| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 301/2026/00371/и |
| Дугаар | 211/МА2026/00017 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 211/МА2026/00017
211/МА2026/00017
Г.Мын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 301/ШШ2026/00399 дугаар шийдвэртэй А аймгийн Т сумын А, 0 дугаар баг, Хонгор гэх газар оршин суух С овогт Гийн Мын нэхэмжлэлтэй
А аймгийн Т сумын М баг, Т гэх газар оршин суух Х овогт Лын Чулуун-Эрдэнэд холбогдох
Үхэр буюу түүний үнэ 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Г.М эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ
Хариуцагч: Л.Чулуун-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Мын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
... Г.М миний 1 тооны ягаан шарга зүсмийн нас нийлсэн бүдүүн үхрийг 2023 оны 11-р сард А аймгийн Т сумын М багийн Игэх газарт оршин суудаг хариуцагч Л.Чнь өөрийн үхэртэй андуурч идшиндээ идсэн байсан. Би энэ талаар А аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч А аймгийн Прокурорын газрын 2025 оны 12 дугаар сарын 19 өдрийн №297 дугаартай "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 241200154 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн. Үхрийн үнэ 1.300.000 төгрөгийг эсвэл үхрээр гаргуулна. 2023 онд манай үхрийг санаатай цохисон. Би Огэдэг хүнээс үхэр худалдаж авсан. Миний худалдаж авсан үхрийн унаган эзэн нь н.Ганаа гэж хүн юм билээ. Огэдэг хүнээс би 3 үхэр худалдаж авсан. Миний үхэр худалдаж авсан асуудлыг түмэн мэднэ. Оодоо М багтаа амьдарч байгаа. Оби үхрийг тухайн үеийн ханшаар нь авч байсан. Л.Чгэдэг хүн тухайн үед үхрээ алдсан байж болно би тэрийг үгүйсгэхгүй. Нгээд Л.Чхүргэн байдаг. Би тэр хүргэнд нь захиж байсан. Тухайн үхрээ надад амьд сэрүүн байхад нь үзүүлчих ёстой байсан. Гэтэл Л.Чаавтайгаа хоёулаа хуйвалдаад миний үхрийг санаатай цохисон. ...Үхрийг алаад энэ хүний аав нь үхрийн толгойг нуусан байна. Үхрийн толгойг Оүзье гэж хэлэхэд эрээд олохгүй байна гэж хэлсэн байсан. Тэгээд дулаараад хог дээр нөгөө толгой нь ялзраад, нохой шувуу идээд байхгүй болсон байх, тэр нь үнэн ч юм уу, худлаа ч юм уу алга болсон ... гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Г.М нь надаас үхрийн үнэ 1.300.000 төгрөгийг нэхэмжилжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний алж идсэн гэх үхэр нь 2023 онд хязаалан үхэр байсан. М нь соёолон үхэр гэж ярьсан бөгөөд Т сумын Ц сумын Ганаа гэж хүнээс Оавсан. О М нь худалдаж авсан байсан. Ганаагийн тугал үхэр бөгөөд энэ үхэр нь 2023 онд соёолон насны үхэр. Бид 2 үхрээ алдахдаа Мынх хязаалан минийх шүдлэн үхэр байсан. Насны хувьд зөрүүтэй мөн Ганаа нь О зарсан үхэр нэг чих нь цуурхай, нэг чих нь ухмал имтэй байсан бол манай үхэр мориор зөв тал нь далий буруу тал нь цэцэг имтэй үхэр юм. Манай үхэр дандаа ийм имтэй юмаа. Миний бие алдсан үхрээ олохдоо ижлээр нь болон бусад шинж тэмдгээр нь шууд таньсан. Манай үхэрт даавуу уясан байсан. Хэн нэгэн өөрийн болгох зорилготой байж гэж бодсон. Малын им нь хамгийн гол таних тэмдэг байдаг. Тэгээд ч малчин хүн өөрийн тугалаас нь өсгөсөн үхрээ шууд танина. М нь ногоон давуутай бол манай үхэр гэж ойлгох нь буруу. Даавуу бол таних тэмдэг биш. Өөрөө алдсан үхрийнхээ имийг ч мэдэхгүй байгаа хэр нь зөвхөн 1 даавуунаас болж үхэр булаацалдаад байгаа нь үндэслэлгүй юм. Иймээс Мын үхрийн үнийг төлөхгүй гэж маргаж байгаа. Би өөрийнхөө үхрийг алдаад олж авахдаа хавар олж аваад хавар, зун намрын улирал дуусгаад өвөл идшинд хэрэглэхэд тэр болтол юу ч яриагүй хэр нь идшинд хэрэглэсний дараа маргаан гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. 2022 оны 11 сард идэшний үеэр шүдлэн үхэр алдсан. Аавынхаа үхрийг сүрэг дотроосоо алдчихаад ирээд олохгүй, хоёр сар хайсан. Зун нь очиж харсан манай үхэр мөн байсан. Манай үхрээс өөр зүйл гэвэл ногоон даавуу л байсан. Үхрээ айлаас олж ирээд даавууг нь аваад тавьсан боловч буцаагаад гүйлгээд алдчихсан. Би авчирч ирээд аав, ээж хоёртоо үзүүлсэн. Манай аав, ээж хоёр үхрээ таньсан. Манайх тийм олон ч үхэртэй байгаагүй, 20 үхэртэй байсан. 20 үхрээс 3 үнээтэй байсан. Тухайн үхрийг манай аав идшиндээ цохиж идсэн болохоос биш би цохиж идээгүй. Хавар нь Г.М гэдэг хүнтэй маргалдаад тухайн үхрийнхээ толгой, шүдийг нь үзэх гэсэн боловч манай аав толгойг хог дээр хаячихсан байсан. 2023 онд 200 гаруй үхэр үхээд хогийн цэг дээр овоолоод хаячихсан байсныг трактороор нүхэнд хийгээд булчихсан байсан. Тэгээд толгойг нь олж чадаагүй ... гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 301/ШШ2026/00399 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мын хариуцагч Чхолбогдуулан гаргасан 1 тооны үхэр буюу түүний үнэ 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласан байна.
4. Давж заалдах гомдлын агуулга:
... Хэрэгт авагдсан баримт, тайлбараар маргаан бүхий үхрийг хариуцагч Л.Чнь өөрийн үхэртэй андуурч хууль ёсны өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр өөрийн мэдэлдээ авч, дур мэдэн захиран зарцуулах нөхцөл бололцоог үүсгэж өөрийн төрсөн эцэгтээ аваачиж өгсөн үйл баримт тогтоогддог бөгөөд анхан шатны шүүхийн үндэслэлд дурдагдсан хариуцагчийн алга болсон гэх үхэр нь түүний төрсөн эцэг талийгаач Лөмчлөлд буюу малын А дансанд бүртгэлтэй байдаг болох тогтоогдоогүй, хариуцагч энэ талаар нотлоогүй. Мөн хариуцагч 2022 оны намар үхрээ хулгайд алдсан нь нотлогдоогүй, энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй байхад шүүх дан ганц хариуцагчийн тайлбарыг үндэслэж, түүнийг хариуцах этгээд биш гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй. Маргааны зүйлд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч миний бие шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчим алдагдсан гэж үзэж давж заалдах шатны шүүхээр хянуулахаар хандаж байна. Иймд А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 сарын 04-ний өдрийн 301/ШШ2026/00399 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ... гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралд гаргасан саналдаа ... Анхан шатны шүүх тухай үхрийг Л.Чаваагүй талийгаач Лидшиндээ хэрэглэсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Уг үхрийг Л.Чтууж авч яваад өөрийн эзэмшилд байлгаж байгаад аавындаа аваачиж өгсөн. Ийм учраас Л.Чхариуцах ёстой гэж үзэж байна. Иймд .Чулуун-Эрдэнээс үхэр буюу түүний үнэ 1.300.000 төгрөг гаргуулах саналтай байна ... гэв.
6.Хариуцагч Л.Чдавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Г.М гэдэг хүнд маш их гомдолтой байна. Үхсэн хүний яс өндөлзүүлээд, нутаг орноор минь миний үхрийг авсан гээд яриад байгаад маш их гомдолтой байна. Манай үхэр мөн байсан учир аав минь идшиндээ идсэн. Манай эм тамгатай байсан ... гэв.
ХЯНАВАЛ:
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч Г.М хариуцагч Чхолбогдуулан үхэр эсхүл үхрийн үнэ 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
10. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мын хариуцагч Чхолбогдуулан гаргасан 1 тооны үхэр буюу түүний үнэ 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
11. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ... хариуцагч Л.Чнь өөрийн үхэртэй андуурч миний үхрийг идшиндээ идсэн байсан. Үхрийн үнэ 1.300.000 төгрөгийг эсвэл үхрээр гаргуулна. Би Огэдэг хүнээс үхэр худалдаж авсан. Миний худалдаж авсан үхрийн унаган эзэн нь н.Ганаа гэж хүн. Миний үхэр худалдаж авсан асуудлыг түмэн мэднэ. Оодоо М багтаа амьдарч байгаа. Оби үхрийг тухайн үеийн ханшаар нь авч байсан. Л.Чгэдэг хүн тухайн үед үхрээ алдсан байж болно би тэрийг үгүйсгэхгүй. Нгээд Л.Чхүргэн байдаг. Би тэр хүргэнд нь захиж байсан. Тухайн үхрээ надад амьд сэрүүн байхад нь үзүүлчих ёстой байсан. Гэтэл Л.Чаавтайгаа хоёулаа хуйвалдаад миний үхрийг санаатай цохисон ... гэж шаардлагаа тодорхойлсон,
хариуцагч ... Миний алж идсэн гэх үхэр нь 2023 онд хязаалан үхэр байсан. М нь соёолон үхэр гэж ярьсан бөгөөд Т сумын Ц сумын Ганаа гэж хүнээс Оавсан. О М нь худалдаж авсан байсан. Насны хувьд зөрүүтэй мөн Ганаа нь О зарсан үхэр нэг чих нь цуурхай, нэг чих нь ухмал имтэй байсан бол манай үхэр мориор зөв тал нь далий буруу тал нь цэцэг имтэй үхэр юм. Миний бие алдсан үхрээ олохдоо ижлээр нь болон бусад шинж тэмдгээр нь шууд таньсан. Манай үхэрт даавуу уясан байсан. Тэгээд ч малчин хүн өөрийн тугалаас нь өсгөсөн үхрээ шууд танина. М нь ногоон давуутай бол манай үхэр гэж ойлгох нь буруу. Даавуу бол таних тэмдэг биш. Өөрөө алдсан үхрийнхээ имийг ч мэдэхгүй байгаа хэр нь зөвхөн 1 даавуунаас болж үхэр булаацалдаад байгаа нь үндэслэлгүй юм ... гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
13. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
14. Хэрэгт цугларсан баримтуудаар 2023 оны 11 сард хариуцагч Л.Чнь шарга зүсний үхэр өөрийн эцэг болох Лидшэнд зориулж гаргасан үйл баримт тогтоогдсон, харин уг үхрийг нэхэмжлэгч Г.М нь өөрийн өмчлөлийн үхэр гэж нэхэмжилдэг боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, энэ талаар баримт гаргаагүй байх тул нэхэмжлэгч Г.Мын өмчлөлийн үхрийг хариуцагч Л.Чавч, гаргасан гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
15. Нэхэмжлэгч талаас маргааны зүйлд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарлаж байна.
16. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан тул нэхэмжлэгч Г.М хариуцагч Ч1 тооны үхрийн үнэ болох 1.300.000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй, хариуцах этгээд нь Л.Чбиш гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй болжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн эцэг болох Лөмчлөлийн үхэр болох нь хариуцагч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.
17.Бичмэл нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагад нийцсэн байх ёстой бөгөөд тухайн хэргийн онцлогоос шалтгаалан хэрэгт авагдсан бичмэл баримтын хуулбарыг үнэлэх эсэхийг шүүх шийднэ.
18. Бичмэл баримтыг шүүхэд эх хувиар өгөх нь тухайн нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэх боломжийг бүрдүүлдэг. Бичмэл баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй тохиолдолд хуулбарыг нь өгөх ёстой. Хуулбарыг ноТаар гэрчлүүлсэн байна. Хуулиар тогтоосон эдгээр шаардлага нь хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, иргэн хэн алинд нэгэн адил хамаарах юм.
19. Хэрэгт авагдсан баримтууд нь дээрх хуулийн шаардлагыг хангасан, хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан баримт нь уг иргэний хэрэгт үнэлэхэд хангалттай, хуулийн шаардлага хангасан, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
20. Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35750 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 301/ШШ2026/00399 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Мын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Д.БАЙГАЛМАА