Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 732

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 20 өдөр         Дугаар 181/ШШ2016/00732           Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

              

Сүхбаатар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 11-12 дунд Арк кочид буудал, Намсан-1,2 ресторанд байрлах “ОХЬРИО” ХХК /РД: 5004772/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Бага Тойруу-31-д байрлах “Бэнкью Тех” ХХК /РД: 2882035/-д холбогдох

 

4 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

       Нэхэмжлэгч “ОХЬРИО” ХХК, түүний эхр бүхий төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бэнкью Тех” ХХК-тай байгуулсан Бараа, ажил үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 4 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Бэнкью Тех” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч “Бэнкью Тех” ХХК нь нэхэмжлэгч “ОХЬРИО” ХХК-ийн нэхэмжилсэн 4 800 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХнь:

 

Нэхэмжлэгч “ОХЬРИО” ХХК нь  хариуцагч “Бэнкью Тех” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 4 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Бэнкью Тех” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 800 000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч   “ОХЬРИО” ХХК-ийн “Бэнкью Тех” ХХК-аас гэрээний   үүрэгт  4 800 000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч “Бэнкью Тех” ХХК нь бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн    74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91750 төгрөгийн тал хувь болох 45875 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 2611192214 тоот данснаас, хариуцагч “Бэнкью Тех” ХХК-аас 45875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ОХЬРИО” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ