| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 182/2024/04516/И |
| Дугаар | 210/МА2026/00399 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00399
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/08999 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2011 онд *******тэй танилцан үерхэж байгаад 2012 оны 04 дүгээр сараас эхлэн хадмын хашаанд тусдаа байшинд амьдарч, 2018 онд гэрлэлтээ батлуулсан. 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүү *******, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү *******, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин ******* нар төрсөн. Харин нөхөр ******* 2018 оны хавраас эхлэн миний төрсөн ах ******* хамтарч тавилгын үйлдвэр байгуулж, 2023 оны 09 дүгээр cap хүртэл хамтарч ажилласан. Түүнээс хойш гэр бүлийн маргаанаас үүдэн тухайн үйлдвэр ажиллахгүй болсон. Бидний гэр бүлийн таарамжгүй харилцаа хамгийн анх 2014 оноос эхэлсэн ба нөхөр ******* нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж эхэлсэн. 2017 оны өвөл намайг хүүхдүүдийн хамт гэрээс хөөсөн тул найзындаа хүүхдүүдийн хамт очиж хоночихоод маргааш нь иртэл миний биед гарч хүрч, өвлийн хүйтэнд гадуур хонолоо хэмээн миний бүх хувцасыг хүчээр тайлуулж гадаа хөөж гаргаж байсан. Үүнээс хойш дахин гар хүрэх болсон. Энэ бүхнийг миний бие гэр бүл, хүүхдүүдээ бодон тэвчиж, өөрийн ээж, аав, ах, эгч нартаа хэлдэггүй байсан. 2024 онд дахин гар хүрсэн бөгөөд үүнийг урьдын адил ах, эгч нартаа хэлээгүй байтал бие өвдөөд байхаар нь ахаараа хүүхдүүдээ харуулах гэж очсоноор ах, эгч нар намайг зодуулсан болохыг мэдсэн. Ингээд эмнэлэгт үзүүлтэл 3, 4 хавирга, хамар хугарсанаас гадна хөл, гар, шанаа, шилбэ, гуя гээд биеийн эргэн тойронд хөх няц болсон байсныг хүндэвтэр гэмтэл гэж оношилсон. Үүнтэй холбоотойгоор ах цагдаад мэдэгдсэнээр ******* эрүүгийн хэрэг үүссэн. Энэ үед ******* болон түүний аав, ээж нь гомдол саналгүй гэсэн тайлбар өгөхгүй тохиолдолд хорих ял авчих гээд байна гэж гуйхаар нь миний зүгээс шүүх хуралдаанд гомдолгүй хэмээн мэдүүлж, улмаар ******* торгуулийн ялаар шийтгүүлсэн. Бид 2023 оны 9 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байна. Иймд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү *******, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү *******, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин ******* нарыг өөрийн асрамжид үлдээж, эцэг *******эс хүүхдийн тэтгэлэг гаргуулах. Мөн биднийг хамтран амьдрах хугагацаанд бий болсон хөрөнгө болох ******* загварын автомашины зах зээлийн ханш болох ******* төгрөгөөс 3 хүүхэд болон өөрт ногдох хэсэг ******* төгрөгийг гаргуулна. Мөн төрсөн ах ******* нийлж босгосон тавилгын үйлдвэрийн өнөөгийн ханш ******* төгрөг ба үүний 50 хувь болох ******* төгрөг нь манай гэр бүлийн дундын эд хөрөнгө тул өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг болох ******* төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Миний бие хөвгүүдтэйгээ уулзаж чадалгүй бүтэн жил болж байна. 2 хүүгийн маань утасны дугаарыг өөрчилсөн, холбоо тогтоох боломжгүй болсон. Одоо 2 хүү маань хадам ээжийн гэрт нагац эгч болон үеэлүүдийн хамт олуулаа амьдарч байгаа. Мөн охин ээжтэйгээ байх хугацаанд нь холбоо барьж болдоггүй. ******* Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 27 гудамж, 319 тоот хаягт өөрийн ээж, эгч, дүү нартайгаа амьдрах болсон. Нэхэмжлэгч *******д охиноо цэцэрлэгт хамруулах тухайд урьдчилан сануулсан боловч цэцэрлэгт хамруулаагүй, асран харгалзах хүн тодорхой бус байсан. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 30-нд охиноо өнгөржсөн жил явж байсан Чингэлтэй дүүргийн 221 дүгээр цэцэрлэгт, ******* багшийн ангид нь эргэж оруулан, сурч, хөгжих боломжийг бүрдүүлж өгсөн. Иймд баримтгүй, зохиомол худал зүйл бичиж, ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх явцуу оролдлого, гүтгэлэг хэрээс хэтэрч байна. Компанийн эд хөрөнгө, хувь оролцоонд бодитой үүсэх аюул эрсдэл байхгүй, компанийн хувь эзэмшил болон эрх ашиг нь хуулиар хамгаалагдах учир, хадам ах Ч.*******гуравдагч этгээдээр гэр бүлийн асуудалд хөндлөнгөөс оролцох үндэслэлгүй, манай гэр бүлийн шүүхээр шийдвэрлэгдэх асуудалд оролцох шаардлагагүй гэж үзэж байна. Компанийн эд хөрөнгийг шамшигдуулж хувьдаа ашиглан зарж үрсэн, үнэгүйдүүлсэн гэх асуудалд хадам ах Ч.*******намайг буруутгаж байна. *******/*******/ загварын автомашинаар татварын өр төлсөн. ******* ХХК-ийг хадам ах ******* 50, 50 хувийн оролцоотой, ******* төгрөг гаргуулахаар шаардсан боловч уг мөнгө нь хаана байгаа юм, барилга нь дуусаагүй байгаа тул компанийн хөрөнгө гэж үзэж байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******овогт **************, *******овогт **************нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү *******, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү *******, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин ******* нарыг эх *******ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин *******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүү *******, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү ******* нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг *******эр сар бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Волксвагены Тоурег ******* загварын автомишиныг хариуцагч ******* үлдээж, хариуцагч *******эс ******* төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ******* гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Гэрлэлт цуцлуулах шалтгаан нөхцөл нь ахтай нь байгуулсан ******* ХХК-ийн дундын өмч хөрөнгийн маргаантай холбоотойгоор үүссэн. Тухайн компанийн өр төлбөр шийдэгдээгүй байгаатай холбогдуулан хариуцагч нь дээрх компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Хадам ахынх нь зүгээс компанийн хөрөнгийг хувааж нэхэмжлэгчийн талд өгөх зорилготой байсан. Компанитай холбоотой маргаан нь бидний гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан болох нь нотлогддог. ******* ч энэ талаар шүүхэд өөрөө тайлбарлан мэдүүлсэн, компанийн мэдээллийг гаргаж өгсөн байдаг.
4.2. Анхан шатны шүүх гар хүрсэн нөхцөл байдалд үндэслэн шийдвэр гаргасан. Гол шалтгаан нөхцлийг тодруулж шалгасан зүйл байдаггүй. 5-12 насны 3 хүүхэд нь эхийн асрамжид байгаа гэх боловч харж хандах хүнгүй байдаг. Нэхэмжлэгчийн эх нь хүүхдүүдийг харж хандах бололцоогүй. 5 настай охин ******* нь 2026 онд сургуульд суралцах насанд хүрсэн. Гэтэл цэцэрлэгт огт явуулдаггүй. Сургуульд суралцахад бэлтгэх болон хүүхдийн хөгжих боломжийг нь хязгаарласан. Гэр бүл хөгжлийн газраас гаргасан дүгнэлт нь ойлгомжгүй. Хүүхдүүдийг асарч хамгаалах боломж нөхцөлийн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг хүүхдүүдтэй нь уулзуулдаггүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс тайлбарласан боловч шүүх шийдвэртээ дурдаагүй. Тусдаа амьдарсан 2 жилийн хугацаанд хүүхдүүдийг уулзуулаагүй. Хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа.
4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн өмнөөс ******* бичсэн. Хөндлөнгийн этгээд атлаа зохиомол нөхцөл байдлыг бий болгож нэхэмжлэлд дурдсан. Уг нэхэмжлэл нь бодит байдалд нийцдэггүй. Гэр бүлийн гишүүдийн бодит харилцааг гуйвуулан удаа дараа өөрийн нэрээр хүсэлт гаргасан талаар шүүхэд мэдүүлэн тайлбарласан.
4.4. Хариуцагчийн хувьд хүүхдүүдээ тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Гагцхүү тухайн үед өмчилж байсан ******* загварын автомашин нь 2010 онд үйлдвэрлэгдсэн 2021 онд Монгол улсад орж ирсэн. Хэрэглээний явцад автомашины чанар мууддаг. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар харгалзаж үзээгүй. Анхны дүнгээр нь гэр бүлийн гишүүдэд нь хувааж өгнө гэх агуулгаар шүүхийн шийдвэрт дурдсан. Бусад үзүүлэлт буюу баруун, зүүн руль ямар байдалтай байгааг харгалзан тодорхой хэмжээний элдэгдэл хорогдлыг тооцох ёстой. Уг автомашин нь баруун рультэй байсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: ******* нь намайг хэл амаар доромжилж хардаж зоддог байсан учраас би гэрлэлтээ цуцлуулахаар болсон. Хүний үгээр үг хийж би гэрлэлт цуцлуулах шийдвэрийг гаргаагүй. 2024 оны 01 дүгээр сард би хамгийн сүүлд зодуулж байхдаа энэхүү хүчирхийллийг хүүхдүүдээ харуулж болохгүй гэж бодсон. Бие махбод болон сэтгэлийн санааны хүчирхийлэлд өртөж байсан учраас би гэрлэлт цуцлуулах шийдвэрт хүрсэн. Намайг удаа дараа гэрээсээ хөөдөг. Миний автомашин, мөнгийг чи хэрэглэх ёсгүй, хүүхдүүдээ аваад зайл гэж хэлдэг. Энэ үйлдэл нь удаа дараа давтагдаж байсан. Надад хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхийн тулд автобусны мөнгө хэрэгтэй байдаг. Автобусны мөнгө олдохгүй үе байсан. Би хүнээс мөнгө зээлж, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг. Автобусаар ирэхэд гэртээ оройтож ирлээ, гадуур тэнэлээ гэж дарамталдаг. Би хүүхдүүдтэйгээ уулзуулахгүй хориглосон зүйл байхгүй. Бидний дундаас 3 хүүхэд төрсөн. Бага охин ******* нь аавтайгаа уулзаж байгаа. *******, ******* нар нь өөрсдийн хүсэлтээр уулзахаас татгалздаг. Уулзах бүртээ айлган сүрдүүлж дарамталдаг. Танай ээж худалч, хулгайч, би шоронд суулгана, та нар надгүйгээр гуйлгачин болно, би та нарыг гуйлга гуйж байхыг харна гэх агуулгаар хүүхдүүдийг сүрдүүлдэг. Хүүхдүүд өөрсдөө уулзахгүй гэж байхад нь би уулз гэж хүчилж чадахгүй. Хүүхдүүдийн сэтгэл зүй болон эрх ашгийг хамгаалах ёстой. Бага охинд тор дүүрэн тоглоом авч өгдөг атлаа дунд хүүд нэг ширхэг тоглоом авч өгдөг. Гэтэл том хүүд огт юм авч өгдөггүй. Та нар надад сайн хандвал би бас сайн хандана гэх байдлаар хүүхдүүдийг ялган харьцаж дарамталдаг. Би бараа материалын бус мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй байгаа. Би 10 гаруй жил ажил хөдөлмөр эрхлээгүй. 2023 оны сүүлийн сараас эхэлж ажил хийж эхэлсэн учраас надад ажлын туршлага байхгүй. Өөрийн гэсэн гэртэй байх ёстой учраас дундын эд хөрөнгийн маргаан үүсгэсэн. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр автомашиныг шилжүүлж гэр бүлийн хувийн хэрэгцээнд зарцуулсан гэж давж заалдах гомдолдоо тусгасан байна. 2024, 2025 онд автомашиныг хэрэглэж байгаа. Гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан болох нь ямар баримтаар нотлогдох вэ, би 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би 3 хүүхдийн хамт гэрээсээ хөөгдсөн. *******, н.*******нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд баригдаж байгаа барилгыг барьж дуусгахад хөрөнгө дутсан. Хувь хүнээс зээл авахын тулд тухайн автомашиныг барьцаанд шилжүүлсэн. Тус зээлээ 2024 оны 01 дүгээр сард төлж барагдуулж буцаан шилжүүлэхдээ хамаатныхаа нэр дээр шилжүүлсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох ******* загварын автомашины зах зээлийн ханш болох ******* төгрөгөөс 3 хүүхэд болон өөрт ногдох хэсэг ******* төгрөг, мөн төрсөн ах ******* нийлж босгосон тавилгын үйлдвэрийн өнөөгийн ханш ******* төгрөг ба үүний 50 хувь болох ******* төгрөгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг болох ******* төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. *******, В.*******нар нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн;
3.2. Тэдний дундаас 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүү *******, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү *******, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин ******* нар төрсөн./хх 6-8/
4. Гэрлэгчид хоорондоо таарамжгүй, байнгын хэрүүл маргаантай, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж 2023 оны 09 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа, хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/401 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг харгалзан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэсэн, нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах шаардлагад хариуцагч маргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагыг зөвшөөрсөн, хариуцагч уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй байна.
Гэвч анхан шатны шүүхээс гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон гэж дүгнэж, эвлэрлүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцласан атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг оруулна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа харилцан тохиролцож болох бөгөөд ийнхүү тохиролцоонд хүрч чадаагүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээхийг шүүх шийдвэрлэнэ.
5.1. Анхан шатны шүүх хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримталсан нь оновчтой болж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөлт оруулна.
Мөн анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийн саналыг асуух ажиллагаа хийхэд хүү *******, хүү ******* нар нь эхтэйгээ байх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, охин ******* нь эхийн хамт амьдарч байгаа зэргийг харгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, хариуцагчийн хүүхдийн асрамжийг хайхрамжгүй шийдвэрлэсэн гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.3. Анхан шатны шүүх хүү *******, *******, охин ******* нарыг эх *******ын асрамжид үлдээхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан охин *******г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр, хүү *******, ******* нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг *******эр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасанд нийцжээ.
6. Хариуцагч нь миний нэр дээр бүртгэлтэй байсан ******* маркийн автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, уг автомашин нь 2023 оны 04 дүгээр сарын 19-нд миний нэр дээр шилжин ирсэн боловч 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бусдад шилжүүлсэн, мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан байхад хууль буруу хэрэглэж дүгнэлт гарган хэргийг шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдол гаргасан.
6.1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах ба мөн зүйлийн 126.2.1, 126.2.2-т зааснаар гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, уг хөрөнгөөр олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө нь мөн зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байдаг.
6.2. Анхан шатны шүүх дээрх ******* маркийн автомашин нь гэрлэснээс хойш ******* өмчлөлд нь бүртгэлтэй байсан болох нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байх тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 -т заасанд нийцсэн байна.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох ******* загварын автомашиныг нэхэмжлэгч нь өнөөгийн зах зээлийн ханш болох ******* төгрөгөөр үнэлснийг хариуцагч нь гэр бүлийн хэрэгцээнд 2 жил гаран ашигласан хуучин машин, арай өндөр үнээр үнэлсэн байна. Одоо байхгүй зүйлийг нэхэмжилсэн, нэр шилжүүлж мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан гэх татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.3. Иймд анхан шатны шүүх ******* маркийн автомашиныг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцон нэхэмжлэгч болон хүүхдүүдэд ногдох хэсэг болох ******* төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.
7. ******* ХХК-ийн тавилгын үйлдвэрийн өнөөгийн ханш ******* төгрөг ба үүний 50 хувь болох ******* төгрөгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг болох ******* төгрөгийг төгрөг гаргуулах тухай шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй болно.
8. Хариуцагч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааны нарийн асуудлыг мэдэхгүй атлаа бодит байдлыг гуйвуулан удаа дараа шүүхэд өөрийн нэрээр нэхэмжлэл, хүсэлтийг бичиж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн, хууль бус үйлдэл болсон гэжээ.
8.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж заасан.
Хэрэгт авагдсан 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн *******аас *******ад 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд нэхэмжлэгч нь өөрийгөө төлөөлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх, хүсэлт, өргөдөл гаргах гэх зэрэг хуулиар олгосон бүрэн эрхийг түүнд олгосон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэл гаргасныг буруутгах үндэслэлгүй. /хх-4/
Мөн дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.
9. Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/08999 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 гэснийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 гэж,
2 дахь заалтын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 гэснийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******эс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Д.ХУЛАН