Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 642

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 09 өдөр      Дугаар 181/ШШ2016/00642         Улаанбаатар хот

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлттэй,

 

1974 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэг, цагдаа хороололд амьдардаг гэх иргэн Түмэд овогт Баяраагийн Батбуян/РД: ХА74052918/-ыг архины албадан эмчилгээнд явуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн дэслэгч Б.Сүхбат, гуравдагч этгээд Б.Батбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.                                                                           

                                                              

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвстгэрт байнга архидан согтуурдаг, цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, хэл амаар доромжилж, эсэргүүцдэг, сайн дураараа архинаас гарахаас татгалздаг. Архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь эмнэлэгийн байгууллагаар тогтоогдсон байна.

Манай хороо болох 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нийтийн амар амгалан байдлыг алдагдуулдаг, хорооны иргэдийн гомдол, санал ирдэг. Урд нь баривчлгдаж байсан.

Иймд согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү.” гэв.

 

 Гуравдагч этгээд Б.Батбуян нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие архинд донтох өвчингүй, би архи уудаггүй. Юм лавлаадхий гэж өрөөндөө оруулаад зоддог. Худлаа юм бичүүлдэг. Би энэ хүнийг хараад зугтдаг. Заавал архины албадан эмчилгээнд явуулахгүй шийдэж болох уу.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс гуравдагч этгээд Б.Батбуяныг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

 

Б.Батбуянд 1 удаа торгох, 3 удаа эрүүлжүүлэх, 1 удаа баривчлах шийтгэлийн арга хэмжээ ногдуулсан, гуравдагч этгээд нь хэрэгт холбогдож, өртөж болзошгүй этгээдийн судалгаанд хамрагдсан, захиргааны зөрчлийн шийдвэрийн бүртгэлд бүртгэгдэж байсан болон Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу шийтгэл хүлээлгэж байсан болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон Б.Батбуяны тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ.” гэж заасан.

 

Б.Батхуяг нь АДӨ III дугаар зэргийн өвчтэй болох нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан Түмэд овогт Баяраагийн  Батбуян/РД: ХА74052918/-г архины албадан эмчилгээнд явуулсугай.

 

2. Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан, Б.Батбуянг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш тухайн өвчтэй этгээд Б.Батбуян 14 хоногийн дотор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ХИШИГБАТ