| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 181/2024/00397/И |
| Дугаар | 210/МА2026/00520 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00520
*******-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/11294 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Гаалийн магадлан шинжилгээний ажлын хөлс ******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 317 то*******тогтоолоор ******* болон Геологийн судалгааны төв ТӨҮГ-ыг нэгтгэн Геологийн судалгаа-шинжилгээний төв ААТҮГ болгон өөрчилсөн. Өөрөөр хэлбэл 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс ******* болон Геологийн судалгааны төв ТӨҮГ-ын эрх, үүргийг залгамжлан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори-д ирсэн ******* ХХК-ийн Зэсийн баяжмал гэж мэдүүлсэн бараануудаас дээж авч *******-т 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл албан бичгээр ирүүлсэн 197 дээжид шинжилгээ хийж гүйцэтгэсэн.
1.2. Гаалийн магадлан шинжилгээ хийлгүүлсэн 197 дээжийн төлбөр ******* төгрөгийн ******* төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл ******* төгрөгийг төлөөгүй.
1.3. ******* нь Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаалаар баталсан. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны Аргачлал батлах тухай 193 то*******тогтоол Ашигт малтмалын хүдэр баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага ангилал тооцох үндсэн зарчим аргачлалын 1, 2 дахь заалтад Ашигт малтмалын хүдэр баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэнэ. Гаалийн байгууллага нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх дүгнэлт гаргах эрх бүхий Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор тухайн бүтээгдэхүүний чанар, агуулга, найрлагын талаарх шинжилгээ хийлгэж болно гэх үндэслэлийн дагуу Гаалийн ерөнхий газраас гаалийн байцаагчийн шийдвэрээр лац битүүмжлэлтэй дээжийг магадлан шинжлүүлэхээр албан тоотоор манай Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораториос манай байгууллагад ирүүлснийг хүлээн авч шинжилгээний ажлыг тухай бүрд нь хийж гүйцэтгэсэн. Хууль, тогтоолоор олгогдсон эрхийн дагуу Захирлын 2021 оны Зэсийн баяжмалд хийх экспертиз шинжилгээ гүйцэтгэх үнэ-ийг А/116 дугаар баталж, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс мөрдөж эхэлсэн билээ. Гаалийн байгууллагаас ******* ХХК-д хандаж 2022 оны 04 сар хүртэлх шинжилгээний төлбөр ******* төгрөгийг *******-т төлөх цаашид шинжилгээний үнийг тухай бүр төлж 4/558 то*******Төлбөр барагдуулах тухай албан бичгээр хүргүүлсэн боловч, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гүйцэтгэсэн магадлан шинжилгээний төлбөрийг дутуу тооцон ******* төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгууллагын дансанд шилжүүлсэн байна.
Иймд Гаалийн улсын байцаагчийн Гаалийн ерөнхий газрын захиалгын дагуу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд ******* ХХК-ийн 197 дээжид гаалийн магадлан шинжилгээ хийсэн төлбөр ******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байх ёстой. Нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн төлбөр нь хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт болон талуудын хүсэлт зоригийн илэрхийлэл болсон гэрээнд үндэслээгүй тул хууль зүйн болон бодит байдлын хувьд үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ямар үндэслэлээр ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна. ******* ХХК-ийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, тухайн үед мөрдөгдөж байсан үнэ тарифаар тооцон төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч байгууллагатай төлбөр тооцооны маргаангүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
2.2. Зэсийн баяжмалын шинжилгээнүүдийн тухайд, Геологийн судалгаа шинжилгээний төв ААТҮГ нь Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаалын дагуу Гаалийн ерөнхий газрын захиалгын дагуу 2022 оны 01 дүгээр сараас 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд ******* ХХК-ийн 197 дээжид Гаалийн магадлан шинжилгээ-г хийж гүйцэтгэсэн төлбөрийн зөрүү болон яаралтай ажлын хөлсний нэмэгдэл нийт ******* төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон байна. Геологийн судалгаа-шинжилгээний төв ААТҮГ нь хариуцагч ******* ХХК-ийн олборлосон зэсийн баяжмалд үндсэн хоёр төрлийн шинжилгээг хийж гүйцэтгэж ирсэн байдаг. Монгол улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Экспортын бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт хийлгэх тухай 44 дүгээр тогтоолын дагуу ******* ХХК-ийн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт хийлгэхээр нэхэмжлэгчтэй 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр *******дугаартай Экспортын бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт хийх лабораторийн шинжилгээ хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулж, 2022 онд *******дугаартай гэрээг шинэчлэн байгуулсан байдаг. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-ийн зэсийн баяжмалд хөндлөнгийн хяналтын шинжилгээг хийдэг. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ гэж, 252 дугаар зүйлийн 252.4-т Магадлан шинжилгээг мэргэжлийн хувийн өмчийн болон төрийн бус байгууллага, эсхүл бие даасан шинжээчээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэж заасны дагуу хариуцагч ******* ХХК нь Гаалийн төв лабораторид магадлан шинжилгээ хийлгүүлэхээр зэсийн баяжмалын дээжийг хүргүүлдэг. Харин Гаалийн төв лаборатори нь хариуцагч компанийн зэсийн баяжмалын дээжид магадлан шинжилгээ хийх лабораторийг сонгож, гэрээний дагуу бусдаар гүйцэтгүүлдэг байсан.
Шүүхэд үүсээд буй маргааны тухайд нэхэмжлэгч нь Гаалийн төв лабораториос нэхэмжлэгчид хүргүүлсэн дээжүүдийн магадлан шинжилгээний ажлын хөлсний үлдэгдлийг хариуцагч компани төлөөгүй гэж үзэн нэхэмжилж байгаа болно.
Гаалийн магадлан шинжилгээний ажлын хөлсний тухайд: Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх заалтад зааснаар Гаалийн төв лаборатори нь хариуцагч ******* ХХК-аас хүргүүлсэн зэсийн баяжмалын дээжид магадлан шинжилгээ хийлгүүлэхээр 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын хооронд албан бичгээр 197 дээжийг Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨААТҮГ-д хүргүүлж шинжлүүлсэн.
Магадлан шинжилгээний ажлын хөлс нь Гаалийн ерөнхий газар болон *******-н хооронд 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан ПО/17-01 то*******Хамтран ажиллах гэрээнд үндэслэдэг болох талаар *******-аас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 423 то*******албан бичгийг ирүүлсэн. Тодруулбал, тус албан бичигт ...уг шинжилгээний ажлын төлбөрийг Гаалийн төв лаборатори болон ******* хоорондын байгуулсан гэрээг үндэс болгон баримтлан тооцдог болно. ******* нь энэхүү төлбөрийн дагуу Гаалийн төв лабораториос ирсэн ******* Гаалийн дээжид шинжилгээ хийдэг болно. гэсэн байдаг. Хариуцагч нь дээрх гэрээ, албан бичигт тодорхой дурдсанчлан зэсийн баяжмалд магадлан шинжилгээ хийсэн ажлын төлбөрийг нэхэмжлэгчид төлдөг байсан ба Гаалийн төв лабораториос нэхэмжлэгч *******-д хүргүүлсэн дээжийн төлбөр болох ******* төгрөгийг төлсөн.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлдээ магадлан шинжилгээний ажлын төлбөрийг Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаалыг үндэслэсэн гэх боловч тус тушаалын 4 дэх заалтад Шинэчлэн батлагдсан экспертиз шинжилгээний үнийг харилцагч, үйлчлүүлэгчдэд шуурхай мэдээлж 2022 оны гэрээнд тусгахыг Ерөнхий инженер *******т үүрэг болгосугай гэж заасан байна.
2022 оны гэрээ болох Геологийн төв лаборатори болон Гаалийн төв лабораторийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр №22/04 ******* дугаартайгаар байгуулагдсан байна.
Өөрөөр хэлбэл, А/116 то*******тушаалын 4 дэх заалтад зааснаар магадлан шинжилгээний төлбөрийн өөрчлөлтийг Гаалийн төв лаборатори болон ******* хоорондын шинэчлэн байгуулах гэрээнд тусгаж, харилцагч үйлчлүүлэгчид мэдээлснээр үйлчлэх буюу хэрэгжих зохицуулалттай байх ба нэхэмжлэгч *******-ийн Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаал, түүний хавсралтад заасан магадлан шинжилгээний үнэ нь Гаалийн ерөнхий газартай байгуулсан гэрээнд тусгагдсанаар буюу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нь Гаалийн ерөнхий газартай гэрээ байгуулж үнэ мөрдөгдөж эхлээгүй байх үе буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд шинжилгээ хийлгүүлсэн зэсийн баяжмалын магадлан шинжилгээний 197 дээжийн ажлын төлбөрийг А/116 то*******тушаалыг үндэслэн ******* ХХК-аас нэхэмжлэх эрхгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас Гаалийн магадлан шинжилгээний ажлын хөлс ******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "*******" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж ******* төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.1. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4 дэх хэсэгт зааснаар магадлан шинжилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх зохицуулалттай тул нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд *******ХХК-ийн 197 дээжид гаалийн магадлан шинжилгээ хийсэн ажлын хөлс ******* төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж шаардсан төлбөр нь хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газар болон *******-ын хооронд 2017 болон 2022 онд тус тус байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-нүүдийн аль гэрээний үйлчлэлд хамааралтай эсэх талаас нь анхан шатны шүүх үнэлж, дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт хөтлөгдөн дүгнэлт хийсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт Магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ" гэж зааснаар хариуцагч *******ХХК нь үйлдвэрлэсэн зэсийн баяжмалыг экспортод гаргахын тулд гаалийн магадлан шинжилгээг хийлгүүлэхээр Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лабораторид зэсийн баяжмалын дээжийг хүргүүлдэг. Гаалийн төв лаборатори нь хариуцагч *******ХХК-ийн хүргүүлсэн зэсийн баяжмалыг хуучнаар *******-т хүргүүлж, шинжилгээ хийлгүүлсэн.
Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4 дэх хэсэгт Магадлан шинжилгээг мэргэжлийн хувийн өмчийн болон төрийн бус байгууллага, эсхүл бие даасан шинжээчээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд магадлан шинжилгээний төлбөрийг мэдүүлэгч хариуцна гэж зааснаар Гаалийн ерөнхий газар болон *******-ын хооронд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ГТО/17-01 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, тус гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь магадлан шинжилгээний ажлын хөлсийг хариуцагч *******ХХК-аас авдаг талаар хариуцагч *******ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 423 то*******уг шинжилгээний ажлын төлбөрийг Гаалийн төв лаборатори болон ******* хоорондын байгуулсан гэрээг үндэс болгон баримтлан тооцдог болно. ******* нь энэхүү төлбөрийн дагуу Гаалийн төв лабораториос ирсэн Оюутолгой Гаалийн дээжид шинжилгээ хийдэг болно" гэсэн албан бичгийг ирүүлж байснаар нотлогддог.
Харин нэхэмжлэгч ******* нь Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаалыг үндэслэн нэмэгдсэн үнээр 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд шинжлүүлсэн магадлан шинжилгээний ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн болно.
Гэвч 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 то*******тушаалын 4-т Шинэчлэн батлагдсан экспертиз шинжилгээний үнийг харилцагч, үйлчлүүлэгчдэд шуурхай мэдээлж 2022 оны гэрээнд тусгахыг Ерөнхий инженер *******-д үүрэг болгосугай гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газар болон Геологийн төв лабораторийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №22/04 ******* дугаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаал нь Гаалийн ерөнхий газартай гэрээ байгуулснаар буюу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн магадлан шинжилгээний нэмэгдсэн үнэ мөрдөгдөж эхэлсэн байдаг.
Ийнхүү Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаалын 4 дэх заалт, Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4 дэх хэсэгт тус тус зааснаар ******* болон Гаалийн ерөнхий газрын хооронд 2022 оны 04 дүгээр сарын сарын 28-ны өдөр №22/04 ******* дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаар тус тушаалын дагуу магадлан шинжилгээний ажлын хөлсийг нэхэмжлэх эрх үүсэхээр тодорхой тусгагдсан байхад анхан шатны шүүх тушаалын дагуу харилцагч нарт хэрэгжиж эхлэх хугацааг буруу үнэлж, дүгнэлт хийсэн байна.
Ийнхүү хариуцагч *******ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд шинжлүүлсэн 197 дээжийн магадлан шинжилгээний ажлын хөлсийг А/116 то*******тушаалын дагуу төлөх үндэслэлгүй тул 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хамтран ажиллах гэрээнээс өмнө мөрдөгдөж байсан Гаалийн ерөнхий газар болон *******-ын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ГТО/17-01 то*******хамтран ажиллах гэрээний дагуу 197 дээжийн ажлын хөлс болох ******* төгрөгийг төлсөн байхад анхан шатны шүүх нэмэгдсэн төлбөрөөр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.2. Гэтэл анхан шатны шүүх Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4 дэх хэсэгт зааснаар шинжилгээний төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаалын хавсралтад дурдсан хэмжээгээр тооцож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн N222/04 ******* дугаар гэрээгээр ажлын хөлсийг тохироогүй байна гэж өөрийн дүгнэлтийг үгүйсгэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд хууль болон гэрээний заалтыг буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн байна. Учир нь Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4 дэх хэсэгт зааснаар магадлан шинжилгээг гэрээний үндсэн дээр хийж ажлын төлбөрийг мэдүүлэгч төлөхөөр зохицуулсан.
Иймд анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээгээр ажлын хөлсийг тохирсон агуулгагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4.3. Хариуцагчийн тухайд нэхэмжлэгчийн баталсан А/116 дугаар тушаалыг хууль бус гэж маргаагүй бөгөөд тус тушаал нь *******ХХК-ийн зэсийн баяжмалын магадлан шинжилгээний хувьд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхлээгүй, харин 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс үйлчилж эхэлсэн гэж маргаж байгаа болно.
2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хийгдсэн магадлан шинжилгээнд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасан ажлын хөлс үйлчлэх эсэх дээр анхан шатны шүүх дүгнэлт хийх шаардлагатай байсан.
4.4. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт хугацааны хувьд агуулга дурдагдаагүй тул 2022 оны 4 дүгээр сараас мөрдөгдөж эхэлнэ гэх тайлбар үндэслэлгүй гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч нь А/116 тушаалын талаар хариуцагч *******ХХК-д мэдэгдээгүй байдаг бөгөөд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалаар мэдэгдсэн гэх үйл баримтыг тогтоогоогүй. Харин мэдэгдээгүй талаарх тайлбар үндэслэлтэй байх талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан байдаг.
Гэтэл анхан шатны шүүх А/116 тушаалын үйлчлэх хугацааны талаарх агуулга хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дурдагдаагүй гэж дүгнэн, харин мэдэгдлийн талаарх үйл баримтыг үнэлээгүй дүгнэлт хийсэн нь мөн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал талуудын хооронд байгуулагдсан гэрээ байхгүй тул ******* төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан. 197 удаагийн дээж өгч явуулснаар төлбөр төлөх үүрэг үүссэн гэдгийг мэдэж байсан. Тухайн үед шинжилгээг яаралтайгаар гаргуулж, гаалийн бүрдүүлэлт хийж бараагаа хилээр гаргасан. Хариуцагч тал гэрээ байхгүй учраас бид мөнгө төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Гаалийн магадлан шинжилгээний дүгнэлт шинжилгээгүйгээр хариуцагч тал гаалийн бүрдүүлэлт хийх ямар ч боломжгүй. Мөн 2017 болон 2022 онд байгуулагдсан гэрээний тухай дурдсан. Бидэнд 2017 онд байгуулагдсан гэрээ байсан нь үнэн. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч 2017 оны гэрээнд 830 байсан гэж тайлбарласан. Манайх төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд үндсэн дүрэмд заасны дагуу зэсийн баяжмалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг эрх бүхий байгууллага юм. Гаалийн байгууллага мөн адил төрийн байгууллага бөгөөд тус тусын дүрэм буюу хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тарифаар тогтсоноос бусад зүйлсийн тарифыг төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга тогтооно гэж заасан. Гаалийн байгууллагатай үнийг нь тохироогүй учраас шинжилгээний төлбөрийг төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тариф тогтоох эрхийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар манайд тусгайлан олгосон бөгөөд Гаалийн байгууллагатай хамтарч тариф тогтооно гэх зохицуулалт байхгүй. Хамтран ажиллах гэрээний дагуу манай байгууллагад шинжилгээний дээж өгсөн. Бид шинжилгээний дээжийг дураараа очиж аваагүй. Гаалийн бүрдүүлэлт хийхэд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцдог. Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт тус тус мэдүүлэг гаргагчийн эрх үүргийг зохицуулсан. Гаалийн байгууллага, албан тушаалтан бараанд шалгалт хийх, дээж, сорьц, загвар авахад байлцах, гаалийн байгууллагаас бараанд хийсэн магадлан шинжилгээ, болон бусад шинжилгээний дүнтэй танилцах эрхтэй, гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах үүрэгтэй гэж хуульд заасан. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4 дэх хэсэгт "Магадлан шинжилгээг мэргэжлийн хувийн өмчийн болон төрийн бус байгууллага, эсхүл бие даасан шинжээчээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд магадлан шинжилгээний төлбөрийг мэдүүлэгч хариуцна" гэж заасан. Хариуцагч тал 2 төрийн байгууллага нийлж үнээ тогтоогоогүй тул төлбөр төлөхгүй байх боломжтой гэж маргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Хариуцагч тал тухайн үед төлбөрөө төлсөн гэж дурдсан. Маргаан үүссэний дараа буюу 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 830 гэх дүнгээр төлбөрөө төлөөгүй. Биднийг иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч тал тариф тогтоосон шийдвэртэй холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т үнийг хэтэрхий өндөр тогтоосон, үнэ тогтоосон талаар мэдэгдээгүй, биднээс тайлбар аваагүй гэж маргасан талаар дүгнэсэн. Тус шүүхийн шийдвэрээр манай байгууллагыг бусад байгууллагын оролцоогүйгээр холбогдох хууль, журамд заасны дагуу тариф тогтоох эрхтэй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагаас санал асуух шаардлагагүй гэх агуулга бүхий хүчин төгөлдөр шийдвэр гаргасан. Тариф өөрчлөгдсөн талаар мэдэгдэх шаардлагагүй байсан гэдгийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон буюу хариуцагч байгууллагын эрх ашиг хөндөөгүй гэж дүгнэсэн шийдвэрийг буруу тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. "*******" ХХК нь 197 удаа шинжилгээний дээж өгөх үедээ төлбөр төлөх үүрэгтэйгээ ухамсарлаж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний харилцааны талаар тайлбарласан. Биднийг мэдэгдээгүй гэж маргасан нь үндэслэлгүй. Төрийн байгууллагууд төлбөрийн нэхэмжлэхийг цахимаар үүсгэдэг. Үүний дагуу манай байгууллага 02 дугаар сард нэмэгдсэн үнийн дүнгээр нэхэмжлэх үүсгэж цахим хэлбэрээр илгээсэн. Тус нэхэмжлэхийг бид хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Цахимаар төлбөрийн нэхэмжлэх илгээсний дараа ч хариуцагч байгууллага шинжилгээний дээж илгээж байсан тул үнийг мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Гаалийн магадлан шинжилгээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх1-2, 169-171,82, 2хх211,3хх165-167/
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчаас албан бичгээр ирүүлсэн 197 дээжид шинжилгээ хийж гүйцэтгэсэн ажлын хөлс нэгж үнэ ******* төгрөг, нийт ******* төгрөгийн ******* төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл ******* төгрөгийг төлөөгүй... гэж,
хариуцагч татгалзлын үндэслэлээ ...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хийлгэсэн шинжилгээний үнийг нэгж үнэ *******төгрөгөөр тооцож, нийт ******* төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн, шинжилгээний үнэ нэмсэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаал нь Гаалийн ерөнхий газар болон Геологийн төв лабораторийн хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22/04 ******* дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан үеэс эхлэн мөрдөгдөх учраас нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргасан байна.
4. Хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
4.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор ******* болон Геологийн судалгааны төв ТӨҮГ-ыг нэгтгэн, нэхэмжлэгч ******* болгон өөрчлөн зохион байгуулжээ. /1хх7/
4.2. Гаалийн төв лабораториас *******-т 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд албан бичгээр ******* ХХК-ийн Зэсийн баяжмал-ын 197 дээжид шинжилгээ хийлгүүлэхээр хүргүүлсэн бөгөөд энэхүү дээж тус бүрд шинжилгээ хийсэн үйл баримт тогтоогдсон. /1хх174-249, 2хх1-147, 173-203/
4.3. *******-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай А/116 дугаар тушаалаар шинжилгээ хийх нэгж үнийг нэмэгдүүлэн шинэчлэн баталсан. /1хх 8-10/
4.4. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0464 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2023/0569 дугаар магадлалаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Геологийн судалгаа-шинжилгээний төв ААТҮГ-ын захиралд холбогдох тус газрын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /2хх 239-252, 168-171/
4.5. ******* ХХК нь 197 дээжид Гаалийн магадлан шинжилгээ хийлгүүлсэн төлбөрт ******* төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн. /1хх 94-95/
4.6. Нэхэмжлэгчийн хувьд ******* ХХК-ийн 197 дээжид шинжилгээ хийсэн төлбөрийн талаарх нэхэмжлэлийг сар бүрээр тооцон илгээж байсан болох нь хэрэгт авагдсан 2022/01, 2022/02, 2022/03, 2022/04 гэсэн дугаар бүхий Нэхэмжлэх гэсэн баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн, ******* ХХК-д илгээсэн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 277 то*******Төлбөр барагдуулах талаар, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 304 то*******Төлбөр барагдуулах асуудлаар уулзалт зохион байгуулах тухай 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 444 то*******Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр 2021 оны 12 дугаар сарын 14 дээжид шинжилгээ хийсэн төлбөрийн зөрүү дүн болон 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хийгдсэн шинжилгээний төлбөрийг төлөхийг шаардаж байсан нь тогтоогдож байна. /2хх 148-153/
4.7. Геологийн төв лаборатори болон Гаалийн ерөнхий газар-ын хооронд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр №ГТЛ/17-01 то*******Хамтран ажиллах гэрээ, мөн Геологийн төв лаборатори болон Гаалийн төв лаборатор-ийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр №22/04 ******* то*******Хамтран ажиллах гэрээ тус тус байгуулагдсан байна. /1хх128-137, 138-141/
5. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-ийн 197 дээжид гаалийн магадлан шинжилгээ хийсэн нь тогтоогдсон ба талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. Харин магадлан шинжилгээний төлбөрийг *******-ын /хуучин нэршил/ захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаал гарахаас өмнө мөрдөгдөж байсан үнэ болох *******төгрөгөөр төлж үүрэг дуусгавар болсон, тухайн А/116 дугаар тушаалаар шинэчилсэн үнэ болох ******* төгрөгийг уг тушаалын 4-д зааснаар 2022 оны гэрээнд тусгаагүй, 2022 оны гэрээ болох Геологийн төв лаборатори болон Гаалийн төв лаборатор-ийн хоорондох Хамтран ажиллах гэрээ нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан тул үнэ мөрдөгдөж эхлээгүй байх үеийн магадлан шинжилгээний хөлсийг нэхэмжлэх эрхгүй талаар маргажээ.
Хэрэгт авагдсан *******-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №А/166 то*******Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай тушаалын 4-д шинэчлэн батлагдсан экспертиз шинжилгээний үнийг харилцагч, үйлчлүүлэгчид шуурхай мэдээлж, 2022 оны гэрээнд тусгахыг Ерөнхий инженерт үүрэг болгосон боловч 3-д энэхүү тушаалаар батлагдсан экспертиз шинжилгээний үнийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг даалгасан байна.
5.1. Анхан шатны шүүх Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4 дэх хэсэгт магадлан шинжилгээг мэргэжлийн хувийн өмчийн болон төрийн бус байгууллага, эсхүл бие даасан шинжээчээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд магадлан шинжилгээний төлбөрийг мэдүүлэгч хариуцна гэж зааснаар шинжилгээний төлбөрийг *******/хуучин нэрээр/-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай А/116 дугаар тушаалын хавсралтад дурдсан хэмжээгээр тооцож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.
Хариуцагчаас №А/166 то*******тушаалд шинэчлэн батлагдсан экспертиз шинжилгээний үнийг харилцагч, үйлчлүүлэгчид шуурхай мэдээлэх талаар үүрэг болгосон бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн магадлан шинжилгээний нэмэгдсэн үнэ мөрдөгдсөн гэсэн агуулгаар давж заалдах гомдлоо тайлбарласан.
*******-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №А/166 то*******тушаалын 3-д экспертиз шинжилгээний үнийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг даалгасан, нэхэмжлэгч нь хариуцагчид шинжилгээ хийсэн үнийн нэхэмжлэхийг тухай бүрд нь нэмэгдсэн үнийн дүнгээр явуулж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон. /2хх 148-153/
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзал болон давж заалдах гомдлын үндэслэлдээ, *******-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай А/116 дугаар тушаалаар шинжилгээ хийх нэгж үнэ өөрчлөгдсөнийг мэдээгүй гэсэн боловч дээрх тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий цаг хугацаанд хамаарах шинжилгээ хийсэн тухай бүрдээ буюу магадлан шинжилгээний төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагчид илгээж байсан, төлбөрийн дүн бүхий албан бичгийг хүргүүлж байсан байх тул энэ агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
5.2. Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4 дэх хэсэгт шинжилгээний төлбөрийг мэдүүлэгч хариуцахаар заасан. Иймээс хариуцагчийн Хамтран ажиллах гэрээ нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан тул үнэ мөрдөгдөж эхлээгүй байх үеийн магадлан шинжилгээний хөлсийг нэхэмжлэх эрхгүй, үнэ нэмэгдсэн талаар мэдээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт талуудын маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг баримталсан байгааг хассан өөрчлөлтийг оруулах нь шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцнэ гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/11294 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт тус тус гэснийг Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4 дэх хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ХУЛАН