| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0796/Э |
| Дугаар | 796 |
| Огноо | 2019-10-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 796
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Д.Р, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цорго овогт Дагиймаагийн Д.Рид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911016350978 тоот хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Вертек Майнинг” ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 228 тоотод оршин суух, урьд:
Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил, 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгүүлсэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, ялыг биелүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цорго овогт Дагиймаагийн Д.Р /РД- УХ92080119/,
Холбогдсон хэргийн талаар: Д.Р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Р нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн үүрийн 06 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайлаастын” 20-665 тоотод оршин суух Г.Мөнхболдын гэрээс хохирогч Ц.Эрдэнэчимэгийн “Эл жи-5” загварын гар утас, хохирогч Г.Содбаярын “Айфоне 6” загварын гар утас, хохирогч М.Дуламрагчаагийн “Самсунг жи-7” загварын гар утас, насанд хүрээгүй хохирогч М.Мөнхчимэгийн “Айфоне 5-эс” загварын гар утас, мөн хашаанд байсан 24-36 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Ц.Эрдэнэчимэгийн монетон гинж, кулон зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад нийт 995.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Д.Рийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2019 оны 6 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө би хамаатны бэр эгч Эрдэнэчимэг, танил хүмүүстэй хамт караоке бааранд орсон. Тэгээд 05 цагийн орчим амьдарч байсан хамаатны ах Г.Мөнхболдын гэрлүү очсон. Би гэрт нь унтах гэж байснаа болиод гарч явсан. Тэдний гэрээс гарахдаа бэр эгч Эрдэнэчимэгийн Эл жи загварын гар утсыг багажны зүүн талаас, түүний охин Дуламрагчаагийн Самсунг эс-7 загварын гар утсыг орны дэрний дэргэдээс, түүний нөхөр Содбаярын Айфоне 6 загварын гар утсыг орон дээрээс авсан. Үүний дараа хашааны гадаа байсан Г.Мөнхболдын Тоёота пассо загварын автомашины урд хайрцагнаас гал авах гэтэл цаасанд ороосон монетон гинж, кулон аваад явсан. Монетан гинж, кулон хоёрыг 25 дугаар эмийн сангийн ойролцоо байх Үлэмж юм уу Эрдэнэс ломбарданд өөрийн бичиг баримтаар 65.000 төгрөгний барьцаанд тавьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 64-65х/,
хохирогч Ц.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн орой би хамаатны дүү нартайгаа караоке орсон юм. Харин би шөнийн 04-05 цагийн үед гэртээ харьж амарсан. Тэр үед манай гэрт байсан. Манай нөхрийн эгчийн хүүхэд болох Д.Р хэсэг хугацаанд амьдарч байсан. Тухайн цаг хугацаанд уг залуу караокед бид хэдтэй хамт дуулж байгаад тэндээ үлдсэн юм. Харин хэсэг хугацааны дараа миний хойноос манай гэрт орж ирсэн. Би унтаж байгаад өглөө 09 цагийн орчимд сэрээд харахад манай гэрт Д.Р гэх залуу байхгүй, гэрээс гараад явчихсан, манай гэрт байсан Эл жи загварын жи 5 гар утас, миний охин Мөнхчимэг 10 настай эмэгтэйн айфоне 5 эс маркийн гар утас, манай гэрт ирж хоносон хүргэн Содбаярын айфоне 6 загварын гар утас, түүний эхнэр Дуламрагчаагийн Самсунг эс 7 загварын гар утас зэрэг эд зүйл алга болсон байсан. Мөн хашааны гадна байсан 24-36 УНЭ улсын дугаартай Тоёота пассо загварын автомашин дотор байсан миний монетон гинж, кулон зэрэг эд зүйлсийг хулгайлж аваад явсан байсан. Бид нар өглөө босоод дүү Д.Р 88849409 дугаарын утас руу залгасан боловч, утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд сандарч цагдаагийн байгууллагад энэ талаар дуудлага өгсөн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,
хохирогч Г.Содбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн эхнэр Дуламрагчаа болон хүүхдүүдийн хамтаар Хайлаастад байх хадмынхаа гэрт очиж хоносон юм. Харин 2019 оны 6 дугаар сарын 02-ны өглөө сэрэхэд манай хадмын гэрээс миний айфоне 6 загварын гар утас, манай эхнэр Дуламрагчаагийн самсунг жи 7 загварын гар утас, хадам ээж Эрдэнэчимэгийн Эл жи 5 гар утас, хадам дүү Мөнхчимэгийн айфоне 5 эс маркийн гар утас, мөн хадам аавын машинд байсан хадам ээжийн монетон гинж, кулон зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Тэгээд манай хадмууд, гэрт амьдарч байсан хамаатны Д.Р гэх залууг аваад явчихлаа гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,
хохирогч М.Дуламрагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн нөхөр Г.Содбаяр болон хүүхдүүдийн хамтаар Хайлаастад байх аавын гэрт очиж хоносон юм. Харин 2019 оны 6 дугаар сарын 2-ны өглөө сэрэхэд өөрийнхөө утсыг хайсан байхгүй байсан. Ээж Эрдэнэчимэг, нөхөр Содбаяр, дүү Мөнхчимэг нар утсаа хайсан боловч олдоогүй. Харин манай аавын гэрт амьдарч байсан Д.Р гэх залуу үүрээр 04-05 цагийг орчимд манай аавын гэрт гаднаас орж ирсэн. Тэгээд унтах гэж байснаа зүрх өвдөөд байна гэж хэлээд эм хайгаад гэрт яваад байсан. Би хүүхдээ хөхүүлж байсан юм. Харин Д.Р гэрт сууж байснаа бөөлжлөө гэж хэлээд гэрээс гараад хэсэг хугацааны дараа орж ирсэн, би хүүхдээ хөхүүлж байгаад унтаад өгсөн байсан. Өглөө босоход манай гэр бүлийнхий 4 ширхэг гар утас, аавын машинд байсан ээжийн монетон гинж, кулон зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Уг эд зүйлийг Д.Р гэх залуу хулгайлж авсан гэж цагдаад дуудлага өгсөн юм. Учир нь манай аавын гэрт байсан хувцас, гутал, цүнхтэй эд зүйлээ хамт аваад явсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,
насанд хүрээгүй хохирогч М.Мөнхчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 6 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө би гэртээ унтаад өглөө сэрээд ирэхэд манай гэрээс Айфоне 5 эс маркийн гар утас алга болсон байсан. Д.Р гэж манай гэрт амьдарч байсан ахыг хулгайлж авсныг сүүлд мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/,
Хэргийн газар үзлэг хиисэн тэмдэглэл оолон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12х/, Дамно ХХК-ны 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЧД-2-19-352 дугаартай "...Лжи-5 маркийн утас 144.000 төгрөг, Айфоне-5S маркийн гар утас 142.000 төгрөг, Айфоне 6 маркийн гар утас 244.000 төгрөг, Самсунг Жи-7 маркийн гар утас 293.960 төгрөг, монетан кулон 172.000 төгрөг..." гэх үнэлгээний тайлан /хх-ийн 46-47х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Рийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 995.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй шүүх дүгнэв.
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нартай холбогдож хохиролын талаар тодруулахад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд мөн хохирол төлсөнтэй холбоотой хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Рийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Рид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй, урьд 2 удаа ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цорго овогт Дагиймаагийн Д.Рийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Рид нийт 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Д.Рийн цагдан хоригдсон нийт 38 /гучин найм/ хоногийн нэг хоногийг найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцон, нийт 304 /гурван зуун дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд шүүхээс оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, түүний нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 414 /дөрвөн зуун арван дөрөв/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан Д.Рид шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Д.Рид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Рид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ