Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 0231

 

    Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сайхан сумын 2 дугаар баг, 15 дугаар байранд байрлах *******ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 13 дугаар байрны 40 тоотод оршин суух Халиугчин овогт Наранчулууны Энх-Амгалан /РД:ТГ-/,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 13 дугаар байрны 40 тоотод оршин суух Борлууд овогт Рагчаагийн Буджаргал /РД:ОО-/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11.230.013 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг  2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гоогормаа, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Рагчаа овогтой Буджаргал нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Хас банкны 34-р тооцооны төвөөс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 9.600.000 төгрөгний зээлийг жилийн 27 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалттай авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж явсан боловч 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 8.180.555 төгрөг, хүү 2.909.422 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140.036 төгрөг нийт 11.230.013 төгрөгний үлдэгдэлтэй байна. Зээл төлөх талаар удаа дараа ярьж, уулзаж мэдэгдэх болох шаардах хуудас өгч байсан боловч зээл төлөгдөхгүй 479 хоног хугацаа хэтрээд өнөөдрийн байдлаар МУУ зээлийн ангилалд шилжээд байна.Иймд нийт 11.230.013 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

    Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкны шүүхэд гаргасан иргэн *******, ******* нарт гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

    Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гоогормаа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч өөрөө манай банкнаас гаргасан нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлгөч *******д мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гоогормаагийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

    Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.230.013 төгрөг шаардсан байна.

 Уг 11.230.013 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, ******* нар нь хүлээн зөвшөөрч 11.230.013 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

    Нэхэмжлэгч *******ийн захирал Б.Мартад Хас банкны гүйцэтгэх захирал М.Болдоос Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж оролцох эрхийг олгосны дагуу *******ийг төлөөлөн  захирал Б.Марта шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь  хуульд нийцнэ.

                  Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.630 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 194.630 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Нэхэмжлэгч *******ийн шаардсан 11.230.013  /арван нэгэн сая, хоёр зуун гучин мянга, арван гурав / төгрөгийг  төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч *******, ******* нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 194.630 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжинд 194.630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

           3. Хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР