Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 730

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 20 өдөр         Дугаар 181/ШШ2016/00730           Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

              

Сүхбаатар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, Ард-Аюушийн 44-149 тоотод оршин суух Яринпилын Лхагвацэрэн /РД: ЧИ48112614/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 3-16-98А тоотод оршин суух, Доржсүрэнгийн Энх-Амгалан /РД: УС73020315/-д холбогдох

 

5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

     Нэхэмжлэгч Я.Лхагвацэрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Энх-Амгалан 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Барилгын тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” хэмээн эхлээд 2 000 000 төгрөг авсан. Уг мөнгийг авсныхаа дараа 7 хоноод “2 000 000 төгрөг арай багадаад байна” гэж хэлээд 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэмж 3 000 000 төгрөг авсан.

Тусгай зөвшөөрлийг 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргаж өгөхөөр амалсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгсөнгүй.

Иймд Д.Энх-Амгалангаас 5 000 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.Энх-Амгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Энх-Амгалан миний бие Я.Лхагвацэрэнгийн нэхэмжилсэн 5 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХнь:

 

Нэхэмжлэгч Я.Лхагвацэрэн нь  хариуцагч Д.Энх-Амгаланд холбогдуулан гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Энх-Амгалан нь нэхэмжлэлийн шаардлага болох 5 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч   Я.Лхагвацэрэнгийн Д.Энх-Амгалангаас гэрээний   үүрэгт  5 000 000 /таван сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Д.Энх-Амгалан нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95000 төгрөгийн тал хувь болох 47500 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 2611192214 данснаас, хариуцагч Д.Энх-Амгалангаас 47500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Я.Лхагвацэрэнд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ