Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 211/МА2026/00018

 

 

 

 

 

                           

 

 

 

                                                                    211/МА2026/00018

 

                                        

                            

АХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 301/ШШ2026/00333 дугаар шийдвэртэй “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

А аймгийн И сумын Зхолбогдох

“Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 28.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Нэс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: Б.О

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

...Манай компани нь А аймгийн И сумын ЗТамгын газартай 2024 оны 05 сарын 20-ны өдөр “Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэг” ААИТСЗДТГ/20240301012 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Сүү цагаан идээ борлуулах цэгийн уртын хэмжээ нь 18 метр бөгөөд нийтдээ 37 сая төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохиролцсон. 18 метр саравчны тал нь буюу 9 метрийнх мөнгийг Орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлэж өгнө, үлдсэн 19 сая төгрөгийг нь УИХ-ын гишүүн Г.Тавч өгнө гэж И сумын ЗТамгын газрын дарга Д.Нболон, сумын ЗЦнар хэлсэн тул зөвшөөрч гэрээ байгуулан ажиллаж гэрээт ажлыг хугацаанаас нь өмнө хийж 100 хувь гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Сумын Зболон Тамгын газрын даргын ажил, албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч, дарга нар хэлж байгаа юм чинь асуудалгүй юм байна гэж ойлгож, итгээд ажлаа хийж дуусгасан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөр болох 19 сая төгрөгөө өгөхгүй байна. Иймд бид удаа дараа И сумын удирдлагуудад хандсан бөгөөд эцэст нь УИХ-ын гишүүн Г.Тнь уулзах хүсэлт гаргаж албан бичгээр хандсан боловч та нартай гишүүн уулзаагүй биз дээ, та нарыг таних ч үгүй, гэрээ хийсэн газартайгаа учраа ол гэж туслах нь хэлсэн. Мөн манай албан бичигт ч хариу өгөөгүй. И сумтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 1.18 дахь хэсэгт “Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэг байгуулах ажил нь ОНХСангийн 18.000.000 төгрөгийн санхүүжилтээр, бусад эх үүсвэрээс тус тус хийгдэж шийдвэрлэгдэх болсон тул ОНХСангийн 18.000.000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд олгох”-г гэж заасан үйл баримтаар санхүүжилт нь 39 сая төгрөг байсныг нотолно. Мөн гэрээний дагалдах хэсэг болох Ажлын даалгаврын хавсралт 2 дугаар хуудсанд байгаа “хуулбар үнэн”-гэсэн дардастай план зурагт саравч нь 18 метр урттай байгаа үйл баримтаар тус тус нотлогдоно. Шүүхэд хандаж үлдэгдэл төлбөр болох 19.000.000 төгрөг дээр гэрээний тусгай нөхцөлийн 1.16 дахь хэсэгт заасан алдангийг тооцож хуульд нийцүүлэн 9.500.000 төгрөгийн алдангийг нэмэгдүүлж, нийт 28.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна ... гэжээ.

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: 

  ...А аймгийн И сумын ЗБ.ЦМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж тус суманд 2024 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар А аймгийн И сумын Т чулуун дээр сүү цагаан идээ худалдан борлуулах цэг байгуулах иргэдээс гарсан саналыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тавьж хэлэлцүүлсэн. Улмаар А аймгийн И сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2023 оны 12 дугаар дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар тогтоолоор 13.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр баталсан. Үүний дараа сумын Зболон нэхэмжлэгч байгууллагатай дээрх ажлыг ОНХС-н хөрөнгөөс гарах санхүүжилтийг тогтоолд баталсан хэмжээгээр хийх боломжгүй, 18.000.000 төгрөгөөр гүйцэтгэх боломжтой талаар тохиролцож, улмаар сумын ЗД-н 2024.05.17-ны өдөр “Гэрээ шууд байгуулах тухай” А/47 тоот захирамж гарч, талуудын хооронд ААИТСЗДТГ/20240301012 дугаар гэрээ байгуулагдсан. Уг гэрээ ёсоор дээрх ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 18.000.000 төгрөгөөр, ЗДТГ-н даргын 2024.05.17-ны өдрийн Ажлын даалгаварт заагдсан ажлыг хийж гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажил гүйцэтгэж эхэлсэн. Улмаар нэхэмжлэгч байгууллагын 2024 оны 05 сарын 22-ны өдрийн нэхэмжлэх, мөн оны 05 сарын 23-ны өдрийн 24/11 тоот санхүүжилт хүсэх тухай албан бичгийн дагуу гэрээний нийт үнийн дүн болох 18.000.000 төгрөгийг 2025.05.24-ний өдөр шилжүүлсэн. Манай байгууллага дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр шууд болон харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаарыг давах тохиолдолд холбогдох хууль тогтоомжид зааснаар тендер зарлах зохицуулалттай. Тэр утгаараа нэхэмжлэгч талтай нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 37 сая төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг шууд байгуулах боломжгүй. Мөн хариуцагч талаас УИХ-н гишүүнээс 19 сая төгрөг авч өгнө гэж нэхэмжлэгчид хэлсэн удаагүй. Иймд манай байгууллагаас нэхэмжлэгчид дээрх ажил гүйцэтгэх ААИТСЗДТГ/20240301012 дугаар гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр, алданги байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэжээ.

 

3. 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 301/ШШ2026/00333 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч А аймгийн И сумын ЗТ19,000,000 /арван есөн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,500,000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,450 /гурван зуун мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч А аймгийн И сумын ЗТнэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 252,950 /хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласан байна.

 

            4. Давж заалдах гомдлын агуулга:

             ... Анхан шатны шүүх талуудын хооронд А аймгийн И сумын нутаг Т чулуун дээр 18 метр урттай сүү, цагаан идээ худалдан борлуулах цэг байгуулах тухай хэлцэл хийгдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Үүнд: Зохигчдын хооронд нэхэмжлэгч байгууллагын тодорхойлсон 37 сая төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулагдах тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа болон ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. Энэ хуулийн 31.2-т зааснаас бусад тохиолдолд нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болно”, 10.3. Захиалагч шууд худалдан авах, харьцуулалтын аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөвт өртгийг хувааж худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг хориглоно”, МУ-н ЗГ 2024 оны худалдан авах ажиллагаанд баримтлах төсөвт өртгийн дээд хязгаар тогтоох тухай 02 дугаар тогтоолын хавсралт ангилал дугаар нэгд-шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар: ажил 20.000.000 /хорин сая/ гэж заасныг тус тус зөрчих бөгөөд гүйцэтгэгч байгууллагатай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шууд гэрээ байгуулах эрх зүйн ямар ч үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 18 метр урттай цагаан идээний саравч хүлээлгэж өгсөн, захиалагч талыг “хүлээж авсан, манай орон нутгийн өмч” гэж шүүх хуралдаанд тус тус тайлбарладаг, хариуцагч тал 18 метр урттай цагаан идээний саравчийг хүлээж авсан талаар маргадаггүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир хэрэгт авагдсан гэрээ, гэрээний тусгай нөхцөл, А аймгийн И сумын ЗА/47, А/62 дугаар захирамжууд, тодорхойлолт, ажлын хэсгийн акт ажлын даалгавар, схем зураг, цагаан идээний саравч хийхэд гарсан зардлын дэлгэрэнгүй, зарлагын баримтууд, мөнгөн шилжүүлгийн баримтууд, төлбөрийн нэхэмжлэх, нэхэмжлэгч байгууллагын хариуцагч талд ирүүлсэн санхүүжилт хүссэн хүсэлт зэргээр захиалагч тал 18 метрийн урттай цагаан идээ худалдаалах ажил гүйцэтгүүлэх захиалга өгсөн болох нь нотлогдоогүй. Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч миний бие Т чулуунд байрлалтай цагаан идээ худалдан борлуулах 18 метр урттай саравч орон нутгийн өмчид бүртгэлтэй талаар тайлбар хэлээгүй. 9 метр нь бүртгэлтэй талаар тайлбар хэлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн хэлээгүй тайлбарыг, мөн нотлох баримтын шаардлага хангаагүй цагаан идээний саравч хийхэд гарсан зардлын дэлгэрэнгүй, зарлагын болон мөнгөн шилжүүлгийн баримтуудыг үнэлсэн нь, мөн хариуцагчийг 9 метрийн урттай цагаан идээ худалдан борлуулах цэг гүйцэтгүүлэхээр тохиролцсоныг нотолсон сумын ЗД-н захирамжууд, сумын ИТХ-н тогтоол, тэмдэглэл, ажлын даалгавар, төлбөрийн нэхэмжлэх, нэхэмжлэгчийн санхүүжилт хүссэн хүсэлт, түүний дагуу шилжүүлсэн зарлагын баримт зэрэг хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг бүгдийг нэхэмжлэлийн шаардлагын нотолж байгаагаар дүгнэсэн нь, ойлгомжгүй, маргааны зүйлд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна. Мөн 9 метр урттай цагаан идээ худалдан борлуулах цэгийн үнэ 18.000.000 төгрөг бөгөөд энэ нь 18 метр урт саравчны 50 хувь, талуудын хооронд байгуулсан хэлцлийн нийт үнийн дүнг 37.000.000 төгрөг гэж дүгнэсэн нь тодорхойгүй, уг хэлцлийн үнэ дүн хэрэгт авагдсан аль ч нотлох баримтаар тогтоогдоогүй. ОНХС-с олгосон бүрэн санхүүжилд болох 18.000.000 төгрөгийг гэрээний үндсэн үнэ болно. Нэмэлт зардлыг хэрхэх талаар гэрээнд заагаагүй байгааг анхаараагүй. Хариуцагч байгууллага болох И сумын Зтамгын газар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Зажлын алба нь тамгын газар байх бөгөөд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ" гэсний дагуу манай байгууллага нь сумын Зажлын алба бөгөөд өөрийн дотоод зохион байгуулалтаас бусад асуудлаар эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй бие даан иргэн, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулах, шийдвэр гаргах, биелэлтийг хангах эрхгүй субъект, мөн гэрээний тусгай нөхцөлийн 1.18 дугаар зүйлд заасан ... бусад эх үүсвэр ...ийг хариуцагч байгууллага шийдвэрлэж өгөх үүрэг хүлээсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан боловч шүүх анхаар ч үзэлгүй орхигдуулсан, энэ талаар дүгнэлт хийгээгүй. Иймд шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 сарын 15-ны өдрийн 301/ШШ2026/00333 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү  ... гэжээ.

 

5.Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч  давж заалдах шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа:  Би гүйцэтгэгч компани захиалагчийн хүсэлтийг л хангана. Захиалагчийн гэрээний хавсралт дээр хуулбар үнэн болно гэсэн ажлын зураг байгаа. Тэр ажлын зургийн дагуу л ажлаа хийсэн. Тэр зураг байхгүй бол би зохиож 9 метр гэснийг 18 метр гэж барина гэсэн ойлголт байхгүй. Гэрээнд зураг нь байгаа. Сум өөрөө тэрийг баталсан байгаа. Гэрээний хавсралтад байгаа, нотлогдож байгаа. Мэдэгдээгүй, огт гэсэн үгийг би гайхаад байна. Би биетээр болон албан бичгээр маш олон удаа холбогдсон. 3-4 удаа албан бичиг бичсэн. Манай албан бичиг байгаа. Эдний албан бичиг байгаа, үгүйг мэдэхгүй. Би албан бичгээ явуулахдаа шуудангаар явуулж байгаа. Шуудангаар явуулсан огноо, сар баримттайгаа байгаа. Би өөрөө 2024 оны намар ирсэн. 2025 онд ирсэн. Яах вэ, хэдүүлээ арга, чарга хайя, шүүх, цагдаа гээд яах вэ бодит байдал ийм байна. Тэртэй тэргүй үүнийг сум ашиглаж байгаа. Сумын иргэд ашиглаж байгаа. Тэрийн Тгишүүн аваад яваагүй. Би авч яваагүй. 9 метр байна уу, 18 метр байна уу сум л ашиглаж байгаа. Сумын хөрөнгө шүү дээ та хэд гаргалгаа гаргаж өг гэдэг асуудал тавьсан. Шүүхэд өгөхөөс өмнө эднийд учир байдлаа шийдье гэдэг байдлаар албан бичиг 2 удаа өгсөн. Компани бичиг баримтад байгаа. Би өөрөө хотод байдаг болохоор биетээр боломжоороо 2 удаа ирж уулзсан. н.Цэвээндорж Збайхад нь ирсэн. Тийм учраас өмгөөлөгчийн яриад байгаа зүйл ор үндэсгүй юм яриад байна шүү гэж хэлье гэв.

 

  6.Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралд гаргасан саналдаа: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Засаг даргатай фейсбүүк чатаар холбогдсон асуудал яригддаг. Энэ гэрээ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байгаа. 2023 онд яг энэ байгууллага, яг энэ ажлыг хийсэн “С” ХХК-тай хамтраад А аймгийн И сумын Т багийн нутаг, Т чулууны бааз дээр түргэн хоолны цэг барьсан. Үүнтэй холбоотой 2023 оны Засаг даргатай мессенжер чатыг нэхэмжлэгч тал хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэ нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдаад, урьд жил нь байгуулсан үйлчилгээний цэгтэй холбоотой асуудал байна гэдэг байр суурийг илэрхийлээд аль, аль тал нь хүлээн зөвшөөрсөн. Тэр утгаараа Засаг даргаас буюу ЗТамгын газрын даргаас энэ хүмүүст хандаж 18 метр урттай цэгийг байгуулаад өгөөч гэж хүсэл сонирхлоо илэрхийлсэн баримт хэрэгт байдаггүй. Урьдын юмаа холиод яриад байдаг. Урьд нь “С” ХХК-аар түргэн хоолны цэгийн зураг төслийг хийлгээд, байгуулаад 50%-ийн Улсын Их Хурлын гишүүнээс гаргуулж авч байсан юм билээ. Тэрийг нэхэмжлэгч байгууллага үгүйсгэхгүй байх. Шүүх хурал дээр ч үүнийг үгүйсгээгүй. Тэр утгаараа дараа жил нь И сумын ЗТ9 метрийг нь даана. Үлдэгдэл нь манайд хамаарал байхгүй гээд байхад 18 метрийг барьчхаад, дараагаар нь манай 18 метр барьсан саравчийг хүлээж авахгүй гээд яах юм. Хүлээж авахаас өөр арга байхгүй гэдэг байдлаар хүлээлгэж өгсний дараа танайх үлдэгдэл санхүүжилтийг шийдэж өг гэдэг. Үүнийг хариуцагч талаас манай анхнаасаа 18 метр гэж яваагүй гэдэг байдлаар татгалзлаа үгүйсгээд, тэгсэн Улсын Их Хурлын гишүүн рүүгээ хандаад, “С” ХХК руугаа хандсан эсэхийг мэдэхгүй байна. Манай ЗТамгын газраар дамжуулж хандаагүй. Энэ талаар хандаж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан удаа байхгүй. Үүнийг Тамгын газрын дарга өөрөө шүүх хуралдаанд хэлсэн тайлбар нь хуралдааны тэмдэглэлд байгаа. Тэгтэл гэнэт 9 метр саравчны үнэ 18.000.000 төгрөг танайх гаргаж өг гэдэг шаардлагыг тавихад нь бид юу 9 метр болоод явчхав гэдэг байдлаар ийм байр суурийг илэрхийлдэг. Ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл сонирхлын үндсэн дээр харилцан тохиролцсоны үндсэн дээр хэлцэл байгуулагдах ёстой. Гэтэл нэг талын хүсэл сонирхлыг харгалзаж үзэхгүйгээр ажил гүйцэтгэчхээд, буцаагаад хүсэл сонирхлоо илэрхийлээгүй этгээдээс гэрээний үүргийг хангуулахаар шаардаж байгаа шаардлагыг манайх хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас татгалзаад, ийм байр суурьтай байгаа. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагч ЗТамгын газартай шүүх хурал дээр анх таарсан гэдгээ хэлдэг. Хариуцагч Тамгын газрын дарга ч хэлдэг. Та над дээр орж ирж байгаагүй шүү дээ. Энэ албан бичгийг манайд ирүүлж байгаагүй шүү дээ гэдэг. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч мэддэггүй. Дараа нь нэхэмжлэгч байгууллагын захирлаас хурлын дараа та нар яагаад өмнө орж ирж байгаагүй юм бэ гэдэг асуултыг няцааж чадаагүй. Манай яагаад албан бичиг ирүүлээгүй юм бэ гэхэд танайх руу явуулсан гэдэг, шүүх нотлох баримтыг шалгаж үзсэн. Огт тийм баримт ирээгүй. Тийм учраас хариуцагч байгууллага нь үнэхээр орон нутгийн өмчид 18 метрээрээ бүртгэгдээд, орон өмчийн хамгаалалтад байгаа бол үлдэгдэл санхүүжилтийг шийдэж өгнө гэхсэн. Гэтэл тийм юм огт байхгүй байгаад байхад ЗТамгын газар ялангуяа бие даасан төсөвгүй байгууллага нэхэмжлэгч байгууллагын шаардаад байгаа 18.000.000 төгрөгийг гаргах боломж бололцоо байхгүй байгаад учраас татгалзлаа 2 байдлаар үүсгээд байгаа. Манайх үүнийг шийдэх боломжгүй. Эсвэл Засаг даргаа татаад өгөөч гэдэг байдлаар илэрхийлээд байгаа гэв.

 

 

ХЯНАВАЛ:

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

8. “А” ХХК нь А аймгийн И сумын Зхолбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 19.000.000 төгрөг, алданги 9.500.000 төгрөг, нийт 28.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          10. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч А аймгийн И сумын ЗТ19.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

11. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ... Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэгийг барьж байгуулах ажлын үнийн саналыг тохиролцож нийт 18 метр урт 3 метрийн өргөнтэй 6 хэсэг павильоноос бүрдэх сүү, цагаан идээг худалдан борлуулах цэгийг барьж байгуулах ажлыг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эхлэхээр тохирч 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүрэн гүйцэт дуусгасан. Нэхэмжлэгч АХХК болон хариуцагч И сумын ЗТамгын газар нар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу чөлөөтэй ярилцаж тохирсны үндсэн дээр Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэгийг байгуулах гэрээ хийгдсэн гэж үздэг. Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэгийг барьж гүйцэтгэх ажлын даалгаврын хавсралт зураг дээр нийт уртын хэмжээ нь 18 метр бөгөөд үүний тал нь буюу 9 метрийнх нь төлбөрийг Орон нутгийг хөгжүүлэх сан буюу А аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан төсвийн хөрөнгөөс И сумын ЗТамгын газар руу төрийн сангийн дансаар шилжүүлэх замаар төлсөн. Үлдэгдэл 19,000,000 төгрөгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тавч өгнө гэж тухайн үеийн ЗЦболон Тамгын даргаар ажиллаж байгаа Д.Ннар хэлж байсан. Тийм учраас манай компанийн зүгээс уг ажлыг сонгуулиас өмнө буюу аялал жуулчлалын оргил үе эхлэхээс өмнө гүйцэтгэж дуусгаад И сумын ЗТбатлагдсан комисст хүлээлгэн өгсөн. Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэг ААИТСЗДТГ/20240301012 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 4 дэх хэсэгт “а” гэж тэмдэглэсэн хэсэгт зураг төсөл, тоо хэмжээ гээд ажлын зураг төсөл, тоо хэмжээ зөрсөн тохиолдолд ажлын зураг төслийг баримтална гэж заасан. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн “с” хэсэгт нь гэрээний тусгай нөхцөл, “i” хэсэгт нь техникийн тодорхойлолт зэрэг “а”-“i” хүртэл нийт 9 зүйлийг оруулж тэмдэглэсэн бөгөөд энэ нь гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөл дээрх 1.18 дахь хэсэгт Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэг байгуулах ажил нь орон нутгийг хөгжүүлэх сангийн 18,000,000 төгрөгийн санхүүжилтээр, бусад эх үүсвэрээс тус тус хийгдэж шийдвэрлэгдэх болсон тул орон нутгийг хөгжүүлэх сангийн 18,000,000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд олгох гэж тусгайлан заасан. Иймд хариуцагч талаас гэрээний үлдэгдэл төлбөр 19,000,000 төгрөг,  алданги 9,500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөгийг А аймгийн И сумын ЗТнэхэмжлэх үндэслэл болж байна. Уг ажлын материалын зардалд 17,299,130 төгрөг, тээврийн зардалд 900,000 төгрөг, ажиллах хүчний зардалд 11,250,000 төгрөг, нийт 29,379,130 төгрөгийн зардал гарсан. Уг ажлаас АХХК нь 15 хувийн ашиг уюу 4,406,869 төгрөгийн ашиг олсон. Үүнээс  барилга угсралтын ажлын нийт дүнг тооцоолбол 33,785,999 төгрөг болж байна. Үүн дээр Татварын ерөнхий хуульд заасан нэмүү өртгийн албан татварын 10 хувь болох 3,378,599 төгрөгийг нэмэгдүүлэхээр нийт зардал 37,164,599 төгрөг болсон бөгөөд уг ажлыг И сумын ЗТбатлагдсан комисст хүлээлгэн өгсөн ... гэж шаардлагаа тодорхойлсон,

Хариуцагч тал ... Манайх Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэгийг байгуулах гэрээний төсвийг 2023 оны жилийн эцсээр 13,000,000 төгрөгөөр баталсан. 2024 оны 06 дугаар сард төсвийн тодотгол хийж 18,000,000 төгрөг болгосон. Тамгын газрын зүгээс Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэгийг байгуулах ажлын даалгаврыг уг 18,000,000 төгрөгт багтаан  9 метрийн урттай 3 метрийн өргөнтэй гэдэг байдлаар боловсруулан хүргүүлсэн. Нэхэмжлэгч талын баримтлаад байгаа зураг төслийг манай талаас гаргаагүй. Гэрээний тусгай нөхцөл дээрх 18,000,000 төгрөгийг ЗТамгын газар хариуцаж, үлдэх 18,000,000 төгрөгийг өөр санхүүжилттэй холбоотой гэж ойлгосон. Ингээд нэхэмжлэгч байгууллагад ажлын гүйцэтгэлийн төлбөрт 18,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч талын тайлбарт 18,000,000 төгрөгийг УИХ-ийн гишүүн Тгаргана гэж Тамгын газрын дарга Д.Нболон ЗЦнар хэлсэн гэх агуулгатай тайлбар байсан. Тамгын газрын даргын хувьд ажлыг хүлээж авснаасаа уг санхүүжилтийг УИХ-ийн гишүүн гаргах байсан гэдгийг мэдсэн. Манай талаас гэрээгээр хүлээсэн 18,000,000 төгрөгөө төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм ... гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

12. Бичмэл нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагад нийцсэн, нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө А аймгийн И сумын ЗТнотлох баримтуудыг гаргуулсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой.

 

13. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ... Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ ... гэж, 343.2-т ... Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна .. гэж тус тус хуульчилсан.

 

14. Талуудын хооронд 2024 оны 05 сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ААИТСЗДТГ/20240301012 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”  байгуулагдаж, гэрээнд заасан ажил болох сүү, цагаан идээ худалдан борлуулах цэгийг хийж гүйцэтгэн захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн ба энэ талаар зохигчид маргаагүй.

 

15. Харин талууд гэрээнд заасан ажил болох сүү, цагаан идээ худалдан борлуулах цэгийн хэмжээ, түүний үнийн талаар маргаж байна.

 

16.Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа болон ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаас бусад тохиолдолд нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болно ... гэж, Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны худалдан авах ажиллагаанд баримтлах төсөвт өртгийн дээд хязгаар тогтоох тухай 02 дугаар тогтоолд ... шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар, ажил 20.000.000 ... гэж тус тус заасан.

17. А аймгийн И сумын З2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/47 дугаартай гэрээ шууд байгуулах тухай захирамжийг үндэслэн Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэг байгуулах ажлыг гүйцэтгүүлэхээр АХХК-ийг сонгон 18.000.000 төгрөгөөр баталж гэрээ шууд байгуулсан нь хуульд нийцсэн байна.        

 

18.Ажил гүйцэтгэх гэрээний 2 дахь заалтад “Захиалагч нь Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэг ААИТСЗДТГ/20240301012 дугаартай ажлыг орон нутгийг хөгжүүлэх сангаас санхүүжигдэх 18.000.000 төгрөг, цаашид гэрээний үнэ гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно” гэж, 3 дахь заалтад “ 18.000.000 төгрөг” гэж тус тус тусгасан нь Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэгийн үнийг гэрээнд 18.000.000 төгрөгөөр талууд тохиролцож, уг үнийг орон нутгийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

 19. АХХК нь Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэг зөөврийн сууцыг хийх 100 % ийн санхүүжилт болох 18.000.000 төгрөгийн санхүүжилт өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн А аймгийн И сумын Зтамгын газар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр орон нутгийг хөгжүүлэх сангаас шилжүүлсэн болох нь төлбөрийн хүсэлтээр тогтоогдсон тул хариуцагч байгууллага гэрээнд заасан үнэ болох 18.000.000 төгрөгийг нэхэмжлэгч АХХК-д төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

 20.Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэгийн ажлын даалгавар хэрэгт авагдсан бөгөөд уг даалгаварт “цагаан идээ худалдах цэг нь 9 метр урттай, 3 метр өргөнтэй байна” гэж заасан. 

 

Дээрх нотлох баримтаар сүү, цагаан идээ худалдан борлуулах цэгийн хэмжээг  9 метр урттай, 3 метр өргөнтэй байхаар талууд тохиролцсон гэж дүгнэхээр байна. 

 

 21. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

 22. Гэтэл нэхэмжлэгч АХХК нь сүү, цагаан идээ худалдан борлуулах цэгийн хэмжээг 18 метр урттай, гэрээний үнийг 36.000.000 төгрөг гэж нэхэмжлэл, шаардлагаа тодорхойлдог боловч уг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, энэ талаар нотолсон баримт гаргаж өгөөгүй байна.

 

 23. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д ... Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй ... гэж заажээ.

 

  24. Нэхэмжлэгч АХХК  сүү, цагаан идээ худалдан борлуулах цэгийн ажил гүйцэтгэх явцдаа нэмэлтээр хаалга, цонх хийсэн талаар захиалагчид мэдэгдээгүй тул нэмэлтээр хийсэн хаалга, цонхны үнийг захиалагч төлөх үүрэг хүлээхгүй.

 

   25. Захиалагч Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэгийн гэрээнд заасан үнэ болох 18.000.000 төгрөгийг нэхэмжлэгч  АХХК-д гэрээнд заасан хугацаанд төлсөн тул гэрээний 1.16-д заасан алдангийг нэхэмжлэгч  АХХК захиалагчаас шаардах эрхгүй.

 

   26. Т чулуун дээр сүү, цагаан идээ худалдан борлуулах цэгийн хэмжээ 9 метр урттай, үнэ 18.000.000 төгрөг байхаар, уг үнийг орон нутгийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэхээр гэрээгээр харилцан тохиролцсон, хариуцагч гэрээний үнийг төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

 

 27. Хариуцагч А аймгийн И сумын Зтамгын газар нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах, нэхэмжлэгч байгууллага анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэлээ.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 301/ШШ2026/00333 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч АХХК-ны  анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн И сумын Зтамгын газар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж тус тус шийдвэрлэсүгэй.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                            ШҮҮГЧИД                                     Ч.ЭНХТӨР

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА