| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/00906/И |
| Дугаар | 708 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 708
2016 оны 09 сарын 16 өдөр Дугаар 181/ШШ2016/00708 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Их дарь эхийн 3-42 тоотод оршин суух, Боржигон овогт Хооногийн Чалхаажав /РД: ЦД59091566/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Гүнжийн 19 тоотод оршин суух, Сайжруулах овогт Бүүвэйгийн Цэрэнлхам /РД: ХЛ701207028/-д холбогдох
300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Цэрэнлхам нь 2015 оны 05 дугаар сард малын тэжээл авчихаад 2015 оны 08 дугаар сард ээжийн тэтгэвэрийг аваад өгье гэж хэлээд 500 000 төгрөг авсан.
2015 оны 09 дүгээр сард 200 000 төгрөг өгөхдөө 300 000 төгрөгийг 11 сард яг өгнө гээд одоо болтол өгөхгүй байсаар өдийг хүрлээ.
Иймд хариуцагчаас үлдэх 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Цэрэнлхам нь Х.Чалхаажавын нэхэмжилсэн 300 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Чалхаажав нь хариуцагч Б.Цэрэнлхамд холбогдуулан 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Чалхаажав нь Б.Цэрэнлхамаас 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Б.Цэрэнлхам нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Чалхаажав нь харуицагч Б.Цэрэнлхамаас 300 000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Б.Цэрэнлхам нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийн тал хувь болох 4825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн орон нутгийн төсвийн 2611192214 тоот данснаас 4825 төгрөгийг, хариуцагч Б.Цэрэнлхамаас 4825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Чалхаажавт олгосугай.
3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй дурьдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ