Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 941

 

 

 

 

 

 

 

 

 

     2019        11        01                                     2019/ШЦТ/941

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: Т.Жавхлантөгс;

шүүгдэгч: А.Дөлгөөн (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Харгай овогт Батсүхийн Дөлгөөнд холбогдох эрүүгийн 1909018221082 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 9 дүгээр байрны 39 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, УШ92062647 регистерийн дугаартай,

 

Харгай овогт Батсүхийн Дөлгөөн.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:                                                    

Яллагдагч Б.Дөлгөөн нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Улаанбаатар их дэлгүүрт байрлах “АЗБАТ” ХХК-ийн гар утасны лангууны худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Ай фоне экс эс”, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Ай фоне экс эс макс” маркийн 2 ширхэг гар утсыг үргэлжилсэн үйлдлээр завшиж, 6.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дөлгөөн нь мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Алтангэрэл /хх-н 27/, гэрч Т.Дэлгэрсүрэн /хх-ийн 28-31/, Г.Алтантуяа /хх-ийн 32/, П.Будсүрэн /хх-ийн 33/, С.Отгонтуяа /хх-ийн 34/, Н.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 39/, Н.Батням /хх-ийн 41/, Д.Уянга /хх-тйг 46/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-54/, Б.Дөлгөөний яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/, Б.Дөлгөөний ажил байдал болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 62-65, 76-86/, Д.Алтангэрэлийн хүсэлт /хх-ийн 90/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 92/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд  болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Дөлгөөн нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах Улаанбаатар их дэлгүүрт байрлах “АЗБАТ” ХХК-ийн гар утасны лангууны худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө “Ай фоне экс эс” маркийн, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Ай фоне экс эс макс” маркийн нийт 6.950.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утсыг завшсан үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Ө.Алтангэрэлийн /хх-ийн 27/: “... Би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн 4 давхарт “Ай стор” гэх нэртэй гар утасны худалдаа эрхэлдэг ажпыг 2017 оноос хойш эрхэлж хүмүүс ажиллуулж байна. Манай дэлгүүрийн худалдаж байсан гар утаснуудаас “Ай фоне экс эс, Ай фоне экс эс макс” загварын 2 ширхэг гар утас алга болсон учраас цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Дэлгэрсүрэн /хх-ийн 29-31/: “...Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Их дэлгүүрийн нэг давхарт өглөө 09 цаг 50 минутаас 10 цаг 10 минутын хооронд бүх ажилчид цуглан мэндчилдэг дотоод журамтай юм. Дөлгөөн “би сууж байя, чи мэндчилгээнд яваад ир” гээд үлдсэн. ... Би түүнийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр болон 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд нийт 2 өдөр үлдээсэн. ...Тэгээд яг энэ маягаар ажиллаж байгаад өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өмнө нь ажиллаж байсан Алтантуяад дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн хүлээлцэх үед шилэн лангуун дотроос 2 ширхэг “Ай фоне” маркийн гар утас байхгүй болсон талаар мэдсэн. Захирал Алтангэрэлийг дуудаад өөрийнхөө дэлгүүрийн хяналтын камерыг хамт шүүсэн чинь 2019 оны 05 дугаар сарын 02-ны орой шилэн лангуун дотор 7 ширхэг “Ай фоне экс эс макс”, 7 ширхэг “Экс эс” маркийн гар утас тус бүр бүрэн байсан ба хяналтын камераа унтраагаад Дөлгөөнтэй хамт гараад 2019 оны 05 дугаар сарын 03-н өглөө ажил дээрээ ирэх үед шилэн лангуун дотор байсан 7 ширхэг “Экс эс” маркиййн гар утаснаас 1 ширхэг гар утас байхгүй болсон талаар харагдаж байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 04-ний орой 21 цаг 40 минутын үед хяналтын камер унтраахаас өмнө нь 7 ширхэг “Ай фоне экс эс макс”, 6 ширхэг “Экс эс” маркийн гар утас байгаа талаар хяналтын камерт харагдаж байсан. Харин 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ ирэх үед хяналтын камер асаахад лангуун дотор 6 ширхэг “Ай фоне экс эс макс” гар утас, 6 ширхэг “Экс эс” маркийн гар утас болж 1 ширхэг “Ай фоне экс эс макс” утас дахин дутсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Аптантуяагийн /хх-ийн 32/: “... Миний амралт дуусаад 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр буюу өнөөдөр ажилдаа орсон чинь Дэлгэрсүрэн гэдэг эмэгтэй худалдагч 1 ширхэг “Ай фоне экс эс макс”, 1 ширхэг “Ай фоне экс эс” гэх 2 утас алга болгосон байсан. Энэ талаар хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэхэд Дэлгэрсүрэн нь Дөлгөөнөөгөөс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бүрэн бүтэн хүлээж авсан байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 02-ны орой хяналтын камер ажиллаж байх үед шилэн лангуун дотор 7 ширхэг “Ай фоне экс эс макс”, 7 ширхэг “Ай фоне экс эс” маркийн гар утас тус тус эгнүүлээд тавьсан байсан, утас бүрэн харагдаж байсан. Тэгээд хяналтын камерыг унтраагаад 2019 оны 05 дугаар сарын 03-ны өглөө хяналтын камер асааж үзэхэд 1 ширхэг Ай фоне экс эс маркийн гар утас байхгүй болсон байсан. Мөн дээрх байдлаар 2019 оны 05 дугаар сарын 05-ны өглөө 1 ширхэг “Ай фоне экс эс макс” гар утас алга болсон талаар хяналтын камерын дүрс бичлэгт харагдаж байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Батнямын /хх-ийн 41/: “... Би 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажилдаа очиж амжаагүй байхад хамт ажиллаж байсан Дөлгөөн надруу мессеж бичээд “гар утас авах уу” гэхээр нь Мөнгөн-Эрдэнийг зааж өгөөд явуулсан. Би өөрөө тухайн гар утсыг хараагүй, худалдаагүй....” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Уянгын /хх-ийн 46/: “... Би дээрх өдөр гар утас зарна гэхээр нь хамт явсан. Бид 2 “Теди” төвд очиж “Ай фоне Экс эс макс” загварын гар утас 2.200.000 төгрөгөөр зараад мөнгийг нь Дөлгөөн аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Дөлгөөний яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 60/: “... Миний тухайд “Ай фоне экс эс” маркийн гар утсыг нь 2019 оны 06 дугаар сарын эхээр шиг санагдаж байна, яг одоо хэдний өдөр байсныг нь санахгүй байна, биедээ авч явж байгаад алга болгосон. Харин “Ай фоне экс эс макс” маркийн гар утсыг нь 2019 оны 05 дугаар сарын дундуур байсан шиг санагдаж байна бэлэн мөнгөөр буюу 2.200.000 төгрөгөөр зарж худалдаалсан юм...” гэх мэдүүлг болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-54/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч нь бусдын итггэжлэн хариуцуулсан эд хөрөнгийг  завшсаныг өөрөө хүлээсэн, хохирогч эд хөрөнгөө алдсанаа мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Улаанбаатар их дэлгүүрт байрлах “АЗБАТ” ХХК-ийн гар утасны лангууны худалдагчаар ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 03, 05-ны өдрүүдэд бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох 6.950.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне экс эс”, “Ай фоне экс макс” загварын 2 ширхэг гар утсыг  завшсан Б.Дөлгөөний санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль  зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү Б.Дөлгөөний “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Б.Дөлгөөн Улаанбаатар их дэлгүүрт байрлах “АЗБАТ” ХХК-ийн гар утасны дэлгүүрт учруулсан 6.950.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Алтангэрэлийн “... гомдолгүй, санал, хүсэлт байхгүй...” гэсэн байр суур хавтаст хэргийн 90 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Дөлгөөнийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харгай овогт Батсүхийн Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар шүүгдэгч Б.Дөлгөөнийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дөлгөөнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дөлгөөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дөлгөөнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ