 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан. Тус гэрээний дагуу ******* төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, ******* төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, нийт ******* төгрөгийг зээлдэгчийн Хаан банк ХК дахь *******тоот дансанд шилжүүлсэн. Харин******* нь үндсэн зээл ******* төгрөг, хүү ******* төгрөг нийт ******* төгрөгийг төлөх ёстой байсан. Түүнчлэн,******* нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тухайн зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулан ******* төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Улмаар уг ******* төгрөгийг зээлдэгчийн Хаан банк ХК дахь *******тоот дансанд шилжүүлсэн бөгөөд нэмэлт гэрээгээр үндсэн зээл ******* төгрөг, хүү ******* төгрөг нийт 1******* төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл******* нь ******* төгрөг /*******+1*******=*******/-ийг хуваарийн дагуу төлөөгүй. Дахин 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 181101 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр*******д ******* төгрөгийг түүний хувийн хэрэгцээнд, 12 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан. Гэрээний дагуу ******* төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлдэгчийн Хаан банк ХК дахь *******тоот дансанд шилжүүлсэн. Харин******* нь уг зээлийг хуваарийн дагуу буюу үндсэн зээл ******* төгрөг, хүү ******* төгрөг нийт ******* төгрөгийг төлөх ёстой байсан. Түүнчлэн, зээлийн нэмэлт гэрээгээр ******* төгрөг, ******* төгрөг, ******* төгрөг, нийт 1******* төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн ба үндсэн зээл 1******* төгрөг, хүү ******* төгрөг нийт ******* төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл тэрээр нийт ******* төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй. Өөрөөр хэлбэл, дээрх зээлийн гэрээгээр үндсэн зээл ******* төгрөг, хүү ******* төгрөг, нийт ******* төгрөгийг төлөх үүрэг үүссэн бөгөөд******* нь зээлийн эргэн төлөлтөд 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нийт ******* төгрөг төлсөн, ******* төгрөгийн үлдэгдэлтэй байсан.*******гаас 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр миний урьд авсан өмнө зээл авсан гэрээнүүдийг хүчингүй болгож, гэрээг нэгтгэж, хүүг буруулж шинэчилсэн гэрээг хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг үндэслэн талууд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 190906 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулсан. Тухайн үед******* өмнөх зээлийн гэрээнүүдээс нийт ******* төгрөгийн үлдэгдэлтэй байсныг ******* төгрөг болгон багасгасан юм. 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 190906 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-гээр******* нь ******* төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 1.5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон. Улмаар 190906 дугаартай Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар *******арлын дугаартай, ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгсэл, *******арлын дугаартай, ******* улсын дугаартай *******загварын тээврийн хэрэгсэл, *******арлын дугаартай, ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхүүдийг өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авсан. 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 190906 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний дагуу******* нь үндсэн төлбөрт ******* төгрөг, хүүгийн төлбөрт ******* төгрөг, нийт ******* төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл тэрээр 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт ******* төгрөгийг төлсөн, ******* төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түүнчлэн гэрээний 5.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэж тохиролцсон бөгөөд хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцсон болно.
Иймд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 190906 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт үлдэгдэл ******* төгрөг, алданги ******* төгрөг, нийт ******* төгрөгийг*******гаас гаргуулж өгнө үү.
1.2. *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд, *******тай 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 180810 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулахаас өмнө 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 71212 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, уг зээлийн гэрээгээр ******* төгрөгийг хувийн хэрэгцээнд, 12 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан. Манай компанийн зүгээс гэрээнд заасан ******* төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгчийн Хаан банк ХК дахь *******тоот дансанд шилжүүлсэн. ******* нь үндсэн зээл ******* төгрөг, хүү ******* төгрөг нийт ******* төгрөгийг төлөх ёстой байсан. Түүнчлэн, ******* нь ******* төгрөгийг нэмж зээлсэн бөгөөд уг мөнгийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр түүнд шилжүүлсэн байдаг. Улмаар ******* үндсэн зээл ******* төгрөг, хүү ******* төгрөг нийт 1******* төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл ******* нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд ******* төгрөгийг төлсөн тул үлдэгдэл төлбөр дээр гэрээг шинэчилж 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 180810 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулсан. 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 180810 дугаартай Зээлийн гэрээгээр ******* нь 1******* төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцсон. Уг гэрээгээр ******* нь зээл буцаан төлөх хуваарьт заасны дагуу үндсэн төлбөрт 1******* төгрөг, хүү ******* төгрөг, нийт ******* төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл ******* нь 2021 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* төгрөгийг төлсөн. Өнөөдрийн байдлаар ******* төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түүнчлэн маргаан бүхий гэрээнд алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь байна гэж заасан байх бөгөөд хуульд нийцүүлэн уг алдангийн хугацааг хуульд заасан 50 хувиар тооцсон болно.
Иймд 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 180810 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт үлдэгдэл ******* төгрөг, алданги ******* төгрөг, нийт *******төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч*******гийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1*******ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 180908 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж ******* улсын дугаартай, ******* загварын автомашин барьцаалж, ******* төгрөг, ******* улсын дугаартай, ******* загварын автомашин барьцаалж, ******* төгрөг, ******* улсын дугаартай, ******* загварын автомашин барьцаалж, ******* төгрөг, ******* улсын дугаартай, ******* загварын тансаг зэрэглэлийн аяллын автобус барьцаалж ******* төгрөг тус тус зээлж нийт 6******* төгрөг зээлж авсан нь үнэн. Өнөөдрийг хүртэл зээлийн хүү, төлөлтийг цаг хугацаанд нь төлсөөр ирсэн.
2.2. Гэтэл *******ХХК нь итгэл эвдэн ******* төгрөгийн үнэ бүхий миний эзэмшлийн ******* улсын дугаартай, ******* загварын автомашин, 1******* төгрөгийн үнэ бүхий ******* улсын дугаартай, ******* загварын аяллын автобус /зөвхөн нарны зайн хураагуур нь ******* төгрөгөөр тавиулж байсан/ зэргийг Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль болон, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын тухай журам зэргийг ноцтой зөрчиж төлбөрөө төлсөөр атал надад мэдэгдэлгүй дур мэдэн шүүхийн зөвшөөрөлгүй бусдад зарж ашиг олсон. Дээрээс нь миний 3******* төгрөгөөр авч байсан ******* улсын дугаартай, ******* загварын автомашиныг хадгалж байхдаа эвдэж, тонож надад ******* төгрөгийн хохирол учруулаад зогсохгүй *******засварын газрын эзэн иргэн ******* засуулахаар өгсөн автомашиныг сэлбэг ирэхгүй байна гэсэн шалтгаанаар засаж өгөхгүй удааж байгаад нэмж моторыг нь тайлж бусдад зарсан байсан. Уг асуудлыг миний бие мэдээд *******ХХК-ийн эдийн засагч ******* мэдэгдэн миний бие цагдаагийн байгууллагад хандах гэтэл ******* /утас:*******/ болиулж, ******* тохиролцоо хийж миний автомашины оронд ******* улсын дугаартай, ******* спорт загварын автомашин авч *******ХХК-ийн нэр дээр шилжүүлж авсан. Уг автомашиныг бүрэн бүтэн эсэхийг шалгуулах гэтэл ******* хэрэггүй ээ ... юм олж авсан нь их юм гэж хэлээд болиулсан. Гэтэл уг автомашин нь бас эвдэрхий байсан ба уг машины засварт одоогоор ******* төгрөг зарцуулаад байна. Мөн *******ХХК нь зээлийн төлөлтийг татвараас зайлсхийх зорилгоор иргэн******* гэх хүний Хаан банк ХК дахь *******дугаартай хувь дансаар авдаг ба зээлийн хүү, төлөлтийг үндсэн төлөлтөөс хасдаггүй, санхүү, нягтлан бодох бүртгэл хөтөлдөггүй, эмх замбараагүй үйл ажиллагаа явуулдаг, тооцоо нийлэх гээд очихоор тооцоогоо бодож чаддаггүй, мэргэжлийн нягтлан бодогч байхгүй гэх мэт үйлдэл гаргаж намайг асар их хохироож, шулж мөлжиж байна.*******ийн ******* ХХК-д тоног төхөөрөмж зарсан үлдэгдэл төлбөр болох /4 ширхэг барилгын дүүжин өргүүр/ ******* төгрөгийн авлагатай, эдийн засагч ******* нь надад Худалдаа, хөгжлийн банк ХК-аас ******* төгрөгийн зээл гаргуулж өгөхдөө ******* төгрөг, тус банкны эдийн засагч ******* төгрөгийн авлига тус тус авсныг Авлигатай тэмцэх газраас шалгаж тогтоож *******ийг надад ******* төгрөгийг буцааж төлүүлэхээр шийдвэрлэж байсан. Нийт ******* төгрөгийн авлагатай боловч зээлээсээ хасдаггүй. Ийм асуудлаас болж бидний хооронд маргаан үүссэн. *******ХХК-ийн ажилтнууд манай захирал танилтай гэх мэтээр байнга далайлган сүрдүүлдэг.
2.3.*******гийн хувьд, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 180715 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт 1******* төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 180908 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт ******* төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 180813 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт болох 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний үүрэгт 1******* төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181101 дугаартай Зээлийн гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт ******* төгрөгийг тус тус төлөх ёстой. Харин 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 180813 дугаартай Зээлийн гэрээ-гээр ******* төгрөгийг бус ******* төгрөгийг олгосон тул хүү тооцсон ******* төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181101 дугаартай Зээлийн гэрээ-гээр ******* төгрөгийг бус ******* төгрөгийг олгосон тул хүү тооцсон ******* төгрөгийг тус тус зөвшөөрөхгүй. Эдгээр зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт ******* төгрөг төлөхөөс ******* төгрөгийг шилжүүлсэн, ******* төгрөгт нь тооцож бараа материал нийлүүлсэн. Ингээд нийт ******* төгрөг хасагдах ёстой байтал нэхэмжлэгчийн зүгээс ******* төгрөгийг л хассан байна. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 190906 дугаартай Зээлийн гэрээ-ний дагуу бодитоор мөнгө олгоогүй бөгөөд энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус учир хүү, алдангийг төлөхгүй гэжээ.
3. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:
3.1. *******ХХК-аас гэрээ байгуулж ******* төгрөг, нэмж ******* төгрөг нийт ******* төгрөг зээлж авсан нь үнэн болно. Уг зээлийг хүү, төлбөрийн хамт төлж дуусгасан боловч автомашиныг минь өнөөг хүртэл шилжүүлж өгөхгүй байгаа тул гомдолтой байна. Төлбөр төлсөн баримтуудаар нотлогдоно. Иймд миний автомашиныг буцаан шилжүүлж өгнө үү. Зарим төлбөрийг өөрийн нөхөр*******гийн Хаан банк ХК дахь *******тоот данснаас шилжүүлж байсан. ******* улсын дугаартай, ******* загварын автомашиныг *******ХХК хадгалж байхдаа эвдэлж оронд нь ******* улсын дугаартай ******* спорт загварын автомашин өгсөн боловч нэр шилжүүлж өгөөгүй болно.
3.2. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 71212 дугаартай Зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт нийт 1******* төгрөг төлөхөөс ******* төгрөгийг төлж, ******* төгрөгийн үлдэгдэлтэй. Тухайн төлбөрийг төлөхийг зөвшөөрнө. Харин 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 180810 дугаартай Зээлийн гэрээ-ний дагуу бодитоор мөнгө олгоогүй бөгөөд энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус учир хүү, алдангийг төлөхгүй гэжээ.
4. Хариуцагч*******гийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
4.1. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр *******ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ байгуулан өөрийн өмчлөлийн ******* төгрөгийн үнэлгээтэй, ******* улсын дугаартай, ******* загварын автомашин, 1******* төгрөгийн үнэлгээтэй, ******* улсын дугаартай, ******* /тансаг зэрэглэлийн/ загварын аяллын автобус, 3******* төгрөгийн үнэлгээтэй, ******* улсын дугаартай, ******* загварын автомашин, 3******* төгрөгийн үнэлгээтэй, ******* улсын дугаартай, ******* загварын 4 ширхэг автомашиныг *******ХХК-ийн нэр дээр шилжүүлж 4 автомашинаа тэдний эзэмшилд үлдээсэн. 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр *******, ******* загварын автомашины төлбөр тооцоо дуусаж өөрийн эзэмшилдээ унах зориулалтаар авсан. Гэтэл ******* улсын дугаартай ******* загварын автомашин маань авч явах гэтэл асахгүй эвдэрсэн байсан. Тэгээд *******автозасварын газар /захирал *******/ чирч аваачин ******* төгрөгийн засвар хийлгэхэд засвар хийж байх хугацаандаа моторыг нь тоносон байсан. *******ХХК-д мэдэгдэхэд оронд нь өөр автомашин авчих цагдаагаар явж яах юм бэ гэсний дагуу ******* улсын дугаартай, ******* спорт загварын автомашин авсан боловч тэр гэмтэлтэй байснаас ******* төгрөгийн засвар хийлгэсэн.******* нь *******ХХК-аас мөнгө зээлж, барьцаанд нь ******* улсын дугаартай, ******* загварын автомашиныг тавьсан байсан ба зээлийн төлөлтөө хийснээр автомашинаа барьцаанаас чөлөөлж авсан. Барьцаанаас чөлөөлж авахад автомашин маань эвдэрсэн байсан тул *******ХХК-аас надад оронд нь өөр ******* улсын дугаартай, ******* спорт загварын автомашиныг өгсөн. Одоог хүртэл унаж байна. Автомашины нэрийг шилжүүлж өгөхгүй байгаа болно.
4.2. Мөн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр *******ХХК-тай тооцоо нийлэхээр уулзахад миний ******* улсын дугаартай, *******загварын автомашиныг ******* төгрөг болон ******* улсын дугаартай, ******* загварын автобусыг ******* төгрөгөөр зарчихсан, зөрүү мөнгө ******* төгрөг өг тэгээд салъя гэхээр нь хүний юмыг зөвшөөрөлгүй зах зээлийн үнээс хямд зарсан мөнгө өгөхгүй гээд маргалдаад салсан. Иймд *******загварын автомашин ******* төгрөг, ******* загварын автобус 1******* төгрөг, мөн ******* загварын автомашины засварын мөнгө ******* төгрөг, нийт ******* төгрөгийн 2******* төгрөгөөс татгалзаж, үлдэх ******* төгрөгийг *******ХХК-аас гаргуулж өгнө үү.
Иймд *******ХХК-ийн нэр дээр байгаа ******* улсын дугаартай, ******* спорт загварын автомашиныг*******гийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж, хохиролд ******* төгрөгийг *******ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:
5.1. 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 180715 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******арлын дугааpтай, ******* загварын автомашиныг ******* төгрөгт тооцож, мөн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 180813 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******арлын дугаартай, ******* загварын автомашиныг ******* төгрөгт тооцон тус тус өмчлөх эрхийг *******ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг.******* нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир дээрх автомашиныг тохиролцсон үнээр буюу ******* загварын автомашиныг ******* төгрөгөөр, ******* загварын автомашиныг ******* төгрөгт тус тус тооцон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан борлуулсан болно. *******загварын автомашин, ******* улсын дугаартай, ******* загварын автобусны үнийг талууд харилцан тохиролцож фидуцийн гэрээнд тусгасан. Зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Хэдийгээр барьцаалан зээлдүүлэх газрын хувьд энэхүү гэрээг байгуулах эрхгүй ч талуудын чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан. Харин барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явагдаагүйг хүлээн зөвшөөрнө.
5.2. ******* улсын дугаартай ******* загварын автомашиныг хэн эвдэлсэн болох нь тодорхойгүй. Хэрэв засварын газарт байхдаа эвдэрсэн гэж үзэж байгаа бол тухайн этгээдээс нь хохирлоо шаардах нь зүйтэй байх. ******* улсын дугаартай, ******* улсын дугаартай, ******* спорт загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөхөд татгалзахгүй гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******гаас *******төгрөгийг, хариуцагч *******гаас ******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ХХК-иас ******* төгрөгийг гаргуулан хариуцагч*******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч*******гийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ХХК-иас төлсөн нийт ******* төгрөг, хариуцагч*******гаас төлсөн нийт ******* төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д, шинжээчийн ажлын хөлсөнд ******* төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК /Төрийн банк дахь *******тоот данс/-д, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид *******төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д, нэхэмжлэгч *******ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид ******* төгрөгийг гаргуулан хариуцагч*******д, шинжээчийн ажлын хөлсөнд ******* төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК /Төрийн банк дахь *******тоот данс/-д тус тус олгож шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу *******ХХК-аас ******* төгрөгийг гаргуулж,*******д олгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Тодруулбал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ******* төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн. Талуудын урьд байгуулсан зээлийн гэрээ болон тооцоог үндэслэж, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Шинэчлэн байгуулсан болон өмнө нь байгуулсан зээлийн гэрээ, мөн хариуцагч *******тай байгуулсан зээлийн гэрээний хүрээнд дээр дурдсан маргаан бүхий ногоон өнгийн *******автобусыг ******* төгрөгөөр, ******* улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийг ******* төгрөгөөр тус тус үнэлж, гэрээнд харилцан тохиролцож оруулсан. Гэтэл хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул тэдгээрт мэдэгдэж, ногоон өнгийн *******загварын автобусыг ******* төгрөгөөр, ******* загварын автомашиныг ******* төгрөгөөр гэрээнд заасны дагуу тус тус худалдан борлуулсан.
7.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч аяллын зориулалтаар тоноглосон тээврийн хэрэгслийг дунджаар ******* төгрөг болохыг тодорхойлов гэх дүгнэлт гаргасан. Тодруулбал, шинжээч тухайн автобусны чанар, байдал зэргийг бодитоор хараагүй байж зөвхөн гэрэл зургийг үндэслэж, ийм шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн автобус 2004 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд 2014 онд Монгол Улсад импортоор орж ирсэн, 45 хүний суудалтай, дунджаар ******* төгрөгөөр үнэлэгдэх автобус юм. Гэтэл автобусыг 2021 онд тохижуулсан, цэвэрлэсэн буюу саруулхан тохижилттой, ариун цэврийн өрөөтэй гэх шийдэл зэргийг үндэслэж, ******* төгрөгөөр автобусны тохижилтын үнийг тооцох боломжтой гэх эргэлзээ бүхий дүгнэлт гаргасан. Учир нь хэрэгт авагдсан баримт болон *******загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр ногоон өнгийн автобус гэсэн болохоос цагаан өнгийн автобус болон тоноглосон гэх үг, үсэг байхгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны үед удаа дараа тайлбарлаж хэлсэн. Гэвч анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тухайн автобусны үнийг ******* төгрөг гэж үнэлсэн нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ******* төгрөгийг төлөх талаар маргаагүй. Иймд хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талыг шүүхэд хандахаас өмнө манайх төлбөр тооцоогоо жигдэлье, өр төлбөрөө өгье, автобусаа авъя гэж нэхэмжлэгч талтай очиж уулзсан. Гэтэл танай автобусыг худалдан борлуулсан гэх нөхцөл байдлаас болж талуудын хооронд маргаан үүссэн. Түүнчлэн хариуцагчийн зүгээс үнэхээр миний үнэтэй автобусыг та нар хямд үнээр худалдан борлуулсан бол би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэж маргалдсан учир нэхэмжлэгч тал шүүхэд хандсан бөгөөд маргаан бүхий автобусыг ногоон өнгөтэй, цагаан өнгөтэй гэж яриад байдаг. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тусгагдсанаар тухайн автобус анх Монгол Улсад орж ирэхдээ ногоон өнгөтэй байсан. Сүүлд аяллын байдлаар тоноглохдоо өнгийг нь сольж, цагаан өнгөтэй болгосон. 2024, 2025 онд нийтэд илэрхий буюу автомашинуудын дугаараар мэдээлэл гаргадаг смарт карт болон avtobox-оос харахад тухайн автобус цагаан өнгөтэй гэж гарч байсан. 2025 оноос хойш тухайн автобусны өнгө солигдсон хэвээр байх тул цагаан болон ногоон өнгөтэй гэх талаар маргаан байхгүй гэж үзэж байна. Үнэхээр маргаантай буюу Хөрөнгө үнэлгээний төв ХХК буруу автобус үнэлсэн, жишээ нь аяллын зориулалтгүй автобус үнэлсэн тохиолдолд тухайн автобус нэхэмжлэгч талын эзэмшилд тодорхой хугацаагаар байсан учир энэ автобус нь аяллын автобус биш гэх зургийн нотлох баримт гаргаж өгч, шинжээч буруу, өөр автобус үнэлсэн гэх байдлаар гомдол гаргах бүрэн эрх нэхэмжлэгч талд байсан. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр автобусны үнэлгээг гаргасан. Энэ хэрэг 2 жил гаруй хугацаанд шүүхээр хянан шийдвэрлэгдсэний эцэст шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу гарсан. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс автобус ногоон өнгөтэй, цагаан өнгөтэй байсан, мөн аяллын автобус мөн, биш гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч*******гаас нийт ******* төгрөг, хариуцагч *******гаас нийт *******төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч*******гийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан хохирол ******* төгрөг гаргуулж, ******* улсын дугаартай, ******* спорт загварын автомашиныг*******гийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч *******ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг байна. /1хх 37, 2хх 155/
3.2. Нэхэмжлэгч нь*******тай дараах зээл болон фидуцийн гэрээг байгуулж, гэрээ тус бүрээр олгох зээл, хүүгийн хэмжээ, гэрээний хугацаа, эргэн төлөлтийн хуваарь, нөхцөл, үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийг нэрлэн зааж, тодорхойлсон байна.
Үүнд, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 180715 дугаартай гэрээг байгуулж, ******* төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ******* улсын дугаартай, *******, ******* улсын дугаартай, ******* загварын 2 тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, /1хх 21-23/,
2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 180813 дугаартай гэрээг байгуулж, ******* төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай,
2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт гэрээгээр ******* төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ******* улсын дугаартай, *******, ******* улсын дугаартай, *******, ******* улсын дугаартай, ******* загварын 3 тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, /1хх 30-31, 34-35/,
2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 180908 дугаартай гэрээг байгуулж, ******* төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ******* улсын дугаартай, *******, ******* улсын дугаартай, *******, ******* улсын дугаартай, *******, ******* улсын дугаартай, ******* загварын 4 тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, /1хх 25-27, 46-48/,
2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 181101 дугаартай гэрээг байгуулж, ******* төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай,
2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт гэрээгээр ******* төгрөг болон 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Нэмэлт гэрээ-г байгуулж, уг гэрээгээр 1******* төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ******* улсын дугаартай, *******, ******* улсын дугаартай, *******, ******* улсын дугаартай, *******, ******* улсын дугаартай, ******* загварын 4 тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар /1хх 11-12, 14-15, 17-18/ тус тус тохиролцсон байна.
Улмаар дээрх зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг нэгтгэсэн гээд, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 190906 дугаартай гэрээгээр ******* төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ******* улсын дугаартай, *******, ******* улсын дугаартай, *******, ******* улсын дугаартай, ******* загварын, ******* улсын дугаартай, ******* загварын 4 тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар /1хх 5-9/ тохиролцжээ.
Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч*******д 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ******* төгрөг бэлнээр, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ******* төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ******* төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ******* төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ******* төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ******* төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ******* төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ******* төгрөгийг нийт ******* төгрөгийг шилжүүлсэн.*******гийн хувьд, нэхэмжлэгчид 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нийт ******* төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ******* төгрөгийн үнэ бүхий бараа материал, 2022 оны 4 дүгээр сарын 19-нөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт ******* төгрөг, нийт 36,223,884 төгрөгийн төлөлт хийсэн болох нь хэрэгт цугларсан кассын орлогын ордер, бараа материал хүлээн авсан хуудас, банкны дансны хуулгаар тогтоогдож байна.
3.3. Нэхэмжлэгч нь *******тай дараах зээл болон фидуцийн гэрээг байгуулж, гэрээ тус бүрээр олгох зээл, хүүгийн хэмжээ, гэрээний хугацаа, эргэн төлөлтийн хуваарь, нөхцөл, үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийг нэрлэн зааж, тодорхойлсон байна.
Үүнд, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 171212 дугаартай гэрээ байгуулж, ******* төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, нэмэлт гэрээгээр ******* төгрөгийг мөн нөхцөлөөр зээлүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ******* улсын дугаартай, ******* загварын 1 тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,
2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 180810 дугаартай гэрээг байгуулж, 1******* төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ******* улсын дугаартай, ******* загварын 1 тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус харилцан тохиролцжээ. /1хх 214-215, 156-157/
Нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдийн дагуу *******д 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ******* төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ******* төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ******* төгрөг, нийт 1******* төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон. *******гийн хувьд, нэхэмжлэгчид 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд нийт ******* төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ******* төгрөг, нийт ******* төгрөгийг эргэн төлсөн байна.
4. Зохигчид дээрх зээл болон фидуцийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримтын талаар маргаагүй. Харин*******гийн хувьд, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 190906 дугаартай, *******гийн хувьд, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 180810 дугаартай гэрээний дагуу бодитоор зээл хүлээн аваагүй учраас хүү, алданги төлөхгүй гэж тухайн гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар болон эргэн төлөлтийн хэмжээнд тус тус маргажээ.
4.1. Талууд тус бүрийн байгуулсан зээлийн гэрээ, нөхцөл, нэхэмжлэгчийн эрхэлдэг үйл ажиллагааны чиглэл зэргийг харьцуулан үнэлбэл, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Түүнчлэн, хариуцагч*******, ******* нарын өөрсдийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн өмнөх зээлүүдийн өр төлбөрийг нэгтгэж, нөхцөлийг шинэчлэх байдлаар маргаан бүхий 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 190906 дугаартай, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 180810 дугаартай гэрээг тус тус байгуулсан тул бодитоор зээлийг олгоогүй гэх үндэслэлээр тухайн гэрээнүүдийн дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг үгүйсгэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг эргэн төлөхийг шаардах эрхтэй ба*******гаас 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 190906 дугаартай гэрээний үндсэн зээл, зээлийн хүүнд******* төгрөг, алдангид ******* төгрөг, нийт *******төгрөгийг, хариуцагч *******гаас 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 180810 дугаартай гэрээний үндсэн зээл, зээлийн хүүнд ******* төгрөг, алдангид ******* төгрөг, нийт ******* төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
4.2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор тэдгээртэй Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ байгуулж,*******, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй байсан тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлсэн нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээлийн гэрээний зохицуулалтад нийцээгүй байх тул тухайн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
4.3. Дээрх хүчин төгөлдөр бус хэлцэл болох фидуцийн гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан 4 ширхэг тээврийн хэрэгслээс нэхэмжлэгч нь хариуцагч*******д ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгслийг, мөн ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгсэлд дүйцүүлэн ******* улсын дугаартай, ******* спорт загварын тээврийн хэрэгслийг буцаан биет байдлаар болон өмчлөх эрхийн хувьд шилжүүлсэн нь тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч*******г зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан үндэслэлээр ******* улсын дугаартай, ******* загварын тээврийг хэрэгслийг, ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгсэл тус бүрийг бусдад худалдан борлуулсан буюу хариуцагч*******д биет байдлаар болон эрхийн хувьд буцаан шилжүүлэн өгөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслүүдийн үнийг төлөх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг үүснэ гэж заасантай нийцсэн.
Зохигчдын зүгээс анхан шатны шүүхийн дээрх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байдал болон фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх хийсэн дүгнэлт, сөрөг нэхэмжлэлээс ******* төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлээс ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч*******гийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг зөвшөөрсөн буюу давж заалдах журмаар гомдол гаргаагүй.
Иймд давж заалдах шатны шүүхээс талуудын диспозитив зарчимд нийцүүлэн маргаангүй үйл баримтад нэмэлт дүгнэлт хийгээгүй болно.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч *******ХХК-аас 2 тээврийн хэрэгслийн үнэ ******* төгрөгийг гаргуулж, хариуцагч*******д олгож шийдвэрлэсэн шийдлийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх тухай гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр гаргасан гомдлын үндэслэлээ ...шинжээчийн дүгнэлтээр тухайн автобусны үнийг ******* төгрөг гэж үнэлсэн нь эргэлзээтэй, шинжээч нь тухайн автобустай биечлэн танилцаагүй, чанар байдал зэргийг үзээгүй байж дан ганц гэрэл зурагт үндэслэсэн... гэх боловч тухайн үнэлгээг эс зөвшөөрч байгаа тохиолдолд энэ талаарх татгалзлаа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан шинжээчийн дүгнэлтийг бүрэн бус, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл хэргийн бусад баримтаар тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч нь тухайн дүгнэлтийг эс зөвшөөрсөн тохиолдолд энэ талаарх татгалзлаа өөрөө баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй гэсэн боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч талын нотлох баримт гаргах, цуглуулах, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/09108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ******* төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Д.ХУЛАН