Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 683

 

 

2016 оны 09 сарын 14 өдөр        Дугаар 181/ШШ2016/00683             Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20-р хороо, өөрийн байранд байрлах, “Мах маркет” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 1-р 40-н мянгат 53А-23 тоотод оршин суух, Боржигон Чойндонгийн Долгоржав /РД: ЧП72032063/-д холбогдох

 

8 417 424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.Долгоржав нь Сонгинохайрхан дүүргийн 32-р байранд ороомог, хачиртай талхны цех ажиллуулж байх үедээ манай байгууллагаас бараа бүтээгдэхүүн зээлээр авч 8 417 424 төгрөг төлөх өртэй болсон ба үйл ажиллагаа явуулахаа больж үлдэгдэл төлбөрөө төлөх шаардлага тавихад удахгүй өгнө гэж хэлээд одоо утсаа авахгүй холбоо тасраад байна.

Иймд Ч.Долгоржаваас үлдэгдэл тооцооны төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагч Ч.Долгоржав нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Ч.Долгоржав миний бие “Мах маркет” ХХК-ийн нэхэмжилсэн 8 417 424 төгрөгийн бараа бүтээгдэхүүн аваад төлөөгүй удсан бөгөөд уг төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                                                  

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мах маркет” ХХК нь хариуцагч Ч.Долгоржавд холбогдуулан 8 417 424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

  Нэхэмжлэгч “Мах маркет” ХХК нь Ч.Долгоржаваас 8 417 424 төгрөг гаргуулахаар  нэхэмжилсэнийг хариуцагч Ч.Долгоржав нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

                                                                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Мах маркет” ХХК нь харуицагч Ч.Долгоржаваас 8 417 424 /найман сая дөрвөн зуун арван долоон мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Ч.Долгоржав нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 628 төгрөгийн тал хувь болох 74814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн орон нутгийн төсвийн 1165105733 тоот данснаас 74814 төгрөгийг, хариуцагч Ч.Долгоржаваас 74814 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мах маркет” ХХК-д олгосугай.

 

3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй дурьдсугай.

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                              С.ХИШИГБАТ