Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2026/00572

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10606 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

 

******* төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******тай 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ******* улсын дугаартай автомашиныг урьдчилгаа ******* төгрөгийг *******ын эхнэр болох *******ын *******тоот дансанд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ******* төгрөг, *******ын *******тоот дансанд ******* төгрөгийг шилжүүлж, автомашиныг түрээсийн шугамаар худалдан авах тохиролцоо хийсэн боловч том тэрэгний эвдрэл гэмтэл их байсны улмаас *******д автомашиныг буцаан бүрэн бүтэн хүлээлгэн өгч, урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар тохиролцсон. Иймд *******, ******* нараас ******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний танил болох******* нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр таны автомашин надад таалагдаад байна, машинаа зараач, би 1******* төгрөгөөр худалдаж аваад танд урьдчилгаанд нь ******* төгрөг шилжүүлье, бусад төлбөрийг хуваагаад жилийн хугацаанд төлж барагдуулъя гэсний дагуу ******* том ачааны машиныг 1******* төгрөгөөр зээлээр худалдахаар тохирсон. Гэтэл 2024 оны 06 дугаар сард машиныг буцаан авчирч өгөөд зөөх ажил муудлаа, тийм учир би мөнгөө төлж дийлэхгүй учир буцаалаа гэсэн. Миний автомашиныг бүтэн жил ашиглаад, элэгдэл хорогдол гаргаж, /тухайлбал дугуй элэгдсэн, механик эвдрэл, явах эд ангиуд бүгд эвдэрсэн байсан/ авсан атлаа одоо миний автомашиныг ганц ч ашиглаагүй юм шиг ******* төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ том тэрэгний эвдрэл гэмтэл их байсны улмаас автомашиныг буцаан өгсөн мэтээр тайлбар гаргасан нь бодит байдал нийцээгүй байна. Анх*******д хүлээлгэж өгөхөд автомашины шаардлагатай бүх үйлчилгээ хийсэн, мөн 22 ширхэг 90 хувьтай шинэ дугуйн хамт хүлээлгэж өгсөн бөгөөд******* нь өөрөө шалгаж үзээд хүлээж авсан. Тухайн үед автомашины үнэ 1******* төгрөгийн ханштай байсан, мөн ачаа зөөх ажил ч их байсан. Хэрэв би өөрөө автомашинаа ашиглаж ажил хийсэн бол 120-130 сая төгрөгийн ашиг орлого олох боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. ******* нь надтай хамт амьдарч байх хугацаандаа өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай ачааны шаланзыг 1******* төгрөгөөр худалдаж урьдчилгаа төлбөрт ******* төгрөг авахаар тохиролцсон тухайгаа ярьж байсан. Ингээд ******* нь урьдчилгаа төлбөрийн ******* төгрөгийг миний Хаан банкны дансаар дамжуулж авсан боловч миний хувьд нэхэмжлэгч******* гэх хүнтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, машин худалдахаар үүрэг хүлээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******ас ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөг, хариуцагч *******д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 179,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч******* нь хариуцагч *******ын Хаан банкны данс руу ******* төгрөг шилжүүлсэн, хариуцагч хүлээн авсан. Мөн маргаан бүхий тээврийн хэрэгслээ буцаан хүлээн авсан болон талууд гэрээнээс татгалзсан талаар хэн аль нь маргаагүй. Хариуцагч өөрийн татгалзлаа Хаан банкны дансаар нотолсон гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримт болох Хаан банкны дансны хуулга нь гэрээнээс татгалзсан ******* төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд ..******* нь *******тай автомашины худалдах, худалдан авах харилцаанаас гадна өөр эрх зүйн харилцаа үүссэн байгаа юу... гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад ...Манай нөхрийг цалинжуулж ажиллуулдаг байсан. Цалин нь *******ын данс руу ороод ******* 50 хувийг нь, манай нөхөрт ажпын хөлс 50 хувийг өгдөг байсан... гэх хариултыг нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөс өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан *******ын дансны хуулгаар давхар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан *******ын Хаан банкны *******дугаарын данснаас*******ын Хаан банкны *******тоот данс руу 2023.08.12-ны өдөр zarlaga гэх утгатай ******* төгрөгийг, 2023.09.08-ны өдөр *******гэх утгатай ******* төгрөгийг, 2023.10.10-ны өдөр *******гэх утгатай ******* төгрөгийг, 2023.11.04-ний өдөр **************гэх утгатай ******* төгрөгийг, 2023.11.11-ний өдөр *******гэх утгатай ******* төгрөгийг, 2023.11.12-ны өдөр benzin гэх утгатай ******* төгрөгийг, 2024.01.06-ны өдөр *******гэх утгатай 4,000,000 төгрөгийг, 2024.02.08-ны өдөр *******-с гэх утгатай 700,000 төгрөгийг, 2024.03.06-ны өдөр *******гэх утгатай ******* төгрөгийг, 2024.03.06-ны өдөр *******гэх утгатай 500,000 төгрөгийг, 2024.04.09-ний өдөр tsalin *******гэх утгатай 2,******* төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

Ингэхдээ *******ХХК-иас *******ын Хаан банкны *******дугаарын данс руу 2024.01.06-ны өдөр **************тээврийн тооцоо гэх утгатай ******* төгрөгийг, 2024.03.06-ны өдөр **************тээврийн тооцоо утгатай ******* төгрөгийг, 2024.04.09-ний өдөр **************тээврийн тооцоо гэх утгатай ******* төгрөгийг тус тус шилжүүлсэн нь *******,******* нарын хооронд машин худалдах, худалдан авах гэрээнээс өөр эрх зүйн харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн бусад гүйлгээ болох dugui, benzin, surnee, зарлага гэх утга бүхий шилжүүлэг нь мөн адил энэ агуулгад хамаарахгүй юм. Анхан шатны шүүх *******ас******* руу шилжүүлсэн гүйлгээ бүрийг машины урьдчилгаа мөнгөн дүнг буцаан олгосон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй ба шүүх хуралдааны явцад талуудын хооронд хавтаст хэрэгт авагдсан гэрээнээс гадна өөр харилцаа үүссэн талаар дүгнэлт өгөөгүй байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж буюу ...******* төгрөгийг хэрэгсэхгүй болгож... гэснийг хүчингүй болгож хариуцагч нараас гаргуулж өгөхөөр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдол үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага бол гэрээнээс татгалзсантай холбоотой ******* төгрөгийг шаардаад байгаа. Анх гэрээг байгуулахдаа ******* төгрөг өгөөд үлдэгдлийг нь нүүрсний тээвэрлэлтийн ирээсний мөнгөнөөс тооцож өгье гэсэн. Өөрөөр хэлбэл, *******д орж байгаа ирээсний мөнгөнөөс нэхэмжлэгчийн өр төлбөр барагдаад явахаас биш, өөрөө автомашинаа худалдчихаад ажил олгогчийн үүрэг гүйцэтгээгүй, цалин хөлс олох боломжгүй, худалдсан төлбөрөө авах ёстой. Гэтэл энэ төлбөрөөс огт мөнгө төлөөгүй, ******* төгрөгийг хэлж аваад, дараа нь автомашиныг нь буцаагаад өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ-ээс өөр харилцаа үүссэн зүйл байхгүй. Зөвхөн дансны хуулгыг үндэслээд, цалин хөлсний 50 хувийг авахаар тохирсон гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Хэрвээ тохиролцсон бол баримтаар нотлох ёстой, иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ автомашин худалдан авахаар урьдчилгаа төлбөрт ******* төгрөгийг шилжүүлсэн. Автомашиныг нь буцаан өгсөн тул шилжүүлсэн мөнгөө буцаан авна гэж,

хариуцагч ******* нь ...автомашиныг буцаан авсан талаар маргахгүй, автомашиныг бүтэн жил ашиглаж элэгдэл хорогдол гаргасан, мөн автомашины урьдчилгаа төлбөрийн ******* төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлчихсөн гэж, хариуцагч ******* нь ...автомашины урьдчилгаа төлбөрийн ******* төгрөгийг миний Хаан банкны дансаар дамжуулж авсан боловч миний хувьд нэхэмжлэгч******* гэх хүнтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй гэж тус тус тайлбарлан маргасан байна.

 

4. Анхан шатны шүүх, хариуцагч ******* нь ******* улсын дугаартай, *******/ маркийн автомашиныг нэхэмжлэгч*******д худалдах, нэхэмжлэгч нь уг автомашиныг хүлээн авч, урьдчилгаа төлбөрт ******* төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрийг зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулга болон талуудын тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

 

5. Зохигчид худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох автомашиныг нэхэмжлэгч нь хариуцагчид буцаан өгсөн үйл баримтын талаар маргаагүй. Харин хариуцагч ******* нь гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн ******* төгрөгөөс ******* төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн эсэх маргааны зүйл болжээ.

 

5.1. Талуудын тайлбараар 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг нэхэмжлэгч*******ын эзэмшилд шилжүүлсэн, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сард гэрээнээс татгалзаж худалдагч тал болох *******д ******* улсын дугаартай автомашиныг буцаан өгсөн талаар маргаагүй тул шүүх талуудын маргаагүй үйл баримтад дүгнэлт хийхгүй.

Гэрээнээс татгалзсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

 

5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн ******* төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй буюу хариуцагч ******* нь уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь зөв боловч уг үүрэгтэй холбоотойгоор холбогдох нотлох баримтыг буруу үнэлсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

5.3. Хэрэгт авагдсан хариуцагч *******ын Хаан банкны *******тоот данснаас нэхэмжлэгч*******ын Хаан банкны *******тоот данс руу 2023.08.12-ны өдөр zarlaga гэх утгатай ******* төгрөгийг, 2023.09.08-ны өдөр *******гэх утгатай ******* төгрөгийг, 2023.10.10-ны өдөр *******гэх утгатай ******* төгрөгийг, 2023.11.04-ний өдөр **************гэх утгатай ******* төгрөгийг, 2023.11.11-ний өдөр *******гэх утгатай ******* төгрөгийг, 2023.11.12-ны өдөр benzin гэх утгатай ******* төгрөгийг, 2024.01.06-ны өдөр *******гэх утгатай 4,000,000 төгрөгийг, 2024.02.08-ны өдөр *******-с гэх утгатай 700,000 төгрөгийг, 2024.03.06-ны өдөр *******гэх утгатай ******* төгрөгийг, 2024.03.06-ны өдөр *******гэх утгатай 500,000 төгрөгийг, 2024.04.09-ний өдөр tsalin *******гэх утгатай 2,******* төгрөг, нийт ******* төгрөгийг шилжүүлсэн байна. /хх104-113/

Анхан шатны шүүх дээрх төлбөрийн гүйлгээ бүрийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон нь үндэслэлгүй болжээ.

Учир нь нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сард автомашиныг хариуцагчид буцааж өгсөн, уг үйл баримтыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй тул гэрээнээс татгалзсан хугацааг гэрээний зүйл болох автомашиныг буцаан өгснөөр тооцно. Гэтэл тухайн хугацаанаас өмнө шилжүүлсэн мөнгөн гүйлгээний баримтуудыг худалдах, худалдан авах гэрээний хүрээнд буцаан өгөх ёстой үнийн дүнгээс хасаж тооцсон нь үндэслэлгүй. Мөн хэрэгт авагдсан дансны гүйлгээний баримтуудад гүйлгээний утга нь бензин, дугуй, цалин гэсэн нь автомашины үнийг буцаан төлж байсан гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ас ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

5.4. Хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10606 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ас ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгож, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 гэснийг 56.1 гэж, ...хариуцагч *******ас 179,590 төгрөгийг гаругуулан гэснийг ...хариуцагч *******ас 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргалаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

Д.ХУЛАН