Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 138

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд,

 улсын яллагч Г.Цолмонгэрэл,                           

 шүүгдэгч Г.Ойгонбаяр, түүний өмгөөлөгч А.Отгонбаяр (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний 0958) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Харчууд овогт Ганзоригийн Ойгонбаярт холбогдох эрүүгийн 1931001750131 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчууд овогт Ганзоригийн Ойгонбаяр, Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологи-инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 3 дугаар баг, Бугант тосгоны Өлөнт гудамжны 41 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, РД:/МТ87080313/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Ойгонбаяр нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төвөөс 21км зайд байрлах “Агуйт” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ойгонбаяр мэдүүлэхдээ: “Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг бугант тосгоны “Агуйт” гэх газарт ашигт малтмал олборлохоор найзаасаа экскаваторыг нь аваад 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр очсон. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 14-нийг хүртэл ажилласан. ...Албан ёсны зөвшөөрөл авахад эхлээд техник эдийн засгийн үндэслэлээ батлуулна. Байгаль орчин, экологийн үнэлгээ гаргуулна. Тэгээд орон нутагтайгаа гурвалсан гэрээ хийнэ гэсэн олон төрлийн шаардлагууд бий. Хууль ёсны зөвшөөрөл аваагүй, буруу үйлдлээ ухаарч, гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй” гэсэн мэдүүлэг[1], (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

            Эрүүгийн дугаар 1931001750131 дугаар хэргээс:

            Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэпүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох (Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд)

2.Хохирогч Э.Одгаравын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Миний хувьд Г.Ойгонбаярыг танихгүй. Ямар нэгэн ах, дүү, төрөл садан, найз, нөхдийн холбоо хамаарал байхгүй. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Мэргэжпийн байгууллагын шинжээч хохирлыг тооцож гаргасан болохоор би тухайн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасны дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутай хүмүүсээр байгаль экологид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж зохих журмын дагуу арга хэмжээ тооцож шийдвэрлүүлэх саналтай байна. Хохирлоо бүрэн төлж байгаль экологид учруулсан хохирлоо барагдуулж, нөхөн сэргээлтээ хийсэн тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[2],

         3.Иргэний нэхэмжлэгч Ю.Отгонбатын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Г.Ойгонбаяр нь 2019 оны 04 дүгээр сарын сүүл хавиар байх манай хашаанаас миний эзэмшлийн Hyundai-2900LC маркийн экскаватор, ашигт малтмал угаах төхөөрөмж /гитаран буу/ зэргийг алтны уурхайд ашиглана, би өөрөө эхлээд засаад авна гэж хэлээд авч явсан. Тэгээд хэрэв засаад янзлаад алтны уурхайд ашиглах юм бол бид хоёр дараа нь хоорондоо түрээсээ тохирно гэж ярилцсан байсан. Тухайн Hyundai-2900LC маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж нь миний өөрийн эзэмшлийн эд хөрөнгө байгаа юм. Угаах төхөөрөмжийг бол би одоогоос 2 жилийн өмнө хаягдал төмрөөр хийсэн. Харин Hyundai-2900LC маркийн экскаваторыг одоогоос 2 жилийн өмнө би Улаанбаатар хотын хүн манай Бугантад алтны уурхай ажиллуулна гэж ирээд экскаватор нь мотор нь цохьсон байхад 7 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм. Ер нь жаахан тааруухан экскаватор байсан. Ойгонбаярт албан ёсоор түрээслээгүй “ямар ч байсан эхний ээлжинд засаад ажилд оруулаад ажиллуулаад үз, тэгээд гайгүй бол дараа нь түрээсээ тохирно” гэж ярилцсан байсан. Намайг анх авахад л огт бичиг баримтгүй, улсын дугааргүй байсан, одоо ч гэсэн тэр хэвээрээ байгаа юм. Ер нь намайг авснаас хойш бараг ажилд ороогүй, нэг удаа асаад эргээд л эвдэрсэн. Би Hyundai-2900LC маркийн экскаваторыг одоогийн зах зээлийн үнэлгээгээр 9 сая төгрөг, харин угаах төхөөрөмжөө 250.000 төгрөгөөр үнэлж байна. Миний хувьд гомдол санал байхгүй. Харин өөрийн эзэмшлийн Hyundai-2900LC маркийн экскаватор, алт угаах төхөөрөмжөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[3],

  4.Гэрч Б.Амарбаясгалангийн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Өнөөдрөөс 3-4 хоногийн өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай танил Ойгонбаяр нь “манай алтны уурхайд экскаватор барих уу?” гэхээр нь би зөвшөөрч 2019 оны 05 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Агуйт” гэх газарт очиж экскаваторын оператор хийхээр Отгонбат, Ойгонбаяр нарын хамт явцгаасан. Би уг уурхайд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 4 хоногийн хугацаанд Hyundai-2900LC маркийн экскаваторын оператораар ажиллаж байсан. Би энэ хугацаанд тухайн “Агуйт" гэх газарт уг экскаватораар Ойгонбаярын хэлсэн газарт хөрс хуулах ажлыг хийдэг байсан. Уг экскаваторыг надаас өөр Энхтөр өдрийн цагаар барьдаг байсан. Энхтөр нь гаргасан шороог угаах төхөөрөмжинд экскаватораар хийж угаадаг байсан. Миний хувьд ажиллах хугацаандаа хуучин ашигласан талбайгаас доошоо 1 блокийг Энхтөрийн хамтаар шинээр гаргаж хөрс хуулж ухсан. Тухайн ухсан блокийг би шалгалтын хүмүүст зааж өгч хэмжилт хийлгэсэн. Бидний ухсан газар яг ямар хэмжээтэй талаар бол сайн мэдэхгүй байна. Энхтөр бид хоёрын ухсан 1 блок газар бол дээд талаасаа урьд өмнө ашиглалт явуулсан талбай байсан харин доошлоод ирэхээрээ урьд өмнө ухаагүй эрүүл шимт хөрсөөрөө бага зэргийн газар байсан. Бид өөрсдийн ухсан газруудыг шалгалтын хүмүүст зааж өгч хэмжилт хийлгэсэн. Тухайн уурхайг бол Ойгонбаяр хариуцаж ажиллуулдаг байсан. Ойгонбаяр нь бид нарын хийх ажлыг зааж өгдөг байсан” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Б.Энхтөрийн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 05 дугаар сарын эхээр өдрөө яг сайн санахгүй байна, Ойгонбаярын алтны уурхайг туслах оператораар ажиллахаар очсон. Ойгонбаяр ах намайг нэг нутгийнх болохоор таньдаг юм. Тэгээд “туслах оператараар ажиллах уу” гэхээр нь би зөвшөөрч тэгээд л ажиллахаар болсон юм. Би уг уурхайд ажиллах хугацаандаа Hyundai-2900LC маркийн экскаваторын туслах оператораар ажиллаж байсан. Амарбаясгалантай хамтдаа ээлжээр ажиллаж, экскаватор эвдэрсэн үед нь хамжиж засч янзалдаг байсан. Уг экскаваторыг надаас өөр Амарбаясгалан барьдаг байсан. Би гаргасан шороог угаах төхөөрөмжинд экскаватораар хийж угаадаг байсан. Миний хувьд ажиллах хугацаандаа хуучин ашигласан талбайгаас доошоо 1 блокийг Амарбаясгалангийн хамтаар шинээр гаргаж хөрс хуулж ухсан. Тухайн ухсан блокийг би шалгалтын хүмүүст зааж өгч хэмжилт хийлгэсэн. Бидний ухсан газар яг ямар хэмжээтэй талаар бол сайн мэдэхгүй байна. Амарбаясгалан бид хоёрын ухсан 1 блок газар бол дээд талаасаа урьд өмнө ашиглалт явуулсан талбай байсан. Харин доошлоод ирэхээрээ урьд өмнө ухаагүй эрүүл шимт хөрсөөрөө бага зэргийн газар байсан. Бид өөрсдийн ухсан газруудыг шалгалтын хүмүүст зааж өгч хэмжилт хийлгэсэн. Тухайн уурхайг бол Ойгонбаяр хариуцаж ажиллуулдаг. Ойгонбаяр нь бид нарын хийх ажлыг зааж өгдөг байсан. Би Ойгонбаяр ахтай амаар харилцан ярилцаж л тохиролцсон. Тэрнээс цалин хөлсөө бол аваагүй байгаа. Цалингийн хувьд бол нэг өдрийн 50.000 төгрөгөөр тохиролцсон. Экскаватор нь ер нь бол газар шорооны ажил хийх, газар ухах, ачих, зэрэг ажил хийж гүйцэтгэдэг техник байгаа юм. Тухайн экскаваторыг Ойгонбаяр л авчирч ажиллуулсан яг хэний техник гэдгийг бол сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Ж.Баярсайханы 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байтал манай танил Ойгонбаяр гэдэг залуу намайг “машинаараа “Агуйт” гэдэг газар луу Монгол гэр хүргээд өгөөч” гэхээр нь би зөвшөөрч өөрийн эзэмшлийн 3ил-131 маркийн 27-79 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ойгонбаярын хашаанаас нь 1 ширхэг монгол гэр ачаад хүргэж өгөхөөр явсан. Тухайн үед бол би машиндаа ганцаараа явсан түрүүлээд гэрээ ачиж өгөөд Ойгонбаяр жижиг машинтай түрүүлээд явсан байсан. Тэгээд би тухайн “Агуйт” гэдэг газарт нь очоод ачиж явсан гэрээ буулгах гээд зогсож байтал шалгалтын хүмүүс араас ирсэн. Ойгонбаяр нь ямар зорилгоор тухайн газарт очсоныг бол мэдэхгүй байна. Намайг “гэр хүргээд өгөөч гэхээр” нь би хүргэж өгөх гээд ачаад очсон байсан. Ойгонбаяр бидний хувьд бол ямар нэгэн ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоо хамаарал байхгүй. Тухайн үед намайг машинаараа хүргээд өгөөч гэхээр нь ачиж очсон юм. Би гэрийг Бугант тосгоноос ачаад “Агуйт” гэх газарт хүргэж өгөөд бензинэээс гадна хөлсөнд 100.000 төгрөг авахаар тохирч явсан юм. Гэхдээ одоо тухайн хөлсөө бол авч чадаагүй л байгаа. Би яг хэзээ, ямар зорилгоор очсон талаар бол сайн мэдэхгүй байна. Би зүгээр хөлсөөр л хүргэж өгсөн. Намайг анх очиход бол техник хэрэгсэл харагдахгүй байсан. Сүүлд нь харахад нэг ширхэг экскаватор харагдаж байсан. Би өөрөө тийм техник хэрэгсэл сайн мэдэхгүй. Ойгонбаяр хариуцдаг юм шиг байна лээ. Ойгонбаяр намайг гуйж гэр хүргүүлсэн. Тэгээд би Ойгонбаярыг хариуцдаг юм байна гэж бодсон” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Ү.Жаргалсайханы 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Би Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байгаа. 1983 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Намайг багшаар ажиллаж байхад Ганзоригийн Ойгонбаяр гэдэг эрэгтэй хүүхэд миний удирдаж, дааж авсан ангид суралцаж байсан. Г.Ойгонбаяр нь 2003 онд 8 дугаар ангийг В үнэлгээтэй төгсөж байсан. Хичээл сурлагандаа сайн, сургуулиас зохиосон нийгмийн ажилд идэвхитэй хамрагдаж шагнал урамшуулал авдаг байсан, биеэ авч явах байдал сайн, ар гэрийн анхаарал халамж сайн, эцэг эхийн хараа хяналт сайн байсан. Муу зуршил байхгүй, архи тамхи хэрэглэдэггүй, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, хамт олондоо нэр хүндтэй, зан харилцааны хувьд хүнд тусархуу, сайн хүүхэд байсан” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч Х.Болдын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Би Бугант тосгоны Захирагчийн албанд “Хөдөлмөр халамж үйлчилгээний алба”-ны мэргэжилтнээр ажиллаж байгаа. Г.Ойгонбаярыг 8 дугаар ангиас буюу одоогоос 18 жилийн өмнөөс мэддэг болсон. Нэг ангид сурдаггүй байсан, манай дээд талын ангид сурдаг байсан. Гэр орноор нь орж гардаггүй, сургуулиа төгсөөд Болд Төмөр Ерөө Голын Баянголын уурхайд ажиллаж байсан. 10 жилдээ сурч байхдаа гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи тамхи хэрэглээд байдаггүй байсан. Оюутан болоод тамхи татдаг болсон байх. Гэр бүлтэй, эхнэр, 2 хүүхэдтэйгээ Сэлэнгэ аймгийн Сайхан суманд амьдарч байгаа” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч Б.Жавхлантөгсийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Манай найз Г.Ойгонбаяр нь хувь хүний хувьд ааш зан сайтай, хүнтэй эвсэг найрсаг, хүнд их тусархуу архи уугаад байдаггүй төлөв томоотой, амьдарлын төлөө явдаг. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[9],

10.Гэрч Г.Алтанцэцэгийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Миний хүү Г.Ойгонбаяр нь 1987 оны 08 дугаар сарын 03-нд Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд төрсөн. Төрсөн цагаас эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Бага насандаа Бугант тосгоны цэцэрлэгт хүмүүжиж байгаад Бугант тосгоны сургуульд орж 10 дугаар анги төгссөн. Сургууль төгсөөд Дархан-Уул аймгийн Техникийн Их Сургуулийн “Уул уурхай”-н ангид сурч төгссөн. 2009 онд хүнтэй гэр бүл болж, 2 хүүхэдтэй. Миний хүү дөлгөөхөн, хурц ааш араншин байхгүй, хүнтэй эвсэг найрсаг, архи уугаад байдаггүй төлөв томоотой, хүнд их тусархуу, амьдарлын төлөө явдаг” гэх мэдүүлэг[10],

11.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Болд-Эрдэний 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №18-05-038/21 тоот шинжээчийн дүгнэлт хэсэгт:

           Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн унэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул ургамлын аймагт учирсан хохирол нь 46800 х 5 = 234,000 төгрөг болно./ Хоёр зуун гучин дөрвөн мянган төгрөг/ Ойн сан хөмрөгт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцох боломжгүй байна. Ус ашигласан хэмжээ тодорхой бус учир усанд учирсан экологийн хохирлыг тооцох боломжгүй байна.

         Г.Ойгонбаярьн хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал (16275+ 1190268+234000) нийт 1,440,543 (Нэг сая дөрвөн зуун дөчин мянга таван зуун дөчин гурав) төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв.

         Г.Ойгонбаярын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологид 1440543 (Нэг сая дөрвөн зуун дөчин мянга таван зуун дөчин гурав) төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь цаашид байгаль экологийн тэнцэл алдагдах хэмжээнд ноцтойгоор нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт[11],

12. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн СЭА-82 дугаартай үнэлгээний дүгнэлтэд:

           Hyundai-2900LC маркийн шар өнгийн экскаваторын өнгө үзэмж, техникийн байдлаас хамаарч 2019 оны 07 дугаар сарын байдлаар 9,000,000 /есөн сая/-н төгрөг болохыг тодорхойлов.

Жич: Үзлэг хийхэд моторын нацос эвдэрсэн, гинж катги одон дугуй муудаж дуу орсон, гаднах өнгө үзэмж муудсан, явахын эрдүүктер эвдэрсэн нурууны цилендер муудсан байв” гэсэн дүгнэлт[12],

13. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ТҮХ/118-084 дугаартай үнэлгээний дүгнэлтэд:

Нэр төрөл

Хэмжих нэгж

Тоо

Нэгжийн үнэ төгрөгөөр

Нийт үнэ, төгрөгөөр

Тайлбар

1

Алт угаах төхөөрөмж 1 цагт 1 м/куб шороо угаах хүчин чадалтай

ш

1

250,000

250,000

Гар аргаар угсарсан хуучин

2

Нийт дүн

 

 

 

250,000

 

 хүснэгт[13] 

Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 6 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 250,000 /хоёр зуун тавин мянга/-н төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт[14] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

1.Шүүгдэгч Г.Ойгонбаярын гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Ойгонбаяр нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төвөөс 21км зайд байрлах “Агуйт” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Ойгонбаяр гэм буруутай болох нь:

-мөрдөн байцаалтад хохирогч Э.Одгаравын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Хуульд заасны дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутай хүмүүсээр байгаль экологид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж зохих журмын дагуу арга хэмжээ тооцож шийдвэрлүүлэх саналтай байна. Хохирлоо бүрэн төлж байгаль экологид учруулсан хохирлоо барагдуулж, нөхөн сэргээлтээ хйисэн тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[15],

         -мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ю.Отгонбатын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Г.Ойгонбаяр нь 2019 оны 04 дүгээр сарын сүүл хавиар байх манай хашаанаас миний эзэмшлийн Hyundai-2900LC маркийн экскаватор, ашигт малтмал угаах төхөөрөмж /гитаран буу/ зэргийг алтны уурхайд ашиглана, би өөрөө эхлээд засаад авна гэж хэлээд авч явсан. Тэгээд хэрэв засаад янзлаад алтны уурхайд ашиглах юм бол бид хоёр дараа нь хоорондоо түрээсээ тохирно гэж ярилцсан байсан. ....Би Hyundai-2900LC маркийн экскаваторыг одоогийн зах зээлийн үнэлгээгээр 9 сая төгрөг, харин угаах төхөөрөмжөө 250.000 төгрөгөөр үнэлж байна. Миний хувьд гомдол санал байхгүй. Харин өөрийн эзэмшлийн Hyundai-2900LC маркийн экскаватор, алт угаах төхөөрөмжөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[16],

  -мөрдөн байцаалтад гэрч Б.Амарбаясгалангийн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Өнөөдрөөс 3-4 хоногийн өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай танил Ойгонбаяр нь “манай алтны уурхайд экскаватор барих уу” гэхээр нь би зөвшөөрч 2019 оны 05 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Агуйт” гэх газарт очиж экскаваторын оператор хийхээр Отгонбат, Ойгонбаяр нарын хамт явцгаасан. Би уг уурхайд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 4 хоногийн хугацаанд Hyundai-2900LC маркийн экскаваторын оператораар ажиллаж байсан. Би энэ хугацаанд тухайн “Агуйт" гэх газарт уг экскаватораар Ойгонбаярын хэлсэн газарт хөрс хуулах ажлыг хийдэг байсан. Уг экскаваторыг надаас өөр Энхтөр өдрийн цагаар барьдаг байсан. Энхтөр нь гаргасан шороог угаах төхөөрөмжинд экскаватораар хийж угаадаг байсан. Миний хувьд ажиллах хугацаандаа хуучин ашигласан талбайгаас доошоо 1 блокийг Энхтөрийн хамтаар шинээр гаргаж хөрс хуулж ухсан. Тухайн ухсан блокийг би шалгалтын хүмүүст зааж өгч хэмжилт хийлгэсэн. Тухайн бидний ухсан газар яг ямар хэмжээтэй талаар бол сайн мэдэхгүй байна. Энхтөр бид хоёрын ухсан 1 блок газар бол дээд талаасаа урьд өмнө ашиглалт явуулсан талбай байсан харин доошлоод ирэхээрээ урьд өмнө ухаагүй эрүүл шимт хөрсөөрөө бага зэргийн газар байсан. Бид өөрсдийн ухсан газруудыг шалгалтын хүмүүст зааж өгч хэмжилт хийлгэсэн. Тухайн уурхайг бол Ойгонбаяр хариуцаж ажиллуулдаг байсан. Ойгонбаяр нь бид нарын хийх ажлыг зааж өгдөг байсан” гэх мэдүүлэг[17],

-мөрдөн байцаалтад гэрч Б.Энхтөрийн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Би уг уурхайд ажиллах хугацаандаа Hyundai-2900LC маркийн экскаваторын туслах оператораар ажиллаж байсан. Амарбаясгалантай хамтдаа ээлжээр ажиллаж, экскаватор эвдэрсэн үед нь хамжиж засч янзалдаг байсан. Уг экскаваторыг надаас өөр Амарбаясгалан барьдаг байсан. Би гаргасан шороог угаах төхөөрөмжинд экскаватораар хийж угаадаг байсан. Миний хувьд ажиллах хугацаандаа хуучин ашигласан талбайгаас доошоо 1 блокийг Амарбаясгалангийн хамтаар шинээр гаргаж хөрс хуулж ухсан. ...Амарбаясгалан бид хоёрын ухсан 1 блок газар бол дээд талаасаа урьд өмнө ашиглалт явуулсан талбай байсан. Харин доошлоод ирэхээрээ урьд өмнө ухаагүй эрүүл шимт хөрсөөрөө бага зэргийн газар байсан. Бид өөрсдийн ухсан газруудыг шалгалтын хүмүүст зааж өгч хэмжилт хийлгэсэн. Тухайн уурхайг бол Ойгонбаяр хариуцаж ажиллуулдаг. Ойгонбаяр нь бид нарын хийх ажлыг зааж өгдөг байсан. Би Ойгонбаяр ахтай амаар харилцан ярилцаж л тохиролцсон. Тэрнээс цалин хөлсөө бол аваагүй байгаа. Цалингийн хувьд бол нэг өдрийн 50.000 төгрөгөөр тохиролцсон. Экскаватор нь ер нь бол газар шорооны ажил хийх, газар ухах, ачих, зэрэг ажил хийж гүйцэтгэдэг техник байгаа юм. Тухайн экскаваторыг Ойгонбаяр л авчирч ажиллуулсан яг хэний техник гэдгийг бол сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[18],

-Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Болд-Эрдэний 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №18-05-038/21 тоот шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн унэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул ургамлын аймагт учирсан хохирол нь 46800 х 5 =234000 төгрөг болно.

         -Г.Ойгонбаярьн хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал (16275+1190268+234000) нийт 1,440,543 (нэг сая дөрвөн зуун дөчин мянга таван зуун дөчин гурав) төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв.

         -Г.Ойгонбаярын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологид 1,440,543 (нэг сая дөрвөн зуун дөчин мянга таван зуун дөчин гурав) төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь цаашид байгаль экологийн тэнцэл алдагдах хэмжээнд ноцтойгоор нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт[19],

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн СЭА-82 дугаартай үнэлгээний дүгнэлтээр: Hyundai-2900LC маркийн шар өнгийн экскаваторын өнгө үзэмж, техникийн байдлаас хамаарч 2019 оны 07 дугаар сарын байдлаар 9,000,000 /есөн сая/-н төгрөг болохыг тодорхойлов.

Жич: Үзлэг хийхэд моторын нацос эвдэрсэн, гинж катги одон дугуй муудаж дуу орсон, гаднах өнгө үзэмж муудсан, явахын эрдүүктер эвдэрсэн нурууны цилендер муудсан байв” гэсэн дүгнэлт[20],

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ТҮХ/118-084 дугаартай үнэлгээний дүгнэлтээр: “Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 6 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 250,000 /хоёр зуун тавин мянга/-н төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт[21], хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[22], шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 Шүүгдэгч Г.Ойгонбаярын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

2.Шүүгдэгч Г.Ойгонбаярт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Г.Ойгонбаярт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ойгонбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон прокуророос санал болгосон торгох ялын хэмжээ хүрээнд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Ойгонбаярт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч экскаватар, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Г.Ойгонбаярын гэмт үйлдэлдээ ашигласан 9,000,000 төгрөгийн үнэ бүхий HYUNDAI-Robex 2900 LC-3 маркийн экскаватор, 250,000 төгрөгийн үнэ бүхий марк тодорхойгүй алт угаах төхөөрөмж /усан буу/ зэргийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Ю.Отгонбатад олгон, түүний үнэ 9.250.000 төгрөгийг шүүгдэгч Г.Ойгонбаяраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Түүнчлэн дээрх техник хэрэгсэл нь шүүгдэгч Г.Ойгонбаярын өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул дээрх хуулийн зүйл заалтад заасны дагуу түүний үнэлгээг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав. 

3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Г.Ойгонбаярын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 1,440,543 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов.

Энэ хэргийн улмаас байгаль экологид 1,440,543 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Г.Ойгонбаяр төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 19-20  дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 25-26  дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 33  дугаар хуудас

[8]Хавтаст хэргийн 34-35  дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 36  дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 37  дугаар хуудас

 

[11] Хавтаст хэргийн 42-46  дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 52  дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 53  дугаар хуудас хүснэгт 1

[14] Хавтаст хэргийн 53  дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас

[18] Хавтаст хэргийн 19-20  дугаар хууда

[19] Хавтаст хэргийн 42-46 дугаар хуудас

[20] Хавтаст хэргийн 52  дугаар хуудас

[21] Хавтаст хэргийн 53  дугаар хуудас

[22] Хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Шүүгдэгч Харчууд овогт Ганзоригийн Ойгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Харчууд овогт Ганзоригийн Ойгонбаярыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Ойгонбаярт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 10 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Ойгонбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.

            5. Ялтан Г.Ойгонбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар  энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн Huyndai Robex 2900 LC-3 маркийн шар өнгийн экскаватор 1 ширхэг, марк тодорхойгүй алт угаах төхөөрөмж /усан буу/ 1 ширхэг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Бугант тосгон, Өлөнтийн 40 тоотод оршин суух Харцага овогт Юрахүүгийн Отгонбатад /МТ87040314/ олгож, ялтан Г.Ойгонбаяраас 9,250,000 /есөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

7. Ялтан Г.Ойгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.     

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ                                           Ц.АМАРГЭРЭЛ