Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 707

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 16 өдөр        Дугаар 181/ШШ2016/00707            Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Зуун айл гудамж, 41а-17 тоотод оршин суух, Отгонтэнгэр овогт Чимидсамбуугийн Нарангэрэл/РД: ХЖ87080500/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Туулийн 6а-12 тоотод оршин суух, Харахас овогт Оролхааны Ержурек/РД: ПЭ87121010/-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Нарангэрэл, хариуцагч О.Ержүрек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Нарангэрэл миний бие 2006 онд О.Ержүректэй Турк улсад оюутан байхдаа танилцан үерхэж эхэлсэн ба 2010 оноос нэг гэрт орж хамтдаа амьдрах болсон. 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бидний охин Е.Амина төрсөн.

Бид гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан хэдий ч охин маань эцгээрээ овоглодог. Намайг жирэмсэн болсон хугацаанаас эхлэн нөхөр маань анхаарал халамжгүй болж гадуур гарах нь маш их болон өөр хүнтэй уулзаж эхэлсэн ба охиноо төрүүлсэн өдөр ч хамт байгаагүй ба надаас далдуур уулзаж явалддаг байсан хүүхэнтэйгээ хамт байсан.

Энэ мэт хууран мэхэлсэн явалдсан олон удаагийн асуудлаас болоод би болоод миний охин бие сэтгэлийн ихээхэн хохирол амссан тул 2015 оны 07 сараас эхлэн тус тусдаа амьдрах болсон. Тэр цагаас хойш охин маань миний асрамжинд амьдарч байгаа ба энэ хугацаанд аавыг нь охинтойгоо яриад өгөөч гэж олон удаа гуйсан боловч охинтойгоо ярьдаггүй байсан. Охиндоо хайр халамжгүй хувцас болон тоглоомын төрлийн ямарваа нэгэн зүйл авч өгч байгаагүй болно.

Одоо бид тус тусын амьдралаар амьдарч байгаа ба цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул О.Ержүрекээс охин Аминад тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч О.Ержурек шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие О.Ержүрек нь өөрийн төрсөн охин Аминагийн ээжийн гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.  

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Нарангэрэл нь хариуцагч О.Ержурект холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар .... хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл .... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж .... гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Ч.Нарангэрэл, хариуцагч О.Ержурек нар 2010 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр охин Харахас овогт Ержурекийн Амина төрсөн болох нь зохигчдын тайлбар, охин Е.Аминагийн төрсний гэрчилгээний хуулбар болон өрхийн эмчийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Ч.Нарангэрэл нь хариуцагч О.Ержурекээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч О.Ержурек хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад заасныг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Харахас овогт Ержурекийн Аминаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Ержурекээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан эх Ч.Нарангэрэлд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ч.Нарангэрэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Ержурекээс 31247 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

 

4. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ