Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00690

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн *******26 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 193/ШШ*******26/000*******3 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Хөх давааны энгэрт байрлах, 80 хувийн гүйцэтгэлтэй, Ү-*******дугаартай, 180 м.кв талбай бүхий, 2 давхар, зуслангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой Ү-*******регистрийн дугаартай, 30 м.кв талбай бүхий гарааш байдаг. Уг гараашийг одоогоор ******* нь хууль бусаар эзэмшин, ашиглаж байна. Түүнчлэн манай хашаан дотор нийтийн зориулалтаар баригдсан нойлыг ******* нь ашиглаж байна. Мөн миний байшингийн хоёрдугаар давхрыг дутуу орхисон байхад ******* нь өөрийн эд зүйлсийг миний байшингийн дээд давхарт хураан байршуулж, улмаар барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Барилгачид очих үед хэрвээ эд зүйл алга болсон тохиолдолд цагдаад өгнө, хулгай хийсэн гэж үзнэ гэх зэргээр заналхийлдэг байсан. Үүний улмаас уг барилгад өнөөдрийг хүртэл ямар ч засвар, үйлчилгээ хийх боломжгүй болсон. Үүнээс гадна миний байшинг газар эзэмших эрхийн хамт хууль бусаар авах зорилгоор Налайх дүүргийн Газрын албаны кадастрын мэргэжилтэн ******* гэх этгээдтэй хамтран ******* нэртэй компаниар кадастрын зураг хийлгэж, уг зураг дээр миний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, *******ээр дамжуулан мэдээллийн санд кадастрын мэдээллийг хууль бусаар өөрчилж оруулсан байдаг. Энэ асуудал нь одоогоор тусдаа шалгагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар би өөрийн албан ёсны гэрчилгээтэй хувийн өмчөө захиран зарцуулах ямар ч боломжгүй нөхцөл байдалд орсон тул уг үл хөдлөх хөрөнгөө хууль ёсны дагуу чөлөөлүүлж, өмчөө буцаан гаргуулж авах, цаашид захиран зарцуулах эрхийг минь бүрэн хэмжээгээр хамгаалж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан үүссэн нөхцөл байдлыг товч дурдвал, анх ************** оны 10 дугаар сард *******, ******* нар нь ******* ХХК болон түүний гүйцэтгэх захирал н.******* маргаан үүсгэж, хууль зүйн туслалцаа хүсэж, гуравдагч этгээдээр дамжуулан ирж зөвлөгөө авсны үндсэн дээр төлөөлүүлэгч *******тай танилцсан. Тухайн үед олон нийтийн зүгээс *******, ******* нарын эсрэг иргэд болон олны танил хүмүүсийн зүгээс шүүмжлэл, доромжлол ихээр ирж байсан бөгөөд тэдний хүсэлтээр хариуцагч нь хэвлэлийн хурал зохион байгуулж, уг үйл ажиллагааг таслан зогсоож байсан. Тухайн маргаан нь олон нийтийн сүлжээнд ил тод болж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээнд цацагдсан. Үүнээс үүдэн талууд хоорондоо танилцаж, хууль зүйн туслалцаа үзүүлэн, улмаар найз нөхдийн харилцаа тогтсон. *******21 онд төлөөлүүлэгч нь ковид-19 халдвараар өвчилсөн тул зуслангийн газар хайж байсан н.******* гэх төлөөлүүлэгчийн найз нь хоёр айлын газар байна хэмээн санал болгож, уг нэг айлын газрыг худалдахаар санал болгосон. Газрыг худалдан авах талаар ярихад *******, ******* нар нь нэг газраа өгчих, хөрш болъё хэмээн гуйсны дагуу зөвшөөрсөн. *******, ******* нар нь манай найз хөрөнгөө гаргаад дуусгачих, бид хоёр кино зураг авалттай, дараа нь тооцоо нийлүүлнэ хэмээн хүссэн бөгөөд дундын өмчлөлийн гарааш нэг цонх, нэг хаалгатай, бүрэн дуусгаж байж ашиглах шаардлагатай байсан тул ******* уг гараашийг бүрэн гүйцээж дуусгасан. *******22 оны хавар *******, ******* нар нь хоёр хүн дагуулан ирж, манай хоёр найз байшин барих гэж байгаа, үзүүлээд явна гэж хэлээд, хоёр эрэгтэй хүнийг үлдээн явсан. Дараа нь тодруулахад тэд барилгачид биш, үнэлгээний компанийн хоёр үнэлгээчин байсан. Улмаар *******22 оны намар ямар нэгэн мэдэгдэлгүйгээр үнэгүй.мн сайтад уг байшинг ******* төгрөгөөр худалдах зар байршуулсан байсан. Ингэж хөршилж амьдрахаар тохиролцсон газрыг гуравдагч этгээдэд худалдахаар зарласнаар анх маргаан үүссэн. Цаашлаад *******24 оны хавар ******* төгрөгөөр боссон каркасыг ******* төгрөгөөр зарна, худалдан ав гэж тулгасан боловч төлөөлүүлэгч үнийг хэт өндөр гэж үзэн татгалзсан. Энэ үеэс цагдаагийн байгууллага, газрын алба, улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргаж, ёс зүйгүй өмгөөлөгч гэх утгатай нийтлэл бичиж, блог хийж, бичлэгийг цахим сүлжээ, юүтүб-д нийтэлж, төлөөлүүлэгчийн нэр төрд халдсан. Үүний улмаас *******, н.*******нар болон *******монголианс хамтран хариуцагчаар татагдаж, хэрэг үүсгэн шалгагдаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд тодорхой бус байна гэж үзэж байна. *******2******* оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлд хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх гэж заасан боловч яг хэдийд, ямар үндэслэлээр хууль бус эзэмшил үүссэн нь тодорхойгүй. Улмаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, тодруулах тухай бичгийг гаргасан. Уг бичигт гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх, үл хөдлөх өмчийг зөрчигдөхөөс өмнөх байдалд оруулах, зуслангийн зориулалттай үл хөдлөхийн хоёрдугаар давхрыг агуулах байдлаар ашиглаж буйг чөлөөлүүлэх, бохирын холболтыг салгуулах, зөвшөөрөлгүй барьсан барилга, хашааг буулгуулах, албадан чөлөөлүүлэх цаашид миний өмчлөх, эзэмших, ашиглахад хууль ёсны эрхэд саад учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхгүй байх зэрэг олон шаардлагыг дурдсан боловч эдгээр нь хоорондоо уялдаа холбоогүй, үндэслэлгүй бөгөөд төлөөлүүлэгч *******ыг хууль бусаар эзэмшил, ашиглалт хийсэн гэдгийг нотлох ямар ч баримтгүй байна. *******2******* оны 0******* дугаар сарын 13-ны өдрийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хууль бус эзэмшлийн зөрчилтэй хашааг албадан буулгасан баримт, *******2******* оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, *******2******* оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар төлөөлүүлэгч ******* нь хэний ч өмчийг хууль бусаар эзэмшээгүй, тухайн газарт оршин суухгүй болох нь тогтоогдсон бөгөөд холбогдох байгууллагууд үүнийг хангалттай нотолж, шүүхэд тодорхойлон өгсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, хөх давааны энгэр гудамж, 3 дугаар хэсэг, ******* тоот хаягт байршилтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, гараашийн зориулалттай, 30 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар Налайх дүүрэг, хөх давааны энгэр, нэгж талбарын ******* дугаар бүхий газрыг баригдсан бохирын худгийг ашиглуулахгүй байхыг даалгах тухай, Налайх дүүрэг, хөх давааны энгэр, нэгж талбарын ******* дугаар бүхий газарт баригдсан хариуцагчийн барьсан хашааг нураахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.6, *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 10*******,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн талаар:

4.1.Хэргийг үндэслэлгүй сэргээсэн:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д Хариуцагчийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж заасан. Нэхэмжлэгчийн эрэн сурвалжлуулах хүсэлтийг *******2******* оны 06 дугаар сарын 23-ны өдөр хангаж 193/Ш33*******2*******/02193 дугаартай захирамжаар *******ыг *******2******* оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд эрэн сурвалжлуулахаар болж, *******2******* оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн болно.

Гэтэл *******2******* оны 07 дугаар сарын 24-ний өдөр, *******2******* оны 08 дугаар сарын 07-ны өдөр тус тус Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч ******* илтгэх хуудас бичиж ирүүлсэн байдаг бөгөөд энэ нь шүүгчийн захирамжид заасан хугацаанаас хоцорсон байхад *******2******* оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүгчийн 193/Ш33*******2*******/02746 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай захирамжийг гаргасан, дээрх хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу заасан хугацаанд түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Үзлэг хийх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг зөрчсөн нь:

*******2******* оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Үзлэг хийсэн тэмдэглэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар үзлэг хийх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх журамтай. Гэвч шүүхээс дээрх шүүгчийн захирамж, үзлэгийн тов, ажиллагааны талаар хариуцагч талд мэдэгдэж, танилцуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар .... тус тус мэдэгдсэн гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид албан ёсоор огт мэдэгдээгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэж заасан. Хариуцагч талыг үзлэг хийх ажиллагаанд оролцуулах арга хэмжээ аваагүйгээр тус ажиллагааг зохион байгуулсан нь дээрх хуульд заасан зарчимд нийцээгүй.

Түүнчлэн үзлэг хийх ажиллагааг явуулахдаа шүүх хөндлөнгийн гэрчээр уг хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хоёроос доошгүй хүн оролцуулахаар тогтоосон. Уг ажиллагаанд оролцож байгаа хөндлөнгийн гэрч нь түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэг хүлээж, тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй, мөн гэрч нь уг үүргээ биелүүлээгүй бол хуульд заасан хариуцлага хүлээхээр зохицуулсан байдаг.

Гэтэл шүүх хөндлөнгийн гэрч нарыг үзлэгт оролцуулсан байх боловч тэдгээрийн эрх зүйн бүрэн чадамжтай болох нь нотлогдох иргэний үнэмлэх эсхүл биеийн байцаалт бүхий албан ёсны бичиг баримт хэрэгт бүрэн авагдаагүй байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1 дүгээр зүйлд зааснаар тэмдэглэл хөтлөх бөгөөд *******1.*******-д ... оролцсон, байлцсан хүний овог, нэр, хаяг байх ёстой байтал энэ талаар мэдээлэл байхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.******* дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алддаг.

4.3. Мэдэгдэх хуудас, тэмдэглэл үйлдэх журам зөрчсөн нь:

*******2******* оны 06 дугаар сарын 17-ны өдөр Шүүхийн мэдэгдэх хуудсыг хэрэгт огт байхгүй Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1******* хороо, Стадион Оргил, Удирдлагын академи, 34г байр, *******тоот хаягаар шүүхээс явуулсан. Мөн *******2******* оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүгчийн туслах ******* нэхэмжлэлийн хувийг гардаж авахгүй гэсэн болно гэх туслахын гарын үсэгтэй тэмдэглэл үйлдсэн.

Тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.2 дахь хэсэгт үзлэг, туршилт хийх, таньж олуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ заасны дагуу л үйлддэг. Харин хариуцагчид нэхэмжлэл гардуулахад тэмдэглэл үйлдэх эрх зүйн зохицуулалт байхгүй юм.

4.4. Хэргийн харьяалал зөрчсөн нь:

*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагаанд хамаарах маргаан биш юм. Өөрөөр хэлбэл, материаллаг эрх зүйн маргааш биш, маргалдагч талтай, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага биш болно.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй нөхцөл байдлыг үндэслэлгүйгээр дүгнэсэн. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай гэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан хаяг болох Налайх дүүргийн 1-р хороо, Хөх давааны энгэр( 1260*******) НХД-4-982 дугаар гудамж 3-р хэсэг *******-р хашаанд гэх газар нь албан ёсоор хаяг аваагүй газар бөгөөд ямар хаяг хаанаас зохиож бичсэнийг тодруулах нь зүйтэй. Налайх дүүргийн Засаг даргын дээрх тодорхойлолтуудад Хөх давааны энгэр л гэж тодорхойлсон болохоос шүүхэд дурдсан хаягийг тодорхойлоогүй.

Хариуцагч нь Төв аймгийн Алтанбулаг сумын 1-р баг, Сумт, дэнж 10 гудамж, *******-н тоот хаягт оршин суудаг бөгөөд Төв аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн Засаг даргын *******2******* оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 03/*******1 дугаар албан тоотоор тодорхойлсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суух газрын шүүх буюу Төв аймгийн Алтанбулаг сумын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах ёстой байсан. Иймд тухайн нөхцөл нь шүүх хуралдааны өмнө илэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрвэл хэргийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хэргийг шилжүүлэх үүргийг шүүх биелүүлээгүй.

4.*******. Хэргийг шийдвэрлэсэн талаар:

Шийдвэрийн 6-д ...өмчлөх эрхийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөлийг шалгахын тулд өмч, түүний эрх хэрхэн үүссэн, өмчлөх эрхийн бүртгэл үнэн зөв эсэх, өмчлөх эрх хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай гэчхээд уг газар дээр 184 м.кв болон 30 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө анхдагч байдлаар үүсэж, уг үл хөдлөх хөрөнгийн анхдагч эрх *******24 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үүссэн гэж дүгнэсэн нь хоёрдмол утга санаатай байна гэж үзэхээр байна.

Шүүхээс Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 19******* дугаар зүйлийн 19*******.1-д зааснаар харилцан тохиролцсон хэлцэл байгуулагдсан гэж дүгнэсэн хэр нь тогтоох хэсгийн 1-д ...80 хувийн гүйцэтгэлтэй, гараашийн зориулалтай, 30м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь ******* нь яаж, ямар байдлаар хууль бусаар *******ын хөрөнгийг эзэмшээд байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл *******2******* оны 0******* дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба газрын хууль бус эзэмшлийн зөрчилтэй хашааг албадан буулгасан баримт, *******2******* оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, *******2******* оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар Төлөөлүүлэгч ******* нь хэний ч өмчийг хууль бусаар эзэмшсэн үйлдэл байхгүй, тухайн хаягт оршин суудаггүйг дээрх байгууллагууд хангалттай нотлоод шүүхэд тодорхойлолтууд өгсөн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

*******. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч гомдолдоо харьяаллын асуудлын талаар дурдаж байна. Хэргийг Налайх дүүргийн шүүхэд шийдвэрлэсэн нь хууль ёсны дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авсны дараа харьяаллын асуудалд маргаж гомдол гаргасан. Тус гомдлыг шийдвэрлэсэн бөгөөд харьяаллын дагуу байна гэж дүгнэсэн. Маргаан бүхий газар нь Багахангай, Налайх дүүрэгт харьяалагддаг. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг маргаан бүхий газрын харьяаллаар шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд онцгой харьяаллын хэрэг байна гэж шүүх дүгнэсэн бөгөөд тус маргааныг Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шийдвэрлэсэн. ******* нь Төв аймагт амьдарч байгаа талаарх тодорхойлолтуудыг шүүхэд гаргаж өгдөг хэдий ч бодит байдал дээр маргаан бүхий газарт амьдардаг. Гэтэл тэрээр би эзэмшдэггүй гэх агуулгатай логикгүй тайлбар гаргадаг хэр нь эзэмшлийн асуудалд маргадаг. Гэтэл энэ талаарх үйл баримттай холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргадаггүй. Тус маргааныг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь ******* нь өмчлөх эрхийн гэрчилгээтэй бөгөөд түүний өмчлөх эрхийг хариуцагч зөрчсөн учраас тэрээр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Хариуцагч нь эзэмшил тогтоогдоогүй гэж маргадаг. Гэтэл *******, ******* нар нь маргаан бүхий газрын өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Маргаан бүхий хөрөнгө нь *******ын нэр дэр Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд үнэн зөв бүртгэгдсэн бөгөөд хариуцагч уг бүртгэлийг хүчингүй болгосон ямар нэгэн баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Бохирын худаг нь *******ын эзэмшлийн газарт байдаг. Энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч эзэмших, өмчлөх эрхтэй *******ыг гаргаагүй. Миний бие бичгээр гаргасан гомдлын хүрээнд тайлбар гаргаж байна. Хариуцагч нь бусад этгээдүүдийн өмнөөс гомдол гаргаагүй бөгөөд тэдгээр этгээдүүд нь бие даасан шаардлага гаргаагүй тул хариуцагчийн энэхүү тайлбар нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 30 м.кв талбайтай, гараашийн зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, хууль ёсоор өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...уг газар, гараашийг хууль бусаар эзэмшиж, ашигласан зүйл байхгүй. Бидний дундын өмч, хөрш болох айлынхаа зөвшөөрөлгүй бусдад худалдахаар зар тавьсан байсан. *******ын өмчлөх эрхтэй хэн ч маргахгүй. Ямар ч хууль бус үйлдэл байхгүй байхад нэхэмжлэгчийн юу хүсээд байгааг ойлгохгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь миний бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, иргэний эрх үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх болон өмчөө өөрийн үзэмжээр чөлөөтэй өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, халдлагаас хамгаалах, эрхийг хэрэгжүүлж, хууль бус эзэмшлийг таслан зогсоож, өмчийн минь эрхийг хамгаалж, дээр дурдсан өмчүүдийг зөрчихөөс өмнөх байдалд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Налайх дүүргийн 1 дүгээр хороо Хөх давааны энгэрт байрлах ******* нэгж талбарын дугаартай газарт байрлах бохирын худгийг ашиглуулахгүй байхыг даалгах, тус газарт баригдсан 30м.кв талбайтай гараашийн зориулалттай баригдсан барилгыг эзэмшиж, ашиглахгүй байхыг даалгах, тус газарт баригдсан хариуцагчийн эзэмшлийн газарт баригдсан хашааг нураахыг даалгах, цаашид хариуцагчид нэхэмжлэгчийн маргаан бүхий газар, гараашийг хууль ёсоор эзэмшиж ашиглан захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг даалгах гэж тодруулсан байна.

 

Зохигч талууд маргаан бүхий Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Хөх давааны энгэр гудамж, 3 дугаар хэсэг, ******* тоот хаягт байршилтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, гараашийн зориулалттай, 30 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг бий болгоход нэхэмжлэгч болон хариуцагчийн хэн аль нь хөрөнгө оруулсан, бохирын худгийг *******0, *******0 хувийн хөрөнгөөр гүйцэтгүүлсэн талаар тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь 30 м.кв талбайтай гараашийн зориулалттай барилгаа эзэмшиж, ашиглах боломжгүй байгаа, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 70 м.кв хэн аль нь эзэмшиж, ашиглах боломжтой боловч хариуцагч нь бүхэлд нь цоожлон өмчөө өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах эрхэд халдаж байгаа гэсэн боловч хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Нийслэлийн Налайх дүүргийн 1-р хороо, Хөх давааны энгэр /1260*******/ гудамж 3 дугаар хэсэг ******* тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай гараашийн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******* бүртгэгдсэн байна.

 

Дээрх тайлбараас үзэхэд гараашийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орц гарц гаргахыг даалгах, өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөд чөлөөтэй нэвтрэх боломжоор хангуулахаар шаардаж буй эсэх нь буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоорондоо тодорхой бус байгааг анхан шатны шүүх анхаараагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлж байгаагийн хувьд талуудыг мэтгэлцээнд чиглүүлж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах үүрэгтэй, ийнхүү тодруулснаар маргааны үйл баримт тодорхой болж, нотолгооны үүргийн хуваарилалт тодорхой болно.

 

4. Хариуцагчийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр сэргээсэн гэх давж заалдах гомдлыг хүлээж авахгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******2******* оны 06 дугаар сарын 23-ны өдөр 193/ШЗ*******2*******/02193 дугаартай захирамж гаргаж, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг *******2******* оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл түдгэлзүүлсэн байна. /хх 47-48/ Улмаар *******2******* оны 07 дугаар сарын 30-ны өдөр 193/ШЗ*******2*******/02746 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байх бөгөөд хэдийгээр захирамжид заасан хугацаа хэтэрсэн байгаа боловч ажиллагааг үргэлжлүүлэн явуулсныг буруутгахгүй.

 

Мөн *******2******* оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч ******* нь Газар, барилга байгууламжид болон СД, гар утсанд үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. *******2******* оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хөндлөнгийн гэрч А.Сарангоо, Б.Төмөр-Очир нарт хууль тайлбарлан, үзлэгийн тэмдэглэлд тэдгээрийн биеийн байцаалт овог, нэр, оршин суугаа хаяг, регистрийн дугаар зэргийг тодорхой бичсэн, хууль сануулан гарын үсэг зуруулсан байх тул үзлэг хийж, тэмдэглэл хөтлөх журмыг зөрчсөн гэх гомдлыг хангахгүй.

Түүнчлэн, үзлэгийн тов, ажиллагааны талаар хариуцагч талд мэдэгдэж, танилцуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь *******2******* оны 08 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д үзлэг хийх тухай мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдэгдсэн байна. /1хх 10*******-107/

 

Шүүгчийн туслах ******* нэхэмжлэлийн хувийг гардаж авахгүй гэсэн болно гэх туслахын гарын үсэгтэй тэмдэглэл үйлдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн боловч хэрэгт авагдсан *******2******* оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Нэхэмжлэл /сөрөг нэхэмжлэл/ гардуулсан тухай баримт №4-д нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан талаараа тэмдэглэл үйлдсэн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******2******* оны 08 дугаар сарын 2*******-ны өдөр хариуцагч ******* нь ... хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хэргийг шилжүүлж өгнө үү гэх хүсэлт гаргасныг *******2******* оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 193/ШЗ*******2*******/03340 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг захирамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасныг хянаад *******2******* оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийн 193/ШТ*******2*******/0037 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээн, гомдлыг хангахгүй орхисон байх тул хэргийн харьяалал зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

*******. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.*******, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн *******2******* оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ*******2*******/08*******19 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас төлсөн 70,*******0 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.ХУЛАН