| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/00771/И |
| Дугаар | 627 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 627
2016 оны 09 сарын 07 өдөр Дугаар 181/ШШ2016/00627 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 41-636 тоотод оршин суух, Бэсүд овогт Сундуйзааны Одмаа/РД: ЧН85071700/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Хайлааст Жаргалантын 8-0227 тоотод оршин суух, Боржигон овогт Өсөхбаярын Өлзийбаяр/РД: УП88101452/-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Одмаа, хариуцагч Ө.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Одмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Одмаа миний бие нь 2011 онд Ө.Өлзийбаяртай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 30-нд охин Ө.Эмүүн төрсөн.
Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан.
Ө.Өлзийбаяр нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн бидний амьдралаас хэрүүл тасрахаа байж, цаашид хамтран амьдрах араггүй болсон.
Одоогоор охин минь миний асрамжинд өсч байгаа бөгөөд Ө.Өлзийбаяртай хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Ө.Эмүүнд тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Ө.Өзийбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ө.Өлзийбаяр миний бие С.Одмаад хүүхдийн тэтгэлэг олгохыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.” гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Одмаа хариуцагч Ө.Өлзийбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар .... хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл .... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж .... гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.” гэж заасан.
Нэхэмжлэгч С.Одмаа хариуцагч Ө.Өлзийбаяр нар 2011 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин Боржигон овогт Өлзийбаярын Эмүүн төрсөн болох нь зохигчдын тайлбар, охин Ө.Эмүүний төрсний гэрчилгээний хуулбар болон өрхийн эмчийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Боржигин овогт Өлзийбаярын Эмүүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ө.Өлзийбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулан эх С.Одмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч С.Одмаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ө.Өлзийбаяраас 31247 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн 2611192214 тоот дансанд оруулсугай.
4. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ