| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/00711/И |
| Дугаар | 742 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 742
2016 оны 09 сарын 21 өдөр Дугаар 181/ШШ2016/00742 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Зээлийн 4-53 тоотод байрлах “Отго-Од” ХХК /РД: 5235731/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн урд байрлах “TG” төвийн 6 дугаар давхар 602 тоотод байрлах “Олд Констракшн” ХХК /РД: 5346444/-д холбогдох
17 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Отго-Од” ХХК нь “Олд Констракшн” ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр болон 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тоосго худалдах худалдан авах гэрээ байгуулсны дагуу 90,000 ширхэг тоосгыг шилжүүлсэн. Үүнд:
Үүнээс “Олд Констракшн” ХХК нь 34 000 ширхэг тоосгоны үнэ буюу 7 140 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 11 760 000 төгрөгийг 5 880 000 төгрөгийг алдангийн хамт нийт 17 640 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч “Отго-Од” ХХК, хариуцагч “Олд Констракшн” ХХК бид гаргасан нэхэмлэлтэй холбоотой маргааныг дараах хэлбэрээр эвлэрч шийдвэрлэж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Отго-Од” ХХК нь хариуцагч “Олд Констракшн” ХХК-д холбогдуулан 17 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “Отго-Од” ХХК нь хариуцагч “Олд Констракшн” ХХК-аас нэхэмжилсэн 17 640 000 төгрөгийн шаардлагын 4 000 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 640 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.
Зохигч талуудын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Отго-Од” ХХК нь хариуцагч “Олд Констракшн” ХХК-аас нэхэмжилсэн 17 640 000/арван долоон сая зургаан зуун дөчин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 4 000 000/дөрвөн сая/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 13 640 000/арван гурван сая зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 1165105733 тоот данснаас 123 075 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч “Олд Констракшн” ХХК-аас 226 150 төгрөгийн тал хувь болох 113 075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Отго-Од” ХХК-д олгосугай.
3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ