Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 149

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

 улсын яллагч А.Энхтуяа,

 шүүгдэгч Н.Батсүрэн, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0771/,

 шүүгдэгч Д.Уламбаяр, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг / шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0771/,

шүүгдэгч М.Болдбаяр, түүний өмгөөлөгч Р.Баярхүү / шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2916/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Батсүрэн, Д.Уламбаяр, М.Болдбаяр нарт холбогдох эрүүгийн 1931001310124 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Боржигон овогт Нямдорж овогтой Батсүрэн, Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хүдэр нумт” ХХК-нд тендерийн жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Баянцагаан 2 дугаар багийн Булагтай 8 дугаар гудамжны 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй РД:/МП80030473,/

Боржигон овогт Мөнхжаргал овогтой Болдбаяр, Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг, Орхонтуул суманд төрсөн, 36 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Баянцагаан 2 дугаар багийн Булагтай 13-7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, РД:/МК84060119/,

Гөрөөчин овогт Дашдорж овогтой Уламбаяр, Монгол улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 36 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Тарвагатай 1 дүгээр баг, Найрамдал 3-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, РД:/МП84021573/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.Батсүрэн, М.Болдбаяр, Д.Уламбаяр нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн нутаг “Тарвагатай” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 8,7 метр куб “Нарс” модыг бэлтгэж, тээвэрлэн байгаль экологид нийт 5.652.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Батсүрэн, М.Болдбаяр, Д.Уламбаяр нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн нутаг “Тарвагатай” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 8,7 метр куб “Нарс” модыг бэлтгэж, тээвэрлэн байгаль экологид нийт 5,652,000 /таван сая зургаан зуун тавин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Батсүрэн, М.Болдбаяр, Д.Уламбаяр нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Н.Батсүрэн, М.Болдбаяр, Д.Уламбаяр нар бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн нутаг “Тарвагатай” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай, 17 ширхэг нойтон “Нарс” мод бэлтгэж тээвэрлэсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл[2],

-хохирогч Ч.Оюунсүрэнгийн “...Ойн санд учирсан хохирол нь хуулийн дагуу тогтоогдвол гарсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[3],

-иргэний нэхэмжлэгч Т.Буяндэлгэрийн “...84-47 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Тэгэхдээ манай хамаатны залуу М.Болдбаяр тухайн тээврийн хэрэгслийг одоогоос 2 жилийн өмнө худалдаж авна гэж аваад унаж хэрэглэж байсан боловч одоогийн байдлаар худалдаж авсан мөнгөө барагдуулаагүй байгаа учраас одоог хүртэл миний нэр дээр байгаа. М.Болдбаяр надад ямар ч мөнгө өгөөгүй учраас би одоо өөрийн тээврийн хэрэгслээ буцааж авмаар байна” гэх мэдүүлэг[4],

-гэрч А.Цэрэнчимэдийн “...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр байх сар өдрийг нь санахгүй байна. Ямартай ч хууль бусаар мод бэлтгэж байгаад цагдаа нарт баригдсан гэж Болдбаяраас өөрөөс нь сонсож мэдсэн юм. Цагдаагийн байгууллагад шалгагдах үед нь мэдсэн. Тэгэхээр хэргийн талаар надад тодорхой мэдсэн, харсан зүйл алга” гэх мэдүүлэг[5],

-гэрч Т.Түмэнжаргалын “...Тухайн өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би “Хүдэр” сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч Мөнхцэцэгийн хамт эргүүл, хяналт шалгалт хийж яваад “Тарвагатай” гэх газар байдаг компанийхаа эзэмшлийн ойн сангийн тэнд явж байхад дээрх 3 иргэн, 4 метрийн урттай нарс мод тээвэрлэн явж байсан. Манай компани “Тарвагатай” гэх газарт хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сард мод бэлтгэсэн. Тэгэхдээ тэр газарт бэлтгэж, цагаалсан ямар ч мод үлдээгээгүй...” гэх мэдүүлэг[6],

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Энхтүвшин, Ойн ангийн инженер Т.Мөнхтуул нарын гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтээр: Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/79 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт:

Бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрдээр тооцож гаргасан

модны эзэлхүүний хэмжээ

Нарийн үзүүрийн голч

Урт/м

Модны тоо/ш

Нэг модны эзэлхүүн/м3-ээр

Нийт модны эзэлхүүн/м3-ээр

4 метрийн урттай Нарсан гуалин

1

38

 

4

1

0,502

0,502

2

42

1

0,608

0,608

3

46

1

0,723

0,723

4

50

1

0,849

0,849

5

52

1

0,916

0,916

НИЙТ

 

5

 

3,6

Хүснэгт1 Бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрдээр тооцож гаргасан модны эзэлхүүний хэмжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд Хүдэр сумын Тарвагатайн 1-р багийн иргэн Д.Уламбаярын хууль бусаар бэлтгэсэн 4 метрийн урттай, 5 ширхэг нарс мод нь 3,6м3х1,8=6,5 м3 болж байна. 6,5 м3х120,000=780,000х3=2,340,000 төгрөгийн нөхөн төлбөр гарч байна” гэсэн дүгнэлт[7],

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Энхтүвшин, Ойн ангийн инженер Т.Мөнхтуул нарын гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дугаартай дүгнэлтээр:

Бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрдээр тооцож гаргасан

модны эзэлхүүний хэмжээ

Нарийн үзүүрийн голч

Урт/м

Модны тоо/ш

Нэг модны эзэлхүүн/м3-ээр

Нийт модны эзэлхүүн/м3-ээр

4 метрийн урттай Нарсан гуалин

1

30

 

4

1

0,322

0,322

2

32

1

0,363

0,363

3

34

1

0,407

0,407

4

36

1

0,453

0,453

5

40

1

0,554

0,554

6

50

 

1

0,849

0,849

НИЙТ

 

6

 

2,6

Хүснэгт2 Бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрдээр тооцож гаргасан модны эзэлхүүний хэмжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд Хүдэр сумын Баянцагаан 2-р багийн иргэн М.Болдбаярын хууль бусаар бэлтгэсэн 4 метрийн урттай, 6 ширхэг нарс мод нь 2,6м3х1,8=4,7м3 болж байна. 4,7м3х120,000=564,000х3=1,692,000 төгрөгийн нөхөн төлбөр гарч байна” гэсэн дүгнэлт[8],

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Энхтүвшин, Ойн ангийн инженер Т.Мөнхтуул нарын гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтээр:

Бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрдээр тооцож гаргасан

модны эзэлхүүний хэмжээ

Нарийн үзүүрийн голч

Урт/м

Модны тоо/ш

Нэг модны эзэлхүүн/м3-ээр

Нийт модны эзэлхүүн/м3-ээр

4 метрийн урттай Нарсан гуалин

1

28

 

4

1

0,283

0,283

2

32

1

0,363

0,363

3

34

1

0,407

0,407

4

36

2

0,453

0,453

5

48

1

0,785

0,785

НИЙТ

 

6

 

2,5

Хүснэгт2 Бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрдээр тооцож гаргасан модны эзэлхүүний хэмжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд Хүдэр сумын Тарвагатайн 1-р багийн иргэн Н.Батсүрэнгийн хууль бусаар бэлтгэсэн 4 метрийн урттай, 6 ширхэг нарс мод нь 2,5м3х1,8=4,5м3 болж байна. 4,5м3х120,000=540,000х3=1,620,000 төгрөгийн нөхөн төлбөр гарч байна” гэсэн дүгнэлт[9],

Ашид билгүүн ХХК-ны №СЭА64, 65, 66 дугаартай дүгнэлтүүд[10], хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[11], мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[12] зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт: ”Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсэгт: “тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, мод бэлтгэх төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх тээвэрлэх хугацаа дуусгах зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний зориулалтаар мод бэлтгэж, тээвэрлэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Н.Батсүрэн, М.Болдбаяр, Д.Уламбаяр нар нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж, Сэлэнгэ аймгийн “Хүдэр” сумын 1 дүгээр багийн нутаг “Тарвагатай” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай, 17 ширхэг буюу 8,7 метр куб нойтон “Нарс” мод бэлтгэж, тээвэрлэсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар нь уг газраас хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.Батсүрэн, М.Болдбаяр, Д.Уламбаяр нарыг бүлэглэж, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42.1.2 дахь хэсэгт: “хууль бусаар мод бэлтгэсэн”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно”[13] гэж заажээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, мөн хуулийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Батсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,620,000 /нэг сая зургаан зуун хорин мянга/ төгрөг төлж барагдуулсан, шүүгдэгч М.Болдбаяр нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 564,000 /таван зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,692,000 /нэг сая зургаан зуун ерэн хоёр мянга/ төгрөг төлж барагдуулсан, шүүгдэгч Д.Уламбаяр нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 780,000 /долоон зуун наян мянга/ төгрөгийг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,340,000 /хоёр сая гурван зуун дөчин мянга/ төгрөг, шүүгдэгч нар нийт 5,652,000 /таван сая зургаан зуун тавин хоёр мянга/ төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Төрийн сангийн дансанд тушааж, хохирлыг барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан банкны гүйлгээ хийсэн баримтаар[14] нотлогдож байна.

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Н.Батсүрэн, М.Болдбаяр, Д.Уламбаяр нар бүлэглэж, хууль бусаар ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Батсүрэн, М.Болдбаяр, Д.Уламбаяр нарын хувийн байдал болон амьдралынх нь талаар гэрч А.Цэрэнчимэдийн өгсөн: “...Би Болдбаярыг сайн танина, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, амьдралын хувьд их тааруухан, их олон жил жижиг байшинд амьдарч байгаад энэ жил 8/10 харьцаатай байшин барьж байгаа болохоор модонд явсан байх, уул нь гэмт хэрэг хийх залуу биш. Архи, тамхи хэрэглэдэггүй, их сайн залуу байгаа юм...” гэх мэдүүлэг[15], гэрч Г.Урнаагийн өгсөн: “...Уламбаяр нь архи, тамхи гэх муу зуршилгүй, сумандаа найз нөхөдтэй, хүнд их тусархуу, цагаахан, сайхан сэтгэлтэй, гэр бүлдээ халамжтай, үг дуу цөөнтэй, цагдаагийн байгууллагад ямар нэгэн байдлаар гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ийм л залуу байгаа юм” гэх мэдүүлэг[16], гэрч Ц.Жаргалсайханы өгсөн: “...Хадам дүүгийн ахуй амьдрал, амьжиргааны төвшин дундаж, архи тамхи хэрэглэдэггүй, хамт олны дунд нэр хүндтэй, амьдралын төлөө гэсэн зүтгэлтэй, хүнээс үг даах чадвартай, цагдаагийн байгууллагад ямар нэгэн байдлаар гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг[17] зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Н.Батсүрэн, М.Болдбаяр, Д.Уламбаяр нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, ахуй амьдралын нөхцөл байдал /шүүгдэгч нар бүгдээрээ олон нялх хүүхэдтэй, амьдран суух орон байраа барих, томсгох зорилгоор мод бэлтгэсэн/-ын улмаас гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг тус тус  харгалзан үзэж тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4-д “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан байна.

Иймд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн саарал өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд битүүмжилж, Хүдэр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгт хүлээлгэн өгсөн хууль бусаар бэлтгэсэн 4 метрийн урттай, 17 ширхэг нойтон “Нарс” модыг битүүмжлэлээс чөлөөлж, тус тус худалдан борлуулж, улсын төсөвт орлогод оруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 27-40 СЭА улсын дугаартай, Мицубиши Кантер маркийн автомашин, 8885 СЭҮ улсын дугаартай, Киа Бонго Пронтер маркийн автомашин, 84-47 УБЗ улсын дугаартай, Мицубиши Кантер маркийн автомашинуудыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигчдэд нь буцаан олгож, автомашины үнэлгээгээр тогтоосон 1,300,000 төгрөгийг шүүгдэгч Н.Батсүрэнгээс, 800,000 төгрөгийг шүүгдэгч М.Болдбаяраас, 1,200,000 төгрөгийг шүүгдэгч Д.Уламбаяраас тус тус гаргуулж, улсын төсөвт орлогод  тус тус оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Батсүрэн, М.Болдбаяр, Д.Уламбаяр нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 


[1] Хавтаст хэргийн 6-23 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 35-55 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 56 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 60 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 74-75 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 72-73 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 89-93 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 99-103 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 109-113 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 118, 125, 131 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 06-23 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 163-164, 185-186, 206-207 дугаар тал

[13] https://www.legalinfo.mn/law/details/12171?lawid=12171

[14] Хавтаст хэргийн 165, 181, 204 дүгээр тал

[15] Хавтаст хэргийн 74-75 дугаар тал

[16] Хавтаст хэргийн 78-79 дүгээр тал

[17] Хавтаст хэргийн 82-83 дугаар тал

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Нямдоржийн Батсүрэн, Боржигон овогт Мөнхжаргалын Болдбаяр, Гөрөөчин овогт Дашдоржийн Уламбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэж хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Боржигон овогт Нямдоржийн Батсүрэн, Боржигон овогт Мөнхжаргалын Болдбаяр, Гөрөөчин овогт Дашдоржийн Уламбаяр нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, мөн хуулийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар ялтан Н.Батсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,620,000 /нэг сая зургаан зуун хорин мянга/ төгрөг төлж барагдуулсан;

-ялтан М.Болдбаяр нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 564,000 /таван зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,692,000 /нэг сая зургаан зуун ерэн хоёр мянга/ төгрөг төлж барагдуулсан;

-ялтан Д.Уламбаяр нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 780,000 /долоон зуун наян мянга/ төгрөгийг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,340,000 /хоёр сая гурван зуун дөчин мянга/ төгрөг төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 88-85 СЭҮ улсын дугаартай, Киа Бонго Пронтер маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, ялтан Н.Батсүрэнд олгож, автомашины үнэлгээгээр тогтоосон 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг ялтан Н.Батсүрэнгээс гаргуулан улсын төсөвт оруулах;

-84-47 УБЗ улсын дугаартай, Мицубиши Кантер маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Т.Буяндэлгэрт олгож, автомашины үнэлгээгээр тогтоосон 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг ялтан М.Болдбаяраас гаргуулж, улсын төсөвт орлогод оруулах;

-27-40 СЭА улсын дугаартай, Мицубиши Кантер маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж ялтан Д.Уламбаярт олгож, автомашины үнэлгээгээр тогтоосон 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг ялтан Д.Уламбаяраас гаргуулж, улсын төсөвт орлогод  тус тус оруулсугай.

6. Ялтан Н.Батсүрэн, М.Болдбаяр, Д.Уламбаяр нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн саарал өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд битүүмжилж, Хүдэр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгт хүлээлгэн өгсөн хууль бусаар бэлтгэсэн 4 метрийн урттай, 17 ширхэг нойтон “Нарс” модыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, худалдан борлуулан улсын төсөвт орлогод оруулсугай.

7. Ялтан Н.Батсүрэн, М.Болдбаяр, Д.Уламбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.АМАРГЭРЭЛ